Аймгийн Татварын хэлтсээс НӨАТ-ын нэгдсэн системд холбогдон иргэдэд төлбөрийн баримтаар үйлчлэх талаар аж ахуйн нэгж байгууллагад дуудах мэдэгдэл, албан шаардлага хүргүүлэн ажилласнаар энэ онд суутган төлөгч биш 391 ААН, иргэн шинээр цахим төлбөрийн баримтын системд холбогдсон байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 30.0 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

НӨАТ-ын Урамшууллын системд холбогдсон байдлаар авч үзэхэд 1 км радиуст холбогдсон аж ахуй нэгжийн тоогоор Орхон, Дархан-Уул аймгийн дараа манай аймаг жагсаж байгаа юм.

Мөн 10 удаагийн НӨАТУС-ын сугалааны тохирлоос манай аймагт 1684 азтан тодорсон бөгөөд нийт азтны тоогоороо улсын хэмжээнд Дархан-Уул аймгийн араас удаалж байна.

Татварын зөрчлийн талаар зөрчлийн тухай хуулийн 11 дүгээр бүлгийн 11.19- д “Татварын ерөнхий хууль зөрчих ” гэж тусгаж өгсөн тухайлбал:

  • Монгол Улсын стандартын шаардлага хангасан кассын машин хэвлэх төрөөрөмж, хэвлэлийн хор, тасалбарын цаас, пос терминал машин хэрэглэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг 150 нэгж, хуулийн этгээдийг 1500 нэгжээр торгох
  • Үйл ажиллагаа явуулж байгаа хүн, хуулийн этгээд нь бэлэн мөнгөний системийн хэрэглэгч гишүүнд бэлэн мөнгөний тасалбар олгоогүй, эсхүл олгохоос татгалзсан, эсхүл үнийн дүнгээс зөрүүтэй дүнгээр олгосон тохиолдолд:
  • бэлэн мөнгөний бүртгэлийн тасалбар олгоогүй бол тайлант сарын хугацаанд олсон орлогын үнийн дүнгийн хоёр хувь;
  • бэлэн мөнгөний тасалбарыг борлуулалтын үнийн дүнгээс зөрүүтэй олгосон бол тайлант сарын хугацаанд олсон орлогын үнийн дүнгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *