Дорнод аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас аймгийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А/520 тоот захирамжаар баталсан “Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохоос татгалзъя, “Хөдөлгөөний соёлыг дэмжигч хамт олон бүрдүүлье” сэдэвт аяныг эхлүүлсэн. Нутаг дэвсгэрийн хэмжээнд иргэдийн аюулгүй зорчих нөхцөл боломжийг хангах, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил, хэргийг бууруулах, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх зөв хандлагыг төлөвшүүлэх зорилгоор 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулахаар төлөвлөсний дагуу аяны хүрээнд “ТУГ, АЯЛАХ ДЭВТЭР” –ийг Цагдаагийн Газраас эхлэн байгууллага, аж ахуй нэгжүүдээр аялуулж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *