Тархвар судлалын 43 дугаар долоо хоногийн байдлаар аймгийн хэмжээнд амбулаторийн нийт үзлэгийн 6,0 хувь, 44 дүгээр долоо хоногт Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн амбулаторийн нийт үзлэгийн 10,0 хувьд томуу, томуу төст өвчин оношлогдож өвчлөл нэмэгдэж байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн газрын даргын А/41 дүгээр тушаалаар Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн хүүхдийн тасгийн хүлээн авахад 11 дүгээр сарын 13-аас эхлэн оройн 18.00-22.00 цагийн хооронд өрхийн эмч нарыг, амралтын өдрөөр хүүхдийн эмч нарыг хуваарийн дагуу уртасгасан цагаар ажиллуулж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *