Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такаока Масато энэ сарын 10-13-ны өдрүүдэд Дорнод аймагт албан айлчлал хийлээ.

Айлчлалын хүрээнд Япон Улсын Засгийн Газрын “Өвсний Үндэс–Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр”-ийн санхүүжилтээр Дорнод аймгийн Баяндун суманд барих цэцэрлэгийн барилгын өргөтгөлийн ажлын гэрээнд гарын үсэг зурлаа. IMG_0068

Гэрээнд гарын үсэг зурах ёслолд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Хишигтогтох, Засаг даргын орлогч Ч.Ганбат, холбогдох хэлтсийн удирдлагууд, Баяндун сумын цэцэрлэгийн эрхлэгч, Элчин сайд Такаока Масато, Элчин сайдын яамны хоёрдугаар Нарийн бичгийн дарга, “Өвсний Үндэс – Хүний аюулгүй байдлыг хангах” буцалтгүй тусламжийн хөтөлбөр хариуцсан ажилтнууд оролцов.IMG_0053

Элчин сайд, “Өвсний Үндэс хөтөлбөрийн хүрээнд боловсролын салбарыг дэмжин ажиллаж байна. Дорнод аймагтай 1994 оноос эхлэн хамтран ажиллаж, эмнэлэг, сургууль, дотуур байр, цэцэрлэгийн барилга, засварын 25 төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн. Цэцэрлэгийн боловсрол нь хүүхдийн суурь хүмүүжил, төлөвшилтөд чухал нөлөөтэй учир энэ удаад мөн буцалтгүй тусламжаар Баяндун суманд 50 хүүхдийн цэцэрлэгийн барилгын өргөтгөлд буцалтгүй тусламж үзүүлж байна…” гэв. IMG_0044

Баяндун суманд 2012 онд 150 хүүхдийн шинэ цэцэрлэг барьсан. Сумын хэмжээнд цэцэрлэгийн насны 270 орчим хүүхэд байдаг бөгөөд цэцэрлэгийн зориулалтаар ашиглаж ирсэн 1980 оны хуучин барилгаа ашиглан одоо 220 хүүхдэд цэцэрлэгээр үйлчилж байна. Ирэх онд өргөтгөл ашиглалтад орсноор 2-3 насны хүүхдүүд шинэ цэцэрлэгт сурч, хүмүүжих таатай орчин бүрдэх талаар тус сумын цэцэрлэгийн эрхлэгч Ц.Мягмарсүрэн ярив. IMG_0075

Буцалтгүй тусламж үзүүлэхэд тухайн ажлын тодорхой хувийг орон нутаг өөрөө хийсэн байх шаардлага тавьдаг бөгөөд сумын зүгээс өргөтгөлийн суурь  50,000 сая төгрөгийн өртөгт ажлыг хийжээ. Барилгын ажилд Өвсний үндэс хөтөлбөрийн хүрээнд 230,0 сая төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлэх юм.IMG_0073

Гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагааны дараагаар Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такаока Масато бүрэлдэхүүний хамтаар Жайка Олон улсын байгууллагын мэргэжилтэн ажилладаг Бүсийн оношилгоо эмчилгээний төв, Дорнод Их сургууль, 2016 онд УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн нарын санаачилгаар Япон Улсын буцалтгүй тусламжаар барьсан Хэрлэн сумын 4-р багийн 15-р цэцэрлэг, 2013 онд Өвсний Үндэс хөтөлбөр хэрэгжсэн Дорнод Политехник коллежийн үйл ажиллагаатай танилцав.

Мөн айлчлалын хугацаанд Халхгол суманд ажиллаж, 2014 онд тус сумын Өвсний Үндэс төсөл хэрэгжсэн эмнэлэг, цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцаж, Халхын голын байлдааны түүхэн дурсгалт газруудыг үзэж сонирхлоо. IMG_0084IMG_0090IMG_0097IMG_0109IMG_0122IMG_0130IMG_0131IMG_0137IMG_0160

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *