Монгол Улсын Засгийн газраас Монгол орон даяар хэрэгжүүлж буй “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд Дорнод аймагт 40-65 насны нийт 19,443 иргэд үзлэг, шинжилгээнд хамрагдахаас энэ сарын байдлаар 13,973 иргэн буюу 71.9% хамрагдсан байна.

Үүнээс:

•      1 646 (11,8%) Элэгний  В вирүсийн халдвартай

•       2105 (15,2%) С вирусийн халдвартай тохиолдол илэрсэн бөгөөд хяналтад авч бүрэн эмчлэн эрүүлжилт 35%-тай байна.

Иргэдээс мэдлэг, дадал, хандлагын судалгааг Анагаах Ухааны хүрээлэн, ЭМГ-тай хамтран аймгийн төвийн 4 баг, 4 сумын 600 хүнийг хамруулан хийсэн байна.

Судалгааны үр дүн нь цаашид хүн амын дунд вируст хепатит, элэгний хавдраас урьдчилан сэргийлэх мэдээлэл сургалт сурталчилгаа явуулах шинжлэх ухааны үндэслэл бүхий нотолгоо болно гэж дүгнэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *