Аймгийн Удирдах ажилтны шуурхай хуралдаанд Цагдаагийн газрын, Хэв журмын тасгийн дарга Ц.Одчулуун өнгөрсөн 14 хоногийн эрүү, хэв журмын нөхцөл байдлын талаар танилцууллаа.

Цагдаагийн газрын хэмжээнд 2017.10.27-11.09-нийг дуусталх 14 хоногийн хугацаанд иргэд байгууллагаас  жижүүрийн албанд нийт 208 дуудлага мэдээлэл хүлээн авч ажилласан байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй дуудлага мэдээлэл 38, зөрчлийн шинжтэй дуудлага мэдээлэл 149, гэмт хэргийн шинжтэй гомдол өргөдлөөр 15 бүртгэгджээ.

Гэмт хэргийн шинжтэй дуудлага мэдээллийн 9 буюу 23,6% нь Ням  гаригт, зөрчлийн шинжтэй дуудлага мэдээллийн 29 буюу 21,1% нь Даваа гаригт тус тус бүртгэгдсэн байна.

Гэмт хэргийн шинжтэй дуудлага мэдээллийн 4 буюу  10,5% нь 2, 3 р  баг дээр бүртгэгдсэн бол, захиргааны зөрчлийн шинжтэй дуудлага мэдээллийн 41  буюу 27,5% нь 6 дугаар багт бүртгэгджээ.

Өнгөрсөн 14 хоногт нийт согтуугаар зөрчил гаргаж саатуулагдсан 137 хүнээс эрэгтэй-127, эмэгтэй-10 хүн байна. Энэ өмнөх хоногуудтай харьцуулвал 7,4%-иар буурсан үзүүлэлттэй байна.

Согтуугаар зөрчил гаргаж саатуулагдсан иргэдийн 69 буюу 50,3% нь гэр, орон сууцанд зөрчил гаргасан бол 7 хоногийн Даваа  гаригт 27 буюу 19,7% нь  саатуулагдсан бөгөөд үүний 121 буюу 88,3% нь тодорхой эрхэлсэн ажилгүй иргэд байгаа бол 76 буюу 55,4% нь 25-39 насны иргэд  байгаа юм.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *