Монгол Улсын Засгийн Газрын тогтоолын дагуу Хөдөө, аж ахуйн ажилтны өдрийг жил бүрийн 11 дүгээр сарын хоёр дахь долоо хоногийн ням гарагт тэмдэглэдэг уламжлалтай. Өнгөрөгч амралтын өдрүүдэд аймгийн хөдөө аж ахуйн салбарт үйлдвэр эрхлэгч, аж ахуйн нэгж, сумдын мал эмнэлэг үржлийн тасаг, хувийн мал эмнэлэг үржлийн нэгжийн хүрээнд дээрх тэмдэглэлт өдрийн хүрээнд спортын уралдаант тэмцээн зохион байгууллаа. Ес дэх жилдээ явуулж буй уг арга хэмжээнд хоёр сум, 12 байгууллагын 150 гаруй ажилтнууд оролцож, гар бөмбөг, буухиа, дартс, ширээний теннис төрлөөр өрсөлдлөө. Мөн үеэр хөдөө, аж ахуйн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан зарим хүмүүсийг шагнаж урамшуулсныг гардуулав.

IMG_0378IMG_0375 IMG_0391 IMG_0387 IMG_0396 IMG_0398 IMG_0400 IMG_0406 IMG_0410

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *