Бүсийн оношилгоо эмчилгээний төвд өнгөрөгч баасан гарагт “Хорт хавдрын эрт илрүүлэлтийг эрчимжүүлье” сэдэвт нээлттэй хаалганы өдөрлөг боллоо. Өдөрлөгийг “Би чадна, Та ч бас чадна” уриан дор аймгийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн газар, БОЭТ, Өрхийн эрүүл мэндийн төвүүд хамтран зохион байгуулав.

IMG_0026

Энэ үеэр иргэдэд элэгний В, С вирус илрүүлэх шинжилгээг хурдавчилсан оношлуураар хийж, биеийн жин өндөр хэмжих, биеийн жингийн индекс тодорхойлох, цусны даралт хэмжих, захын цусанд сахар тодорхойлох үзлэг оношилгоохийж, хорт хавдрын тухай ойлголт, хорт хавдраас урьдчилан сэргийлэлтийн талаар сурталчилан, гарын авлага, санамж, товхимол түгээжээ.

Өдөрлөгт 150 гаруй хүн оролцож, 39 хүнд элэгний В, С вирус илрүүлэх шинжилгээ хийсэн байна. Үүнээс элэгний В вирусийн 6, С вирусийн 2 тохиолдол шинээр, цусан дахь сахарын хэмжээ ихэссэн 20 хүн шинээр оношлогдсоныг дараагийн үзлэг оношилгоонд хамруулж байгаа ажээ.

Мөн өдөрлөгийн үеэр “Мянган сарнай” эмийн сантай хамтран дархлаа дэмжигч Иммун актив, Магни денк, витамин тарааж, шинэ эмийн мэдээлэл, зөвлөгөө өгөх зэрэг үйл ажиллагааг явуулсан байна.

IMG_0039 IMG_0038 IMG_0037 IMG_0033 IMG_0032

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *