Аймгийн удирдах ажилтны шуурхай хуралдаанд 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр боллоо. Хуралдаанд ЭМГ-ын дарга Ч.Оюунаа “Вируст хепатит ба элэгний хавдрыг эрт илрүүлэх үзлэг”-ийн талаар мэдээллийг танилцуулав.

Олон улсын төрийн бус байгууллага болон хүмүүнлэгийн байгууллагуудаас санаачлан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, аймгийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн газар хамтран Дорнод аймагт хэрэгжүүлсэн юм.

Вируст хепатит болон элэгний хавдрыг эрт илрүүлэх төсөл
2017-09-11-ний өдрөөс  10-р сарын 31-ныг өдрийг хүртэл вируст хепатит болон элэгний хавдрыг эрт илрүүлж, цаашдын хүндрэл, нас баралтаас урьдчилан сэргийлэх зорилготойгоор явагдсан юм. Уг төсөлд өмнө нь шинжилгээнд хамрагдаж байгаагүй, ажилгүй, эрүүл мэндийн даатгал төлдөггүй зорилтод бүлгийн иргэд хамрагджээ. Хепатитийн В болон С вирус илрүүлэх шинжилгээнд нийт 5017 хүн хамрагдсан байна.

Тус төслийн үр дүнд:

•      730 /14.6% / хепатитийн В вирүс

•      446 / 8.6%/ хепатитийн С вирүс

•      44 элэгний хавдрын сэжигтэй тохиолдол

•      11 хүн бусад эрхтэний хавдрын сэжигтэй тохиолдол илэрснийг хяналтанд аваад байгаа аж.

 

 

 

 

 

 

 

 

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *