Монгол улсын Төрийн албаны зөвлөлийн даргын баталсан  удирдамжийн хүрээнд Төрийн Албаны Зөвлөлийн ахлах референт Н.Энхцэцэг, Төрийн Албаны Зөвлөлийн референт Ц.Насанжаргал нар 2017 оны 11 дүгээр сарын 9-13-ны өдрүүдэд Дорнод аймгийн нутгийн захиргааны зарим төрийн байгууллагуудад Төрийн албаны тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хянан шалгалаа.

Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйл, 35 дугаар зүйлийн 35.1.2-т заасныг удирдлага болгон дараах байгууллагуудад хяналт, шалгалтыг зохион байгуулсан.

Дорнод аймгийн хэмжээнд 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн байдлаар төрийн 513 байгууллага үйл ажиллагаагаа явуулж, түүнд нийт 4674 /аймгийн цагдаагийн газар газрын албан хаагчдын тоо ороогүйалбан хаагч ажиллаж байна.

IMG_0789

Үүнээс аймгийн сургууль, цэцэрлэгийн байгууллагын 53 байгууллагад 2189 албан хаан хаагч ажиллаж байгаа нь нийт албан хаагчдын 46,8 % эзэлж байгаа юм.

Шалгалтад :

•      Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба

•      Аймгийн Засаг даргын Тамгын газар

•      Аймгийн Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газар

•      Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагууд:

•      Аймгийн Боловсрол, соёл, урлагийн газар

•      Аймгийн Мэргэжлийн хяналтын газар

•      Аймгийн Орон нутгийн өмчийн газар гэсэн 6 газар хамрагдсан бөгөөд холбогдох зөвлөмжийг газар дээр нь өгч ажилласан.

Мөн аймгийн Боловсрол, соёл, урлагийн газарт зохион байгуулагдсан Баян-Уул, Дашбалбар сумдын сургуулийн захирал, Хөлөнбуйр сумын цэцэрлэгийн эрхлэгч зэрэг төрийн үйлчилгээний удирдах ажилтны сонгон шалгаруулалтын явцтай танилцаж мэргэжлийн зөвлөгөө, дэмжлэг үзүүлж ажилаллаа.

 

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *