Аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газраас  “Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохоос татгалзъя, хөдөлгөөний соёлыг дэмжигч хамт олон бүрдүүлье” сэдэвт аяныг энэ сарын 01-ний өдрөөс эхлэн он дуустал хугацаанд зохион байгуулж байна.

Энэхүү аян нь иргэдийн аюулгүй зорчих нөхцөл боломжийг хангах, согтуугаар үйлдэх тээврийн хэрэгслийн зөрчлийг бууруулах, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх хандлагыг төлөвшүүлэх зорилготой аж.

Аяны хүрээнд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх үүрэг бүхий олон нийтийн эргүүлд аймгийн Засаг даргын дэргэдэх агентлаг, төрийн болон орон нутгийн өмчит 30 гаруй байгууллага, аж ахуйн нэгжүүдийг хуваарийн дагуу оролцуулах юм.

Мөн аяны хугацаанд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөнөөс үүсэх хор уршиг, түүнээс сэргийлэх сургалт, сурталчилгааг байгууллага бүр дотооддоо болон олон нийтийн цахим сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй хамтран зохион байгуулах ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *