Намрын сүүл сарын шинийн 22-ны өдрийг Бурхан багш эхийн ач хариулсан өдөр хэмээн бурхан шашинт сүм хийдүүд Ногоон дарь эхийн ном хурдаг уламжлалтай.

Бурхан багш хорвоогийн мөнх бусыг үзүүлж 33 тэнгэрийн оронд төрөл таалсан ээжийнхээ ачийг хариулаад тэнгэрийн орноос Замбутивд эргэн заларсан дүйчэн өдөр 11 сарын 10-ны өдөр тохиож байгаа бөгөөд Дорнод аймгийн бурхан шашины төв Данриг Данжаалин хийдээс “Эхийн ач дурьдахуй” номын чуулганыг аймгийн Хөгжимт драмын театрт 18:00 цагт зохион байгуулна.

Сүсэгтэн олныг нэгэн өдөр эхийн ач дурсан санах, хайр энэрлийг дэлгэрүүлэх номын чуулганд алдарт эхчүүд болон 21 ээж, 21 хүүхдэд гарын бэлэг гардуулах урлаг, шашин номын чуулган зэрэг үйл ажиллагаа явуулна. Мөн сүсэгтэн олон та бүхэн 10-12-ны өдрүүдэд 21:00 цагаас Бурхан шашины төв Данриг Данжаалин хийдэд гурван шөнийн турш хурах Ногоон дарь эхийн шөнийн уншлагыг даган баясах, гэр бүлийн нэрсээ оруулж даатгуулах боломжтой юм.

Дээрх номын чуулганы уншлагын тус нь санасан сайн үйлсийг машид түргэн бүтээж, хувь хүн болон айл өрх өвчин зовлонгүй, элэдэв гай барцадгүй байж, өрх гэрт хайр, аз жаргал дэлгэрүүлэх эрдэмтэй аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *