Дорнод аймгийн Засаг даргын баталсан удирдамж, хуваарийн дагуу сумдын төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит хийх аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Ц.Баяржаргалаар ахлуулсан ажлын хэсэг 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 11 дүгээр сарын 01-ний өдрүүдэд Матад, Халхгол сум, Ялалт багт, аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн дарга Д.Жаргалаар ахлуулсан ажлын хэсэг 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 11 дүгээр сарын 03-ны өдрүүдэд Цагаан-Овоо, Баян-Уул, Баяндун, Сэргэлэн сумдад ажиллав.

Ажлын хэсгийн ажлын үндсэн зорилго нь Монгол улсын Засгийн газар, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газраас боловсруулан баталсан бодлогын зорилтын хэрэгжилт, төрийн захиргааны болон нутгийн захиргааны удирдлагын манлайллыг хангах, чадавхыг сайжруулах, үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх, цаашид анхаарах болон авч хэрэгжүүлэх арга хэмжээний чиглэлээр зөвлөгөө, удирдамжаар хангах, иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг хүлээн авч, аймаг орон нутгийн үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөхөд оршино.

Энэ 7 хоногт буюу 2017 оны 11 дүгээр сарын 07-10-ны өдрүүдэд удирдамж, хуваарийн дагуу аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга П.Бат-Өлзийгөөр ахлуулсан ажлын хэсэг Чойбалсан, Чулуунхороот, Дашбалбар, Гурванзагал сумдад, аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн дарга Д.Жаргалаар ахлуулсан ажлын хэсэг Баянтүмэн, Булган, Хөлөнбуйр сумдад явж ажиллана.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *