Барга угсаатны урлаг, соёлын “Баргажин-IV” олон улсын наадам 2018 онд Дорнод аймагт зохион байгуулагдна. Бэлтгэл ажлыг хангах хүрээнд наадам зохион байгуулах ажлын хэсгийг аймгийн Засаг даргын захирамжаар байгууллаа.
Наадмыг ирэх оны 7 дугаар сарын сүүлээр Хэрлэн суманд зохион байгуулах бөгөөд наадмын хүрээнд “Олон улсын барга судлалын эрдэм шинжилгээний IV бага хурал”, “Баргажин наадам -2007, 2011, 2015” сэдэвт ном, сэтгүүл, барга угсаатны эд зүйлийн үзэсгэлэн,хувцас загварын уралдаан,барга ардын дуу хөгжмийн улсын уралдаан, бөхийн барилдаан, сурын “Түнх” харваа зэрэг арга хэмжээг төлөвлөжээ.
Баргажин наадмыг анх 2007 онд Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд зохион байгуулсан бөгөөд удаах наадмыг 2011 онд Гурванзагал суманд, гутгаар наадмыг 2015 онд ОХУ-ын Буриад улсын Улаан-Үдэ хот болон Баргажин, Курумкан аймгуудад зохион байгуулсан билээ. Энэ үеэр уг наадмыг 3 жилд нэг удаа зохион байгуулахаар тогтжээ.
Ийнхүү ирэх онд болох “Баргажин-IV” олон улсын наадамдаа эх орны өнцөг булан бүрт байгаа барга үндэстнүүдийг оролцохыг зохион байгуулах комиссоос уриалж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *