Дорнод аймагт Худалдаа Аж үйлдвэрийн танхим үүсэн байгуулагдсаны 10-н жилийн ойн баярын хүрээнд зохион байгуулагдаж байгаа Бүс нутгийн “Хэрлэн Экспо-2017” үзэсгэлэн худалдааны нээлтийн ажиллагаа 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр “Хэрлэн Номин бизнес төв”-д нээлтээ хийлээ. Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, МҮХАҮТ-ын дарга Оюунчимэг, Дорнод ХАҮТ-ийн дарга Э.Адъяа болон хөрш зэргэлдээ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр аймгийн төлөөлөгчид оролцож мэндчилгээ дэвшүүллээ. Үзэсгэлэн яармагт оролцогчдийн тоо жилээс жилд өсөн нэмэгдэж, байгаа бөгөөд энэ удаагийн үзэсгэлэн худалдаанд БНХАУ-ын Хөлөнбуйр аймаг, Хянган, Шилийн гол болон Улаанбаатар хот, Хэнтий, Сүхбаатар аймаг мөн Дорнод аймгийн брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэгч ААНБ, бизнес эрхлэгч нийт 60 гаруй байгууллага, аж ахуй нэгж  оролцож байгаа юм. Үзэсгэлэн худалдаа 2017 оны 10 дугаар сарын 20-22-ныг хүртэл гурав хоногийн хугацаанд зохион байгуулагдана.

IMG_0571   МҮХАҮТ-ын Дорнод аймаг дахь салбар танхим нь орон нутгийн болон улс орны эдийн засгийн хөгжилд тус дэмжлэг үзүүлэх, бизнесийн үйл ажиллагаа эрхлэх таатай нөхцөл бүрдүүлэх, бүс нутаг хоорондын бизнес эдийн засаг худалдааны хамтын ажиллагааг өргөжүүлэн, аж ахуйн нэгж байгууллагуудаас гадаад, дотоодын байгууллагуудтай худалдаа эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааг бүх талаар хөгжүүлэх, өөрийн орны бараа бүтээгдэхүүнийг экспортод гаргахад дэмжлэг үзүүлэх зорилтыг орон нутагт хэрэгжүүлсээр 10 жилийн хугацааг үджээ.

IMG_0561 IMG_0563 IMG_0566 IMG_0569 IMG_0587 IMG_0575 IMG_0573

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *