бүтээлийн ундарга

“Бүтээлийн ундарга” шагналд нэр дэвшигчдийг бүртгэж байна

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2007 оны 62 дугаар тогтоолоор “БҮТЭЭЛИЙН УНДАРГА”, “ОЮУНЫ УНДАРГА” Дорнод аймгийн тэргүүн шагналыг бий болгосон билээ.

Дорнод аймгийн суут хүмүүний нэг XIX зууны Монгол төрийн нэрт зүтгэлтэн, их бүтээлч, эдийн засгийн шинэтгэгч Б.Тогтохтөр /То Ван/-ийн дүр бүхий “Бүтээлийн ундарга” хүндэт тэмдгийг хөдөлмөр бүтээлийн, XX зууны Монголын манлай их эрдэмтэн Ц.Дамдинсүрэнгийн дүр бүхий “Оюуны ундарга” хүндэт тэмдэгийг оюуны бүтээл, туурвилын амжилт гаргасан хүмүүст олгодог.

Энэ онд Дорнод аймгийн тэргүүн шагнал “Бүтээлийн ундарга”-ийн эзнийг тодруулах бөгөөд аймгийн Засаг даргын захирамжаар шагналд нэр дэвшигчийг шалгаруулах ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.

Шалгаруулалт аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2010 оны 46 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Дорнод аймгийн тэргүүн шагнал олгох журмын дагуу явагдана.

“Бүтээлийн ундарга” шагналд нэр дэвшигчдэд тавигдах шаардлага:

Дорнод аймгийн бүтээн байгуулалтын салбарт хөрөнгө оруулалт хийж, орон нутгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан, аймгийн хөгжлийн төлөө бүтээлч санал, санаачилга гаргаж, хэрэгжүүлэх үйл ажиллагааг манлайлан ажилласан “То Ван” судлал болон түүний амьдрал, үйл бүтээл, туурвилыг сурталчлан дэлгэрүүлэхэд идэвх зүтгэл гаргасан дотоод гадаадын иргэд, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага, түүний гишүүд,
Ажлын байр нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулахад бодитой хувь нэмэр оруулж, орон нутгийн төсөвт татвар төлөлтөөр манлайлан үлгэр жишээ үзүүлсэн аж ахуйн нэгжийн удирдлага, бизнесменүүд

Шалгаруулалт:

Нэр дэвшигчдийн материалыг 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийг дуустал аймгийн Засаг даргын Тамгын газрын 7 тоот өрөө /Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс/-нд хүлээн авна.
Ажлын хэсэг шалгаруулалт хийж, 1-2 хүний нэрийг тодруулан аймгийн Засаг даргын Зөвлөлийн хуралдаанд өргөн мэдүүлнэ.
Уг саналыг аймгийн Засаг даргын Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэн шалгаруулж, 1 нэр дэвшигчийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар ёсчлон батлуулна.

Шагнал гардуулах:

Тэргүүн шагналыг Улс тунхагласны баярын өдөр гардуулна.

Дэлгэрэнгүй мэдээллийг аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн 7058-3446 дугаарын утсаар лавлана уу.

http://www.dornod.gov.mn/content/24551

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dornod.gov.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70582233 утсаар хүлээн авна.
Заавал бөглөх *