22228434_691865384346380_475795019674648839_n

Монголын багш нарын 51 дэх өдрийн “Багш эрдэнэ” баярын хурал боллоо

Баярын хуралд аймаг орон нутгийн удирдлагууд, ахмад багш нар болон одоо ажиллаж байгаа бүхий л сурган хүмүүжүүлэгчид оролцсон юм. Дорнод аймгийн боловсролын салбарынхны хувьд олон амжилт бүтээлээр энэхүү өдрөө угтсан юм.
IMG_0187
Аймгийн Засаг дарга хурлын нээлтийн үйл ажиллагаанд зориулж хэлсэн үгэндээ: Эх орны хөгжил дэвшил боловсролоос л эхэлдэг. Энэхүү эрхэм үүргээ Дорнодын багш нар нэр төртэй биелүүлж, амжилтын түүчээ болон салбартаа манлайлж байна. 2016-2017 оны хичээлийн жилийг “Хүүхдийн хөгжил хүмүүжилд хүн бүрийн оролцоог нэмэгдүүлье” зорилтот жил болгосон. Зорилтот жилийн хүрээнд аймгийн Засаг даргын шийдвэрээр зохион байгуулсан “ЭЕШ-2017” эрчимжүүлсэн багш, сурагчдын 1 сарын сургалтад 171 багш, 824 сурагч хамрагдаж, 8,6 сая төгрөг зарцуулж, 2 тестийн машиныг шийдвэрлэсэн зэрэг нь аймгийн боловсролын салбарт гарсан амжилтад тодорхой хэмжээгээр дэмжлэг болсон гэж үзэж байна. 2017-2018 оны хичээлийн жилийг ЕБС-ийн хүрээнд: “Сургууль-хөгжлийн орчин”, Сургуулийн өмнөх боловсролын хүрээнд: “Цэцэрлэг-хөгжлийн орчин” гэсэн зорилтот жил болгон зарлалаа. Мөн багш нарын хөгжлийг дэмжих “Эрдэм” хөтөлбөрийг боловсруулж байна” хэмээн онцолж байлаа.
22228637_691865414346377_2142568496357441741_n
Дорнод аймгийн хувьд 2017 оны элсэлтийн ерөнхий шалгалтын дүнгээр улсын хэмжээнд Монгол хэл, Хими, Биологийн хичээлийн дундажаар 1-р байр, Нийгэм, Физикийн хичээлийн дундажаар 2-р байр, математик, гадаад хэл, газарзүйн хичээлээр 3-р байр эзэлж, нэгдсэн үнэлгээгээр улсдаа тэргүүлж, 800 оноотой 9 сурагч шалгагдсан. Төгсөгчид сүүлийн 4 жил дараалан элсэлтийн ерөнхий шалгалтын дүнгээр улсдаа манлайлсан. Энэ жил улсын “Оны тэргүүний багш” нэгээр нэмэгдэж Хан-Уул цогцолбор сургуулийн бага ангийн багш Ч.Сувдаа шалгарчээ
“Багш эрдэнэ” баярын хурлын үеэр хийсэн ажлаараа тэргүүлсэн олон багш нарыг шагнаж урамшууллаа
IMG_0223

IMG_0232

IMG_0253

IMG_0255

IMG_0267

IMG_0277

IMG_0280

IMG_0302
22228434_691865384346380_475795019674648839_n

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dornod.gov.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70582233 утсаар хүлээн авна.
Заавал бөглөх *