Жил бүрийн 5, 10 дугаар сард Бүх нийтийн гүйлт, Автомашингүй өдрийг зохион байгуулах тухай аймгийн Засаг даргын захирамжийн дагуу “Дорнод марафон-2017” бүх нийтийн намрын гүйлтийг энэ сарын 14-ны өдөр зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна.
“Найрамдал” цэцэрлэгт хүрээлэнд 10:00 цагт эхлэх уг арга хэмжээнд оролцогчид эрэгтэй, эмэгтэй, насны ангилалын дагуу тогтоосон зайд гүйх юм.

Бүх нийтийн гүйлтийг энэ хавраас эхлэн зохион байгуулж байгаа бөгөөд анхны гүйлтийн үеэр гарсан зарим дутагдлыг тооцон марафоны бэлтгэл ажлыг хангаж байгаа талаар зохион байгуулагчид ярьж байлаа.

Энэ удаад насны ангилал, уралдах зайд өөрчлөлт оруулж, бүртгэлийг урьдчилан явуулж дугаар зүүлгэх, эмнэлгийн тусламж үйлчилгээ болон цагдаагийн хамгаалалт, явцын шүүгчдийн бүрэлдэхүүнийг нэмэх зэрэг зохион байгуулалтын ажлуудыг хийж байгаа ажээ.

Бүх нийтийн гүйлтэд оролцох иргэн, хамт олныг аймгийн Биеийн тамир, спортын газарт 10 дугаар сарын 10-ныг хүртэл бүртгэнэ. Энэ өдөр бүх нийтийн гүйлтийг сумдад мөн зохион байгуулахаар төлөвлөжээ.

Дашрамд дурдахад 5 дугаар сард зохион байгуулсан “Дорнод марафон-2017” хаврын гүйлтэд есөн настайгаас эхлэн 70 хүртэлх насны 2500 гаруй хүн оролцсон байна.

маршрут 2017 new

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *