Жил бүрийн 5, 10 дугаар сард Бүх нийтийн гүйлт, Автомашингүй өдрийг зохион байгуулах тухай аймгийн Засаг даргын захирамжийн дагуу “ДОРНОД МАРАФОН-2017” бүх нийтийн намрын гүйлтийг энэ сарын 14-ны өдөр зохион байгуулна. Найрамдал цэцэрлэгт хүрээлэнд 10:00 цагт эхлэх уг арга хэмжээнд оролцогчид эрэгтэй, эмэгтэй, насны ангилалын дагуу тогтоосон зайд гүйх юм.
Орон нутагт нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх “Биеийн тамир спортыг бүх нийтийн хэрэглээ болгоцгооё” зорилтын хүрээнд гүйлтийн спортыг хөгжүүлэх, спортоор хичээллэгч байгууллага хамт олон, гэр бүл, иргэдийг биеийн тамир спортын үйл ажиллагаанд өргөнөөр оролцуулах, эрүүл амьдралын төлөө хамтран ажиллах арга барилд суралцах зорилготой “Дорнод марафон-2017” бүх нийтийн намрын гүйлтийг энэ өдөр бүх суманд нэгэн зэрэг зохион байгуулна.
Гүйлтийн төрөл, насны ангилал:
15-18 нас охид /3000м/, хөвгүүд /3000м/
19-29 нас эмэгтэй /3000м/, эрэгтэй/5000м/
30-39 нас эмэгтэй /3000м/, эрэгтэй /3000м/
40-49 нас эмэгтэй /2000м/, эрэгтэй /2000м/
50-иас дээш нас эмэгтэй /2000м/, эрэгтэй /2000м/ зайд тус тус гvйнэ.
Насны ангилал тус бvрд эхний 3 байранд шалгарсан гvйгчдийг шагнаж, урамшуулна.

Бүх нийтийн гүйлтэд оролцох иргэд, хүүхэд, залуучууд, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд мэдүүлгээ хүснэгтийн дагуу 2017 оны 10 дугаар сарын 10-ны дотор аймгийн Биеийн тамир спортын газарт ирүүлнэ.

IMG_0350

Дүгнэх журам: Тэмцээнийг томилогдсон шүүгч нар явуулах бөгөөд насны ангилал тус бүрт эхний 10 байрыг эзлүүлж 1-3 дугаар байрт өргөмжлөл мөнгөн шагнал, медалиар шагнаж урамшуулна. Хамт олноо идэвхтэй хамруулан оролцуулсан байгууллага, иргэн аж ахуй нэгжийг шалгаруулж өргөмжлөл мөнгөн шагналаар шагнаж урамшуулна.
Та бүхнийг байгууллага хамт олноороо идэвхтэй оролцохыг уриалж байна.
18700168_1503293599712265_1100659958791486965_n 18813578_1918035691741956_6880039190519839948_n

 

 

.

 

 

One thought on ““ДОРНОД МАРАФОН – 2017” бvх нийтийн намрын гvйлт болно”

  1. түрүү жил зарим нь дундаас нь ороод тэр олон мянган хүнийг хэнийг нь дундаас нь ороод гүйгээд байгааг мэдэхгүй л хоцордог юм бна лээ. Хэн нь хэдэд орсон гээд бөөн маргаан гараад хэцүүн бн лээ дээ Мөн аж ахуйн нэгж албан байгууллага шалгаруулна гэчихээд таг л байсан.Зохион байгуулалтаа л сайн хийх хэрэгтэй дээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *