IMG_0341

“Нэг голын хүүхдүүд” төслийг боловсролын салбар дэмжиж байна

Аймгийн Боловсрол, соёл урлагийн газраас 2017 оны 10 сарын 03-ны өдөр Найрамдал паркийн талбайд “Нэг голын хүүхдүүд” төслийн үйл ажиллагааг дэмжин Дэлхийн багш нарын 21 дэх өдөр, Монголын багш нарын 51 дэх тэмдэглэлт өдрийг угтсан “Багш эрдэнэ” багц арга хэмжээний хүрээнд “Хэрлэн голын хүүхдүүд” бүтээлч ажлыг санаачлан зохион байгууллаа.  Арга хэмжээнд аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн,  Засаг даргын орлогч Ш.Ёл, Боловсрол, соёл урлагийн газрын дарга А.Нансалмаа, болон 10 сургуулийн 100 гаруй суралцагч, эко клубын багш нар, холбогдох мэргэжилтнүүд оролцсон юм.  Нэг голын хүүхдүүд төслийн үйл ажиллагааг дэмжиж, байгал, эх дэлхий, хүрээлэн буй орчноо хайрлан хамгаалах үйлсэд нэгдэхийг уриалах, байгаль орчин, экологийн талаарх ойлголт, хандлагыг өөрчлөхөд хүүхдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулагдсан гар зургийн уралдаанд мэдлэг, авьяас чадвараараа шалгарсан сурагчдад шагнал гардуулан өглөө. Мөн энэ үеэр сурагчид анги хамт олноороо Хэрлэн голын эрэг “Найрамдал” паркад байгаль орчин, хог хаягдлын хуулийн зүйл заалт бүхий анхааруулах самбарыг байршуулсан юм.

IMG_0312 IMG_0313 IMG_0321 IMG_0341

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dornod.gov.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70582233 утсаар хүлээн авна.
Заавал бөглөх *