Mn_flag_dornod_aimag_2001.svg

Ахмадын зөвлөх баг байгуулав

Олон улсын Ахмадын баярын босгон дээр Төр захиргаа, эдийн засаг санхүү, нийгэм, соёл, спорт, эрүүл мэнд, боловсрол, бүтээн байгуулалт, инженерийн салбарын ахмадуудаас бүрдсэн аймгийн Засаг даргад зөвлөх багийг байгууллаа.
Монгол Улсын хууль тогтоомж, төрийн бодлого шийдвэр, Дорнод аймгийн 2016-2025 оны хөгжлийн хэтийн зорилт, хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэх ажилд зөвлөн туслах дээрх “Ахмадын зөвлөх баг” нь есөн хүний бүрэлдэхүүнтэй.
Багийн ахлагчаар төр захиргааны ахмад ажилтан Б.Өлзийбаян, гишүүдэд МУ-ын Гавьяат эдийн засагч, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Л.Түвдэнням, МУ-ын Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан, Нийгмийн эрүүл мэндийн мастер, тэргүүлэх зэргийн эмч, “Нью-Эндорфин” ХХК-ийн захирал С.Вандансүрэн, МУ-ын Соёлын Гавьяат зүтгэлтэн, МҮОНР-ийн орон нутаг дахь сурвалжлагч Л.Хэрээ, Төр захиргааны ахмад ажилтан С.Чойжилсүрэн, “ДБЭХС” ТӨХК-ийн ахмад ажилтан П.Цэрмаа, Улаанаатар төмөр замын Баянтүмэн тасгийн ахмад ажилтан Ш.Моонон, Инженер, зохион бүтээгчдийн нэгдсэн холбоо” ТББ-ын тэргүүн Д.Сүхбаатар, Дорнод аймгийн ахмад багш нарын холбоо”-ны тэргүүн Л.Нарандаваа нар ажиллах юм.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dornod.gov.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70582233 утсаар хүлээн авна.
Заавал бөглөх *