IMG_0137

Ази тивийн аварга шатарчныг хүлээн авч уулзав

Өнгөрөгч сард Киргизийн Бишкек хотноо болсон Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Ази тивийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээнээс алтан медаль хүртсэн Дорнод аймгийн шатарчин Цэрэнжавын Түмэнбаярыг аймгийн Засаг дарга хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Энэхүү тэмцээнд нийт 13 орны 110 шатарчин сонсгол, хараа, тулгуур эрхтэний бэрхшээлтэй гэсэн гурван төрөлд өрсөлдсөн. “Сонсголын бэрхшээлтэй” төрөлд 46 шатарчин оролцож, ур ухаан, цэцэн билгээ сорьсноос Монголы Улсын тамирчин Дорнод аймгийн “Цагаан барс” шатрын клубын багш Цэрэнжавын Түмэнбаяр Азийн аваргаар шалгарч, алтан мeдалийн эзнээр энгэр мялаасан юм. Тэрбээр дээрх амжилтаараа энэ оны 10-р сарын 05-13-ны өдрүүдэд Герман улсын Дрезден хотод болох Дэлхийн аварга шалгаруулах шатрын тэмцээнд оролцох эрхээ авсан байна. Тамирчиндаа спортын өндөр амжилт хүсье.
21765309_1556167387763269_6147207357977245712_n

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dornod.gov.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70582233 утсаар хүлээн авна.
Заавал бөглөх *