2571_4116356

Хилийн боомтууд 10 сарын 02-04-ний өдрүүдэд амарна

“Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрт заасны дагуу Хятад Улсын Үндэсний баяр болон Намрын баярын өдрүүд тохиож байгаатай холбогдуулан 2017 оны 10 дугаар сарын 2, 3, 4-ний өдрүүдэд Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд ажиллахгүй.
Дорнод аймгийн тухайд Хавирга-Архашаат, Өвдөг-Баянхошуу, Сүмбэр-Рашаантын хилийн боомтууд дээрх хугацаанд гурав хоног амарна.
Зөвхөн хилийн автозамын боомтууд тухайн өдрүүдэд ажиллахгүй учир БНХАУ-руу олон улсын галт тэрэг болон нисэх онгоцоор зорчих боломжтой.
Дорнод аймагтай хил залгаа Манжуур хотруу Хүннү Эйр компанийн Улаанбаатар-Манжуур-Улаанбаатар чиглэлийн нислэг долоо хоног бүрийн даваа, лхагва, баасан гарагт тогмтол нисэж байна.
104952808_orig
124866663_orig

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dornod.gov.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70582233 утсаар хүлээн авна.
Заавал бөглөх *