IMG_0058

Алслагдсан хөдөө орон нутгийн иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байна

Даваа гарагийн Удирдах ажилтны шуурхай хуралдаанаар алслагдсан хөдөө орон нутгийн иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа талаар аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээлэл хийлээ.
Эрүүл мэнд, спортын сайдын тушаал, аймгийн Засаг даргын захирамжийн дагуу өвөлжилтийн бэлэн байдлыг сайжруулах, алслагдсан хөдөө орон нутгийн иргэдэд төрөлжсөн мэргэжлийн эмч нарын тусламж үйлчилгээг энэ сарын 11-ний өдрөөс 10 дугаар сарын 26-ны өдрийн хооронд зохион байгуулж байна.
Одоогийн байдлаар Чойбалсан, Чулуунхороот, Сэргэлэн, Баяндун сумдад хөдөлгөөнт эмнэлгээр нийт 1764 хүнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн бөгөөд 826 иргэдийг эмийн эмчилгээнд хамруулж, 81 иргэнд сэргээн засах эмчилгээг зөвлөн, 12 иргэнд хэвтэх бичиг хийж, дараагийн шатлалын эмнэлэгт шилжүүлжээ.
Энэ долоо хоногт Гурванзагал, Дашбалбар сумын иргэдэд хөдөлгөөнт эмнэлгээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлнэ.
Энэ үеэр цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдэд амны хөндийн үзлэг, эмчилгээг хийж, төрөлжсөн /нүд, шүд, дотор, ЭХО, эмэгтэйчүүд, хүүхэд, мэдрэл, чих, хамар, хоолой/ мэргэжлийн эмч нарын үзлэг явагдаж шаардлагатай үйлчлүүлэгчийг хэвтүүлэн эмчлэх зэрэг үйлчилгээ үзүүлэх юм.

Хөдөлгөөнт эмнэлгийн сумдад ажиллах хуваарь

№ Сумдын нэрс – Ажиллах хугацаа
1 Гурванзагал – 9 дүгээр сарын 25-26-ны өдөр
2 Дашбалбар – 9 дүгээр сарын 27-28-ны өдөр
3 Цагаан-Овоо – 10 дугаар сарын 02-03-ны өдөр
4 Баян-Уул – 10 дугаар сарын 04-05-ны өдөр
5 Халхгол – 10 дугаар сарын 09-12-ны өдөр
6 Матад – 10 дугаар сарын 16-17-ны өдөр
7 Баянтүмэн – 10 дугаар сарын 18-19-ны өдөр
8 Булган – 10 дугаар сарын 23-24-ны өдөр
9 Хөлөнбуйр – 10 дугаар сарын 25-26-ны өдөр

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dornod.gov.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70582233 утсаар хүлээн авна.
Заавал бөглөх *