2013 оны 5 дугаар сарын мэдээ

ДОРНОД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ,
ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН 2013 ОНЫ 05 ДУГААР САРЫН МЭДЭЭ
 
 
Нэг. Удирдлага, зохион байгуулалтын бодлогын хүрээнд
 
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагааны талаархи мэдээлэл:
Аймгийн иргэдийн ТөлөөлөгчдийнХурлын Тэргүүлэгчдийнхуралдаан 2013 оны 05 дугаар сард 3 удаа хуралдаж,Хуралдаанаар “Нөхөн үржихүйн эрүүл мэнд”, “Сэтгэцийн эрүүл мэнд” дэд хөтөлбөрүүд, Аймгийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын бүрэлдэхүүн шинэчлэн батлах тухай,Дорнод аймгийн нутаг дэвсгэрт уул уурхайн салбарын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй  гадаад, дотоодын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, компаниудын тухай мэдээлэл, Аймгийн Архивын тасгийн “Иргэдэд үзүүлж буй үйлчилгээ”-ний тухай мэдээлэл, Нийгмийн халамжийн үйлчилгээний хэлтсийн “Иргэдэд үзүүлж буй үйлчилгээ болон Халамжийн сан”-гийн тухай мэдээлэл, Хөнгөлттэй зээл олгох төслийг сонгон шалгаруулах дэд комисс байгуулах тухай, Зарим хүмүүсийг төрийн дээд шагнал, одон медалиар шагнуулах тухай, Хэрлэн сумын 2 дугаар багийн нутагт байрладаг модон гүүрийг цементэн гүүр болгох, Хэрлэн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байгуулагдсан Бурхан Буддагийн цэцэрлэгт хүрээлэнг соёл амралтын хүрээлэн чиглэлээр хувьчилж ажиллуулах  санал, “Петро Чайна Дачин Тамсаг Монгол” ХХК-ний Монгол ажилчид ажил хаялт зохион байгуулсан тухай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад албан ёсоор мэдэгдэж, хүсэлт гаргасан тухай асуудлыг тус тус хэлэлцэж дээрх асуудлуудын хүрээнд:
- Дорнод аймгийн нутаг дэвсгэрт уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй  гадаад, дотоодын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, компаниудын мэдээллийг хэлэлцэж, аймаг орон нутгийн хэмжээнд бодлого боловсруулж ажиллах нь зүйтэй гэж дүгнэв.
- Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн “Иргэдэд үзүүлж буй үйлчилгээ болон Халамжийн сан”-гийн мэдээллийг хэлэлцэж  “Халамжийн сан”-д хувиарлагдсан 7,5 тэрбум төгрөгийг үйлчилгээний төрөл, ангиллаар нь гаргаж танилцуулахыг НХҮХ-ийн дарга Л.Байгалмаад үүрэг болгов.
- Тэргүүлэгч П.Мөнхтөрийн саналыг хэлэлцэж Хэрлэн сумын 2 дугаар багийн нутагт байрладаг модон гүүрийг цементэн гүүр болгох асуудлыг Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун, Н.Номтойбаяр нарт хандаж, эхний үе шат буюу 2014 оны улсын төсөвт гүүрний зураг төслийн мөнгийг, 2015 оны улсын төсөвт гүүр барих төсвийг тусгуулахыг санал болгох, Хэрлэн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байгуулагдсан Бурхан Буддагийн цэцэрлэгт хүрээлэнг жил бүр аймгийн төсвөөс олон сая төгрөг гарган тохижуулж, төсөвт хүндрэл учруулдаг гэж үзэж, тус хиймэл нуурыг цаашид соёл амралтын хүрээлэнгийн чиглэлээр ажиллуулах, гэрээний үндсэн дээр хувийн компанид тендер зарлан өгөх асуудлыг хэлэлцэн зарчмын хувьд дэмжиж аймгийн Засаг даргад үүрэг болгоВ
“Петро Чайна Дачин Тамсаг Монгол” ХХК-ийн  Монгол ажилчид ажил хаялт зохион байгуулсан тухай тус компанийн ажилчдын Үйлдвэрчний эвлэлийн хорооноос нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагад хандсан асуудлыг хэлэлцэж, цаашид орон нутгийнхаа ажилчдын эрх ашгийг хамгаалах нь зөв гэж тус тус шийдвэрлэв.
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг хэрэгжүүлэх, архидан согтуурах явдлаас урьдчилан сэргийлэхэд төрийн болон төрийн бус байгууллага,  иргэдийн оролцоог идэвхжүүлэх, архины хэрэглээг бууруулах, хүүхэд залуусыг архины хэрэглээгүй иргэн болгон төлөвшүүлэх, архины хамаарал бүхий иргэдэд туслах, эрүүлжүүлэх, нийгэмшүүлэх  зорилгоор  “Архигүй амьдрал” жилийн аяныг аймгийн хэмжээнд зарлаад байгаа билээ.
Тус аяныг орон нутгийн хэмжээнд өрнүүлэх зорилготой албан ёсны нээлтийн ажиллагааг аймгийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, тэргүүлэгчид болон Засаг даргын Тамгын газар, түүний харъяа хэлтэс, албад, аж ахуйн нэгж байгууллагууд, 4 сумдын төлөөлөл, иргэдийг оролцуулан  өнөөдөр 14:00 цагт  аймгийн хөл бөмбөгийн талбайд зохион байгуулав.
“Архигүй амьдрал” аянд нэгдсэн 1075 залуус 3 км-ийн нийтийн гүйлтэнд оролцож,  тэднийг дэмжигч ажлын хамт олон, иргэдийн төлөөлөл 700 гаруй хүн хамрагдав.
Аяныг нээж аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Р.Зоригтбаатар, Засаг даргын орлогч Л.Хишигтогтох нар үг хэлэв. Мөн ИТХ-ын тэргүүлэгч М.Бас-Эрдэнэ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гишүүн, Цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Т.Оюунбаатар, Мэргэжлийн хяналтын газрын дарга М.Өлзийчимэг, Хүүхэд, гэр бүлийн хэлтсийн дарга А.Нансалмаа, Онцгой байдлын хэлтсийн дарга Н.Гантөмөр, Хэрлэн сумын Засаг дарга Ж.Энхцэцэг болон албаны хүмүүс байлцав.
Архи, согтууруулах ундаанаас татгалзаад 11 жил болж байгааиргэн                              н.Энхбаатар нийт иргэд, хүүхэд, залуустаа хандаж  “Архигүй амьдрал амьдралын баяр баясгалан, хийж бүтээхийн оргилуун хүсэл, хайр бас аз жаргал байдаг” гэдгийг биеэр үлгэрлэн харуулж, спиртлэг бус спортлог амьдралыг сонгохыг уриаллаа.
Нээлтийн үеэр архинаас татгалзах хөдөлгөөнийг идэвхжүүлэх зорилгоор аймгийн Засаг даргын тамгын газар,  түүний харъяа албад, Хан-Уул цогцолбор сургууль, Политехник коллеж, ДБЭХС-ТӨХК, Монголын Цахилгаан холбоо хувьцаат компани, Дорнод худалдаа-ХК зэрэг аж ахуйн нэгж, байгууллага, Сэргэлэн, Чойбалсан, Матад, Хэрлэн сумдад шилжин явах тугийг, дэвтрийн хамт  гардуулав.
Монгол улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 05 дугаар сарын 24-ны өдрийн 80 дугаар зарлигаар олон хүүхэд төрүүлж, өсгөж, хүмүүжүүлсэн эхчүүдийг “Алдарт эх”-ийн нэгдүгээр одонгоор 55, “Алдарт эх”-ийн хоёрдугаар одонгоор 203 эхчүүдийг шагнасныг Эх үрсийн баярыг тохиолдуулан  Хэрлэн сумын “Алдарт эх”-ийн нэгдүгээр одонгоор шагнагдсан эхчүүдэд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Р.Зоригтбаатар одонг нь гардуулав.
Хоёр.Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны талаархи мэдээлэл:
 
Хяналт шинжилгээ, үнэлгээний чиглэлээр: 1.Аймгийн Засаг даргын дэргэдэх агентлагуудын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ, үнэлгээ хийж, төрийн сангийн үйл ажиллагаанд дотоод аудит явуулах удирдамжийг аймгийн Засаг даргын орлогчоор батлуулан нийт агентлагуудад хүргүүлээд байна.
2.Аймгийн Засаг даргын 2013 оны А/104 дүгээр “Төр захиргааны болон төрийн өмчит аж ахуйн нэгж, байгууллагын удирдах ажилтны шуурхай хуралдаан зохион байгуулах тухай журам”-д нэмэлт өөрчлөлт оруулах, хуралдаанд оролцох удирдлагуудыг батлах тухай захирамжийг боловсруулан батлуулсан.
            3.Аймгийн Засаг даргын 2013 оны А/114 дүгээр “2012 онд ажилласан хөндлөнгийн хяналт шинжилгээ үнэлгээний багийн дүнгийн мөрөөр авах арга хэмжээний тухай” захирамжийг боловсруулан батлуулж, холбогдох байгууллагуудад хүргүүлсэн.
            4.Аймгийн Засаг даргын 2013 оны А/103 дугаар “Аймгийн Засаг даргын Тамгын газрын удирдлага, мэргэжилтэн /ажилтан/, сумын Засаг дарга, аймгийн Засаг даргын дэргэдэх агентлаг, төрийн өмчит аж ахуйн нэгж, байгууллагын дарга /захирал/ нарийн гадаад, дотоодод томилолтоор ажиллах удирдамж, үр дүн тайлагнах журам” батлах тухай захирамжийг шинэчлэн боловсруулан батлуулсан бөгөөд холбогдох байгууллагуудад хүргүүлсэн.
            5.Аймгийн төр захиргааны болон төрийн өмчит аж ахуйн нэгж байгууллагын удирдах ажилтны шуурхай хуралдааныг 2013 оны 05 дугаар сард нийт 4 удаа зохион байгуулж, 4 тэмдэглэл үүрэгжүүлэн гаргасан бөгөөд хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна.
Гадаад харилцааны чиглэлээр:Монгол Улсын Гадаад харилцааны сайд Лу. Болд тэргүүтэй төлөөлөгчид 2013 оны 05 дугаар сарын 15- ны  өдөр Дорнод аймгийн Чойбалсан нисэх буудалд буулаа. Тэрээр 05 дугаар сарын 15-16-ны өдрүүдэд БНХАУ-ын Хайлаар, Манжуур хотод гадаад харилцааны чиглэлээр албан ёсны уулзалтад оролцоод Дорнод аймагт ирсэн түүнтэй хамт Зүүн хойд азийн нийгэмлэгийн тэргүүн Б.Батбаяр  нарийн бичгийн дарга Р.Бадамдамдин, тусгай үүрэгт элчин сайд Батж.Батбаяр, Да. Ганболд тэргүүтэй төлөөлөгчид хамт  ирлээ. 2013 оны 05 дугаар сарын 17-ны өдөр аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд аймгийн удирдлагууд болон ИТХ-ын тэргүүлэгчидтэй уулзаж БНХАУ-ын Хайлаар, Манжуур хотод оролцоод ирсэн уулзалтынхаа талаар мэдээлэл хийж, мөн гадаад харилцааны нэгдмэл байдлын талаар санал бодлоо солилцлоо. Уулзалтын үеэр хоёр талын эдийн засгийн харилцаа, соёлын солилцоо, олон улсын асуудал, олон улсын байгууллагуудын хүрээн дэх хамтын ажиллагаа зэрэг сэдвээр  уулзалт, ярилцлагад оролцжээ. Гадаад харилцааны яамны сайд манай аймгаас эхлэн гадаад харилцааны тал дээр нь  ихээхэн анхаарал хандуулж байгаагаа энэ үеэр хэлсэн  хэллээ. Аймгийн зүгээс гадаад харилцааны чиглэлээр анхаарах зарим асуудлуудыг дурдаж, сайд тавьсан асуудлуудыг анхааралдаа авч ажиллахаа хэллээ.
Япон улсын Засгийн газрын “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах” хөтөлбөрийн хүрээнд Дорнод аймагт 1990-2013 оны хооронд хэрэгжсэн төсөл хөтөлбөрүүдийг нэгтгэж, хөрөнгө оруулалтын нэгдсэн дүнг гаргав.
 
 
                                   Хоёр. Эдийн засаг, төсөв, санхүүгийн бодлогын хүрээнд
 
Төсвийн орлогын талаар:
Орон нутгийн төсвийн нийт урсгал орлого 3104,0 сая төгрөг төлөвлөгдсөнөөс гүйцэтгэлээр 3491.1 сая төгрөгт хүрч төлөвлөгөө 386.9 сая төгрөг / аймаг 216.1 сая өгрөг , сумд 170.9 сая төгрөг/ буюу 12.5 хувиар давж биелэлээ.
            -Аймгийн төсвийн нийт орлогын 18 нэр төрлөөс Хүү, торгуулын орлого, газрын төлбөр, усны төлбөр, түрээс,   бууны албан татвар, ойгоос хэрэглээний мод тїлээ, ашигласны тєлбєр, тусламжын орлогын төлөвлөгөө 3,3 – 7,5 хувиар тасаллаа.
            Төсвийн орлогын төлөвлөгөөг Баяндун сум 2,7 сая , Баянтүмэн сум 2.7 сая, Булган 2.9 сая, Гурванзагал 2,0 сая ,   Сэргэлэн 0.2 сая, Чойбалсан 4,9 сая төгрөгөөр тус тус тасаллаа.
                                    Орон нутгийн төсвийн нийт орлого                                     /мянган төгрөг/
ҮЗҮҮЛЭЛТ
Тєлєвлєгєє
/өссөн дүнгээр/
Гүйцэтгэл
/өссөн дүнгээр/
Өөрчлөлт
Тоо
Хувь
1.     УРСГАЛ ОРЛОГО
3 104 011,10
3 490 982,04
386 970,9
112,5
Цалин, хєлс болон түүнтэй адилтгах
2 129 210,00
2 209 958,30
80 748,3
103,8
Бусад татвар
141 395,50
191 373,57
49 978,1
135,3
1.3 Ємчийн татвар
91 096,00
206 413,20
115 317,2
226,6
АТӨЯХэрэгслийн татвар
122 550,00
125 399,50
2 849,5
102,3
1.6 Бусад татвар (тєлбєр, хураамж)
300 149,30
268 392,23
(31 757,1)
89,4
2. ТАТВАРЫН БУС ОРЛОГО
293 224,30
455 727,04
162 502,7
155,4
 
Төсвийн зарлагын талаар:Аймгийн төсвийн нийт зарлага 21171.8 сая төгрөг төлөвлөгдсөнөөс гүйцэтгэлээр 16246.3 сая төгрөг болж төлөвлөгдсөн зардлын 76,7 хувийг буюу гарсан гүйцэтгэлийг бүрэн санхүүжүүлсэн бол Сумдын төсвийн зарлага 12933,8 сая төгрөг байхаар төлөвлөгдсөнөөс гүйцэтгэлээр 11088,6 сая төгрөг болж төлөвлөгдсөн зарлагын 85,7 хувийг зарцууллаа.
Ш Нийт төсвийн зарлагын
ь Цалинд 49.0 хувь
ь Нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжинд 5.8 хувь
ь Бараа үйлчилгээний урсгал зардалд 19.7 хувь
ь Тогтмол зардалд 22.8 хувь
ь Хөрөнгийн зардалд 3,0 хувыг тус тус зарцууллаа.
Аймгийн төсвөөс сумдад олгох санхүүгийн дэмжлэгт 1342,2 сая төгрөг, Аймаг, сумын төсвөөс санхүүждэг төсөвт байгууллагуудын санхүүжилтэд 18145,0 сая төгрөг, Улсын төсвөөс санхүүгийн дэмжлэгэнд 3171,0 сая төгрөг, Тусгай зориулалтын шилжүүлгээр 11342,1 сая төгрөгийг батлагдсан хуваарийн дагуу бүрэн санхүүжүүллээ.
Орон нутгийн төсвийн нийт зарлага                            /мянган төгрөг/
ҮЗҮҮЛЭЛТ
Тєлєвлєгєє
/өссөн дүнгээр/
Гүйцэтгэл
/өссөн дүнгээр/
Өөрчлөлт
Тоо
Хувь
II. НИЙТ ЗАРЛАГА БА ЦЭВЭР ЗЭЭЛИЙН ДҮН
21 171 844,6
16 246 280,5
(4 925 564,2)
76,7
1.1 Цалин хєлс болон нэмэгдэл урамшил
8 951 766,4
7 960 591,8
(991 174,7)
88,9
1.2 Ажил олгогчоос нийгмийн даатгалд тєлєх шимтгэл
990 231,8
872 694,4
(117 537,4)
88,1
1.3 Бараа їйлчилгээний бусад зардал
3 725 302,7
3 206 806,8
(518 495,9)
86,1
1.4 Татаас ба урсгал шилжүүлэг
4 047 034,6
3 716 218,8
(330 815,8)
91,8
Б. ХЄРЄНГИЙН ЗАРДАЛ
3 457 509,1
489 968,7
(2 967 540,4)
14,2
 
Гурав. Хууль, эрх зүйн бодлогын хүрээнд
 
Хууль хяналтын үйл ажиллагааны чиглэлээр:
Аймгийн Засаг даргын Тамгын газрын хууль зүйн хэлтсийн  хууль тогтоомжийн бүртгэл лавламжийн сангаас 23иргэнд лавлагаа мэдээлэл өгч, 19иргэнд хууль эрх зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.
Аймгийн Засаг даргын захирамжийн биелэлтэд байнгын хяналт тавьж,9 захирамжийн төсөлд виз өгч, 14 сумдын Засаг даргын захирамж 58, сумдын төсөвт газрын ерөнхий менежерүүдийн 21 тушаалын хууль зүйн үндэслэлийг хянаж ажилласан.
            Иргэдээс аймгийн Засаг даргад хандаж 5өргөдөл ирүүлсэн байна. Амьдралын гачигдалтай байдлыг дурьдсан 1иргэнд 50.000мянган төгрөгийн мөнгөн тусламж үзүүлж гэр хүссэн 4иргэний өргөдөлийг хүлээн авч гэр хүссэн иргэдийн бүртгэлд бүртгээд байна.
Иргэдийн санал хүсэлтийг сонсох “Нээлттэй утас” 7058-2233 дугаарт ирсэн дуудлагийн шийдвэрлэлт:
Хууль зүйн хэлтсийн ажлын чиг үүрэгт холбоотой Улсын бүртгэлийн хэлтэст 5 санал, гомдол Цагдаагийн газартай холбоотой 9 санал гомдлыг хүлээн авч тухай бүр шийдвэрлэж санал гомдол ирүүлсэн иргэнд хариуг өгч ажиллаад байна.
Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг хэрэгжүүлэх, архидан согтуурах явдлаас урьдчилан сэргийлэхэд төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн оролцоог идэвхжүүлэх, архины хэрэглээг бууруулан хүүхэд залуусыг архины хэрэглээгүй иргэн болгон төлөвшүүлэх зорилгоор “Архигүй амьдрал” жилийн аяныг аймгийн хэмжээнд зарлан нээлтийн үйл ажиллагааг 2013 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хийж, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдийг хамарсан “Олон нийтийн гүйлт” зохион байгууллаа. Энэхүү “Олон нийтийн гүйлт” нэгдсэн арга хэмжээнд 1070 гаруй залуус гүйж архины эсрэг үйл ажиллагаанд нэгдлээ.
“Архигүй амьдрал” аяны хүрээнд төрийн болон төрийн бус байгууллага, ААН сум агентлагаар аялаж байгаа аяны тугийг дэвтрийн хамт аймгийн ЗДТГ хүлээн авч дараах ажлуудыг хийж хэрэгжүүллээ.
Ш Байгууллагын дотоод журамд “Архидан согтуурахтай тэмцэх тухай” хуулийн хүрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан.
Ш “Архины хор хөнөөл, эрүүл мэнд” сэдвээр тамгын газрын нийт албан хаагчдад сургалт 2013 оны 05 дугаар сарын 10-ны өдөр зохион байгуулсан
Ш “Танд зөвлөе”, “Та хүүхдэдээ архи зарах байсан уу” сэрэмжлүүлэг, санамж хуудас гаргаж иргэд, ААН тараасан.
“Архигүй амьдрал бидний ирээдүй” шторкийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр ард иргэдэд сурталчилан ажилласан.
Архивын ажлын чиглэлээр:
Тус архивын сан хөмрөгч нь 409 иргэнээс 885 лавлагааны захиалга хүлээн авч үзэн лавлагааг гаргаж нийт 1,216,500 төгрөгийн орлого оруулж ажиллалаа.
Лавлагаа мэдээлэл гаргах зорилгоор сан хөмрөгөөс 695 хөмрөгийн 3356 ХН-ийг ашиглалтад гаргаж нийт 1148 хуулбар олгосон байна.
Мөн нөхөн бүрдүүлэлт хийхээр ирүүлсэн Чойбалсан хөгжил ОНӨҮГ,Баянтүмэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Дулааны цахилгаан станц, Боловсролын газар, Аригун ХХК-ны архивын ажилтнуудад заавар зөвлөгөө өглөө.
Аглут ХХК-ны Хэрлэн сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт баригдсан   48 айлын 69 дүгээр байрны орон сууцны барилгын зураг 7 ХН-ээр нөхөн бүрдүүлэлт хийлээ.
Уншлагын танхимаар Монголын үндэсний музейн эрдэм шинжилгээний ажилтан судлаач Х.Мэндсайханд 16 ХН-ийг ашиглуулав.
Байгууллагын хүсэлтээр архивын сан хөмрөгөөс гадагш 9 байгууллагын 44 ХН-ийг түр ашиглуулахаар олгоод байна.
Архивын баримтаас 148 хадгаламжийн нэгжид нягтлан шалгалт хийж 5 ХН-ийн баримтыг сэлбэн засч, 53 ХН-ийн 3529 хуудас баримтыг скайнерт оруулан 33 ХН-ийн 2477 хуудас баримтыг програмд оруулаад байна.
      2013 оны 5 сарын 01-ээс 5 сарын 31-ийг хүртэлх хугацаанд нийт 52 байгууллагын 5 төрлийн 17079 ширхэгхэвлэмэл хуудасны захиалга авч стандартын дагуу хэвлэж дугаарлан бүртгэл хөтлөн холбогдох байгууллагуудад нь олгоод байгаа бөгөөд нийт 52 байгууллагын1035870төгрөгийн төлбөр орох ёстойгоос 30 байгууллагын 416350 төгрөгийн орлого оруулаад байна.Мөн 2012 оны 68310 төгрөг, 2013 оны 1 сарын 7500 төгрөг, 4 сарын 140700 төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна.
 
Дөрөв. Боловсрол, соёл, эрүүл мэнд,
нийгмийн хамгааллын бодлогын хүрээнд
 
Боловсролын чиглэлээр:    
ЕБС- ийн 7-10 аниудаас Байгалийн ухааны хичээл, технологийн хичээлээр 8,10-р ангиудаас ТТШ авч нэгтгэн дүгнэж анализ хийлээ.
Хэрлэн сумын 11 дүгээр сургуульд ажиллласан үнэлэлт дүгнэлтийг бичиж холбогдох байгууллагад хүргэн ажиллалаа.
Элсэлтийн Ерөнхий Шалгалт -2013-ийн бааз тулгалтын мэргэжилтэн Б. Бямбаханд Үнэлгээний төвтэй хийлээ.
Гамшгаас хамгаалах төлөвлөгөө боловсруулж батлуулан хэрэгжилийг хангаж ажиллаж байна.
“Онцгой байдал дахь хүүхэд хамгаалал” төслийн хүрээнд үзүүлэх сургуулийн үйл ажиллагаатай СӨБ харижусан мэргэжилтэн танилцаж санал сэтгэгдлээ илэрхийлсэн.
Ахлах болон туслах  тогооч нарын сургалтыг тус бүр  БСГ-т  зохион байгуулж52тогоочийг  хамруулан онол дадлага хослуулсан чадвар эзэмшүүлсэн.
Багшлах эрх олгох ажлын хэсэг багш нэг бүрээр дүгнэлтээ гарган Боловсролын газрын арга зүйн зөвлөлийн хуралд   СӨБ, ЕБС – ийн 63 багшийн материал хэлэлцэгдснээс 62 багшийн материал шаардлага хангасанд Боловсролын газрын дарга нь багшид багшлах эрх олгох хасах, сэргээх, хасахыг уламжлах тухай шийдвэрийг гаргаж холбондох материалын хамт БМДИ-д хүргэлээ.
ЕБС- ийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарын улирлын урамшуулалыг БСГ- ын даргын байгуулсан ажлын хэсгээр хэлэлцэн дүгнэж БГ- ын даргын албан тоотоор аймгийн засаг даргад хүргүүллээ.
Аймгийн цогц бодлого-2013” биелэлтийг гарган АЗДТГ- ын НХХ- т хүргэсэн.
ЕБС- ийн  байгалийн ухааны хичээлийн лабораторийн судалгааг авч дуусган нэгтгэн БШУЯ- д хүргэлээ..
ЕБС, СӨБ – ын багш, удирдлага, эцэг эхийн төлөөлөлөөс авсан судалгааг нэгтгэлээ.
Сургууль, цэцэрлэгийн удирдлагуудын аймгийн засаг даргатай байгуулах хөдөлмөрийн гэрээг хийлгэн Нийгмийн хөгжлийн хэлтэст хүргэлээ.
Багшлах эрх олгох ажлын хэсэг багш нэг бүрээр дүгнэлтээ гарган Боловсролын газрын арга зүйн зөвлөлийн хуралд хэлэлцүүлэн Боловсролын газрын дарга нь багшид багшлах эрх олгох хасах, сэргээх, хасахыг уламжлах тухай шийдвэрийг гаргаж холбогдох материалын хамт БМДИ- д хүргэсэн.
Элсэлтийн ерөнхий шалгалтын шар хуудсыг сургууль бүрт тараалт хийлээ.
КЕНГУРУ-2013 олон улсын уралдааны шагнал гардуулах ёслолын үйл ажиллагааг зохион байгууллаа.
ЭЕШ-ийн математикийн туршилт сорил авч Swot  хийсэн.
Англи хэлний үндэсний хөтөлбөрийн хүрээнд массын сургалтын чанарыг сайжруулах зорилгоор 10 дугаар ангийн сурагчдын дунд, орос хэлний хичээлээр 9 дүгээр ангид массын олимпиадыг зохион байгуулж суралцагчдын мэдлэг чадвар, ур чадварын түвшинг тодорхойллоо.
ЕБС-иудын сургалтын менежерүүдийн 2012-2013 оны хичээлийн жилийн сургалт хүмүүжлийн ажлын үр дүнг тооцох тайлант хэлэлцүүлэг зохион байгуулах бэлтгэл хангах, албан бичиг хүргүүллээ.
ЕБС, СӨБ- ийн удирдлагуудад 2012-2016 оны төсвийн төлөвлөлт ба боловсролын шинэчлэлт” сургалт Хан –уул сургуульд зохион байгуулж 100 гаруй хүмүүсийг хамрууллаа.
Тогтвортой хөгжихүйц үзэл санааг суурь боловсролын агуулгад тусгах нь” Зүүн бүсийн сургалт ДДС- дээр зохион байгуулагдаж нийт 40-д хүн хамрагдсан. Бага, МХ, гадаад хэл, математикийн боловсрол хариуцсан мэргэжилтэн нар хамрагдсан.
14-р цэцэрлэг дээр Койкагийн мэргэжилтэнтэй хамтран биеийн тамир,дуу хөгжмийн хичээлийн сургалттай 12 багш хамруулан арга туршлагаас солилцуулсан.
Аймаг, сумдын цэцэрлэгийн туслах болон ахлах тогооч нарын сургалтыг зохион байгуулж нийт 52 хүнийг хамруулан онол дадлага хослуулсан чадвар эзэмшүүллээ.
Ангийн номын сан ашиглан хүүхэд бүрийн бүтээлчээр унших, бичих, сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх арга зүйд суралцуулах нь” сэдэвт сургалтад сургуулийн номын санч, багш, БСГ- ын мэргэжилтнүүд нийт 162 хүн хамрагдсан.
БШУЯ-наас төрийн өмчит ЕБС-ийн захирал, сургалтын менежерүүдэд  зориулсан менежментийн чадварыг дээшлүүлэх сургалтыг Монголын Бизнес Инкубаторуудын Үндэсний Нэгдсэн холбоо зохион байгуулахад   Дорнод аймгийн төрийн өмчит бүх сургуулийн захирал, менежер, БСГ- ын мэргэжилтэн нийт 30 хүн хамрагдсан.
Дээрх сургалтад хамрагдснаар багшийн мэдлэг, арга зүйд ахиц гарахад түлхэц болсноороо ач холбогдолтой байлаа
Хан-Уул цогцолбор сургуулийн байгалийн ухааны багш  Бадамлянхуйн   “Хичээлийн судалгаа”- химийн хичээлд   байгалийн ухааны мэргэжилтэн, мэргэжлийн багш нарын хамт хичээлд сууж ажиглалт хийж, хичээлийн хэлэлцүүлэг зохион байгууллаа
 Авъяас хөтөлбөрийн хүрээнд онол практикийн бага хурал зохион байгуулж хүүхэд нэг бүрийн авъяасыг хөгжүүлэгч байгууллагаар 12 дугаар сургууль, хүүхэд нэг бүрийн авъяасыг хөгжүүлэгч багшаар 8 төрлөөр багш нарыг тодруулан алдаршуулсан.
Багшийн хичээлийн бэлтгэл болон ээлжит хичээлийн хөтөлбөр дахин боловсруулагдан сайжирсан. Хүүхэд бүрийн хөгжлийн дэмжигч байгууллага, багш, хамт олныг алдаршуулан хийсэн бүтээснээр нь сурталчилан түгээн дэлгэрүүллээ.
5 дугаар сарын 29-6/2 дуустал БСГ- ын даргын батласан нэгдсэн хуваарын дагуу мэргэжилтнүүд ЕБС- ийн төгсөх ангийн боловсролын баримт бичигт тулгалт хийж, Боловсролын улсын байцаагч хянаж, бичилт хийлгэж олгож байна.
Хүүхдийн баярын үйл ажиллагаанд /6/1/ “Биелгээт хотхон”- үйл ажиллагааг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангаж байна.
 
Эрүүл мэндийн чиглэлээр: Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдалд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх зорилготойгоор “Эрүүл мэндэд иргэн таны оролцоо” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Уг хэлэлцүүлгийг БОЭТөв дээр зохион байгуулсан ба 100 гаруй иргэд оролцон нээлттэй ярилцлага хийлээ.Эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой гомдол гараагүй.Дэвшүүлсэн саналыг хэлэлцэн цаашид бодолцон ажиллахаар болсон.
“Сувилахуйн хөгжлийн шинэчлэлд бидний оролцоо”сэдэвт сувилагч тусгай мэргэжилтнүүдийн аймгийн 3-р зөвлөгөөнийг зохион байгууллаа. Эрүүл мэндийн салбарын шинэчлийн бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор зохион байгуулж буй ажлын нэг хэсэг болох аймгийн сувилагч, тусгай мэргэжилтнүүдийн 3-р зөвлөгөөн 2013 оны 05-р сарын 17,18 ны өдрүүдэд боллоо. Тус зөвлөгөөнд Сувилахуйн салбарт тулгамдаж буй асуудлаар тодорхой илтгэлүүд хэлэлцүүлэн шийдвэрлэх арга зам, зөвлөмжийг боловсруулан ажилласан.
Дэлхийн сувилагч нарын өдрийг тохиолдуулан БОЭТ, өрх сумдын сувилагч нарын дунд онол практикийн хурлыг зохион байгууллаа. Онол практикийн хуралд нийгмийн эрүүл мэнд болон сувилахуйн чиглэлээр 12 илтгэл тавигдсан ба БОЭТ-ийн сүрьеэ тасгийн сувилагч н.Оюунтуяагийн илтгэл шалгарсан.Нийт оролцсон илтгэлүүдийг эмхтгэл болгохоор ажиллаж байна.
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зарласан “Сувилагч тандаа баярлалаа” сэдэвт эссэ, гар зургын уралдааныг зохион байгууллаа. Сувилагч мэргэжлийг сурталчлан мэргэжлийн мөн чанарыг таниулах, мэргэжлийн чиг баримжаа олгох зорилготойгоор зохион байгуулсан эссэ, гар зургын уралдаанд нийт 29 бүтээл оролцож, эхний 3 байрыг шалгарууллаа.
Менингококкт халдвараас сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай албан даалгаварын биелэлтийг гаргаж ЭМЯ-ны Бодлогын хэрэгжилтийн газарт хүргүүлсэн.
Шинэ болон дахин сэргэж буй халдварт өвчнүүд сэдвээр удаагийн сургалтыг эрүүл мэндийн байгууллагын 17 эмч ажилчдад зохион байгуулсан.
Томуугийн А(H7N9) вирусын халдварын өнөөгийн байдал, халдвараас сэргийлэх зөвлөмжийг орон нутгийн телевиз, сонинд нэг нэг удаа өгсөн.
Хачигт халдвар болон гахай хавдар, салхинцэцэг зэрэг өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг орон нутгийн телевизэд 1 удаа өгсөн.
Томуугийн вирусын халдварын үед авах арга хэмжээний бэлэн байдлын төлөвлөгөөнд тодотгол хийж ЭМГ-н даргаар батлуулж БОЭТ, сум өрхийн эрүүл мэндийн төвүүдэд хүргүүлэн бэлэн байдлыг ханган ажиллаж байна.
Энэ ажлын хүрээнд сургууль, цэцэрлэгийн насны 8796 хүүхдэд хамар залгиурын урьдчилан сэргийлэх үзлэг хийж өвчлөл илэрсэн 1250 хүүхдийг хамар залгиурын арчдасын шинжилгээнд хамруулж 1212 хүүхдийг буюу өвчлөлийн 97%-ыг эмчлэн эрүүлжүүлсэн байна. Менингококкт халдвараас сэргийлэх сургалтанд 7122 хүн хамрагдаж, 8205 хүнд сурталчилгаа хийгдсэн байна.
ХӨСҮТ-н томуугийн үндэсний төвийн вируслогийн лабораторид 31 томуугийн сорьц хүргүүлсэнээс 14 сорьцонд вирус илэрсэн бөгөөд нийт хүргүүлсэн сорьцийн 45,1%-г эзэлж байна.
ЭМС-ын албан даалгаварын дагуу сумын эрүүл мэндийн төвүүдийн эрхлэгч их эмч,эх баригч бага эмч нарт Эхийн эндэгдлээс сэргийлэх талаар :
Сургалтанд:
1.Баян дун сумын эрүүл мэндийн төвд:’’Олон улсын эх баригч бага эмч,сувилагч нарын ‘’нэгдсэн чуулага уулзалт болж нийт арван гурван сумын хоёр зуу орчим эмнэлгийн дунд мэргэжилтэн,эрхлэгч нар оролцлоо.
2.Тус уулзалтанд оролцогч эх баригч бага эмч,эрхлэгч эмч нарт,Эхийн эндэгдлээс сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах тухай ЭМЯ-ны 1а/1503 албан даалгаварыг танилцуулж,Эх барихын ноцтой хүндрэлүүд сэдвээр нэг өдрийн сургалт явууллаа.
3.Нийт оролцогчидоос сургалтын өмнө сорил авахад 40 хувьтай,сургалтын дараа сорил 66,5 хувь болж өссөн байна.
5 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд МЭИКонцерны 90-н жилийн ойд зориулсан зүүн бүсийн эмийн мэргэжилтнүүдийн чуулга уулзалтыг Эм холбоо ТТБ-тай хамтран зохион байгуулж аймаг сумын нийт 50 гаруй эмийн мэргэжилтнүүд оролцов.
Эмийн талаар төрөөс баримтлах бодлого шийдвэр, хууль, дүрэм журмын талаар хэлэлцэн эм хангамжийн байгууллагуудад тулгамдаад байгаа асуудлуудыг тодорхойлж, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх талаар холбогдох дээд байгууллагад уламжлах санал зөвлөмжийг боловсруулж уламжлав.
Ажлын байрны эрүүл мэндийг сайжруулах, эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагаанд олон нийтийн оролцоо нэмэгдэж байна. Эрүүл мэндийн сайдын 2009 оны 184 тоот тушаалаар батлагдсан “Эрүүл мэндийг дэмжигч байгууллага шалгаруулах журам”-ын дагуу Баяндун, Халхгол сумын сургууль, Хэрлэн сумын ерөнхий боловсролын 11-р сургууль, 3-р цэцэрлэгүүд эхний шатны шалгаруулалтад оролцохоор материал ирүүлснээс Баяндун сумын сургуульд үнэлгээ хийгдэж “Эрүүл мэндийг дэмжигч байгууллага”-ын 2-р зэргийн гэрчилгээний болзлыг биелүүлснээс гадна бусад сургууль цэцэрлэгийг үнэлгээнд оруулахад бэлэн болоод байна. Аймгийн “Шинэ хөгжил” цогцолбор сургууль, “ДБЭХС” ТӨК, “Дорнод нийтийн аж ахуй” ХХК-иуд ажлын байрны эрүүл мэндийн сургалтуудыг цуврал хэлбэрээр авч нийт ажилтан албан хаагч нараа эмнэлгийн урьдчилан сэргийлэх үзлэгт орууллаа. Засгийн газрын 2011 оны 12-р сарын 16-ны өдрийн 359 дугаар тогтоолоор батлагдсан “Эрүүл хот, сум, баг, ажлын байр, сургууль бий болгох үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд Дашбалбар сумын ЗДТГ-аас “Эрүүл сум” орон нутгийн дэд хөтөлбөрийг боловсруулан сумын ИТХ-аар хэлэлцэн батлуулж үйл ажиллагаагаа эхлүүлээд явж байна. Энэ нь “Эрүүл сум” болох хөдөлгөөн өрнүүлэн ажиллаж байгаа манай аймгийн анхны сум болж байна.
Биеийн тамир, спортын чиглэлээр: Монголын хөлбөмбөгийн холбоо 2008 оноос эхлэн “Аймгуудын цом” тэмцээнийг зохион байгуулж ирсэн түүхтэй. Энэхүү тэмцээний чанарыг сайжруулах, оролцогчдын тоог нэмэгдүүлэх, хөлбөмбөгийн хөгжлийг хөдөө орон нутагт дэлгэрүүлэх үүднээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэмжлэгтэйгээр “Хөлбөмбөгийн хөгжлийг хөдөө орон нутагт” цогц хөтөлбөр дэвшүүлж байгаа юм. Энэхүү цогц хөтөлбөрт:
-        Хөдөө орон нутагт “ГООЛ” төслийн хүрээнд хөлбөмбөгийн талбай байгуулах
-        “Хөлбөмбөгийн элч төлөөлөгч” томилох
-        Аймгуудын аварга шалгаруулах “Үндэсний цом” тэмцээнийг зохион байгуулах
-        “Хүүхэд-Хөлбөмбөг- Ирээдүй” сургалт, фестивалийг зохион байгуулах
-        Ерөнхий боловсролын сургуулиудын дунд “Мөрөөдөл” нэртэй футзалны тэмцээн зохион байгуулах ажлууд хамрагдаж байгаа
Энэ цогц хөтөлбөрийн хүрээнд 2013 оны 05-р сарын 08-аас 12-ны өдрүүдэд Монгол улсын 21 аймгийн аварга шалгаруулах “Үндэсний цом” тэмцээнийг 1 үеийг зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Бүсчилсэн байдлаар зохиох тэмцээнд нийт 4 бүсэд хуваагдаж байгаа бөгөөд бүс болгоноос шалгарсан 2, 2 баг нийт 8 баг Улаанбаатар хотноо 2013 оны 05-р сарын 14-19-ний өдрүүдэд шигшээ тэмцээнд шигшээ тэмцээнд оролцон аваргаа тодруулах юм. Одоогийн байдлаар бүсүүдээ дараахь байдлаар хуваасан бөгөөд тэмцээний хуваарь гарсан байна. Үүнд:
Тэмцээний нээлтийн ёслол болон сугалааны үйл ажиллагаа Улаанбаатар хотноо 2013 оны 04-р сарын 20-ны өдрийн 10.00 цагаас МХБХ-ны байранд сургалт, 12.00 цагаас сугалаа болон “Хөлбөмбөгийн элч төлөөлөгч” нарыг томилох ёслолын ажиллагаа Элит төв дээр болсон. Энэхүү ёслолын үйл ажиллагаанд Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, МХБХ-ны Ерөнхийлөгч Б.Ганболд, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Оюунгэрэл, Боловсрол шинжлэх ухааны сайд Гантөмөр, Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Баттулга, МХБХ-ний УЗ-ийн гишүүд, Дорнод аймгаа төлөөлөн аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга П.Бат-Өлзий, Биеийн тамир, спортын газрын дарга Б.Чимэддорж нар оролцсон.
Тус тэмцээний зүүн бүсийн шалгаруулалт Чойбалсан хотод байгуулагдсан хиймэл зүлэгтэй хөлбөмбөгийн анхны ногоон талбайд зохиогдож байгаагаараа онцлог юм. Тэмцээн 2013 оны 05-р сарын 08-12-ны өдрүүдэд, нээлтийн ажиллагаа 2013.05.08-ны 12.00 цаг болж, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Н.Алтанцэцэг, Биеийн тамир, спортын газрын дарга Б.Чимэддорж, аймгийн хөлбөмбөгийн холбооны тэргүүн Р.Жаргалсайхан, Т.Далхаасүрэн МХБХ-ний 21 аймгийн аварга шалгаруулах тэмцээний зүүн бүсийг хариуцсан бүлгийн ахлагч, МХБХ-ны ахмад тамирчин, С.Жаргал Азийн хөлбөмбөгийн холбооны коммиссар, МХБХ-ны Гадаад харилцаа, Маркетинг хариуцсан мэргэжилтэн, Сүхбаатар аймгийн Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга, Говьсүмбэр аймгийн Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга нар оролцлоо. Тэмцээн Говьсүмбэр, Дорнод аймгийн баг тамирчдын тоглолтоор эхэлсэн бөгөөд тус тэмцээнийг шүүх шүүгчдийн бүрэлдэхүүнд Д.Түмэнбаяр Дэлхийн хөлбөмбөгийн холбооны шүүгч, МХБХ-ны 1-р зэрэглэлийн шүүгч, О.Билгүүн саяхан болсон АХБХ-ны 14 хүртлэх насны Азийн аварга шалгаруулах тэмцээний шүүгч, МХБХ-ны 2-р зэрэглэлийн шүүгч, О.Хишигтөмөр өнгөрсөн жилийн АХБХ-ны 14 хүртлэх насны Азийн аварга шалгаруулах тэмцээний шүүгч, МХБХ-ны шүүгч, Э.Магад-Эрдэнэ Орон нутгийн шүүгч, МХБХ-ны шүүгчээр олон жил ажиллаж байгаа шүүгчид томилогдон ажиллаж, амжилттай болж өндөрлөлөө.
Монгол улсын ерөнхийлөгчийн дэмжлэгтэй “Хөлбөмбөгийн хөгжлийг хөдөө орон нутагт” цогц хөтөлбөрийн хүрээнд Монгол улсын 21 аймгийн аварга шалгаруулах “Үндэсний цом-2013” тэмцээний урьдчилсан шатны зүүн бүсийн шалгаруулалтанд амжилттай оролцож хүрэл медаль хүртсэн П.Мөнхжаргал дасгалжуулагчтай Хэнтий аймаг, “Үндэсний цом-2013” тэмцээний урьдчилсан шатны зүүн бүсийн шалгаруулалтанд амжилттай оролцож Л.Наранбаатар дасгалжуулагчтай Дорнод аймгийн баг тамирчид алтан медаль, Ч.Батзангиа дасгалжуулагчтай Дорноговь аймгийн баг тамирчид мөнгөн медаль хүртэж, улмаар Улаанбаатар хотноо 05-р сарын 14-19-ний өдрүүдэд болсон шигшээ тэмцээнд Л.Наранбаатар дасгалжуулагчтай Дорнод аймгийн шигшээ багийн тамирчид амжилттай оролцож аваргын алтан медаль хүртлээ.
Дорнод аймгийн баг нь 2011 онд 21 аймгийн цомын аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээнд Дорнод аймгийн Л.Наранбаатар дасгалжуулагчтай, Т.Бямбасүрэн ахлагчтай 18 хүний бүрэлдэхүүнтэй баг тамирчидамжилттай оролцож, 1989 оноос хойш 22 жилийн дараа улсын чанартай мэргэжлийн хөлбөмбөгийн тэмцээнээс хүрэл медаль шилдгийн шилдгүүдээрБ.Батсуурь “Шилдэг хаалгач”, Г.Төгсболд “Шилдэг тогтогч”, Б.Батболд “Шилдэг гоолын эзэн”-ээр тус тус шалгарч түүхэн амжилтыг үзүүлж байсан.
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг хэрэгжүүлэх, архидан согтуурах явдлаас урьдчилан сэргийлэхэд төрийн болон төрийн бус байгууллага,  иргэдийн оролцоог идэвхжүүлэх, архины хэрэглээг бууруулах, хүүхэд залуусыг архины хэрэглээгүй иргэн болгон төлөвшүүлэх, архины хамаарал бүхий иргэдэд туслах, эрүүлжүүлэх, нийгэмшүүлэх  зорилгоор  “Архигүй амьдрал” жилийн аяныг аймгийн хэмжээнд зарлан аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, аж ахуйн нэгж байгууллагууд, сумд болон иргэдийг оролцуулан 2013 оны 05-р сарын 01-ний өдөр 14:00 цагт  аймгийн хөл бөмбөгийн талбайд зохион байгуулав.
“Архигүй амьдрал” аянд нэгдсэн 1000залуус 3 км-ийн нийтийн гүйлтэнд оролцов.
“Архигүй амьдрал” аяны гол зорилт нь Монгол Улсын Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг хэрэгжүүлэх, архидан согтуурах явдлаас урьдчилан сэргийлэхэд төрийн болон төрийн бус байгууллага,  иргэдийн оролцоог идэвхжүүлэх, архины хэрэглээг бууруулах, архи согтууруулах ундаагаар үйлчилдэг цэгийн тоог багасгах,  архи худалдаалах өдрийн тоог цөөрүүлэх,  ялангуяа хүүхэд залуусыг архины хэрэглээгүй  иргэн болгон төлөвшүүлэх, архины хамаарал бүхий иргэдэд туслах, эрүүлжүүлэх, нийгэмшүүлэх, архигүй хүлээн авалт, найр наадам, тэмдэглэлт өдрийг санаачилах ажлыг дэмжих, зохион байгуулж хэвших  явдал юм
            Улаанбаатар хотноо 2013 оны 05 дугаар сарын 09-10 ны өдрүүдэд Олимпийн таеквондогийн өсвөр үе, бага насны 2013 оны УАШТ амжилттай болж өнгөрлөө. Тэмцээнд хот хөдөөгийн 23 байгууллагын 340 гаруй тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс Г.Анхбаяр /ОУХМ/, Н.Цолмон дасгалжуулагчтай оролцсон Дорнод аймгийн Өсвөрийн баг тамирчид бага насны ангилалд 7 оноо, Өсвөр насны ангилалд 34 оноо авч нийт 5 алт, 2 мөнгөн медаль хүртэж багийн нийлбэр дүнгээр 41 оноо авч НЭГДҮГЭЭР байранд шалгарч алтан цомын эзэн боллоо. Энэ удаагийн тэмцээнд түрүүлсэнээр манай баг Өсвөрийн УАШТ-д 3 дахь удаагаа түрүүлж байгаа юм.
Мөн манай багаас тэмцээний “ШИЛДЭГ ДАСГАЛЖУУЛАГЧ”-аар шигшээ багийн дасгалжуулагч Г.Анхбаяр /ОУХМ/ шалгарсан бол “ШИЛДЭГ ЭРЭГТЭЙ ТАМИРЧИН”-аар 12-р сургуулийн 10а ангийн сурагч Н.Энхжаргал шалгарч манай аймгийн баг тамирчид 3 цомын эзэн болсон сайхан амжилтыг үзүүллээ.
Тэмцээнд медаль хүртсэн тамирчид:
Алтан медаль:
Эмэгтэйчүүдийн 36 кг-н жинд – Т.Ганболор /2-р сургууль 7 анги/
Эмэгтэйчүүдийн 41 кг-н жинд – Т.Сарангуа /Сэргэлэн сумын ЕБС-н 7а анги/
Эрэгтэйчүүдийн 40 кг-н жинд – С.Батхүү /2-р сургууль 91 анги/
Эрэгтэйчүүдийн 44 кг-н жинд – Н.Энхжаргал /12-р сургууль 10б анги/
Эрэгтэйчүүдийн 73 кг-н жинд – Б.Золбоо /12-р сургууль 11а анги/
Мөнгөн медаль:
Эрэгтэйчүүдийн 36 кг-н жинд – М.Тэлмэн /Сэргэлэн сумын ЕБС-н 7 анги/
Эмэгтэйчүүдийн 55 кг-н жинд – Г.Наранцацралт /Чойбалсан сумын ЕБС-н 10 анги/
Оюун ухааны оргил, төлөвшил хүмүүжлийн дээд жигүүр, шинжлэх ухаан, урлаг спортын цогц нэдэл болсон шатрын спортыг хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулан 2013 оны 6-р сарын 5-14-ны өдрүүдэд Тайланд улсын Чанг Мая хотноо зохион байгуулагдах Ази Номхон далайн орнуудын шатрын аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн 12 хүртлэх насны охидын ангилалд Дорнод аймгийн Батцоожийн Аминаа оролцохоор Улаанбаатар хотноо бэлтгэл сургуулилтандаа гараад байна.
Залуучуудын улсын аварга шалгаруулах боксын тэмцээнд Улаанбаатар хотноо 2013 оны 04-р сарын 22-27-ны өдрүүдэд Спортын төв ордны А зааланд болж, тэмцээнд 27 байгууллагын 186 тамирчин хурд хүчээ сорин өрсөлдсөнөөс Дорнод аймгийн Биеийн тамир, спортын газрын Т.Эрдэнэбаяр дасгалжуулагчтай 11 тамирчин амжилттай оролцож 4 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртэж Дорнод аймгийн боксын түүхэнд 24 жилийн дараа багаараа 43,5 оноогоор 1-р байр, аваргын алтан медаль, цом, мөн Т.Эрдэнэбаяр “Шилдэг дасгалжуулагч”, Э.Бат-Өлзий “Шилдэг тамирчин”-аар тус тус шалгарсан амжилтыг үзүүллээ. /Алтан медаль Эмэгтэй 51 кг Л.Алтанцэцэг, 60 кг У.Шинэцэцэг, +64 кг Э.Эрдэнэтуяа, Эрэгтэй 56 кг Х.Тулга Мөнгөн медаль эрэгтэй 60 кг Э.Бат-Өлзий Хүрэл медаль 48 кг Б.Лхагвасүрэн, 56 кг Э.Эрдэнэбадрах, 75 кг Э.Бямбацогт/
 
ОХУ-ын г.Борзя хот Ю.Н.Саранина нэрэмжит олон улсын боксын тэмцээнд Монгол, БНХАУ, ОХУ-ын баг тамирчид оролцсоноос Дорнод аймгийн Нисэх буудлын дарга, спортын мастер Х.Энхбаатар ахлагчтай Дорнод аймгийн Биеийн тамир, спортын газрын дэргэдэх “Талын бүргэд” клубын 11 тамирчин, шүүгч Г.Ганбат, Н.Батсайхан нарын хамт амжилттай оролцож
Алтан медаль: 36 кг Э.Шинэболд, 40 кг Г.Бумчин, 40 кг Г.Тэмүүл, 75 кг Б.Эрхэмбаяр, Мөнгөн медаль: 36 кг Б.Мөнхсүлд, Хүрэл медаль: 64 кг Г.Гантулга, 43 кг Тодбилэг, 36 кг Э.Хонгор, 57 кг Х.Зол-Эрдэнэ тус тус медальт байранд шалгарч, багаараа 1-р байранд шалгарлаа. Одоо Улаанбаатар хотноо болох Олимпийн гараа олон хотын боксын тэмцээнд оролцохоор бэлтгэл сургуулилтандаа гараад байна.
Улаанбаатар хотноо 2013 оны 04-р сарын 28-29-ний өдрүүдэд “Нанжинь 2013” Азийн өсвөр үеийнхний II наадмын хөнгөн атлетикийн сонгон шалгаруулах “ГРАН-ПРИ-2013” тэмцээн болж Дорнод аймгийн Г.Хүрэлбаатар, Б.Лхамсүрэн, Б.Батхүү, Г.Сүхбаатар, Ч.Ганбүргэд дасгалжуулагчтай хөнгөн атлетикийн шигшээ багийн 35 тамирчин амжилттай оролцож 60м Туулцэцэг, 100м Г.Анхбаяр алт, Уртын харайлт Туулцэцэг алт, Энхмарал, Шинэтөгс, Гүнзориг мөнгө, 3-ын харайлт Энхмарал алт, Шинэтөгс, Гүнзориг мөнгө, 1500м Аззаяа мөнгө, Тэмүүжин хүрэл медаль тус тус хүртэж, багаараа 3-р байр эзэлж улмаар Г.Хүрэлбаатар, Б.Батхүү дасгалжуулагчтай М.Цэнгэлсүрэн, Э.Гүнзориг, Г.Хулан, О.Аззаяа, Ц.Тэмүүжин, Ө.Оюундарь, Б.Халиун, Э.Шинэтөгс, Г.Анхбаяр БНХАУ-ын Нанжинь хотноо 2013 оны 08-р сарын 16-24-ний өдрүүдэд болох “Нанжинь 2013” Азийн өсвөр үеийнхний II наадмын хөнгөн атлетикийн тэмцээнд оролцохоор шалгарсан байна.
            Мөн 5-р сарын 01-нд болсон Улсын аварга шалгаруулх буухиа гүйлтийн төрөлд М.Цэнгэлсүрэн, Ц.Тэмүүжин, Г.Хулан, Анхбаатар, Б.Халиун, Ө.Оюундарь нар хүрэл медаль, 5-р сарын 03-нд болсон харайлтын тэмцээний уртын харайлтын төрөлд 14-15 нас Туулцэцэг, Гүнзориг мөнгө, 16-17 нас Энхмарал алт, Шинэтөгс мөнгө, насанд хүрэгчид Х.Мичидмаа алт, Ганчимэг хүрэл, Улсын аварга шалгаруулах 3-н харайлтын төрөлд 16-17 нас Энхмарал алт, Шинэтөгс мөнгө, насанд хүрэгчид Х.Мичидмаа алт, Ганчимэг мөнгөн медаль тус тус хүртэж багаараа улсад 1-р байр эзэллээ.
         Аймгийн аварга шалгаруулах өсвөр үе, насанд хүрэгчдийн бадминтоны тэмцээн 2013 оны 05-р сарын 18-19-ний өдрүүдэд аймгийн Биеийн тамир, спортын газрын заалд өсвөр үе, насанд хүрэгчид мөн анхан шат, сонирхогч гэсэн 3 ангилалаар зохион байгуулагдлаа. Өсвөр үеийн ангилалд 7 байгууллагын 100 гаруй тамирчин, насанд хүрэгчдийн ангилалд 12 байгууллагын 40 гаруй тамирчин хурд хүчээ сорин өрсөлдлөө. Тэмцээний ерөнхий шүүгчээр бадминтоны спортыг Дорнод аймагт системтэйгээр хөгжүүлж байгаа Биеийн тамир, спортын газрын ахлах дасгалжуулагч, спортын мастер, аймгий бадминтоны холбооны тэргүүн Г.Хүрэлбаатар ажиллаж, Ш.Баттөмөр захиралтай Дорнын гэрэгэ ХХК-ний нэрэмжит болгон ивээн тэтгэж амжилттай зохион байгуулсан.
            Тус тэмцээнд өсвөр насны ангилалд тэргүүн байрыг Ч.Наранхүү дасгалжуулагчтай Чойбалсан сум, удаах байранд Б.Ариунзаяа дасгалжуулагчтай 5-р сургууль, Ц.Өлзийсайхан дасгалжуулагчтай Шинэ хөгжил цогцолбор сургууль
Насанд хүрэгчдийн сонирхогчдийн эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд 1-р байр Цэдэнсодном /Политехник коллеж/, удаах байранд Б.Угтахбаяр /ХЦ-ийн 0132-р анги/, Ц.Өлзийсайхан /Шинэ хөгжил цогцолбор сургууль/, эмэгтэйчүүдийн төрөлд, 1-р байр Б.Ариунзаяа /5-р сургууль/, Солонго /Шинэ хөгжил цогцолбор сургууль/, М.Нарантуяа /1-р сургууль/, анхан шатны эрэгтэйчүүдийн төрөлд 1-р байр Мөнхболд /12-р сургууль/, удаах байранд Мөнхтулга /1-р сургууль/, Азбаяр /ДДС/, эмэгтэйчүүдийн төрөлд Гармаа /Сэргэлэн сум/, Отгон-Оюун /ДДС/, Янжиндолгор /12-р сургууль/, эрэгтэй хосын төрөлд 1-р байранд Б.Цэдэнсодном, Ч.Мөнхбатаа, удаах байруудад Ц.Өлзийсайхан, Т.Бямбасүрэн, М.Хотолтөгс, М.Цолмон, эмэгтэй хосын төрөлд Б.Ариунзаяа, М.Нарантуяа, Туул, Солонго, Туяацэцэг, Санчир, Холимог хосын төрлийн 1-р байранд Б.Ариунзаяа, Б.Цэдэнсодном, удаах байруудад Мөнх-Эрдэнэ, Санчир, Сүхбаатар, Янжиндолгор нар тус тус байр эзэлсэн. Энэ тэмцээнд хөдөө орон нутгийн өсвөрийн баг тамирчид бадминтоны тэмцээнд багаараа 1-р байранд шалгарсан нь анх удаа бөгөөд онцлог үйл явдал юм.
            Аймгийн аварга шалгаруулах 4-н төрөлт, кросс гүйлт, хөнгөн атлетикийн тэмцээнүүд 2013 оны 05-р сарын 9-11-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөсөн. Тэмцээнд 16 байгууллагын 200 гаруй тамирчид хурд хүчээ сорин өрсөлдсөнөөс 4-н төрөлтөд багаараа 1-р байранд Б.Батхүү дасгалжуулагчтай 5-р сургууль, удаах байранд Ж.Од дасгалжуулагчтай Баянтүмэн сум, А.Ганзориг дасгалжуулагчтай Халхгол сум, кросс гүйлтийн төрөлд 1-р байранд Батсайхан дасгалжуулагчтай Баян-Уул сум, удаах байранд А.Ганзориг дасгалжуулагчтай Халхгол сум, Б.Батхүү дасгалжуулагчтай 5-р сургууль, Хөнгөн атлетикийн төрөлд 1-р байр Б.Батхүү дасгалжуулагчтай 5-р сургууль, удаах байруудад Ууганбаяр дасгалжуулагчтай Баян-Уул сум, А.Ганзориг дасгалжуулагчтай Халхгол сум тус тус эхний 3 байранд шалгарсан.
            XYII жарны тийн ялгуусан хэмээх усан могой жилийн зуны эхэн сарын шинийн гурваны билэгт сайн өдөр “Хан-уул” тайх ёслолын үйл ажиллагаанд зориулсан үндэсний бөхийн барилдаанд хүчит 32 бөх хүч чадал, авхаалж самбаагаа сорин барилдаж Дорнод аймгийн Сэргэлэн сумын харъяат Хилийн 0132-р ангийн бөх аймгийн начин Х.Алтансүх түрүүлж, Булган сумын харъяат “Шонхор дээд сургууль” Сан-Бэйс ХХК-ний бөх аймгийн начин Г.Эрхэмбаяр үзүүрлэж, их шөвөгт Сэргэлэн сумын харъяат Онцгой байдлын хэлтсийн бөх сумын заан Б.Амарболд, Хөлөнбуйр сумын заан Б.Ганзориг нар тус тус шалгарлаа. Энэ барилдааныг Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газар ивээн тэтгэж, аймгийн Биеийн тамир, спортын газартай хамтран амжилттай зохион байгуулав.
            Монгол улсын Засгийн газрын 2009 оны 05 дугаар тогтоолындагуу зохиогдох, Нийтийн биеийн тамир, чийрэгжилтийннэгдсэн арга хэмжээний 2013оны төлөвлөгөөний дагуу Баянтүмэн сумын ардын иргэдийн дундах “Шилжин явах цом”-ын төлөөх спортын олон төрөлтийн тэмцээн энэ сарын 12-ны өдөр зохион байгуулж 8 байгууллагын 80 тамирчин, Хуулийн байгууллагуудын дундах “Шилжин явах цом”-ын тэмцээн 5-р сарын 04-ны өдөр зохион байгуулж 6 байгууллагын 36 тамирчин, Татвар төлөгчдийн өдөрт зориулсан татвар төлөгч байгууллагуудын дундах тэмцээнийг 05-р сарын 04-ний өдөр болж 10 байгууллагын 100 тамирчин нийт давхардсан тоогоор 24 байгууллагын 220 гаруй хүнийг хамруулсан байна. Мөн Дорнод аймагт үйл ажиллагаагаа явуулдаг банкны байгууллагуудын дундах спортын олон төрөлтийн тэмцээнийг 2013 оны 05-р сарын 25-26-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөөд байна.
Хүүхдийн хөгжил, хамгааллын чиглэлээр: Энэ сард хүүхдийн эрхийн зөрчилтэй холбоотой 5 өргөдөл 2 мэдээлэл хүлээн авч өргөдөл, мэдээллийн дагуу холбогдох арга хэмжээг авч ажиллалаа. Үүнд ял хойшлуулах хүсэлт 3 хүүхэд, орон гэр нь шатсан 1өрхийн 2 хүүхэд, хараа хяналтгүй асран хамгаалагчгүй гэртээ үлдсэн-1 өрхийн 3 хүүхэд, багшдаа зодуулж гүтгүүлсэн-1 хүүхэд, бэлгийн хүчирхийлэлд өртсөн 1 хүүхэд, нийт 10 хүүхдэд нийгмийн ажлын үйлчилгээг үзүүлж хамгаалал шаардлагатай 3 хүүхдийн эрсдлийн түвшинг тогтоон эрсдлийг бууруулах үйлчилгээг үзүүлж байна.
Үүний мөрөөр гэмт хэрэгт холбогдсон 15-16 насны 3 хүүхдэд ял хойшлуулах хүсэлтийг Хэрлэн сумын шүүхэд гаргаж, хүүхдүүдийн эцэг эх, асран хамгаалагчтай гэрээ байгууллаа. Ганцаарчилсан зөвлөгөөг нийт 16 эцэг эх асран хамгаалагч, 2 нийгмийн ажилтанд хүүхдийн эрх үүргийн зөрчил, унаач хүүхэд, хулгайн хэрэг, сургууль завсардалт, бичиг баримтгүй, захиргааны зөрчлийн асуудлаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллав.
1-р багийн 1 өрхийн 3-12 насны 3 хүүхдийг төрсөн эх нь хүүхдүүдээ асран хамгаалагчгүй гэртээ орхиж явсан мэдээллийн дагуу багийн нийгмийн ажилтантай холбогдож ээжийн талын ах дүү нарт нь 3 хүүхдийг хүлээлгэн өгч түр асрамжуулан хамтарсан багийн үйлчилгээг үзүүлж байна.
6-р багийн харьяат 1 өрхийн 2 хүүхдийн орон гэр нь цахилгаанаас үүдэлтэй шатаж өмссөн хувцастайгаа үлдэж хичээл сургуульдаа явахгүй байгаа нөхцөл байдалыг үнэлж 2 хүүхдэд хичээлийн хэрэглэл цүнх, куртикны дэмжлэг үзүүлж ажилласан.
Дорнод аймгийн Шүүхийн дэргэд НҮБ-ийн Хүүхдийн сангийн санхүүжилтээр насанд хүрээгүй хүүхэд тусгай өрөөнөөс дэлгэцээр шууд шүүх хуралдаанд оролцох нөхцөл боломжийг бүрдүүлсэн тоног төхөөрөмж бүхий “Хүүхдийн өрөө”-ний нээлтийг Шүүхийн тамгын хэлтэстэй хамтран зохион байгуулж, хэвлэл мэдээллээр дамжуулан иргэд олон нийтэд мэдээллээ.
Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасаг, хүүхдийн албан дээр байцаагдаж буй насанд хүрээгүй гэрч 13-15 настай 3 хүүхэд, холбогдогч 17 настай 2 хүүхдийн байцаалтад тус хэлтсийн сурган хүмүүжүүлэгчийн зүгээс оролцож, хяналт тавьж ажилласан. Сарын турш 12 хүүхдийн асуудлаар, 16 эцэг эхэд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, холбогдох арга хэмжээг авч ажилласан.
Эрүүл чийрэг Монгол хүн стратегийн хэрэгжилтийг хангах хүрээнд хэрлэн сумын 1, 3, 4, 6-р багийн хөгжлийн бэрхшээлтэй 6 хүүхдийг Хэрлэн сумын 3, 4, 6, 14-р цэцэрлэгт бүртгүүлэн, тэдний сурч боловсрох, хүмүүжиж төлөвших нөхцөл боломжийг бүрдүүлж ажиллалаа.
Аймгийн ИТХ-аас зохион байгуулсан “Архигүй амьдрал” аяны нээлтийн үеэр зохион байгуулагдсан марафон гүйлтийн тэмцээнд тус хэлтсийн 5 ажилтан   амжилттай оролцсон ба хамт олноороо тус аянд нэгдлээ.
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын Сайдын 44 тоот тушаалыг хэрэгжүүлэх, “Бид шинэ зууны гэр бүлийнхэн” Үндэсний зөвлөгөөнийг зохион байгуулах хүрээнд аймгийн хэмжээнд “Гэр бүлийн үнэ цэнэ” хэлэлцүүлгийг амжилттай зохион байгуулж, нийгмийн салбарын байгууллагуудын оролцоотойгоор нийт 1100 орчим иргэдийг хамруулсан өрхийн уулзалт хурал, чин сэтгэлийн ярилцлага, гэр бүл дэх хүүхдийн хүмүүжил, эерэг харилцааны сургалт, хэлэлцүүлэг, уралдаан тэмцээн зэрэг нөлөөллийн ажлуудыг хийлээ. Төрийн албан хаагч гэр бүлийн 236төлөөлөл, цэргийн албан хаагч гэр бүлийн төлөөлөл, залуу, дунд, ахмад настны 30 гэр бүл, бизнес эрхэлдэг болон малчин 64 гэр бүлийн 120 төлөөлөл нийт 450 иргэнийг хамруулсан уулзалт, ярилцлагаар гэр бүлийн өмнө тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлон гаргаж, 2013 оны 05 сарын 02-ны өдөр зохион байгуулагдсан “Өрх гэр бүлийн хөгжил” сэдэвт аймгийн нэгдсэн форумаар асуудлуудыг нэгтгэн багцалж Зүүн бүсийн хэлэлцүүлэгт танилцууллаа.
“Гэр бүлийн үнэ цэнэ” аяны хүрээнд тус хэлтсээс Дорнод аймгийн “Фокус” студи, Мобиком корпорацийн Дорнод дахь салбартай хамтран хүүхэд, гэр бүлийн дунд “Жаргалтай гэр бүл” сэдэвт гэрэл зургийн уралдааныг амжилттай зохион байгуулж, тэргүүн байранд шалгарсан 3 оролцогчдод зургийн аппарат, гар утас бэлэглэлээ.
2013 оны 05 дугаар сарын 07-ны өдөр зохиогдсон Зүүн бүсийн хэлэлцүүлэгт Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн даргаар ахлуулсан, аймгийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга, Нийгмийн халамж үйлчилгээний газрын дарга, мэргэжилтнүүд, Шүүх, Дэлхийн Зөн ОУ-ын байгууллагын төлөөлөл зэрэг нийт 30 хүн оролцож бүсийн хэмжээнд гэр бүлийн өмнө тулгамдаж буй асуудлыг хэлэлцэн үндэсний чуулганд хүргэх саналуудыг дэвшүүлж Зөвлөмж, уриалга гаргалаа. Үүний үр дүндДэлхийн зөн ОУБ-аас аймаг тус бүрт 100 өрхийг сонгож, нийгмийн ажлын бүхий л үйлчилгээг цогцоор хүргэж, нийтдээ 300 өрхийн амьдралын чанарыг дээшлүүлэх 3 жилийн хөтөлбөрийг дэмжин ажиллахаар боллоо.
Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах цогц бодлогыг боловсруулах зорилгоор Үндэсний хэмжээнд Залуучуудын хөгжлийн талаарх баримтлах бодлого зорилтуудыг тэдний оролцоотой тодорхойлоход чиглэсэн удирдамж хөтөлбөрийн дагуу “Залуучуудын хөгжил шинэчлэлд хамтдаа” аймгийн нэгдсэн чуулганыг 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдөр зохион байгуулахад төрийн байгууллагуудтай хамтарч ажиллалаа. Тус чуулганд Дорнод аймгийн 14 сумын 165 төлөөлөгч, төрийн албан хаагч залуучуудын 125 төлөөлөгч, оюутан залуучуудын 150 төлөөлөгч, бизнесийн болон бусад салбарын 60 төлөөлөгч нийт 500 төлөөлөгч оролцож санал бодлоо илэрхийллээ.
Тус хэлтсийн дэргэдэх ОНТХХТөв нь Хэрлэн сумын 8 СӨХолбооны орцны жижүүр өрхийн 0-18 насны 43 хүүхэд, төвийн байнгын үйлчлүүлэгч 10 хүүхэд нийт 53 хүүхдийг Дорнод аймгийн БОЭТөвтэй хамтран чих, хамар хоолой, шүд, дотор эрхтэний эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрууллаа. Урьдчилан сэргийлэх үзлэгийн үеэр 15 хүүхэд шүдний өвчлөлтэй, 17 хүүхэд сонсголын эртхэн болон хамар хоолойн үрэвсэлтэй, 6 хүүхэд рахиттай, 26 хүүхэд амьсгалын замын үрэвсэл бронхиттой болохыг оношилж эрүүл мэндийн зөвлөгөө өгч, мэдээллийн сан бүрдүүлэн ажиллалаа. Мөн үзлэгт хамрагдсан 0-5 насны 20 хүүхдэд 137000 төгрөгийн үнэ бүхий амин дэм, витамины дэмжлэг үзүүллээ.
            Мөн СӨХ-ны орцны жижүүр өрхийн хүүхдүүдийн боловсрол, хөгжил төлөвшилд дэмжлэг үзүүлэх зорилгоор аймгийн Боловсролын газрын СӨНХБ-ыг хариуцсан мэргэжилтэнд хүсэлт тавьж хамтран ажилласнаар Анхдагч Өргөө СӨХ-ны орцны жижүүрийн 1 хүүхэд, Чойбалсан өргөө СӨХ-ны орцны жижүүр өрхийн 2 хүүхдийг харьяаллын дагуу Хэрлэн сумын 2, 14 дүгээр цэцэрлэгт хамруулах асуудлыг шийдвэрлүүллээ.
Хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсч хөгжсөний 88 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд хүүхдийн байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор 2013 оны 05-р сарын 08- ны өдөр ХГБХХ-ийн ажилтан, албан хаагчдын дунд “1 минут 100 доллар” сэдэвт теле хөгжөөнт тэмцээнийг зохион байгуулж орон нутгийн “Шинэ суваг “ телевизээр цацууллаа.
Аймгийн ЭМГ-аас зохион байгуулсан “Идэвхтэй хөдөлгөөн-эрүүл мэнд” өдөрлөгийн үеэр зохион байгуулагдсан биеийн хэлбэрийн шүлэглэлийн дасгал болон ажлын байрны дасгалын тэмцээнд байгууллагаас 10 төлөөлөгч амжилттай оролцож  2-р байранд шалгарлаа.
Хүүхэд, өсвөр үеийнхнийг мэргэжлээ зөв сонгох, хонхны баярыг зүй зохистой тэмдэглэн өнгөрүүлэх, архи тамхи шинэ үеийн сонголт биш гэдгийг уриалах зорилгоор   2013 оны 5 сарын 30-ны өдөр “Бид оролцъё, хөгжье” аймгийн хүүхдийн нэгдсэн чуулганыгХэрлэн сумын ЗДТГ-тай хамтран зохион байгуулж Хэрлэн сумын ЕБС-ийн 8 сургуулийн 9, 11-р ангийннийт 550 хүүхэд, 25 багшийг хамруулсан ба чуулганаас Зөвлөмж гаргаж сургуулиудад хүргүүллээ. Мөн тус чуулганы үеэр Политехник коллеж, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв хамтран боловсролын үзэсгэлэн яармаг гаргаж төгсөгчдийг мэдээллээр хангаж ажиллалаа.
       Дорнод аймгийн Хаан банкны Дорнод дахь салбартай хамтран Аймгийн аварга шалгаруулах “Дү дү машин” -ы уралдааныг 2013 оны 05-р сарын 31-ний өдөр зохион байгуулж Хэрлэн сумын  10 сургуулийн 110  хүүхдийг хамруулан аваргуудыг тодрууллаа.
Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсээс 2013 оны 05 сарын 10-аас 05 сарын 31-нийг хүртэлх хугацаанд зарласан “Хүүхдийн ертөнц” гар зургийн уралдаанд аймгийн хэмжээний ЕБ-ын 15 сургуулийн 124 хүүхэд бүтээлээ ирүүлсэн ба тэргүүн байранд шалгарсан 15 бүтээлээр үзэсгэлэн гаргаж олон нийтэд сурталчиллаа.
        Аймгийн ЭМГ-аас   2013 оны 05-р сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулсан “ Бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд” сургалтанд   тус хэлтсийн дэргэдэх “Дотны зөвлөгч төв”-ийн   7-9-р ангийн 30 хүүхэд хамрагдлаа. Мөн ЭМГ-ын дэргэдэх “Ирээдүйн босго” өсвөр үеийн төвтэй хамтран ажиллах төлөвлөгөөний дагуу 10 хүүхдийг сургалтанд хамрууллаа.
            Мөн “Дотны зөвлөгч төв” –ийн сургагч хүүхдүүд бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн чиглэлээр үе тэнгийнхнийхээ ойлголт хандлагыг нэмэгдүүлэх зорилгоор Хэрлэн сумын ЕБС-ийн 9 сургуулиар “Нууцалсан хайрцаг” аялуулж нийт 372 хүүхдийн саналыг авч нэгтгэлээ. Энэхүү санал асуулгад өсвөр насны 9-11-р ангийн сурагчид идэвхтэй оролцсон бөгөөд сургагч хүүхдүүд холбогдох утсаар нь дамжуулж хариу мэдээлэл болон ганцаарчилсан зөвлөгөөг өгч ажиллалаа.
      Тус хэлтсийн дэргэдэх хөтлөгчийн дугуйлангийн хүүхдүүд Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтаж “Дорнодын хүүхдүүд” нэвтрүүлгийг бэлтгэж олон нийтэд хүргэлээ. Тус нэвтрүүлэгт Хэрлэн сумын ЕБС-ийн болон Дашбалбар, Сэргэлэн, Хөлөнбуйр сумын нийт 16 хүүхэд оролцож үндэстэн ястны зан үйл, ёс заншлыг харуулсан мэндчилгээ, урлагийн тоглолт зэргийг бэлтгэн үзүүлж үе тэнгийнхэндээ үндэстэн ястны онцлогийг сурталчлан таниуллаа.
Хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр: Тус хэлтэс энэ сард нийт 21 албан бичиг холбогдох байгууллагуудаас хүлээн авч хугацаатай бичгийн хариуг гаргаж хүргүүлсэн байна.
Хөдөлмөр эрхлэлтийн идэвхтэй ажил хайгч бүртгэлтэй иргэд өссөн дүнгээрээ 2740, үүнээс эмэгтэй 1320 буюу 48,17%-г эзэлж байна. Шинээр 564 иргэн энэ сард бүртгүүлснээс 319 нь эмэгтэйбайна. Хөдөлмөрийн бүрэн чадвартай 518 иргэн, хөгжлийн бэрхшээлтэй 46 иргэн бүртгүүллээ.
Ажилд зуучлах үйлчилгээнд 202 иргэн хамрагдсаны 100 нь эмэгтэй байна. Нийт 2740 идэвхтэй ажил хайгчыг боловсролын түвшингээр авч үзвэл:
Ш Магистр, докторын: 8
Ш Диплом болон бакалаврын: 426
Ш Тусгай мэргэжлийн: 224
Ш Техникийн болон мэргэжлийн анхан шатны: 175
Ш Бүрэн дунд: 118
Ш Суурь: 540
Ш Бага: 101
Ш Боловсролгүй: 84 байна.
Нийт ажлын байрны мэдээ өссөн дүнгээрээ 436 байгаа ба үүнээс 25 ажлын байрны захиалга идэвхтэй байна. 411 ажлын байр нь архивлагджээ.Шинээр бий болж буй ажлын байрны мэдээллийг дэлгэрэнгүй бүртгэж нийт 176 ажлын байрыг www.ejob.mnсайтад бүртгээд байна.
Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 120 хүн буюу нэг дахин нэмэгдсэн байна.
2013 оны 5 дугаар сарын 01-ны өдөр хэлтсийн даргын баталсан удирдамжийн дагуу 6 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Баян-уул, Баяндун, Цагаан-овоо, Дашбалбар суманд ажиллахдаа ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, мэдээллээр хангах үйлчилгээнд 1114 иргэн хамруулж, Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн 717 сурагчдад мэргэжлээ зөв сонгоход нь туслах сургалт зохион байгуулав.
 Хөдөлмөрт бэлтгэх хөтөлбөрт 27 иргэн хамрагдсанаас 20 иргэнийг ажил олгогч байгуулагатай хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилд зуучлав.
“Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх” хөтөлбөрт хамрагдан суралцаж байгаа оюутнуудын үйлдвэрийн дадлагын үйл явц болон “Шинь Шинь” ХХК дээр очиж үйл ажиллагаатай нь танилцав.
Мэргэжлийн ур чадвар олгох сургалтад 180 иргэн худалдагч касс, тогооч, мод үржүүлэг, ойжуулалт, барилгын өрөг угсрагч, барилгын засал чимэглэл, цэцэрлэгжүүлэлт, зөөгч бармений мэргэжлээр суралцаж 93,9 хувь нь ажлын байраар хангагдсан байна.
Хувиараа хөдөлмөр эрхлэгч болон нөхөрлөл хоршоо байгуулах иргэнийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд санхүүгийн дэмжлэг хүссэн 105 төсөл ирүүлснээс 15 иргэний төсөл шалгарч 19500,0 мянган төгрөг, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 282 бизнес төсөл хүлээн авч 11 иргэний 12000,0 мянган төгрөгийн санхүүжилт тус тус батлагдан ирсэн.
Төсөл хэрэгжүүлэх иргэдтэй гэрээ байгуулан, санхүүжилтийг бүрэн шилжүүлээд байна.
Ажил олгогчийг дэмжих хөтөлбөрт 2 байгууллага хамрагдан, 6739,2 мянган төгрөгийн урамшуулал олгов.
Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газартай хамтран “Аймаг, хотоо хөгжүүлье-Амьжиргаагаа дээшлүүлье” төслийг хэрэгжүүлж, аймгийн төвийн 10 багт хог цэвэрлэгээ зохион байгуулж, цэвэрлэсэн газруудад нийт 24 иргэнийг эко эргүүлээр ажиллуулж Хөдөлмөр эрхлэлтийн дэмжих сангаас цалинг нь олгох гэрээ хийлээ.
2013 оны 05-р сарын 01-ээс эхлэн Цагаан-Овоо, Баян-Уул, Баяндун, Дашбалбар сумдаар “Эзэнтэй Монгол” хөтөлбөрийн хүрээнд нийтийг хамарсан ажил болон түр ажлын байр бий болгох, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх талаар төсөл хэрэгжүүлэх боломжийг судалж, 40-өөс дээш болон ахмад насны иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт хамрагдах иргэнийг сонгон орон нутгийн удирдлагуудтай уулзаж, санал солилцов. Тус 4 сумаас “Эзэнтэй Монгол” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх нийтийг хамарсан ажлын төслүүдтэй танилцан 05-р сард багтаан хэрэгжүүлэхээр болсон. Эдгээр сумдад 40-өөс дээш болон ахмад насны иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт 8 иргэнтэй гэрээ байгуулан, купон гардуулсан.
Дашбалбар сум ногоон ажлын байртай сум болох зорилт дэвшүүлж нийтийг хамарсан ажлаар тарьсан модоо хашаажуулах, тохижуулах зэрэг ажлуудад сумын эмзэг бүлгийн 10 иргэнийг түр ажлын байраар хангаж байна.
 “Эзэнтэй Монгол” хөтөлбөрт хамрагдах нийт 23 төсөл ирээд байна. Хэрлэн сумын нийтийг хамарсан ажилд 90 хүн, эко эргүүлээр 24 хүн хамрагдан ажиллаж байна.
Дөрөв. Матад суманд хөдөлмөрийн бага чуулган зохион байгууллаа.
Монгол улсын Засгийн газрын “Ажилтай, орлоготой Монгол хүн” Үндэсний хөтөлбөрийн хүрээнд Хөдөлмөрийн бага чуулганыг угтаж аймгийн Засаг даргын тамгын газар, Хөдөлмөрийн хэлтэс, Ажил олгогч эздийн холбоо, Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Матад сумын засаг даргын тамгын газар хамтран 2013 оны 5-р сарын 17-18 ны өдрүүдэд Матад суманд хөдөлмөрийн бага чуулганыг зохион байгууллаа.
Уг арга хэмжээнд Матад сумын иргэд, ажил олгогчийн төлөөлөл оролцож санал бодлоо хуваалцсан.
     ­Хөдөлмөрт бэлтгэх хөтөлбөрт 5 иргэн, Нийтийг хамарсан ажлаар 2 иргэнтэй гэрээ байгуулан купон гардууллаа.
“Цэнүж” ББСБ-аас Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэх сонирхолтой 16 иргэнд “Бизнесээ эхэл” сургалтыг явуулсан.
Сум хөгжүүлэх сангаас 2012 онд зээл авсан иргэд, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцсан.
Нийгмийн халамжийн чиглэлээр: 2013 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг хэрэгжүүлэх, архидан согтуурах явдлаас урьдчилан сэргийлэхэд төрийн болон төрийн бус байгууллага,  иргэдийн оролцоог идэвхжүүлэх, архины хэрэглээг бууруулах, хүүхэд залуусыг архины хэрэглээгүй иргэн болгон төлөвшүүлэх, архины хамаарал бүхий иргэдэд туслах, эрүүлжүүлэх, нийгэмшүүлэх  зорилготой  “Архигүй амьдрал” жилийн аян,
Аймгийн Засаг даргын санаачлагаар жил бүр зохион байгуулдаг “Өндөр бүтээлийн өдөр”их цэвэрлэгээнд 2013 оны 05 дугаар сарын 03-05 өдрүүдэд зохион байгуулагдаж Нийгмийн халамжийн хэлтсийн мэргэжилтнүүд оролцлоо.
 
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан зөвлөгөө, мэдээлэл өгөх төвтэй болохоор зорин ажиллаж байна
Зөвлөгөө өгөх төвтэй болсоноор…
·       -Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хууль, шинээр батлагдсан дүрэм журмын талаар
·       -ОНОТХҮ-нд хэрхэн хамрагдах, төсөл бичих арга зүйн мэдээлэл зөвлөгөө өгөх
·       -Ганцаарчилсан болон гэр бүлд чиглэсэн сэтгэл зүйн зөвлөгөө өгөх
·       -Төвөөр үйлчлүүлж байгаа иргэдэд орон нутагт хэрэгжиж байгаа болон шинээр хэрэгжих гэж байгаа төсөл хөтөлбөрийн мэдээлэл хүргэх, зуучлах үйлчилгээ үзүүлэх
·       -Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ортопед, протез болон тусгай хэрэгслийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл олгох
 Дорнодын залуусын “Залуучуудын нийгмийн хамгааллын асуудал хөгжил-шинэчлэлийн бодлого” нэгдсэн чуулган 2013 оны 5-р сарын 13-ны өдөр “Залуучуудын эрүүл мэнд, боловсрол”, “Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгаалал” сэдэвт 2 салбар хуралдаанаар зохион байгуулагдлаа. Чуулганд аймгийн 14 сумын нийт 400 гаруй төлөөлөгч оролцлоо.
Дорнод аймгийн хувьд 75 мянга гаруй хүн амтай. Үүнээс 33 хувь залуучууд эзэлдэг
Үндэсний нэгдсэн чуулганд оролцохоор залуучуудаас 9 төлөөлөл оролцохоор сонгогдсон.
2013 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Хэрлэн сумын хэмжээнд хүнсний эрхийн бичгээр үйлчилж байгаа 21 дэлгүүрээс түүврийн аргаар 3 дэлгүүрийг сонгон үйл ажиллагаатай нь танилцаж, хүнсний эрхийн бичгээр иргэдэд хэрхэн үйлчилж байгаатай танилцан зөвлөн туслах үйлчилгээг хүргэсэн. Дээрх дэлгүүрүүд үнийн саналаа иргэдэд үйлчлэх самбарт байрлуулаагүй, дэлгүүрийн ажилтан солигдсон, дээрх ажилтан нь иргэд хүнсний эрхийн бичгээр ямар төрлийн бүтээгдэхүүн худалдан авдаг талаарх   мэдлэг муу байсан зэрэг зөрчил ажиглагдсан. Тиймээс зөвлөн туслах ажлын дүнг үндэслэн 05 дугаар сарын 20-25 өдрүүдэд Хэрлэн сумын хүнсний эрхийн бичгээр үйлчилж байгаа дэлгүүрийн эздийг иргэдэд гэрээний дагуу үйлчлэх талаар давтан сургалтанд хамруулах ажлыг зохион байгуулах төлөвлөгөөг гарган ерөнхий газарт танилцуулаад байна.  Орлогыг орлуулан тооцох аргачлал, Хүнсний талоны программыг ашиглах, мөн арга зүйг таниулах сургалт зохион байгууллаа.
05 дугаар сарын 8-10-ны өдрүүдэд НХҮЕГазарт зохион байгуулагдсан аймаг, дүүргийн нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн хүнс, тэжээлийн дэмжлэг туслалцаа хариуцсан мэргэжилтнүүдэд зориулсан чадавхи олгох сургалтанд НХҮХ-ээс хүнс тэжээлийн дэмжлэг туслалцаа хариуцсан мэргэжилтнүүд хамрагдлаа. Энэ сургалтын үр дүнд 2013 оны 05 дугаар сарын 17-18-ны өдрүүдэд сумдын нийгмийн халамж, гэр бүлийн асуудал хариуцсанмэргэжилтэн, Хэрлэн сумын багийн нийгмийн ажилтнуудад зориулсан чадавхи олгох сургалтыг зохион байгуулан хүнсний эрхийн бичиг олгох үйл ажиллагаанд оролцож буй хүнс тэжээлийн дэмжлэг туслалцаа хариуцсан мэргэжилтэн, хүнс тэжээлийн дэмжлэг туслалцаа хариуцсан судалгааны мэргэжилтэн, мэдээллийн сангийн мэргэжилтэн, өргөдөл гомдол хариуцсан мэрэгжилтэн, сангийн мэрэгжилтэн, сумын мэргэжилтэн, багийн нийгмийн ажилтнуудад хамаарах асуудлуудыг нэг бүрчлэн танилцуулж, албан даалгаварыг хэрэгжүүлэх зөвлөмжийн хүрээнд хүнсний эрхийн бичиг олгохтой холбогдсон харилцааг зохицуулах баримт бичгүүдэд үндэслэн мэдлэг олгох сургалтыг явуулсан.
нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн 2013 оны эхний 5-н сард үзүүлсэн үйлчилгээний тайлан
Нийгмийн халамжийн тэтгэвэр олгох үйлчилгээ
-        Ахмад настны тэтгэвэр 105 ахмад настанд 47 080,7 м/т
-        Хөгжлийн бэрхшээлтэй иргэний тэтгэвэр 1810 хүнд 1 027 258,1 м/т
-        Тэжээгч нь нас барсан гэр бүлийн 18 хүртлэх насны хүүхдийн халамжийн тэтгэврийг 390 хүнд 210 053,1 м/т
 Нийгмийн халамжийн тэтгэмж, тусламж, хөнгөлөлт, ОНОТХҮ, нөхцөлт мөнгөн тэтгэмж олгох үйлчилгээ
-        Ахмад настныг асарч буй иргэнд олгох тэтгэмжийг 398 иргэнд 114 316,7 м/т
-        Байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг асарч байгаа 287 иргэнд 63 673,6 м/т
-        Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг асарч байгаа 197 иргэнд 42 827,2 м/т
-        Бүтэн өнчин хүүхдийг асарн хамгаалж харгалзан дэмжиж байгаа 56 иргэн 11 822,4 м/т
-        Гэр бүлийн тухай хуулийн 25.5-д заасан ХБИ-ийг гэр бүлдээ авч асран хамгаалж байгаа 8 иргэнд 1 788,0 м/т
-        Төрөл садангүй ганц бие ахмад настан, ХБИ-ийг гэр бүлдээ авч асран хамгаалж байгаа 14 иргэнд 2 636,8 м/т
-        Алдарт эхийн одон 6142 эхэд 857 220,0 м/т
-        ОНОТХҮ-ний Ахмад настан, ХБИ, өрх толгойлсон эцэг, эхийг зохион байгуулалттайгаар хөдөлмөр эрхлүүлэх төсөлд хамрагдсан 30 бүлгийн төсөлд 18 200,0 м/т
-        Алдар цолтой ахмад настанд үзүүлсэн хөнгөлөлт тусламж 23 иргэнд 21 600,0 м/т
-        Хүнс тэжээлийн дэмжлэг хөтөлбөр, хүнсний талон, цахим картаар хүнсний бүтээгдэхүүн олгох үйлчилгээнд 1507 өрх 9049 иргэнд 281 085,0 м/т
-        Ахмад настанд олгогдож байгаа хөнгөлөлт тусламж
/орон сууц, түлээ нүүрс, рашаан сувилал, протез ортопед/ 1532 хүнд 71 973,5 м/т
-        ХБИ-д олгогдож байгаа хөнгөлөлт тусламж
/орон сууц, түлээ нүүрс, рашаан сувилал, протез ортопед, харилцаа холбооны зардалд/ 274 хүнд 28 947,2 м/т
-        Байнгын асаргаа шаардлагатай иргэнд улиралд олгох тусламж 594 хүнд 36 782,6 м/т
-        Ихэр хүүхдэд олгох мөнгөн тусламж 26 хүнд 56 000,0 м/т
-        18 нас хүрээгүй байхдаа бүтэн өнчин болсон 9 иргэнд 10 800,0 м/т
-        Гэнэтийн аюул ослоос орон гэргүй болсон өрх иргэнд 2 хүнд 4 800,0 м/т
-        Хорих ангиас суллагдсан иргэнд орон гэртэй болоход дэмжлэг 3 иргэнд 3 600,0 м/т
-        Жирэмсэн болон хөхүүл хүүхэдтэй эхэд олгох мөнгөн тэтгэмж 2000 иргэнд 420 323,6 м/т
Нийгмийн даатгалын чиглэлээр: Нийгмийн даатгалын сангаас 2013 оны05 дугаар сард 9220тэтгэвэр авагчдад7398,5сая төгрөг,1137 даатгуулагчийнтэтгэмжид 380,0 сая төгрөг, ЭМД-ын сангаас эмчилгээний зардалд 788,6 сая төгрөг, эмийн үнийн хөнгөлөлтөд 75,0 сая төгрөг, ажилгүйдлийн тэтгэмжид 148даатгуулагчдад 151,9 сая төгрөгийг тус тус хуулийн хугацаанд олгосон байна.
            Нийгмийн даатгалын хамрагдалт: 2013 оны 05 дугаар сарын байдлаар
Ш Шимтгэл төлөгч ажил олгогч -533
Ш Заавал даатгуулагч -11823
Ш Сайн дурын даатгуулагч -2394
Ш Эрүүл мэндийн даатгалд 37635 даатгуулагч тус тус хамрагдсан үзүүлэлттэй байна.
Тус хэлтсээс “Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай” хууль батлагдан хэрэгжиж байгаатай холбогдуулан энэхүү хуулийг хэрэгжүүлэх, аймгийн хэмжээнд хуулийн үйлчлэлд хамрагдвал зохих иргэдийг бүрэн хамруулах ажлын төлөвлөгөөний дагуу 5 дугаар сард дараах ажлуудыг зохион байгууллаа. Үүнд:
“Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай” хуульд хамрагдахаар нийт 5280 даатгуулагчийн материалыг хүлээн авч мэдээллийн санд оруулан Нийгмийн даатгалын ерөнхий газарт хүргүүлээд байгаа бөгөөд тус газраас 232 иргэний материал баталгаажиж ирсэн юм. Эдгээр иргэдийн 1046400 төрөгийг нийгмийн даатгалын санд төвлөрүүллээ.
Түүнчлэн дээрх хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газартай хамтран багуудын ажлын албан дээр хуваарьгарган ажиллаж байгаа юм.
Мөн Политехникийн коллеж, Музей, Хөгжимт драмын театр 1, 14 дүгээр цэцэрлэг, Онцгой байдлын хэлтэс зэрэг байгууллага, аж ахуйн нэгжийн ажилтан албан хаагчдад, дээрх хуулийн талаар мэдээлэл хийж,сурталчилан гарын авлага материалаар ханган бүрдэл болсон баримтуудыг хүлээн авч ажиллаа.
            Тус хэлтсийн архиваас хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтрийн зөрчилтэй 468 иргэнд архивын лавлагаагаар үйлчлэн нийгмийн даатгал, хөдөлмөрийн дэвтрийн зөрчлийг арилгасан байна.
            Хяналт шалгалтын ажлын хүрээнд:
            Тус хэлтсээс төсөвт байгууллагуудын цалингийн сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд ногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлж байгаа эсэх, даатгуулагчдын нийгмийн даатгалын дэвтрийн хөтлөлт баталгаажуулалт, тэтгэвэр, тэтгэмжийн бодолт, олголтыг шалгаж дүгнэлт өгөх, зөрчлийг илрүүлэх, арилгах, шалтгаан нөхцлийг тогтоож, хохирлыг нөхөн төлүүлэх, даатгуулагчдын хуульд заасан нөхөн төлбөр авах эрхийг баталгаажуулахаар хяналт, шалгалтыг хийж ажиллаж байна.
Хяналт, шалгалтын ажлын хүрээнд Хэрлэн сумын 6 дугаар сургууль, 1 дүгээр сургууль, 8 дугаар сургууль, 12 дугаар сургууль, Политехникийн коллеж, Музей, Номын сан, 6 дугаар цэцэрлэг, 12 дугаар цэцэрлэг, 14 дүгээр цэцэрлэг, Хэрлэн сумын ИТХ, Орон нутгийн өмчийн алба, Хөгжимт драмын театр, Гаалийн газар, Аймгийн ИТХ, Статистикийн хэлтэс, “Хаан хүнс” ХХК-ийн Дорнод салбар зэрэг аж ахуйн нэгж байгууллагуудад ажиллаа.
Шалгалтаар Хэрлэн сумын 6 дугаар сургууль, 1 дүгээр сургууль, Музей, 6 дугаар цэцэрлэг, Хэрлэн сумын ИТХ, Орон нутгийн өмчийн алба, Хөгжимт драмын театр, Гаалийн газар, Аймгийн ИТХ, Статистикийн хэлтэс, “Хаан хүнс” ХХК-ийнДорнод салбар зэрэг аж ахуйн нэгж байгууллагууд санхүүгийн ямар нэгэн зөрчилгүй гарсан бөгөөд нийт шалгалтад хамрагдсан ажил олгогчдын дарга, нягтлан бодогч нарт нийгмийн даатгалын хуулиар цаашид анхаарвал зохих зөвлөгөө, аргачлал өгч ажиллаж байна.
Эмнэлэг хөдөлмөрийн магадлалын хүрээнд:
Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс нь 2013 оны 05 дугаар сард нийт 4 удаа хуралдаж 421 иргэний хөдөлмөр зохицуулалтын асуудал хэлэлцсэнээс 364 иргэний хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг сунгах, 35 иргэнд хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа шинээр тогтоох, 16 иргэний хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг цуцлах, 1 иргэнд хөдөлмөрийн тусгай нөхцөл тогтоох асуудлыг тус тус хэлэлцэж шийдвэрлэв. Оношийн үндэслэл хангалтгүй, холбогдох үзлэг, шинжилгээний бүрдэлт дутуу, бичиг баримтын зөрчилтэй зэрэг шалтгааны улмаас нийт 5 иргэний хөдөлмөр зохицуулалтын асуудлыг түдгэлзүүлэх арга хэмжээ авав.
Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа шинээр тогтоосон байдлыг өвчний ангилалаар авч үзвэл эхний 5 байрт дараах өвчин эмгэгүүд орж байна. Үүнд:
·       Нүдний өвчин 7 тохиолдол ба 20 хувь,
·       Ахуйн осол 4 тохиолдол ба 11.4 хувь,
·       Хавдар 4 тохиолдол ба 11.4 хувь,
·       Хоол боловсруулах системийн өвчин 4 тохиолдол ба 11.4 хувь,
·       Сэтгэцийн эмгэг 3 тохиолдол ба 8.6 хувийг тус тус эзэлж байна.
Эдгээр тохиолдолууд нь шинээр хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоолтын 62.8 хувийг эзэлж байна. Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа шинээр тогтоосон байдлыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 0.16 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа шинээр тогтоолгосон иргэдийн 13 тохиолдол буюу 37.1 хувь нь хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан байна.
Гэрээ байгуулсан эмийн сангуудаас ирсэн эмийн үнийн хөнгөлөлтийн зардлын 3, эмнэлгийн тусламж үйлчилгээний зардлын 7 нийт 10 нэхэмжлэх, жагсаалтыг хүлээн авч, мэдээллийн санд оруулав. Дээрх нэхэмжлэх жагсаалтад нийтдээ 6238 даатгуулагчид эмнэлгийн тусламж үйлчилгээ болон эмийн үнийн хөнгөлөлт үзүүлсэн зардал болох 269,2 сая төгрөг нэхэмжилсэн ба эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөөгүй, гадны даатгуулагч, регистрийн дугаар буруу, эрүүл мэндийн даатгалын мэдээлэлд байхгүй, хуваарийн дагуу олгох санхүүжилт хэтэрсэн зэрэг шалтгааны улмаас 54.9 сая төгрөгийн санхүүжилт хасагдсан байна.
Эмийн үнийн хөнгөлөлт болон эмнэлгийн тусламж үйлчилгээний зардалд 201.1 сая төгрөгийн санхүүжилт олгоод байна.
            Дотоод ажлын талаар:
            Тус хэлтсээс санаачилан нийгмийн даатгалын шимтгэл төлөгчаж ахуйн нэгж байгууллагуудыг ажил олгогчийн хувийн хэрэгтэй болгох ажлыг эхлүүлээд байна.
            Уг ажлыг зохион байгуулснаар системийн хэмжээнд анхдагч болж байгаа төдийгүй ажил олгогчийн цалингийн сан, даатгуулагчийн тоо, үйл ажиллагааны чиглэлд хяналт тавихаас гадна цаашид өр, авлага үүсгэхгүй ажиллах нөхцлийг бүрдүүлж байгаа юм.
Ажил олгогчийн хувийн хэрэгт үндсэн мэдээлэл, байгууллагын үйл ажиллагааны чиглэл, даатгуулгагчдын тоо, цалингийн сан, нийгмийн даатгалын шимтгэлийн өглөг авлагын бүртгэл, шалгасан тухай тэмдэглэл зэрэг олон мэдээллийг багтаасан болно.
            Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Ажилтай орлоготой Монгол хүн” үндэсний хөтөлбөрийн хүрээнд зохион байгууллсан аймгийн хөдөлмөрийн бага чуулганд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэхэд төрийн байгууллагын оролцоо сэдэвээр илтгэл тавьж, чуулганаас гарах зөвлөмжид саналаа тусгасан болно.
            Мөн Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яамнаас зохион байгуулсан “Залуучуудын хөгжил-шинэчлэлийн бодлого чуулган”-ы2 дугаарсалбархуралдааныг зохион байгууллан ажиллаа.
            Түүнчлэн Төр засгийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлж, хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын салбарыг хөгжүүлэн бэхжүүлэх үйлсэд идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллан амжилт гаргасныг үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 196 дугаар зарлигаар хэлтсийн дарга Г.СаранАлтангадас одонгоор, Санхүү бүртгэл, орлого бүрдүүлэлт хяналтын албаны дарга, ахлах нягтлан бодогч Д.Байгалмаа ”Хөдөлмөрийн хүндэт медаль”, Хяналт, шалгалтын байцаагч Б.Ганхуяг,тэтгэврийн байцаагч М.Баянжаргал нарыг Хүнамын хөгжил, нийгмийн хамгааллын “Тэргүүний ажилтан” цол тэмдгээр, Үйл ажиллагааны нягтлан бодогч, төлөвлөгч эдийн засагч Б.Болортуяа, шимтгэлийн орлого, тооцоо хариуцсан байцаагч Б.Гантуяа нар Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын сайдын “Хүндэт жуух бичиг”-ээр тус тус шагнагдлаа.
Тав.Хөгжлийн бодлогын бодлогын хүрээнд
 
Мал аж ахуй: Мал төллөлт: Аймгийн хэмжээнд 2013 онд 536,2 мянган эх мал төллөхөөс 05 дугаар сарын 31-ний байдлаар 374,3 мянган эх мал төллөж, 348,5 мян төл гарч, 93,1 хувь нь бойжиж байна.
Малын хорогдол: 2013 оны 5 дугаар сарын 31-ний байдлаар 42,9 мянган мал хорогдсон нь оны эхний нийт малын 3,4 хувийг эзэлж байна. Үүнээс: Тэмээ 64, Адуу 1049, Үхэр 6412, хонь 21153, ямаа 14309 толгой байна.
УИХ-ын 2012 оны 74, Засгийн газрын 2013 оны 48 дугаар тогтоолуудыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд сумдын Засаг даргын Тамгын газар, Мал эмнэлэг, үржлийн тасаг, МАШҮХолбооны сумдад ажиллах төлөөлөгчдийг оролцуулсан “Арьс ширэн түүхий эд бэлтгэлийн зөвлөгөөн”-ийг 2013 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Чойбалсан хотод зохион байгууллаа.
Зөвлөгөөн 14 сумын Засаг дарга, МЭҮТасгийн мэргэжилтэнүүд, арьс ширний худалдаа наймаа, үйлдвэрлэл эрхлэгчид зэрэг нийт 101 бүрэлдэхүүнтэй болж, Монгол улсын арьс шир боловсруулах үндэсний үйлдвэрүүдийг дэмжих, малчдад урамшуулал олгох журмыг сурталчилан танилцуулж, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбооны сумдад ажиллах 9 сумын 21 төлөөлөгчийг сонголооа.
Хоршооны сургалт:
Төрөөс малчдын талаар баримтлах бодлого, “Монгол мал” үндэсний хөтөлбөрийг эрчимжүүлэх ажлын хүрээнд малчдад зориулсан “Хоршооны сургалт”-ыг Үйлдвэр хөдөө аж ахуйн яам, мэргэжлийн сургалтын байгууллага, Хүнс, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн газар хамтран хөдөөгийн баг бүрээс 20–оос доошгүй төлөөлөл оролцуулан 5 дугаар 27-ноос эхлэн Хөлөнбуйр, Булган, Баянтүмэн, Сэргэлэн, Баян-Уул, Баяндун, Дашбалбар сумдад зохион байгуулаад байна. Энэ ажил 6-р сарын 3-6-ны хооронд Чулуунхороот, Гурванзагал, Чойбалсан сумдад зохион байгуулагдана.
МАЛ ЭМНЭЛГИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭ: Аймгийн Засаг даргын 2013 оны А/79 тоот захирамжаар бүх сумдад 04 дүгээр сарын 24-нөөс 05 дугаар сарын 01-ны хугацаанд мал амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын арга хэмжээ эхлэн 05 дугаар сарын 22-ны байдлаар 14 сумын 64 багийн 3744 малчин өрхийн 161219 бод, 1338319 бог нийт 1499538 малыг вакцинжуулалтад хамруулахаас бод 115375, бог 971795 бүгд 1087170 мал хамрагдаж, аймгийн хэмжээнд 75 хувьтай, Баяндун, Баянтүмэн, Булган, Матад, Сэргэлэн, Чойбалсан сумдад 1-р ээлжийн тарилга дуусаад байна. Вакцинжуулалтад 39 ажлын хэсэгт, 43 малын их, бага эмч, 128 мал баригч туслах ажилтан, 50 автомашин, жолооч, 15 төрийн албан хаагч хянагч ажилтан, 21 мал эмнэлгийн асаргаа сувилгааны мэргэжлээр суралцан бэлтгэгдсэн оюутан нийт 257 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.
Шүлхийн вакцинжуулалтын 2-р ээлжинд зөвхөн төл мал хамрагдах ба аймгийн хэмжээнд бод 36475, бог 406655 бүгд 443130 төл мал хамрагдах төлөвлөгөөтөй ажиллаж байна.
Ариутгал халдваргүйжүүлэлт: Халхгол сумын Засаг даргын 2013 оны А/19 дүгээр захирамжаар 11 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гарч, 137 малчин өрхийн 2868 бод, 8799 бог нийт 11667 үхсэн малын сэг зэмийг 4 дүгээр сарын 01-нээс 5 дугаар сарын 20-ны хүртэл хугацаанд 19 цэгт тээвэрлэн булж устган, 28 хувийн идэвхит хлорын шохойгоор ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн ба ажлын гүйцэтгэл 94 хувьтай байна.
 
ГАЗАР ТАРИАЛАН: Тариалалтын төлөвлөгөө аймгийн хэмжээгээр 2013 онд 24,0 мян/га-ийн уриншинд үр тарианы 12 аж ахуй нэгжийн 13 тариа бригадууд Чулуунхороот, Цагаан-Овоо, Баян-Уул, Халхгол сумдад улаан буудай, арвай, овъёос, рапс, төмс 295.6 га-д, хүнсний ногоо 101.4 га-д, малын тэжээл 150 га-д тариална.
Тариалалтын ажлын явц: Аймгийн Тариаланчдын зөвлөгөөнөөс гарсан зөвлөмжийн дагуу уулархаг, сэрүүн бүс нутаг Баян-Уул сумын “Майдарын буудай” ХХК тариалалтыг 4 дүгээр сарын 25-наас 5 дугаар сарын 05-ны хооронд 11 хоногт багтаан хийж гүйцэтгэлээ. Тариалалтын 80 хүртэлх хувийг эзлэх Халхголын бүс нутагт хаврын цасны чийг их, талбайд зарим газраа техник орж болохгүй байгаагаас шалтгаалан хаврын тариалат 5-р сарын 10-15-ны хооронд жигдэрч, тариалалтыг технологийн хугацаанд аж ахуй нэгжийн техник, тоног төхөөрөмж, хүн хүчний хүрэлцээ хангамжийг харгалзан 5-р сарын 10-31-ний хооронд дуусгахаар төлөвлөсөн. Тариалалтанд 48 трактор,   36 үрлэгч 103 хүн ажиллаж байна.2013 оны 05 дугаар сарын 30-ны байдлаар үр тариа 5570 га-д, үүнээс: 5440 га-д улаан буудай, 7640 га-д рапс, 200,6 га-д төмс, 40,2 га-д хүнсний ногоо тариалаад байна.
 “Чацаргана” үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Чацарганы суулгац зээлээр олгох” төсөл сонгон шалгаруулалтыг 4 дүгээр сард зохион байгуулж шалгарсан Баян-Уул, Баянтүмэн, Гурванзагал, Цагаан-Овоо, Хэрлэн сумын 12 иргэнд   4300 ш суулгацыг 5 жилийн хугацаатай хүүгүй, зээлээр олгох гэрээ байгуулан, тариалуулах ажлыг зохион байгууллаа.
 
2013 онд Хүнсний ногооны 25 хүртэлх хувийг дотоодын зах зээлээс хангах зорилтын хүрээнд “Үрслэг бойжуулагч”-ын сургалтыг 5 дугаар сарын 02-нд 14 сумын 28 өрхийн тариалан эрхлэгч, 8 сумын Агро парк эзэмшигч нарын дунд зохион байгуулж, оролцогчдод үрслэгээр тариалах 4 нэр төрөл, үрээр шууд тариалах 2 нэр төрөл, нийт 6 нэр төрлийн 6,7 кг 835,2 мян төгрөгийн үнэ бүхий үрийг гэрээгээр олгосон. Үүний үр дүнд хүнсний ногооны тариалалтыг 15-20 га талбайгаар нэмэгдүүлэх боломж бүрдэж байна. Сургалтад хамрагдсан оролцогчдоос санал авч БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шинэ барга баруун хошуунд “Хүлэмжийн аж ахуй”-н чиглэлээр туршлага судлах 2 өдрийн аялал зохион байгуулж, 7 сумын 11 ногоочин, өрхийн тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчид хамрагдан Хөлөн сумын хүлэмжийн аж ахуйн тариалангийн арга туршлагаас судалсан байна.
“Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих талаар авах зарим арга хэмжээний тухай” ЗГ-ын 2011 оны 103 дугаар тогтоолыг сурталчилах, ирээдүй хойч үеийхнийг эрүүл чанартай төмс, хүнсний ногоогоор хангах ажлыг дэмжих зорилгоор Хэрлэн суманд үйл ажиллагаа явуулж буй сургууль, цэцэрлэгүүдэд сургалт, мэдээлэл өгч, 6 сургууль, 11 цэцэрлэгийн захирал, эрхлэгч нарт хүлэмж, зоорийн аж ахуй, зарим нэр төрлийн хүнсний ногоо тариалах арга технологийн талаар сургалт явуулан, шар лууван, шар манжин, урт сонгино зэрэг 3 нэр төрлийн 145350 төгрөгийн үрийн дэмжлэг үзүүллээ.
 
Зургаа. Байгаль орчин, үйлдвэрлэл үйлчилгээ, аялал жуулчлал, дэд бүтцийн салбарын бодлогын хүрээнд:
 
1.Газрынхарилцаанычиглэлээр:Хэрлэн суманд 57 иргэн, Дашбалбар суманд 52 иргэний өмчлөлийн газарболон байшингийн кадастрын зураглалыг мэдээллийн санд шивж орууллаа.Хэрлэн суманд 2008 оноос хойш шинээр барьж байгуулсан нийтийнэдэлбэр газар болон иргэд хоорондын маргаантай иргэдийн хашааг 2013 оны 05 дугаар сарын 17-21-ний өдрүүдэд хэмжилт хийж баталгаажуулах ажлыг зохион байгууллаа.
Газрын харилцааны салбар үүсэн байгуулагдсаны 10 жилийн ой болон“Газрын харилцааны ажилтны өдөр”-ийг тохиолдуулан газрын даамлуудынуулзалт зөвлөгөөнийг зохион байгуулж, сумдын даамлуудадзориулсан “Газрын харилцааны чиглэлээр мөрдөгдөж буй холбогдоххууль, тогтоол шийдвэр, заавар журмын эмхтгэл” гарын авлагыг гардууллаа.
Аймгийн хэмжээнд газар өмчлөлийг эрчимжүүлэх ажлын хүрээнд ГХБХБГазар “Нээлттэй хаалга” –ны өдрийг 4 дүгээр сарын 26 –наас 5 дугаар сарын 03-ны өдрүүдэд зохионбайгуулж ажиллаа.Уг арга хэмжээний үеэр дэлгэмэл самбар, зурагт хуудас ажиллууланөөрсдийн үйл ажиллагаа ажлын онцлог, хийсэн бүтээсэн ажлаа иргэдэд танилцуулж, мэдээлэл хийн, газрын тухай багц хуулиуд, бусад холбогдох хуультогтоомж заавар журмуудын талаар давхардсан тоогоор 1400 гаруйиргэнд зөвлөмж зөвлөгөө өгч ажиллаа.
 
2.Байгаль орчны чиглэлээр: 2013 оныг БОНХЯ-аас “Байгаль орчны боловсролыг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан МБОХХ-ны Дорнод салбар зөвлөл, “Чойбалсан хөгжил” ОНӨҮГ, “Байгаль орчин”DTV, МБОИЗ-ийн Дорнод салбар зөвлөлтэйхамтран Хог хаягдлыг дахин ашиглаж, олон нийтэд сайн туршлага болох, нүдэнд харагдахуйц бүтээл хийх, хог хаягдлын талаарх олон нийтийн ойлголтыг дээшлүүлэх, хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл бололцоог бүрдүүлэх зорилго бүхий“Хог бидний хэрэглээ” бүтээлийн уралдаанд Дорнод дээд сургууль, Политехникийн коллежийн оюутнууд, Ерөнхий боловсролын 10 сургуулийн 25 анги хамт олон оролцож орон нугтийн телевизээр 3 удаа нэвтрүүлэг бэлдэж сурталчилан ажиллаа. Уралдаанд Политехникийн коллежийн Хишигбат ахлагчтай токарийн анги, Хэрлэн сумын 2-р сургуулийн дотуур байрны сурагчдын хамт олон тэргүүн байр эзэлж, 1 сургуулийн 103, 2 сургуулийн 10а, Хан уул цогцолбор сургуулийн 8 а, 10а, 7б, ангийн хамт олон удааллаа.
Эрээн давааг ойжуулах ажлын хүрээнд 2013 оны Баян-Уул суманд 200 га талбайд ойжуулалтын ажлыг хийж гүйцэтгэх Сум дундын ойн анги, 2 аж ахуйн нэгж, Ойн нөхөрлөлүүдийн холбоо, 3 иргэнтэй ойжуулалтын гэрээ байгуулж ажлаа эхлүүлээд байна.
Монгол улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 63 тоот зарлигаар батлагдсан “Мод тарих үндэсний өдөр”, аймгийн Засаг даргын 2010 оны 180 дугаар захирамжын дагуу хаврын мод тарих ажлыг угтан “Тарьц-суулгац 2013” үзэсгэлэн худалдааг 5 дугаар сарын 15-18-ны өдрүүдэд Тусгаар тогтнолын талбайд зохион байгууллаа. Үзэсгэлэн худалдаанд ХХААЖДҮГазар, ХААЭШХүрээлэн, “БД” ХХК, Баян-Уул сумын иргэн Долгор, Оюунчимэг, Хэрлэн сумын 8-р багийн иргэн Д.Баяраа нар оролцож 20 гаруй төрлийн 23000 орчим модны тарьц, суулгац, цэцгийн мандлын үр, зүлэгний үр, бүх төрлийн хүнсний ногооны үр, үрсэлгээ худалдан борлуулж, иргэдэд заавар зөвлөгөө өгсөн. Үзэсгэлэн худалдаанд Баянтүмэн, Гурванзагал, Матад, Хөлөнбуйр, Дашбалбар, Цагаан-Овоо сумдаас иргэд, аж ахуйн нэгжүүд өргөнөөр оролцсон ба “Чацаргана” үндэсний хөтөлбөрт хамрагдаж буй иргэдэд 4300 ширхэг Чацарганы суулгацыг олгох үйл ажиллагааг зохион байгууллаа.
Мөн “Аймгаа ногооруулъя” аяны хүрээнд аймгийн удирдлагуудаар мод тариулах ажлыг зохион байгуулж, аймгийн ИТХ-ын дарга Зоригтбаатар, ИТХ-ын тэргүүлэгчид, төлөөлөгчид, БОНХЯ-ны ТЗУГ-ын мэргэжилтэн А.Сайнбаяр, Хараа голын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөг боловсруулах ажлын зохицуулагч З.Долгорсүрэн, Сав газрын удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн И.Батцэцэг, аймгийн ЗД-ын дэргэдэх 14 агентлагын дарга удирдлагууд урилгаар оролцон 40 ш Голт бор модыг Тусгаар тогтнолын талбайн цэцэрлэгт хүрээлэнд тарьлаа. Орон нутгийн Шинэ суваг, Байгаль орчны телевизүүдээр “Аймгаа ногооруулъя” өдөрлөг телевизийн нэвтрүүлгийг бэлтгэн гараад байна.
БОНХЯ-нд хүсэлт тавьж 10 сумын 36 сургууль цэцэрлэгт 3800, орон нутгийг судлах музейн гадна тохижилтонд зориулан 200 ширхэг Улиас, Хайлаас, Гүйлс, Бүйлс, Чацаргананы суулгацыг гадна тохижилтонд зориулан үнэгүй олгох арга хэмжээг зохион байгууллаа. Аймгийн хэмжээнд 2013 оны мод тарих ажилд 231 аж ахуйн нэгж, байгууллага оролцож, 14715 мод бут тарьсан урьдчилсан мэдээг ирүүлээд байна.
            Сав газарт усны нөөцийн нэгдсэн менежментийг хэрэгжүүлэхтэй холбоотой эрх зүйн орчин” сэдэвт Зүүн бүсийн сургалт, хэлэлцүүлгийг БОНХЯ-ны Сав газрын удирдлагын хэлтэс, АНУ-ын Азийн сангийн байгаль орчны хөтөлбөр хамтран 05 дугаар сарын 14-ны өдөр Чойбалсан хотод зохион байгуулж, Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгуудын ЗДТГазар, БОАЖГ, УЦУОША, Онон голын сав газрын зөвлөл, Улз голын сав газрын зөвлөл, ТББ-уудын төлөөлөл болсон 60 гаруй хүн оролцлоо.
Байгаль хамгаалах сангийн хөрөнгөөр Хэрлэн сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэр 1 дүгээр сургуулийн урд талд 0,12 га газар жишиг цэцэрлэгт хүрээлэн байгуулах, Баянтүмэн суманд 2 га газар мод үржүүлгийн газар байгуулах ажлын гэрээг гүйцэтгэгчээр шалгарсан Хэрлэн сумын “Техника”, “Зүлгэн сор” ХХК-тай байгуулж, ажлаа эхлүүлээд байна. Мөн Байгаль хамгаалах сангийн хөрөнгөөр Халхгол сумын Хунтын булгийг хашиж тохижуулах “Талын төрх” ХХК, Цагаан-Овоо сумын Баянбулаг, Баянтүмэн сумын Зүүн гурваны булгийг хашиж тохижуулах “Болд ширээс” ХХК, Гурванзагал сумын Сайхан булгийн эхийг хашиж тохижуулах “ЦЭЦА” ХХК-иудтай тус тус гэрээ байгуулан ажлаа эхлүүлээд байна.
5 дугаар сарын 22-ны өдөр ДХЗ-тай хамтран Биологийн төрөл зүйлийн өдөрлөгийг Тусгаар тогтнолын талбайд тэмдэглэн өнгөрүүллээ. Өдөрлөгийн үеэр АХА танин мэдэхүйн хөгжөөнт тэмцээн, Хүүхэлдэйн театр, Хан-Уул сургуулийн бүжгийн хамтлаг оролцож ирсэн хүүхдүүдэд урлагийн тоглолтоор бэлэг барилаа. Байгаль орчны телевизтэй хамтран Биологийн төрөл зүйлийн өдрийн нэвтрүүлгийг бэлтгэн гаргалаа.
Аймгийн МХГ, БОАЖГ, Стандарт хэмжил зүйн газартай хамтран “Цэвэр усны олборлолт, дамжуулалт, борлуулалт, хэрэглээний нэгдмэл байдалд хяналт шалгалт хийх” удирамжийн дагуу 5 дугаар сарын 21-22-ны өдрүүдэд ерөнхий боловсролын 3 сургууль, 12 цэцэрлэг, машин угаалгын газар 2, барилга барьж байгаа 2 компанийн ус хэрэглэгч, ашиглагчид олгох зөвшөөрөл, ус ашиглах гэрээ байгуулах, цуцлах, ус ашиглагчийн үүрэг, ус ашиглагчид тавих шаардлага, Усны шинэчилсэн хуулийн холбогдох асуудлаар зөвлөгөө өгч ажиллаа.
Аймгийн хэмжээнд “Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлье” аяныг зарлажтээврийн хэрэслийняндангийн оч баригч, доод эд анги дээр хуримтлагдсан өвс цэвэрлэх сэтгүүр төмөр, гал унтраагуур, эмийн сан, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал зэргийг шалгаж тээврийн хэрэслийн жолооч бүрд анхааруулга санамж хуудас тарааж өглөө.
 
4. Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр: Согтууруулах ундааны үйлдвэр, цехийн үйлдвэрлэлийн байр, тоног төхөөрөмжийн угсралт, технологийн горим, түүхий эд, бүтээгдэхүүний чанар, лабораторийн нөхцөл, ариун цэвэр, эрүүл ахуй, хөдөлмөр хамгаалал, техникийн болон галын аюулгүй байдлыг шалгаж, үйлдвэрлэл эрхлэн явуулж болох эсэх талаар дүгнэлт гаргах болон согтууруулах ундааны үйлдвэрлэл эрхэлж буй аж ахуйн нэгжүүд холбогдох хууль, тогтоомжийг хэрхэн хэрэгжүүлж байгааг шалган, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах зорилгоор аймгийн Засаг даргаар батлуулсан удирдамжийн дагуу ажлын хэсгийн бүрэлдэхүүн согтууруулах ундааны үйлдвэрийн тусгай зөвшөөрлийн хугацаа дуусч байгаа “Анчир” ХХК, “БД” ХХК-ийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд хамтарсан хяналт шалгалтыг 5 дугаар сарын 20–22-ны өдрүүдэд хийж, цаашид үргэлжлүүлэн ажиллуулахаар шийдвэрлэн Үйлдвэр хөдөө аж ахуйн яаманд уламжиллаа.
5. Барилга, хот байгуулалт, аялал жуулчлал, дэд бүтцийн чиглэлээр: Улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2013 ондхийгдэх 1, 4, 10 дугаар багийн 6,0.4 кВ-ын ЦДАШ, Гурванзагал, Матад сумын 0,4-ын ЦДАШ-ын өргөтгөл, Төв цэнгэлдэххүрээлэнгийн засварын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг зарлалаа.
“Чойбалсан хотын авто замын сүлжээ, цэцэрлэгт хүрээлэнгийн төлөвлөлт”сэдэвтнээлттэй хэлэлцүүлэг 5 дугаар сарын 8-ны өдөр зохион байгуулагдаж, Чойбалсан хотын “Найрамдал” цэцэрлэгт хүрээлэн, үдэлт, угталтын талбайн тохижилт төлөвлөлтийн төслийг танилцууллаа.
Барилгын Хөгжлийн Төвтэй хамтран Дорнод аймгийн барилгынсалбарт үйл ажиллагаа эрхлэж буй аж ахуйн нэгж, байгууллагуудад Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтны сургалтыг 5 дугаар сарын 15-20-ны өдрүүдэд зохион байгууллаа. Барилгын норм, нормативын тогтолцоо, шинээр батлагдсанБНбД-ийн талаар, салбарын мэргэжилтний тасралтгүй мэргэжил дээшлүүлэх тогтолцоо, мэргэшлийн зэрэг олгох дүрэм, Барилгын нэгж хүчин чадлын норм, үнэлгээ хэрэглэх тухай, Барилгын төсөв, үнэ зохиох дүрэм, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль, ажил олгогч, ажилтны эрх үүрэг, хариуцлага, хөдөлмөрийн нөхцөл, ослын шалтгаан зэрэг сэдвийн дагуу сургалт зохион байгуулагдаж, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтны цэнхэр карт олголоо.
 
Сум орон нутгийн цаг үеийн мэдээлэл
 
Хэрлэн сум: /Аймгийн төв/
“АРХИГҮЙ АМЬДРАЛ” аяны нээлт боллоо
            Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг хэрэгжүүлэх, архидан согтуурах явдлаас урьдчилан сэргийлэхэд төрийн болон төрийн бус байгууллага,  иргэдийн оролцоог идэвхжүүлэх, архины хэрэглээг бууруулах, хүүхэд залуусыг архины хэрэглээгүй иргэн болгон төлөвшүүлэх, архины хамаарал бүхий иргэдэд туслах, эрүүлжүүлэх, нийгэмшүүлэх  зорилгоор  “Архигүй амьдрал” жилийн аяныг аймгийн хэмжээнд зарлаад байгаа билээ.
            Аяныг нээж аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Р.Зоригтбаатар, Засаг даргын орлогч Л.Хишигтогтох нар үг хэлэв. Мөн агентлаг хэлтсийн удирдлагууд болон албаны хүмүүс байлцав. Тугийг хүлээн авсан  сум, байгууллага бүр архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн хүрээнд хийх ажлын төлөвлөгөө гарган, аялах дэвтэр дээр ажлын тайланг дэлгэрэнгүй тэмдэглэн, төвийн болон орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилан дараагийн сум, байгууллагад хүлээлгэн өгнө.
“Архигүй амьдрал” аяны  туг  нь хүний цайлган цагаан сэтгэл, цагаан сүүний билэгдэлтэй, гурвалжин хэлбэртэй  бөгөөд дээр нь архи согтууруулах ундааг хориглосон улаан өнгийн тэмдэг байрлуулсан байна.
“Архигүй амьдрал” аяны гол зорилт нь Монгол Улсын Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг хэрэгжүүлэх, архидан согтуурах явдлаас урьдчилан сэргийлэхэд төрийн болон төрийн бус байгууллага,  иргэдийн оролцоог идэвхжүүлэх, архины хэрэглээг бууруулах, архи согтууруулах ундаагаар үйлчилдэг цэгийн тоог багасгах,  архи худалдаалах өдрийн тоог цөөрүүлэх,  ялангуяа хүүхэд залуусыг архины хэрэглээгүй  иргэн болгон төлөвшүүлэх, архины хамаарал бүхий иргэдэд туслах, эрүүлжүүлэх, нийгэмшүүлэх, архигүй хүлээн авалт, найр наадам, тэмдэглэлт өдрийг санаачилах ажлыг дэмжих, зохион байгуулж хэвших  явдал юм.
Хот даяар ариутгал, халдваргүйжүүлэлт хийж эхэллээ
Хэрлэн сумын Засаг даргын 2013 оны А/121 тоот захирамжаар ахуйн шавж, ялаа түүний авгалдай, хортон мэргэчийн устгал, ариутгал халдваргүйтгэлийн ажлыг өнөөдрөөс хийж эхэллээ.  Энэ ажлыг зохион байгуулахад иргэд, албан газар, аж ахуйн нэгжүүд идэвхитэй оролцохыг сумын ЗДТГ-аас уриаллаа.
Ариутгал, халдваргүйжүүлэлт хийлгэхийн тулд гэр хорооллын айл өрх бүр 10-20 л бүлээн ус, бие засах газар болон бохирын цооногийн эргэн тойрны газрын 50 см зайд газрын хөрсийг 20 см гүн уллаж, ариутгал хийхэд бэлтгэсэн байх шаардлагатай юм байна. Ахуйн шавж, ялаа түүний авгалдай, хортон мэргэчийн устгал, ариутгал халдваргүйтгэлийн ажил 5-р сарын 20 хүртэл үргэлжилнэ.
2013 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага боллоо
                        2013 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага явагдаж мөн зэвсэгт хүчин болон хилийн цэрэгт алба хаасан цэргийн албан хаагчид халагдаж ирж байгаа.
            Цэрэг татлага энэ жил өвөлжилт хүндэрсэн Халхгол сумаас бусад бүх сумдаас цэрэг татжээ. Цэрэгт явах хүсэл сонирхолтой залуус жилээс жилд нэмэгдэж байгаа ч эрүүл мэндийн шалтгаанаас болж олон залуус хасагдаж байгаа бөгөөд үүнд дотор чих, хамар хоолой, мэс заслын өвчлөл их байна.
            Цэргийн насны залуус эрvvл мэндээр тэнцэхгvй, намхан, жин бага, туранхай, бие бялдрын хєгжил сул байна гэж жил бvрийн цэрэг татлагын vеэр яригдах болсон. Үүний шалтгаан нь нийтийг хамарсан биеийн тамирыг хєгжvvлэх ажил зогсонги байдалд орж, эрvvл мэндээ хамгаалах дасгал, хєдөлгеөний ач тусыг ард иргэдэд ойлгуулах, сурталчлан зааж сургахгvй болсонтой холбоотой гэж үздэг. Бvх нийтийг хамарсан ийм хэвшмэл vйл ажиллагааг хэрэгжvvлэх, цэргийн насны залуусын бие бялдарыг чийрэгжүүлэх ажил тулгамдсан асуудлын нэг болжээ.
Өндөр бүтээлийн өдрөөр бүх нийтийн цэвэрлэгээ боллоо
            Аймгийн Засаг даргын санаачлагаар жил бүрийн 04 дүгээр сард “Өндөр бүтээлийн өдөр”-ийг зохион байгуулж, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоотойгоор аймаг, хотынхоо нутаг дэвсгэрт их цэвэрлэгээ, тохижилтын  ажлуудыг хийдэг уламжлалтай.
            Байгууллага, аж ахуйн нэгжүүд 2013 оны  05 дугаар сарын 3-наас 5-ны өдрүүдэд орчныхоо 50м хүртэлх талбай, хуваариар хариуцуулсан ногоон бүс, нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайд үүссэн хог хаягдлыг цэвэрлэх зайлуулах ажлыг зохион байгууллаа.
Чойбалсан нисэх буудалд сургуулилт боллоо
            Орон нутагт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын хамтран ажиллах уялдаа холбоог бэхжүүлж, гар нийлэмжтэй, ажиллах ажиллагааг хангах сургуулалт 2013 оны 05 дугаар сарын 07-ны өдөр зохион байгууллагдлаа.
            Тус үйл ажиллагааны оролцох бүрэлдэхүүнд Зэвсэгт хүчний 327-р анги, Хилийн цэргийн 0132 дугаар анги, Дорнод аймгийн Цагдаагийн газар, Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын газар, Бүсийн оношлогоо эмчилгээний төв зэрэг байгууллагууд хамтран оролцсон юм.
Чойбалсан хотын нисэх буудал нь олон улсын нислэг болох БНХАУ-ын Хайлаар хотруу нислэг үйлддэг, цаашдаа ОХУ-ын Чита хотруу нислэг хийхээр болж байгаа  иймд хил дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх болох  болзошгүй гэмт халдлагаас хамгаалах үеийн тусгай чиг үүрэг бүхий байгууллагуудын харилцан ажиллагаа уялдаа холбоог сайжруулах үүднээс тус сургуулилтыг зохион байгуулсан. Уг сургуулилтын үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулагдаж байгаатай аймгийн Засаг даргын орлогч Л.Хишигтогтох танилцаж болзошгүй гэмт халдлага тохиолоо гэхэд тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагууд түргэн шуурхай, хэрхэн зохион байгуулалттай ажиллаж буйг сайшааж цаашдын ажилд нь амжилт хүслээ.
Ялалтын баярын 68 жилийн ойг тэмдэглэлээ
            Ялалтын баярын өдрөөр бид Бунхан толгой дээрх Оросын нисгэгчдийн хөшөөнд цэцэг өргөж  хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай билээ. Ээлжит Ялалтын баяраар ч мөн энэ үйл ажиллагаа үргэлжилж “Оросын нисгэгчдийн хөшөө”-нд аймгийн удирдлагууд болон, ахмад дайчид, шагнал гардсан хүмүүс цэцэг өргөлөө. Монгол улсын тусгаар тогтнолын төлөө япончуудын эсрэг тэмцсэн 1939 оны Халхголын дайн, Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн их хор уршигтай, 60 гаруй сая хүний амийг авч одсон дэлхийн II дайнд манай улс хойд их хөршөө түшин холбоотон болж ялалт байгуулж байсан түүхтэй. Ах дүүгийн найрамдал харилцаа, хөршийн бат холбоогоор гагнагдсан Орос, Монголын эрэлхэг хөвгүүдийн халуун амь бүлээн цусны үнэ цэнийг энэ өдөр эргэж дурсаж байна.
Их ялаллтын өдрийг тохиолдуулан ОХУ-ын элчин сайд В.Самойленко Дорнод аймгийн Засаг ддаргын орлогч Л.Хишигтогтоход баярын мэндчилгээ ирүүлсэн байна.
Тэрээр Дорнод аймгийн иргэд нь аугаа их эх орны дайн үед Зөвлөлтийн ард түмэнд сэтгэл харамгүй туслаж мөн Халхголын байлдаанд оролцсон Оросын баатарлаг хөвгүүдийг байнга дурсан санаж явдагт гүнээ талархал илэрхийлье хэмээжээ.
“ЧОЙБАЛСАН ИРГЭНИЙ ТАНХИМ” байгуулагдлаа
            Хэрлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэд “Чойбалсан иргэний танхим” нээлтээ хийлээ. Нээлтэд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Батбаяр. сумын Засаг  дарга бөгөөд Чойбалсан хотын захирагч Ж.Энхцэцэг, Аймгийн ИТХ-ын ажилтан А.Мэндсайхан, төлөөлөгч Б.Ганцогт, аймгийн Засаг даргын Тамгын газрын мэргэжилтэн Б.Дугармаа, Т.Аръяазул, сумын ИТХ-ын төлөөлөгчид, зарим агентлаг, сургуулийн захирал, сумын Засаг даргын тамгын мэргэжилтнүүд, багийн Засаг дарга нар, иргэдийн төлөөлөл оролцлоо.
            “Чойбалсан иргэний танхим” байнгын үйл ажиллагаатай байх бөгөөд үндсэн дараах хэлбэрийн үйл ажиллагааг явуулах юм байна.
-Сум, хотын хэмжээнд тулгамдсан асуудлуудаар хэлэлцүүлэг зохион байгуулан орон нутгийн Хурал, Засаг даргаас гарах шийдвэрт иргэдийн санаа бодлыг тусгах,
-Иргэд өөрийн биеэр уг танхимд ирж санаа бодлоо илэрхийлж, сумын ИТХ, Засаг даргаас гарсан шийдвэрүүтэй танилцах,
-Цахим сүлжээ ашиглан төр, засгийн бодлого, шийдвэр, хууль тогтоомжтой танилцах,
-Иргэд олон нийттэй харилцах 70583131 дугаар утсаар 09-12, 13-17 цагуудад иргэд өөрийн санаа бодлоо илэрхийлэх боломжоор хангагдаж байна. Утсаар ирүүлсэн саналыг 7 хоног бүр нэгтгэн хариуцах албан тушаалтанд хүргүүлэн хэрэгжилтийг мэдээлнэ.
Татвар төлөгчдийн өдрүүд тохиолоо
Жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногт «Татвар төлөгчдийн өдрүүд»-ийг тэмдэглэдэг болсоор 14 дэх жилтэйгээ золгож байна. Энэ удаагийн татвар төлөгчдийн өдрүүдийг “Татвар төлөгч-Танд баярлалаа” уриан дор зохион байгуулсан байна.
            Шилдэг татвар төлөгчдөд шагнал гардуулах үйл ажиллагаа Татварын хэлтсийн сургалтын танхимд 05-р сарын 10-ны өдөр болж Татварын хэлтсийн дарга Л.Цэвэлсүрэн нээж, “Татвар төлөгч-Танд баярлалаа” илтгэл тавьж, Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Н.Базаррагчаа улс, орон нутгийн төсвийн орлого, зарцуулалтын талаархи товч мэдээлэл хийжээ.
            Татварын албаны дээд шагнал “ХӨХ ДЭВТЭР” эзэмшигч татвар төлөгчөөр Дорнод нийтийн аж ахуй ХХКомпани, Аймгийн тэргүүний татвар төлөгчөөр Анар-Эм ЗБН, Оноохой-Өндөр ХХК, ДБЭХСистем ТӨ ХК, Талын өнгө ХХК, Дорнод худалдаа ХХКомпаниуд шалгарлаа.
            Татвар төлөгчдийн өдрүүдээр татвар тєлєгч нартаа зориулан Татварын сургалт, спортын гар бөмбөгийн тэмцээн, буухиа зэрэг олон сонирхолтой арга хэмжээнїїдийг зохион байгуулав.
 
Дорнод аймгийн хаврын тариалалт
Аймгийн хэмжээгээр энэ 2013 онд 24,0 мян/га-ийн уриншинд үр тарианы 12 аж ахуй нэгжийн 13 тариа бригададууд Чулуунхороот, Цагаан-овоо, Баян-Уул, Халх гол сумдад улаан буудай, арвай, овъёос, рапс тариална.
Тариаланчдын зөвлөгөөнөөс гарсан зөвлөмжийн хүрээнд уулархаг, сэрүүн бүс нутаг Баян-Уул сумын Майдарын буудай ХХК нь тариалалтыг 04 сарын 25-аас 5 сарын 05 хооронд 11 хоногт багтаан хийж гүйцэтгэлээ.
Тариалалтын 80 хүртлэх хувийг эзлэх Халхгол бүс нутагт хаврын цасны чийг их, талбайд зарим газраа техник орж болохгүй байгаагаас шалтгаалан хаврын тариалат 05 сарын 10-15 хооронд жигдрэх төлөвтэй байна. Тариалалтыг технолгийн хугацаанд аж ахуй нэгжийн техник тоног төхөөрөмж, хүн хүчний хүрэлцээ хангамжийг тооцон 05 сарын 10-31 хооронд дусгахаар төлөвлөөд байна.
Тариалалтанд 48 трактор,   36 үрлэгч 103 хүн ажиллаж байна.
Төмс хүнсний ногооний тариалалт аймгийн хэмжээгээр Модунь-Шаньюй ЗБН,Сэмбо ББН, Наянга хоршоо, Дун нутаг хоршоо, Дорнод галуут хоршоо, Ерөөлт хишиг ХХК 8 аж ахуй нэгж хоршоо, 1500 өрхийн хэмжээнд 295,6 га-д төмс, 101,4 га-д хүнсний ногоо тариалахаар төлөвлөөд байна.
 
Дорнод аймгийн залуучуудын нэгдсэн чуулган боллоо
Монгол улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах цогц бодлогыг боловсруулах ажлын хүрээнд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас санаачлан хүн амын бүлгүүдийн хөгжил, хамгааллын асуудлаар үндэсний хэмжээний чуулган зөвөлгөөнүүдийг зохион байгуулж байгаа билээ.Өнгөрсөн 2-р сард Дархан-Уул аймагт “Ахмад настны хөгжил, хамгааллын бодлого-шинэчлэл” зөвлөгөөнийг, Эрдэнэт хотод “Эмэгтэйчүүдийн хөгжил хамгааллын бодлого-шинэчлэл” үндэсний чуулганыг , өнгөрсөн 5-р сарын 3-нд “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, хамгаалалын  шинэчлэл- бодлого” үндэсний чуулганаа тус тус амжилттай зохион байгуулсан билээ.
ХАХНХЯ  “Залуучуудын хөгжил-шинэчлэлийн бодлого зорилт” залуучуудын чуулганыг 2013 оны 5-р сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод зохион байгуулахаар төлөвлөгөөт ажлаа эхлүүлээд байгаа билээ. Энэ хүрээнд бүх 21 аймаг, сумуудад салбар, нэгдсэн чуулганыг зохион байгуулж байна.
2013 оны 5-р сарын 13-ны өдөр Дорнодын залуучууд аймгийнхаа нэгдсэн  чуулганыг зохион байгууллаа. Аймгийн залуучууд нэгдсэн чуулганаасаа өмнө “Залуучуудын эрүүл мэнд, боловсрол”, “Залуучуудын хөдөлмөр эрхлэлт , нийгмийн хамгаалал” сэдэвт 2 салбар хуралдаанаа хийж, эндээс гарсан санал зөвлөмжөө нэгтгэн Дорнод аймгийнхаа нэгдсэн чуулганаа хийсэн юм. Чуулганд аймгийн 14 сумын нийт 220 гаруй төлөөлөгч оролцлоо.
Дорнод аймгийн “залуучуудын хөгжил-шинэчлэлийн бодлого, зорилт” чуулганд аймгийн засаг даргын орлогч Л.Хишигтогтох, аймгийн нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн дарга Л.Байгалмаа, нийгмийн даатгалын хэлтсийн дарга Г.Саран, Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлстийн дарга    А.Нансалмаа нар болон аймаг сумдын шилдэг залуучууд оролцсон.
Залуучууд бол нийгмийн хөгжлийг авч явах хүч бололцоо. Тэр ч утгаараа Дорнодын залуучууд улсынхаа, аймгийнхаа хөгжилд гар бие оролцож, дуу хоолойгоо нэгтгэж чадсанаар чуулганаа амжилттай өндөрлөсөн. Чуулганаас гарсан санал зөвлөмжийг Улаанбаатар хотод болох үндэсний чуулганд төлөөлөгчийн хамт хүргүүлнэ.
Бүх ниййтээрээ мод тарья өдөрлөг боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарилгаар  жил бүрийн 5,10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн Бямба гарагийг бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болгон зарласан  билээ.  2010 оноос хойш зохион байгуулагдаж байгаа энэхүү өдрийн хүрээнд бүх нийтээрээ мод тарих өдрийн нээлтийн ёслол “Тусгаар тогтнол”-ын талбайд боллоо. Тус арга хэмжээнд Байгаль орчны газар, ХХААЖДҮГ, мод үржүүлэгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниуд оролцлоо. Энэ өдөрлөгийн хүрээнд жимсний мод суулгацын үзэсгэлэн худалдааг зохион байгуулж, түүнчлэн мод тарьж, арчилж, ургуулах зөвлөгөө мэдээллийг иргэдэд өгч ажилласан байна.
                                                Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилт боллоо
Монгол Улсын Шадар сайд аймгийн Засаг дарга нартай байгуулсан үр дүнгийн гэрээний дагуу гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилтад боллоо.
Энэхүү сургуулилт Цагаан-Овоо суманд энэ сарын 14-16-ны өдрүүдэд болж, сумдын төрийн албан хаагчид сайн дурыханыг хамруулсан 40 гаруй хүн оролцсон байна. Сургуулилтийн зорилго нь гамшгаас хамгаалах төрийн бодлого хөтөлбөрийг сурталчлах, аж ахуйн нэгж байгууллагуудын түншлэл хамтын ажиллагаа, салбар дундын удирдлага зохицуулалтыг боловсронгуй болгох, гамшгийн үед  хор уршгийг арилгах, ард иргэд, аж ахуйн нэгж болон олон нийтийн байгууллагын оролцоо хамтын ажиллагааг боловсронгуй болгоход чиглэгджээ.
Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуульд Аймгийн Засаг даргын орлогч Л.Хишигтогтох, Онцгой байдлын хэлтсийн дарга Н.Гантөмөр нар оролцож сургуулийн үйл ажиллагаатай танилцаж үүрэг, чиглэл өглөө.
Энэ удаагийн иж бүрэн сургалтаар онцгой нөхцөлд урьдчилан бэлтгэлтэй байж, бэлэн байдалд сахилга баттай хариуцлагатай ажиллахыг харуулж чадсан, гамшгийн үед хэрхэн ажиллах чиглэлээр мэдлэг туршлага олгосон чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо гэж сумын удирдлагууд дүгнэж байлаа.
Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилтад тус сумын эрүүл мэндийн төв халдвартын хээрийн нөхцөлд эмнэлгээ дэлгэж,өгөгдсөн цагийн байдлын хүрээнд тусламж үйлчилгээгээг бүрэн үзүүллээ.
Дорнодын хөл бөмбөгчид алтан медалын эзэд боллоо
            Монгол улсын ерөнхийлөгчийн ивээл дор зохиогдож буй 21 аймгийн аварга шалгаруулах Үндэсний цом-2013 тэмцээний Аваргын төлөөх тоглолт 05 дугаар сарын 18-ны өдөр МХБХ-ны талбайд болж өндөрлөлөө.
            Тэмцээний финалын тоглолтод Л.Наранбаатар дасгалжуулагчтай, МҮОНТВ-ийн сэтгүүлч Д.Батжаргал менежертэй Дорнод аймгийн хөл бөмбөгийн шигшээ баг Орхон аймгийг 1:0-оор хожиж ялалт байгуулан Үндэсний цом-2013-ын Алтан цомын эзэд боллоо.
            Ийнхүү Үндэсний цомын алтан медалийн эзнээр Дорнод тодорч, Мөнгөн медалийг Орхон, Хүрэл медалийг Ховд аймгийн шигшээ баг хүртлээ. Манай аймгийн багийн хаалгач Д.Батсуурь тэмцээний шилдэг хаалгачаар шалгарсан юм. Д.Батсуурь нь Үндэсний шигшээ багийн 2-р хаалгачид нэр дэвшээд байгаа. Тэрээр энэхүү тоглолтод аймгийнхаа багийг ялалт байгуулахад хамгийн чухал үүрэгтэй оролцсон тамирчдын нэг юм.
Хөдөлмөрийн бага чуулганыг зохион байгууллаа
            Монгол улсын Засгийн газрын “Ажилтай, орлоготой Монгол хүн” Үндэсний хөтөлбөр батлах тухай 154-р тогтоол, Хөдөлмөрийн сайдаас аймгийн Засаг даргад ирүүлсэн “Хөдөлмөрийн бага чуулган зохион байгуулах тухай” 2013 оны 1/1033 тоот албан бичиг, Үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэх аймгийн дэд зөвлөл байгуулах тухай аймгийн Засаг даргын 2013 оны 5-р сарын 09-ний а/122 тоот захирамжийг үндэслэн аймгийн хөдөлмөрийн бага чуулганыг ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтэс, Хөдөлмөрийн хэлтсээс аймгийн ҮЭ-ийн холбоо, Ажил олгогч эздийн холбоотой хамтран 5-р сарын 27-ны өдөр ХДТеатрт зохион байгууллаа.  Хөдөлмөрийн бага чуулганд 14 сумаас Засаг дарга нар, ажил олгогч, хөдөлмөрийн ажилтнууд, мөн Ажил олгогч ААНБ, иргэд, малчид, Төрийн байгууллагууд, Дорнод аймгийн ТББ-ын нэгдсэн холбоо, ҮЭ-ийн холбоо, АОЭХ-ны төлөөлөл, аймгийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих салбар зөвлөл, Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх дэд зөвлөлийн гишүүд зэрэг нийт 150 гаруй хүн оролцлоо.  Чуулганд аймгийн ИТХ-ын дарга Р.Зоригтбаатар, Хөдөлмөрийн яамны Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний хэлтсийн дарга С.Жамъяансүрэн, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны сургалт, хөгжлийн хэлтсийн дарга Р.Ганхуяг, Боловсрол, шинжлэх ухааны салбарын ҮЭ-ийн холбооны дарга С.Батзориг,
Аймгийн ЗДТГ-ын НХ-ийн хэлтсийн дарга, Хөтөлбөр хэрэгжүүлэх аймгийн дэд зөвлөлийн дарга Н.Алтанцэцэг болон агентлагийн дарга нар, дэд зөвлөлийн гишүүд урилгаар оролцсон байна. Чуулганы анхаарлын төвд ажлын байрны асуудал, тухайлбал Дорнод аймагт 2013 онд бий болгох 1600 шинэ ажлын байрны асуудал байв. Чуулганаар Хөдөлмөрийн хэлтсийн дарга Ц.Төртайван, аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Л.Цагаан,   Ажил олгогч эздийн холбооны тэргүүн Б.Долоонжин, Политехник коллежийн захирал Д.Энхжаргал, МСҮТ-ийн захирал Г.Цоглхагва, аймгийн Татварын хэлтсийн дарга Б.Цэвэлсүрэн, ХААЖДҮГ-ын дарга А.Энхтүвшин, Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чойбалсан хотын захирагч Ж.Энхцэцэг нар илтгэл тавьж, оролцогчдын санал бодлыг сонсож нэгтгэн 24 зүйл бүхий зөвлөмжийг гаргаж батлууллаа.
Чуулганы онцлог нь төрийн байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулж, ажлын байрыг баталгаажуулах, хөдөлмөрийн бодлогыг хөдөө рүү тэлэхэд ихээхэн анхаарч, өөрт байгаа боломжоо ашиглах, сайн жишээгээ түгээх, урамшуулах, ялангуяа ажлын байр нэмэгдүүлэх чиглэлээр ХАА-н салбарт байгаа нөөц боломжийг ашиглахад анхаарч байсан явдал юм.    Чуулганы зөвлөмж, оролцогчдын гаргасан санал хүсэлтийг нэгтгэж “Ажилтай, орлоготой Монгол хүн” хөтөлбөрийг орон нутагт хэрэгжүүлэх төлөвлөгөөг дэд зөвлөлөөс батлан гаргаж хэрэгжүүлэх юм байна.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dornod.gov.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70582233 утсаар хүлээн авна.
Заавал бөглөх *