2013 оны 3 дугаар сарын мэдээ

ДОРНОД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ, ЗАСАГ ДАРГЫН
ТАМГЫН ГАЗРЫН 2013 ОНЫ 03 ДУГААР САРЫН МЭДЭЭ
 
 
Нэг. Удирдлага, зохион байгуулалтын бодлогын хүрээнд
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагааны талаархи мэдээлэл:
Аймгийн иргэдийн ТөлөөлөгчдийнХурлын Тэргүүлэгчдийнхуралдаан 2013 оны 03 дугаар сард 2 удаа хуралдаж,Хуралдаанаар Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний тухай асуудлыг хэлэлцэж сум бүр иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдаанаараа хэлэлцүүлэн “Орон нутгийн хөгжлийн сан”-ийн төсвөөс “Гамшгаас хамгаалах сан” байгуулж, жил бүр 15.0 саяас доошгүй төгрөгийг тусгаж байхаар шийдвэрлэв. Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний тухайд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгч Д.Шинэбаяр сургалт сурталчилгааны ажлыг иргэдийн дунд зохион байгуулж, галд тэсвэртэй, сайн чанарын хамгаалалтын  хувцастай болох талаар анхаарч ажиллахыг зөвлөв.
Мөн интернет кафе, цахим тоглоомын газрын үйлчилгээг зохицуулах  журам гарган, хурлын Тэргүүлэгчдээр хэлэлцүүлэн батлах тухай саналыг аймгийн хүүхэд гэр бүл, хөгжлийн хэлтэс, Цагдаагийн газрын хүүхдийн албанаас хамтран гаргасан бөгөөд уг журмыг орон нутгийн хэмжээнд PC болон интернет кафе, цахим тоглоомын газруудад нийтлэг дагаж мөрдөх юм.
Журмын төслийг боловсруулан гаргахаас өмнө аймгийн Цагдаагийн газрын хүүхдийн алба, Хүүхэд гэр бүл, хөгжлийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын газар, Хэрлэн сумын ЗДТГ хамтарсан шалгалт хийсэн бөгөөд цагийн хуваарь хэтрүүлэн ажилласан, стандарт шаардлага хангаагүй зарим PC тоглоомын газруудыг торгож, нэг тоглоомын үйл ажиллагааг хаасан байна.
Энэ асуудлаар Тэргүүлэгч С.Мөнгөнбат тоглоомын газруудыг камержуулж, зөвшөөрөл, лицензийн ард зөрчлийг тэмдэглэгээ хийдэг байхаар зохион байгуулах хэрэгтэй бөгөөд дахин сунгалт хийлгэх тохиолдолд зөрчлийн байдлыг харгалзан сунгалт хийх эсэхийг шийдэх нь зүйтэй гэсэн саналыг гаргав.
Дорнод аймгийн Халхгол, Матад сумдын нутгаар цас их орж өвөлжилт, хаваржилт  хүндэрч байгаатай холбогдуулан иргэдийн дунд “Боодол өвс ч багадахгүй” аян зарлаж ХААН банкинд 5405084566  РД: 1011022  хандивын данс нээж ажиллав.
“Архигүй амьдрал” аяны хүрээнд зохион байгуулагдаж байгаа согтууруулах ундаа худалдах, үйлдвэрлэх, түүгээр үйлчлэх цэгийн стандарт, тусгай зөвшөөрлийн хяналт шалгалтын явцын талаарх мэдээллийг сонсов.
Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, ИТХ-ын дэргэдэх Иргэний танхим, хэвлэл мэдээллийн албаны хамтарсан “Архигүй амьдрал” аяны хүрээнд  зохион байгуулагдаж  буй телевизийн шууд хэлэлцүүлгийг 2 дахь удаагаа зохион байгууллаа.
“Архигүй амьдрал” аяны хүрээний 1 дүгээр хэлэлцүүлэг нь аймгийн хуулийн байгууллага, төрийн байгууллагын дарга удирдлагууд, шийдвэр гаргах түвшний хүрээнд зохион байгуулагдсан бол 2 дугаар хэлэлцүүлэг нь архи согтууруулах ундаа худалдаалах болон түүгээр үйлчилдэг байгууллагуудын дарга удирдлагууд, иргэд, төрийн бус байгууллагуудын дунд зохион байгуулснаараа онцлог болов.
Шууд нэвтрүүлэгт  аймгийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Н.Алтанцэцэг, Мэргэжлийн хяналтын газрын ахлах байцаагч Д.Энхээ, Д.Ганчимэг, н.Долгормаа, ЗДТГ-ын мэргэжилтэн З.Ариунтуяа, Эрүүл мэндийн газрын сургалт хариуцсан мэргэжилтэн Б.Гантуяа, БОЭТ-ийн наркологийн тасгийн эмч Б.Батдулам, Цагдаагийн газрын ОНХА-ны ахлах байцаагч,  хошууч Д.Ариунсанаа, Хан-Уул сургуулийн нийгмийн ажилтан н.Булгамаа, аймгийн ахмадын хорооны дарга Д.Доржжүгдэр, Монголын чөлөөт нийгмийн ажилтны төв  ТББ-ын захирал Г.Баярмаа, Найман өргөө СӨХ-ны дарга н.Сүхбаатар, Цагдаагийн байгууллагын Ахмадын зөвлөлийн дарга Х.Болдбаатар, гишүүн Д.Болд, АПУ-ХХК-ны Дорнод аймаг дахь худалдааны төлөөлөгч н. Ундармаа нар болон албаны хүмүүс оролцлоо.
Тус хэлэлцүүлгээр Дорнод аймгийн хэмжээнд архидалтыг бууруулах, архи худалдаалах цэгийн тоог цөөрүүлэх, хүүхдийн эрхийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх  архины хамаарал бүхий иргэддээ хэрхэн туслах талаар санаа бодлоо солилцон, ажлын шинэлэг арга барил, зөв оновчтой шийдлийг эрэлхийлэн, архидалтыг бууруулахад хүн бүрийн хүчин чармайлт чухал байгааг онцолсон нь архидан согтуурах явдалтай хэн боловч тэмцэн энэ ажилд “эрвийх дэрвийхээрээ” хөдлөх цаг болсныг харуулж байна.
Хоёр.Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны талаархи мэдээлэл:
Хяналт шинжилгээ, үнэлгээний чиглэлээр: Аймгийн 2012 оны үйл ажиллагааны тайлан, Засгийн газрын тогтоол, шийдвэр, Монгол улсын цогц бодлого, Улсын үндсэн чиглэл, Үндэсний хөтөлбөрийн биелэлтийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлэв.
Аймгийн Засаг даргын захирамжаар 2012 онд байгуулагдсан “Хөндлөнгийн хяналт шинжмлгээ үнэлгээний баг”-ийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулан шинэчлэн батлуулж үйл ажиллагааг нь эхлүүлээд байна. Тайлант хугацаанд аймгийн “Удирдах ажилтны шуурхай хурал”-ыг нийт 3 удаа зохион байгуулж ажиллав.
Гадаад харилцааны чиглэлээр
1.Дорнод дээд сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд Буриадын улсын их сургуулийн удирдлагууд 2013 оны 03 дугаар сарын 14 нд Дорнод аймагт айлчлал хийв. Айчлалын хүрээнд Дорнод аймагт оюутан сургах болон хэрэгцээтэй мэргэжилтэн бэлтгэх, сургалтанд хамруулах зэрэг асуудлаар санал солилцлоо.
2.Монгол улсын Онцгой байдлын ерөнхий газар, Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгуудын Онцгой байдлын газар, хэлтсүүд, Оросын Холбооны Улсын Өвөрбайгалийн хязгаарын Онцгой байдлыг удирдах газрын дарга нарын хамтын ажиллагааны уулзалт 2013 оны 03 дугаар сарын 21 ны өдөр Дорнод аймгийн Засаг даргын тамгын газрын хурлын танхимд зохион байгуулагдлаа. Уулзалтад ОХУ-ыг төлөөлж Өвөрбайгалийн хязгаарын Онцгой байдлыг удирдах газрын дарга хурандаа А.И.Сидоров, орлогч дарга хурандаа А.Ф.Зверев, Монгол улсыг төлөөлж УОК-ын нарийн бичгийн дарга, онцгой байдлын хурандаа М.Энх-Амар, Дорнод аймгийн Засаг даргын орлогч Л.Хишигтогтох, Онцгой байдлын хэлтсийн дарга, онцгой байдлын дэд хурандаа Н.Гантөмөр, Хэнтий аймгийн ОБГазрын дарга онцгой байдлын хурандаа Д.Батжаргал, Сүхбаатар аймгийн ОБХэлтсийн дарга, онцгой байдлын дэд хурандаа Б.Жаргалсайхан нар оролцсон.
Энэ удаагийн уулзалтаар талууд хоёр улсын хил орчмын бүс нутагт сүүлийн жилүүдэд тохиолдсон ой хээрийн түймрийн нөхцөл байдлын талаарх мэдээлэл танилцуулгыг хийж, ой хээрийн түймэртэй тэмцэх үйл ажиллагаанд тулгамдаж байгаа хүндрэл бэрхшээлүүдийг хэлэлцэж,  цаашид хэрэгжүүлэх хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.  Талууд “Хил орчмын бүсийн ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх асуудлын талаарх ажлын уулзалт”-аар өнгөрсөн 2012 онд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний биелэлтийг дэлгэрэнгүй хэлэлцэж, хоёр улсын үндэсний болон аймаг орон нутгийн түвшний Онцгой байдлын байгууллага хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр санал солилцож, 2013 онд хамтран ажиллах төлөвлөгөөнд тусгахаар дараах зүйлийг хэлэлцэн тохиролцсон. Үүнд:
Монгол Улс, ОХУ-ын хилийг хялбаршуулсан нөхцлөөр нэвтрэх хамтарсан дадлага сургуулийг 2013 онд Монгол Улсын Дорнод аймгийн Баяндун сумын нутагт байрлах Өвөртогторын хилийн заставын орчмоор зохион байгуулах.
2013 оны ажлаа дүгнэж, 2014 оны “Хил орчмын бүсийн ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх тухай асуудлаар хамтран ажиллах төлөвлөгөө батлах ажлын уулзалтыг ОХУ-ын Өвөрбайгалийн хязгаарын Чита хотод зохион байгуулахаар тус тус харилцан тохиролцож, хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.
3.Монгол,Хятад хоёр талын нөхөрсөг харилцааг өргөжүүлж, хил дамнасан аялал жуулчлалыг хөгжүүлэх, хилийн боомтын 2 талын бүс нутгийн иргэдийн амжиргааг дээшлүүлэх зорилгоор 2013 оны 04 дүгээр сарын 03 ны өдөр БНХАУ-н ӨМӨЗО-ны Хянган аймгийн Засгийн ордны дарга Сун Шин Хээ, Гадаад харилцааны боомтын дарга Боа Лиань Шань болон Дорнод аймгийн Засаг Даргын Тамгын газрын дарга П.Бат-Өлзий нар Дорнод аймгийн Чойбалсан хотод уулзан зөвшилцөж “Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газар, БНХАУ-н ӨМӨЗО-ны Хянган аймгийн Рашаан хотын Засгийн ордны хооронд Сүмбэрийн боомтоос Халхгол хүртэлх аялал жуулчлалын хатуу хучилттай зам барих тухай” хэлэлцээрт гарын үсэг зурлаа.
 
Хоёр. Эдийн засаг, төсөв, санхүүгийн бодлогын хүрээнд
 
Төсвийн орлогын талаар Орон нутгийн төсвийн нийт урсгал орлого 1878088.6 сая төгрөгт хүрч төлөвлөгөө 236.2 сая төгрөгөөр буюу 14,4 хувиар давж биеллээ.
            Төсвийн орлогын төлөвлөгөөг аймаг 1.7 хувиар буюу 179.6 сая төгрөгөөр давуулан биелүүлж , сумд төсвийн орлого 382.6 сая төгрөгөөр буурчээ
            -Аймгийн төсвийн нийт орлогын 18 нэр төрлөөс Хүү, торгуулын орлого, усны төлбөр орлогын төлөвлөгөө 37,1 -62,9 хувиар тасарлаа.
Төсвийн орлогыг Баянтүмэн сум 2219,1 мян төгрөг, Булган сум 2847,9 мян төгрөг, Гурванзагал сум 962,9 мян төгрөг, Матад сум 160,0 мян төгрөг, Хөлөнбуйр сум 51,9 мян төгрөг, Сэргэлэн сум 404,4 мян төгрөгөөр тус тус тасарлаа.
                                    Орон нутгийн төсвийн нийт орлого /мянган төгрөг/
ЇЗЇЇЛЭЛТ
Тєлєвлєгєє
/єссєн дїнгээр/
Гїйцэтгэл
/єссєн дїнгээр/
Өөрчлөлт
Тоо
Хувь
1.              УРСГАЛ ОРЛОГО
1 641 840,8
1 878 088,6
236 247,8
114,4
Цалин, хєлс болон тїїнтэй адилтгах
1 234 360,0
1 316 501,8
82 141,8
106,7
Орлогыг тодорхойлох боломжгүй иргэний тат
5 611,0
8 502,8
2 891,8
151,5
Бусад татвар
75 766,0
94 121,0
18 355,0
124,2
        1.3 Ємчийн татвар
55 626,0
91 384,2
35 758,2
164,3
АТӨЯХэрэгслийн татвар
8 225,0
17 133,5
8 908,5
208,3
1.6 Бусад татвар (тєлбєр, хураамж)
116 547,3
149 702,0
33 154,7
128,4
     2. ТАТВАРЫН БУС ОРЛОГО
139 593,0
186 877,9
47 284,9
133,9
 
Төсвийн зарлагын талаар:
            Аймгийн төсвийн нийт зарлагын гүйцэтгэл 2946,2 сая төгрөг үүнээс аймгийн төсвийн зарлага 3686,2 сая төгрөг байхаар төлөвлөгдсөнөөс гүйцэтгэлээр 2767,7 сая төгрөг болж төлөвлөгдсөн зардлын 75,1 хувийг буюу гарсан гүйцэтгэлийг бүрэн санхүүжүүлж, сумдын төсвийн зарлага 8154,1 сая төгрөг байхаар төлөвлөгдсөнөөс гүйцэтгэлээр 6635,6 сая төгрөг болж төлөвлөгдсөн зарлагын 81,4 хувийг зарцууллаа.
            -Нийт зарлагын 51,0 хувийг цалин, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжинд 5,6 хувийг тогтмол зардалд 19,6 хувийг бараа үйлчилгээний урсгал зардалд 23,8 тус тус зарцууллаа.         
Аймгийн төсвөөс сумдад олгох санхүүгийн дэмжлэгт 772,7 сая төгрөг, аймаг, сумын төсвөөс санхүүждэг төсөвт байгууллагуудын санхүүжилтэд 10369,6 сая төгрөг, халамжийн сангийн санхүүжилтэд 1746,0 сая төгрөг, тусгай зориулалтын шилжүүлгээр 6515,9 сая төгрөгийг батлагдсан хуваарийн дагуу бүрэн санхүүжүүллээ.
Орон нутгийн төсвийн нийт зарлага /мянган төгрөг/
ЇЗЇЇЛЭЛТ
Тєлєвлєгєє
/єссєн дїнгээр/
Гїйцэтгэл
/єссєн дїнгээр/
Өөрчлөлт
Тоо
Хувь
II. НИЙТ ЗАРЛАГА БА ЦЭВЭР ЗЭЭЛИЙН ДЇН
11 840 344,4
9 403 386,3
(2 436 958,1)
79,4
1.1 Цалин хєлс болон нэмэгдэл урамшил
4 924 753,9
4 767 229,2
(157 524,7)
96,8
1.2 Ажил олгогчоос нийгмийн даатгалд тєлєх шимтгэл
544 496,5
520 887,2
(23 609,3)
95,7
1.3 Бараа їйлчилгээний бусад зардал
2 260 752,9
1 836 575,1
(424 177,8)
81,2
1.4 Татаас ба урсгал шилжїїлэг
2 577 961,9
2 230 294,0
(347 667,9)
86,5
Гурав. Хууль, эрх зүйн бодлогын хүрээнд
Хууль хяналтын үйл ажиллагааны чиглэлээр:
Аймгийн Засаг даргын Тамгын газрын хууль зүйн хэлтсийн  хууль тогтоомжийн бүртгэл лавламжийн сангаас 33 иргэнд лавлагаа мэдээлэл өгч, 6 иргэнд хууль эрх зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.
Аймгийн Засаг даргын захирамжийн биелэлтэд байнгын хяналт тавьж, 8захирамжийн төсөлд виз өгч, 14 сумдын Засаг даргын захирамж 81, сумдын төсөвт газрын ерөнхий менежерүүдийн 53 тушаалын хууль зүйн үндэслэлийг хянаж ажиллалаа.
Иргэдээс аймгийн Засаг даргад хандаж 8 өргөдөл ирүүлсэн байна. Амьдралын гачигдалтай байдлыг дурьдсан 8 иргэнд 370.0 мянган төгрөгийн мөнгөн тусламж үзүүлж гэр хүссэн 3 иргэний өргөдөлийг хүлээн авч гэр хүссэн иргэдийн бүртгэлд бүртгээд байна.
Иргэдийн санал хүсэлтийг сонсох “Нээлттэй утас” 70582233 дугаарт ирсэн дуудлагийн шийдвэрлэлт:
Хууль зүйн хэлтсийн ажлын чиг үүрэгт холбоотой Улсын бүртгэлийн хэлтэст10 санал, гомдол Цагдаагийн газартай холбоотой 7 санал гомдлыг хүлээн авч тухай бүр шийдвэрлэж санал гомдол ирүүлсэн иргэнд хариуг өгч ажиллаад байна.
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралтай хамтран “Архигүй амьдрал” аяны I шатны хэлэлцүүлгийг 03 сарын 13-ны өдөр орон нутгийн Мижи телевизээр төрийн болон төрийн бус байгууллага ард иргэдийн дунд шууд, нээлттэйгээр  зохион байгууллаа. Тус хэлэлцүүлгээр архины үйлдвэрлэл болон архины худалдааны сүлжээ, хэрэглэгчдийн зан үйлийн тухай хэлэлцэж, асуудлаас гарах гарцыг уламжлалт аргаар бус зорилтот бүлгүүдэд альбайгууллага хүрч ажиллаж үр дүнд хүрч болох талаар хэлэлцсэн.  “Архигүй амьдрал” аяны хүрээн дэх хэлэлцүүлгүүдийг цаашид  үе шаттай зохион байгуулж ажиллахаар төлөвлөөд байна.
Азийн сан Мерси кор олон улсын байгууллага болон “Монголын хуульч эмэгтэйчүүдийн холбоо”-той хамтран “Захиргааны ерөнхий хууль”-ийн онлайн хэлэлцүүлгийг 2013 оны 03 дугаар сарын 19-ны өдөр аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсийн байранд зохион байгуулж мэргэжилтэн Ш.Одонтуяа, М.Нямсүрэн амйгийн шүүхийн шүүгч З.Энхцэцэг, захиргааны хэргийн шүүхийн шүүгч Н.Балжмаа нар хамрагдлаа. Захиргааны ерөнхий хуулиар захиргааны байгууллага албан тушаалтнаас гаргадаг захиргааны акт, хэм хэмжээ тогтоосон шийдвэр, захиргааны гэрээтэй холбогдон үүсэх харилцааг хуульчилж, гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагын үйл ажиллагаа болон тэдгээрийн хууль хэрэгжүүлэхтэй холбогдсон асуудлыг зохицуулах юм.
Хууль зүйн яамны Бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын дарга О.Алтангэрэлээр ахлуулсан ажлын хэсэг манай аймагт 2013 оны 3 дугаар сарын 17-20-ны өдрүүдэд ажиллаа.
Эрх зүйн шинэчлэлийн хүрээнд Политехникийн коллежийн сургалтын зааланд 2013 оны 03 сарын 18-ны 16 цагт хууль зүйн яамнаас боловсруулж байгаа Эрүүгийн багц хуулиудын талаарх ойлголт мэдээллийг хуулийн байгууллагын ажилтан албан хаагчдад сургалт мэдээлэл өгч ажиллаа.
Хууль зүйн хэлтсээс “Захиргааны ерөнхий хуулийн” төслийн хэлэлцүүлэгийг 2013 оны 03 дугаар сарын 28-ны өдөр төрийн болон төрийн бус байгууллага, иргэний нийгмийн төлөөлөл, аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Хэрлэн сумын 10 багийн иргэдийн төлөөлөлийг оролцуулан зохион байгуулж, уг хуулийн төслийн талаар санал солилцон, хэлэлцүүлэгээс гаргасан саналуудыг нэгтгэн Монголын хуульч эмэгтэйчүүдийн холбоонд хүргүүлэхээр боллоо.
 
Архивын ажлын чиглэлээр:
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Архивын ерөнхий газраас жил бүр зохион байгуулдаг архивчдын зөвлөгөөн 2013 оны 03 дугаар сарын 28-29-ний өдрүүдэд болсон, зөвлөгөөнд оролцлоо. “Архивын хэргийн шинэчлэл” зөвлөгөөн, семинар, эрдэм шинжилгээний бага хурал нэг дор явагдаж, архивын салбарын өмнө тулгамдаж буй асуудлуудыг ярилцсан.
Цагдаагийн газар дээр очиж архив, албан хэрэг хөтлөлтийн талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөв.
Гаалийн газар, аймгийн Номын сан, Эрүүл мэндийн газар зэрэг байгууллагуудын зохион байгуулсан сургалтанд “Архив, албан хэрэг хөтлөлт, Баримт бичгийн стандарт”-ын талаар хичээл заав. Сургалтанд нийт 82 ажилтнууд хамрагдлаа.
Нөхөн бүрдүүлэлт хийхээр ирүүлсэн Радио станц, Хот тохижуулах иргэдэд үйлчлэх товчоо, Халхгол сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажилтнуудад заавар зөвлөгөө өглөө.
            Архивын баримтыг цахим хэлбэрт шилжүүлэхтэй холбогдуулан нийт хөмрөгийн баримтуудаас скайнерт оруулах хадгаламжийн нэгжийн тоо, хуудасны тоо хэмжээг гаргах зорилгоор 78 байгууллагын нийт 7226 хадгаламжийн нэгжээс нягтлан шалгаж 2754 хадгаламжийн нэгжийн 318030 хуудас баримтыг бүртгээд байна.
Архивын баримтыг цахим хэлбэр оруулах зорилгоор Төрийн архивын ORG програмд Гурил тэжээлийн үйлдвэрийн 29 ХН-ийн 4495 хуудас, Халхгол сумын Ялалт нэгдлийн 36 ХН-ийн 3635 хуудас, Эрээний тэрэгний үйлдвэрийн 10 ХН-ийн 662 хуудас нийт 75 ХН буюу 8792 хуудас баримтуудыг өгөгдлийн дагуу оруулав.
Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцохтой холбогдуулан иргэдээс лавлагаа ихэссэн тул 975 иргэдээс лавлагаа, мэдээлийн захиалга хүлээн авч 601 байгууллагын 2694 хадгаламжийн нэгжээс эрэлт хайлт хийж 2694 лавлагаа хуулбар, 73 тодорхойлолт, 17 оны цалингийн түүврийг түүж үйлчилгээ үзүүлэв.
Архивын тасаг нь нийт 90 хадгаламжийн нэгжийн 10354 хуудас баримтанд нягтлан шалгалтын ажлыг хийж, 4 ХН-ийн 11 хуудсыг сэлбэн засаж, 53 хадгаламжийн нэгжийн 4687 хуудас баримтыг скайнерт оруулан, 173 хадгаламжийн нэгжийн үдэж хавтаслан нүүр бичлэг үйлдэж, 97 ХН-ийн 6079 хуудас дугаарлав. 28 ХН-ийн 5600 хуудсыг photopt оруулав.
 2013 оны 3 сард нийт 40 байгууллагын 5 төрлийн  11820 ширхэгхэвлэмэл хуудасны захиалга авч стандартын дагуу хэвлэх зөвшөөрөл олгож, хэвлүүлээд байна.
Энэ хугацаанд архивын байрны цэвэрлэгээ, үйлчилгээний ажлыг тогтмол хийж, хадгаламжийн санг 7 хоногт 2-оос доошгүй удаа чийглэн хадгаламжийн сангийн чийгийг хэмжээнд нь хүргэхээр ажилласан ба чийг дулааны хэмжилтийг 7 хоног бүр хяналт тавин бүртгэл үйлддэг болно.
 
Дөрөв. Боловсрол, соёл, эрүүл мэнд,
нийгмийн хамгааллын бодлогын хүрээнд
 
Боловсролын чиглэлээр: Дорнод аймгийн бага боловсролын багш нарт зохион байгуулах 2012-2013 оны хичээлийн жилийн ажлын төлөвлөгөөний дагуу Хэрлэн сумын ЕБС-ийн 4-р ангийн багш нарт “ХҮН БАЙГАЛЬ” хичээлээр Жайка төрийн бус байгууллагын шугамаар Боловсрол, Соёлын газарт ажиллаж буй сайн дурын ажилтан байгалийн ухааны багш Хирано Тэрүми сургалт зохион байгууллаа. Тус сургалтад Хэрлэн сумын 11 сургууль болон Баянтүмэн сумын сургуулийн багш нийт 30 хүн хамрагдаж, 4 баг болон туршилтаар мэдлэг бүтээлгэх арга зүйд суралцав. Уг сургалтаар “Нарны энергийг мэдрэх”,”Дулааны энерги”, Бодисын төлөв байдал”, “Хатуу биеийг халаах ба хөргөх”, “Бодисын шинж чанар” сэдвүүдээр туршилт хийж, туршилтын үр дүнг тэмдэглэх, туршилт хийх явцад багш нарын анхаарах асуудлуудаар ярилцлаа.
БСШУ- 2008 оны 11 дүгээр сарын 13 өдрийн 72 дугаар тушаал “Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалтын байгууллагын багш, удирдах ажилтны мэргэжил дээшлүүлэх журам”-ын хэрэгжилтийг хангах хүрээнд II улирлын амралтаар бага боловсролын багш нарын мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтыг 2013 оны 01 дүгээр сарын 25-31-ны өдрүүдэд бүсчилсэн байдлаар зохион байгууллаа. 6 дах жилдээ ажиллаж буй багшийн сургалтад Дорнод аймгаас 32 багш, Хэнтий аймгаас 8, Сүхбаатар аймгаас 5 багш хамрагдав. 7 өдрийн сургалт  нь онол, дадлага, хэлэлцүүлэг хэлбэрүүдээр зохион байгуулагдсан. Сургалтын өдөр бүрийн дараа багш нараас сургалтын үр дүн, анхаарах асуудлаар асуулга авч, өглөө бүр танилцуулж явсан нь онцлог байлаа.
БШУ-ны сайдын 2012 оны 10.08-ны өдрийн А/51 тоот тушаалаар батлагдсан Ном”” хөтөлбөрийн хүрээнд Ном унших, хүүхдээр ном уншуулах, бутээлч шилдэг арга зүйг ЕБС, олон нийтэд түгээх зорилтын хүрээнд “Ангийн номын сан ба бүтээлчээр унших, бичих арга зүй” 2 кридетийн 3 өдрийн сургалт 1 дүгээр сарын 14-16-ны өдрүүдэд 5-р сургууль дээр зохион байгуулагдлаа. Энэхүү сургалтаар ном уншуулах аргууд, сэдэл тэмүүллийг хэрхэн бий болгох, уншсан эхэд асуулт тавих талаар 138 багш суралцав.
Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл 2013 оны 2 дугаар сарын 1-нээс эхэлж 1057 сурагч буюу нийт төгсөгчдийн 90% нь бүртгүүлээд байна. 10%, нь МСҮ- ийн төвүүдэд суралцах хандлагатай байна.
Шинэчлэлийн Засгийн газраас баримтлах соёл урлагийн бодлогыг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн “Соёл урлаг” сэдэвт соёлын ажилтны мэргэжил дээшлүүлэх сургалтыг 2013 оны 1 дүгээр сарын 17-18-ны өдрүүдэд зохион байгууллаа. Сургалтаар “Соёл ба хөгжил” олон улсын чуулганаар хэлэлцсэн соёлын өв судлал, бүтээлч үйлдвэрлэл, аялал жуулчлал, соёл урлагийн боловсролын талаар мэдээлэл хийж “Авъяас“ ,“Ном”хөтөлбөр”- ийг хэрэгжүүлэх арга зүйгээр хангалаа. Сургалтад соёл урлагийн байгууллагын 50 хүн хамрагдлаа
            Боловсрол шинжлэх ухааны яамнаас хэрэгжүүлж буй “Авъяас хөтөлбөр”  “Монголын уламжлалт бий бийлгээ “Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд ардын язгуур урлагийн “ХӨГСҮҮ” чуулга, Аймгийн Боловсрол соёлын газар хамтран “Ардын бий бийлгээ”-г өвлүүлэх шавь сургалтыг Ерөнхий боловсролын сургууль, Сургуулийн өмнөх боловсрол, соёлын төвийн  багш, суралцагч, ардын авъяастан, сонирхогчдын дунд зохион байгууллаа. Тус сургалтыг орон нутагт 3 бүс болгон  2 дугаар сарын 18- наас 3 дугаар сарын 7- ныг хүртэл  тус тус зохион байгууллаа.
Сургалт нь ардын уламжлалт зан үйл, биет бус соёлын өвийн тухай мэдлэгийг олгон төлөвшүүлэхээс гадна суралцагчдын авъяасыг нээн хөгжүүлжбий бийлгээний дэг сургуулийг өвлүүлэх,цааш нь тасралтгүй үргэлжлүүлэн зааж сургах тогтолцоог бүрдүүлэх зорилготой юмСургалтад нийт 499суралцагчид, 47 багш  нийт 543 хүн хамрагдлаа.
            Дорнод аймгийн Боловсрол, Соёлын Газар, аймгийн төв номын сангаас санаачлан “Ном ” хөтөлбөрийн хэрэгжилт, явц болон номыг хэрхэн бүтээлчээр унших арга зүйг нэвтрүүлэх талаар ард иргэдэд мэдээлэл хүргэх зорилгоор, орон нутгийн “Мижи” телевизээр 2013 оны 3 сарын 15-ы өдөр хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт БСГ-ын монгол хэл уран зохиолын мэргэжилтэн Б.Эрдэнэтуяа, соёлын мэргэжилтэн Т.Оюунбат, аймгийн төв номын сангийн захирал Ж.Цагаан, МХГ-ын соёл хариуцсан улсын байцаагч Б.Мангалжав нар болон Хэрлэн сумын 11 сургууль 10 цэцэрлэгээс багш, аргазүйчдийн төлөөлөл оролцож, хүүхдийг хэрхэн номтой нөхөрлүүлэх, номонд дуртай болгох, бүтээлчээр уншуулах арга зүйг эзэмшүүлэх зэрэг нэлээд хэдэн асуудлын талаар хэлэлцэв.Хэлэлцүүлгээс дараах асуудлуудыг дэвшүүллээ
 
Эрүүл мэндийн чиглэлээр:
 1.2013 оны тендерт шалгарч гэрээ байгуулсан 5 компанийн 3.1 сая төгрөгийн эм, эмнэлгийн хэрэгслийг хүлээн авч 7 сумдын эмийн эргэлтийн санд нийлүүлэлтийг хийж, эрүүл мэндийн сайдын 2011 оны 297 тоот тушаалын дагуу сумдын эмийн эргэлтийн сангийн ажиллах журамд өөрчлөлт оруулсантай холбоотой аж ахуйн нэгж болгох ажлыг хийж эхэллээ.
3.Аймгийн эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн зохион байгуулав. Зөвлөгөөнд ЭМГ, БОЭТ, сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдээс нийт 43 хүн оролцов. Зөвлөгөөнөөр 2012 оны хийсэн ажлаа дүгнэж, 2013 онд анхаарч ажиллах чиглэлээ тодорхойллоо. Энэ онд хог хаягдлын менежментийг сайжруулах, суманд шүдний мэргэжлийн эмч очиж хүүхдийн амны хөндийн эрүүлжүүлэлтийг хийх, БЗДХ-ын оношлогоо эмчилгээ, сайн туршлагын санг нэвтрүүлэх, мөн нүүдлийн эмнэлгийг хөдөөгийн баг дээр ажиллуулах зэрэг асуудлууд дээр анхаарч ажиллахаар шийдвэрлэлээ. Зөвөлгөөнд оролцогч сумын эрүүл мэндийн төвүүдийн дарга нарыг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулав. Нийт 13 эмч үзлэгт хамрагдсан.
4.Дэлхийн эмч нарын өдрийг тохиолдуулан эмч нарын дунд онол практикийн бага хурал зохион байгууллаа. ОПБХ-д 12 илтгэл хэлэлцүүлэгдсэнээс “Судсаар хооллож буй нярайн хооллолтын онцлог, авч буй шимт бодисын хэмжээ” сэдэвт илтгэлээрээ БОЭТ-ийн нярайн эмч П.Баярмаа тэргүүн байранд шалгарлаа.
5.Гуравдугаар сард Баян-Уул сум дундын эмнэлэг, Цагаан-Овоо, Баянтүмэн, Булган, Хөлөнбуйр, Чойбалсан сумдын эрүүл мэндийн төвүүдэд хяналт үнэлгээний баг ажиллаж, ЭМС-ын жирэмсэн эмэгтэйн хяналтыг сайжруулах тухай 39 тоот, эх хүүхдийн эрүүл мэндийн давтрийн хөтлөлтийн тухай 34 тоот, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх 274, 244, эрүүл мэндийг дэмжигч байгууллагын тухай 184-р тоот, 158-р тушаал, ЭМС-ын 179-р тушаал, БОАЖ/ЭМС-ын А320/305 тушаалын дагуу эрүүл мэндийн байгууллагын хог хаягдлын байгууламж, тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагаа, хог хаягдлын ангилан ялгах, цуглуулах, хадгалах, тээвэрлэх, халдваргүйтгэх, устгах журмын дагуу хийж гүйцэтгэж байгаа ажил үйлчилгээг нь шалгаж дүгнэлт гарган санал зөвлөмжийг дор бүрд нь өгч, ЭМС-ын 122-р тушаал, ЗГ-ын 185 тоот тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахад Баян-Уул сум дундын эмнэлэгийн үйл ажиллагаа болон дээрх тушаалуудын хэрэгжилт хангалттай сайн байна. Дархлаажуулалтын болон халдвар хяналтын чиглэлээр хийж байгаа ажилд нь арга зүйн зөвлөгөө өгч, эмнэлгийн 21 ажилтанд хог хаягдлын анхны ангилан ялгалт сэдвээр 1 цагийн сургалт явууллаа.
Цагаан-Овоо сумын эрүүл мэндийн төв хог хаягдлын анхны ангилан ялгалт хийдэггүй, халдвартай хог хаягдлыг шатаах зууханд шатаадаггүй, халдвартай хог хаягдлын бүртгэл бүрэн биш, БОАЖ/ЭМС-ын А320/305 тушаалын дагуу хог хаядлыг хадгалах хугацааны дээд хязгаараас хэтрүүлж хадгалсан зэрэг зөрчлүүдийг илрүүлж сумын эрүүл мэндийн төвийн нийт ажилчдад хог хаягдлын анхны ангилан ялгалт сэдвээр 1 цагийн сургалт зохион байгуулсан. Сургалтанд 25 хүн хамрагдсан.
Баянтүмэн сумын эрүүл мэндийн төвд ажиллахад хог хаягдлын анхны ангилан ялгалт хийдэггүй, халдвартай хог хаягдлыг шатаах зууханд шатаадаггүй, халдвартай хог хаягдлын бүртгэл бүрэн биш, БОАЖ/ЭМС-ын А320/305 тушаалын дагуу хог хаядлыг хадгалах хугацааны дээд хязгаараас хэтрүүлж хадгалсан зэрэг зөрчлүүдийг илрүүлж сумын эрүүл мэндийн төвийн нийт ажилчдад хог хаягдлын анхны ангилан ялгалт сэдвээр 1 цагийн сургалт зохион байгуулсан. Сургалтанд 14 хүн хамрагдсан. Эрүүл мэндийн төвийн халдвар хяналтын багийн үйл ажиллагаатай танилцаж багийн төлөвлөгөөг байгууллагын үйл ажиллагаатай уялдуулан шинэчилж гаргахыг зөвөлсөн.
 Булган сумын эрүүл мэндийн төвд ажиллахад халдвар хяналтын багийн үйл ажиллагааны төлөвлөгөө гарган хэрэгжүүлэх шатандаа идэвх санаачлагатай ажиллаж байна. Хог хаягдлын анхны ангилалт хийгддэг ба эцсийн устгал хийх болон хог хаягдлын бүртгэл хийх тал дээр дутагдалтай байсныг залруулж арга зүйн зөвөлгөө өгч ажиллалаа.
 Хөлөнбуйр сумын эрүүл мэндийн төв хог хаягдлын анхны ангилан хийдэггүй, хог хаягдал халваргүйтгэх автокавыг эмнэлгийг бус хүнээр ажиллуулдаг, БОАЖ/ЭМС-ын А320/305 тушаалын дагуу хог хаядлыг хадгалах хугацааны дээд хязгаараас хэтрүүлж хадгалж 7 хоногт 1 удаа устгал хийдэг, халдвартай хог хаягдлын бүртгэл халдваргүйтгэсэн хог хаягдлын бүртгэл хоорондоо зөрүүтэй зэрэг цаашид том эрсдэл дагуулж болох зөрчлүүд илэрсэн ба зөрчлийг арилгаж ажиллах талаас нь арга зүйн зөвөлгөө өгч хог хаягдлын ангилан ялгалт сэдвээр 1 цагийн сургалт явуулсан. Сургалтанд 20 ажилтан хамрагдсан. ЭМС-ын 122 тоот тушаалын хэрэгжилт хангалтгүй одоо дархлаажуулалтын үйл ажиллагаанд хэрэглэгдэж байгаа хөргөгч хүйтнээ барихгүй болсон байна.
Чойбалсан сумын эрүүл мэндийн төвд ажиллахад хог хаягдлын анхны ангилан ялгалт хийдэггүй, халдвартай хог хаягдлын бүртгэл бүрэн биш, БОАЖ/ЭМС-ын А320/305 тушаалын дагуу хог хаядлыг хадгалах хугацааны дээд хязгаараас хэтрүүлж хадгалсан, эцсийн устгал хийх тал дээр дутагдалтай байсныг залруулж арга зүйн зөвөлгөө өгч ажиллалаа. Сумын эрүүл мэндийн төвийн ажилчдад хог хаягдлын анхны ангилан ялгалт сэдвээр 1 цагийн сургалт зохион байгуулсан. Сургалтанд 22 хүн хамрагдсан. Эрүүл мэндийн төвийн халдвар хяналтын багийн үйл ажиллагаатай танилцаж, халдвар хяналтын баг томилсон тушаал байгаа боловч үйл ажиллагаа, чиглэл, үүрэг хариуцлагын талаар тушаалд хавсаргаагүй байсан.ЭМС-ын 122 тоот тушаалын хэрэгжилт хангалтгүй, вакцинатор сувилагч өвчтэй болон чөлөөгөөр нэгээс дээш хоног явахад дархлаажуулалтын багаж тоног төхөөрөмж, вакцин биобэлдмэлийг хариуцаж үлдсэн хүнгүйн улмаас ЭМС-ын 122 тоот тушаалын 1-р хавсралтын 3.8 Вакцин биобэлдмэлийг +20С +80С хэмд хадгалж, вакцины хүйтэн хэлхээний горимд тогтмол хяналт хийж, хэм хяналтын дэвтэрт баяр ёслол, амралтын өдрийг харгалзахгүй өглөө, орой бүр бүртгэнэ гэсэн заалыг хэрэгжүүлдэггүй байна.
3 сарын 22-нд хувийн хэвшлийн ортой болон үүдэн эмнэлэг, эмийн сангийн эрхлэгч, дарга, нарт “хог хаягдлын менежмент” сэдвээр 1 цагийн сургалт хийсэн. Сургалтанд 40 хүн хамрагдсан.
6.VSO олон улсын байгууллагтай хамтран Монгол Улсын Ерөнхийлөгчийн Нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх тухай 2010 оны 53 дугаар Зарлиг, аймгийн Засаг даргын “Нийтийн биеийн тамир, спорт, чийрэгжүүлэлтийн үйл ажиллагааг сайжруулах тухай” 2010 оны 34 тоот захирамжийн дагуу төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн ажилчдын бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдлоос сэргийлэх, дасгал хөдөлгөөнийг тогтмолжуулах, эрчимжүүлэх ажлын хүрээнд 2-р сарын 20-оос 3-р сарын 5-ны өдөрүүдэд  “Ажлын байрны дасгал”, “Биеийн хэлбэрийн шүлэглэл” хийн дасгалуудын сургагч багш бэлтгэх 10 хоногийн сургалтанд МХГ, ДБЭХС ХК, ХГХХэлтэс, Хас банк, УЦУҮШАлба, БТСГ, Шүүх, МАК ХХК /Монгол алт/, БОЭТ-ийн халвартын тасаг, ДДСургууль, Татварын хэлтэс, Номын сан, Халамж, Политехникийн коллеж, Нийгмийн даатгал, НААҮ ХК, ХХАЖДҮГазар, Адуунчулуун уурхай ХК, зэрэг 22 байгууллагын чийрэгжүүлэлтийн арга зүйч нар хамрагдсан. Сургалтанд хамрагдсан 22 хүнээс бие бялдрын түвшин тогтоох сорил авхад А буюу хангалттай сайн 1, В буюу сайн 2, С буюу хангалттай 9, D буюу дунд 7, F буюу хангалтгүй үнэлгээтэй 3 хүн байлаа. Сургалтанд хамрагдсан 22 хүнээс мэдлэгийн түвшин тогтоох тест авахад сургалтын өмнө 38,3 хувь, сургалтын дараа 76,8 хувь, мэдлэгийн түвшин 38,5 хувиар өссөн байна.
Өдөр бүр 11 цагаас жирэмсэн 75 эмэгтэйчүүдэд 18 удаагийн давталтаар 3-н төрлийн жорын дасгал зааж, дасгалд хамрагдсан эмэгтэйчүүдэд “Жирэмсэн эхчүүд хийвэл зохих дасгал хөдөлгөөн”, Амаржсан нярай эхчүүдэд зориулсан дасгал хөдөлгөөн” зэрэг гарын авлага тараан ажиллаж байна.
Чийрэгжүүлэлтийн кабинетаар үйлчлүүлж буй Хэрлэн сумын 4, 6, 9, 10 багийн иргэдэд шинээр “Биеийн хэлбэрийн шүлэглэл” хийн дасгалыг нийт 38 иргэнд зааж тогтмолжуулаад байна.
7. БОЭТ-ийн нөхөн үржихүйн эрүүл мэндийн кабинетийн эмчтэй хамран Хэрлэн сумын “Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн” бүх ангийн сурагчдын дунд ХДХВ/БЗДХ-ын урьдчилан сэргийлэх үзлэг хийж, шинжилгээ авлаа.
Долоо хоногийн Даваа, Лхагва гарагуудад “Эсэн мэнд амаржихуй” сэдэвт жирэмсний сургалтыг шинэчилсэн төлөвлөгөөгөөр тогтмол явуулж байгаа ба 1-р улиралд нийт 184 жирэмсэн эх, 10 эрэгтэй оролцсон бөгөөд сургалтын өмнө 62,6% байсан бол сургалтын дараах мэдлэгийн түвшин 84,5% болж 21,8% өссөн байна.
8.ХӨСҮТ-өөс явуулж байгаа “Менингококкт халдварын үед иргэдэд учирч байгаа эмчилгээний дарамт” судалгаанд БОЭТ-ийн хүүхдийн тасагт   хатгалгаа өвчний улмаас 2012 онд хэвтэн эмчлүүлсэн хүүхдүүдийн 607 өвчний түүхэнд эргэмж судалгаа хийж судалгааны хуудсыг ХӨСҮТ-д хүргүүлсэн.
RED төслөөс нийлүүлсэн эмийн багцаас Халхгол сумын цаг зудад нэрвэгдсэн тусламж үйлчилгээ хүрч чадахгүй байгаа иргэдэд 15 эмийн багц бэлтгэн хүргүүлсэн.
ЭМС-ын 1а/937 тоот албан даалгаврын дагуу Менингококкт халдвараас сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулан батлуулж, төлөвлөгөөний дагуу БОЭТ, өрхийн эрүүл мэндийн төвүүдийн эмч, ажилчид нийт 154 хүнд сургалт хийсэн.
Сургууль, цэцэрлэгийн эмч, менежерүүдэд Менингококкт халдварын эмчилгээ, урьдчилан сэргийлэлт сэдвээр сургалт хийж 12 хүн хамрагдсан байна. Сургууль, цэцэрлэгүүдийн хүүхдүүдийн дунд хамар залгиурын үрэвсэл илрүүлэх урьдчилан сэргийлэх үзлэг зохион байгуулах тухай Боловсрол соёлын газарт ЭМГ-ын 2/122 албан тоотыг хүргүүлсэн.
ХӨСҮТ-ээс зохион байгуулсан аудио хуралд Халдварт өвчний асуудал хариуцсан мэргэжилтэн, халдвартын ерөнхий мэргэжилтэн халдвар судлаач эмч нар оролцсон.
ЗӨСҮТ-с зохион байгуулсан аудио хуралд БОЭТ, ЭМГ-ын удирдлага, халдвар судлаач эмч нар оролцсон.
Удирдах ажилтны зөвлөгөөнд Зоонозын халдварт өвчний өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээ сэдвээр илтгэл тавьсан.
RED төслийн ажлын хэсгийн уулзалтыг 2013.03.31нд зохион байгуулж 2012 оны төслийн хэрэгжилт, анхаарах асуудал, 2013 онд хийх ажлын төлөвлөгөөг хэлэлцэв.
БЗДХ, тэмбүүг бууруулах төсөл бичиж шаардагдах зардлыг тооцож удирдах ажилтны зөвлөгөөн дээр нийт оролцогчдод танилцуулан санал авсан.
ХӨСҮТ-ээс товлолын дархлаажуулалтын II улиралын вакцин татан авсан.
Голомтын арга хэмжээ
 Энэ сард халдвартын тасгаар бүртгэгдэж яаралтай мэдээлэх хуудсаар мэдээлэгдсэн нийт 58 тохиолдлын хэвтэн эмчлүүлсэн 23 хүн, гэрээр эмчлэгдэж байгаа 35 хүний тархварзүйн судалгааг хийж 54 голомтоос 48 голомтын эх уурхайг тогтоон голомтын хариу арга хэмжээг 24-48 цагийн дотор авч ажилласан. Үүнд: Салхинцэцэг-19, Гахай-23, Шар В-2, Шар А-1, Анхдагч бруцеллёз-11, Сальмонеллёз-2 тус тус бүртгэгдсэн байна. Мөн 5-р сургуулийн 2б ангийн нийт 33 сурагчдад гараа хэрхэн зөв угаах вэ?сэдвээр 3-р сарын 29-нд сургалт хийсэн. 5-р сургуулийн 8б ангийн нийт 29 сурагчдад АЗХӨ, ВГ-с хэрхэн сэргийлэх вэ? Гарын эрүүл мэнд гараа угааж хэвшье сэдвээр 3-р сарын 14-нд сургалт хийсэн. Баянтүмэн сумын эрүүл мэндийн төвийн халдварт хяналтын багийн үйл ажиллагаатай танилцан хяналт шалгалтыг хийж мэргэжил аргазүйн зөвлөмж өгч ажилласан.
9.БОЭТ, өрхийн эрүүл мэндийн төвүүдийн ажлын уялдаа холбоог сайжруулах, тусламж үйлчилгээг шат шатандаа чанартай үзүүлж, үйлчлүүлэгчдийн хүлээгдлийг бууруулах чиглэлээр хамтарсан уулзалт ярилцлага хийж, гарсан шийдвэрийг цаашид хэрэгжүүлэхээр тогтсон ба Халхгол сумын өвөлжилт хүндэрсэн 2-р багийн нутаг Баяннуур, Ар гурван шавар, шилийн тойром зэрэг газрын 21 малчин иргэдийн эрүүл мэндийн үзлэгт хамруулж, зохих эмчилгээг хийлээ.
Биеийн тамир, спортын чиглэлээр: Дорнод аймгийн Биеийн тамир, спортын газар нь 2013 онд зохиогдох улсын аварга шалгаруулах тэмцээний хуваарь, аймгийн аварга шалгаруулах тэмцээний хуваарийн дагуу 3-р сард дараах ажлуудыг зохион байгууллаа.
Монгол улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 53 дугаар зарлигийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд “Хүн амын бие бялдрын хөгжилт, чийрэгжилтийн түвшин тогтоох сорил” авах ажлыг хариуцаж ажилладаг арга зүйчдийн сургалт, семинар 2013 оны 03-р сарын 11-12-ны өдрүүдэд болж аймгийн Биеийн тамир, спортын газрын арга зүйч Б.Ишчойжил, Монголын хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулсан хөлбөмбөгийн анхдугаар зөвлөгөөнд Л.Наранбаатар, Монголын хөнгөн атлетикийн холбооноос зохион байгуулсан дасгалжуулагчийн сургалтанд Б.Батхүү, Г.Сүхбаатар, Монголын волейболын холбооноос зохион байгуулсан сургалтанд дасгалжуулагч Г.Энхмягмар нарыг тус тус хамрууллаа.
2013 онд зохион байгуулагдах “Нанжинь 2013” залуучуудын Азийн аварга шалгаруулах II наадмын сорил тэмцээн энэ оны 4, 5 дугаар саруудад зохион байгуулагдах тул Дорнод аймгийн 20 тамирчин оролцохоор бэлтгэл, сургуулилтандаа гараад байна. Тус тэмцээнд 1997, 1998 оны охид хөвгүүдийг оролцоно.
Монголын оюутны “Универсиад” III их наадмын зүүн бүсийн аварга шалгаруулах ширээний теннис, заалны хөлбөмбөгийн тэмцээн 2013 оны 03-р сарын 22-24-ний өдрүүдэд Дорнод аймагт зохиогдохоор төлөвлөгдсөн байсан боловч Дорноговь аймгийн Анагаахын сургууль, Сүхбаатар аймгийн ТИС-ийн багууд оролцоогүй тул зохион байгуулах комиссын шийдвэрээр Дорнод аймгийн Дорнод дээд сургуулийн хөлбөмбөгийн эрэгтэй баг, ширээний теннисний 7 тамирчинг Улаанбаатар хотноо 03-р сарын 28-31-ний өдрүүдэд болох шигшээ тэмцээнд оролцох эрх олгосон.
Өсвөр үеийн аймгийн аварга шалгаруулах шатрын тэмцээн 2013 оны 03-р сарын 9-10-ны өдрүүдэд Дорнод дээд сургуулийн урлагын зааланд зохион байгууландаж, тэмцээнд 14 байгууллагын 190 тамирчин оролцсоноос 36 багц медалийн төлөө өрсөлдөж дүнгээ гаргасан. Багийн нийлбэр дүнгээр 1-р байр О.Баярхүү дасгалжуулагчтай Хан-Уул цогцолбор сургууль, удаах байруудад Түмэнжаргал дасгалжуулагчтай 5-р сургууль, Ч.Ганбүргэд дасгалжуулагчтай 1-р сургууль тус тус шалгарч, эхний 1, 2-р байранд орсон тамирчид 2013 оны 03-р сарын 26-31-ний өдрүүдэд болох өсвөр үеийн улсын аварга шалгаруулах шатрын тэмцээнд оролцохоор О.Баярхүү, Д.Лхагважав дасгалжуулагчтай 14 тамирчин Улаанбаатар хотыг зориод байна.
Насанд хүрэгчдийн 2013 оны аймгийн аварга шалгаруулах ширээний теннисний тэмцээн 03-р сарын 02-03-ны өдрүүдэд аймгийн Биеийн тамир, спортын газарт болж тэмцээнд 15 байгууллагын эрэгтэй 32, эмэгтэй 18 нийт 60 тамирчин оролцож хурд хүчээ сорин өрсөлдөж багийн нийлбэр дүнгээр тэргүүн байранд Хилийн 0132-р анги, удаах байруудад Венерс, Эрүүл мэндийн газар нар шалгарлаа.
Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Р.Зоригтбаатар, Биеийн тамир, спортын газрын дарга Б.Чимэддорж, Ширээний теннисний холбооны тэргүүн М.Энхтөр нар оролцлоо.
Тэмцээний онцлох үйл явдлаар энэ оны тэмцээнд өмнөх жилүүдээс оролцогчдийн тоо 2 дахин нэмэгдэж, 200 гаруй үзэгч үзэж сонирхсон. Мөн Дашбалбар, Чойбалсан сумд баг тамирчдаа амжилттай оролцуулж, Чойбалсан сумын тамирчин Анхзаяа нь эмэгтэй ганцаарчилсан төрөлд тэргүүн байр, Хилийн 0132-р ангийн тамирчин Ч.Түвшинтөгс сүүлийн 3 жил дараалан түрүүлсэн амжилтыг тус тус үзүүллээ.
Улмаар 2013 оны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах ширээний теннисний тэмцээнд П.Мөнхбат, Батсайхан, Түвшинтөгс, Баттүшиг, Ганбаатар нар нь амжилттай оролцлоо.
Өсвөр үеийн 2013 оны аймгийн аварга шалгаруулах жудо бөхийн тэмцээн Биеийн тамир, спортын газрын зааланд 03-р сарын 16-17-ны өдрүүдэд болж өндөрлөлөө. Тэмцээнд 14 байгууллагын эрэгтэй 148, эмэгтэй 65 тамирчин 21 жинд хурд хүчээ сорин өрсөлдлөө.
Тэмцээний нээлтийн ажиллагаанд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Р.Зоригтбаатар, Биеийн тамир, спортын газрын дарга Б.Чимэддорж нар оролцож нийт тамирчиддаа амжилт хүслээ.
Тус тэмцээнд 2012 оны өсвөр үеийн Улсын аварга шалгаруулах жудо бөхийн тэмцээнд оролцож 32 кг-ийн жинд Дэлгэрцэцэг, 42 кг-ийн жинд   Түвшинтөр, Сүхдорж нар алт, Есүхэй мөнгө, Хүрэлтогоо, Буянбат нар хүрэл медаль хүртсэнөсөх ирээдүйтэй шилдэг тамирчид оролцсон.
Мөн 2013 оны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс 100 кг-ийн жинд Д.Анар алт, Залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнээс 78 кг-ийн жинд Ж.Бямбажав алтан медаль хүртсэн байна.
Тэмцээний багийн нийлбэр дүнгээр тэргүүн байранд Б.Талынбүүвэй дасгалжуулагчтай 6-р сургууль, удаах байруудад Б.Мөнхбат дасгалжуулагчтай 12-р сургууль, П.Амгаланбаатар дасгалжуулагчтай Чойбалсан сум шалгарлаа.
Монгол улсын зэвсэгт хүний 92 жилийн ой, Монгол цэргийн баярын өдөрт зориулсан хүчий байгууллагуудын дундах волейболын тэмцээнийг 2013 оны 03-р сарын 14-15-ны өдрүүдэд Аймгийн цэргийн штаб, Хаан банктай хамтран Биеийн тамир, спортын газрын зааланд зохион байгууллаа.
Тэмцээнд 12 байгууллагын 12 багийн 96 тамирчин хурд хүчээ сорин өрсөлдөж тэргүүн байранд Б.Угтахбаяр ахлагчтай Хилийн 0132-р анги, удаах байруудад Б.Нэргүй ахлагчтай Онцгой байдлын хэлтэс, Н.Сэргэлэнбат ахлагчтай Хаанбанкны багууд тус тус байр эзэлсэн.
Тэмцээний “Шилдэг довтлогч”-оор Хилийн 0132-р ангийн Сүхтөмөр, “Тэгш тоглогч”-оор Хилийн 0198-р ангийн Бат-Очир нар шалгарсан.
Азийн аварга шалгаруулах боксын тэмцээнд оролцох эрхийн төлөөх Улсын аварга шалгаруулах боксын тэмцээн Улаанбаатар хотноо 2013 оны 03-р сарын 19-24-ний өдрүүдэд болж Дорнод аймгийн МУГД Ё.Төмөрбатаа, с/м Т.Эрдэнэбаяр дасгалжуулагчтай 13 тамирчин амжилттай оролцож Л.Ангараг, Б.Лхагвасүрэн, Ц.Намуун-Урсгал, Б.Соёлмаа нар хүрэл медаль хүртлээ.
Олимпийн таеквондогийн насанд хүрэгчдийн 2013 улсын аварга шалгаруулах XX удаагийн тэмцээн Улаанбаатар хотноо 03-р сарын 22-28-ны өдрүүдэд болж Дорнод аймгийн ОУХМ Г.Анхбаяр, с/м Б.Түвшинжаргал дасгалжуулагчтай 22 тамирчин оролцохоор зориод байна.
Мөн Улаанбаатар хотноо болсон “SPRITE CUP”2013 оны ЕБС-ийн 14 хүртлэх насны өсвөр үеийнхний мини сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд Л.Цогоо дасгалжуулагчтай эрэгтэй багийн 14 тамирчин, 2013 оны өсвөр үеийн улсын аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээнд Г.Сүхбаатар, Б.Лхамсүрэн дасгалжуулагчтай эрэгтэй, эмэгтэй багийн 25 тамирчид тус тус амжилттай оролцлоо.
Өсвөр үеийн аймгийн аварга шалгаруулах ширээний теннисний тэмцээн 2013 оны 03-р сарын 30-31-ний өдрүүдэд зохион байгуулагдахаар бэлтгэл ажлаа хангаад байна.
 Биеийн тамир, спортын газар нь 2013 оны 03-р сарын байдлаар Аймгийн аварга шалгаруулах 3 тэмцээнийг зохион байгуулж нийт давхардсан тоогоор 48 байгууллагын эрэгтэй 280, эмэгтэй 173 тамирчинг хамруулан улмаар Улсын аварга шалгаруулах 5 тэмцээнд 79 тамирчинг оролцуулан одоогийн байдлаар 4 хүрэл медаль хүртлээ.
Мөн Үндэсний спортыг хөгжүүлэхэд тасралтгүй олон жил үр бүтээлтэй ажилласан ахмад бөх аймгийн арслан Д.Владимир, аймгийн заан Н.Очирпүрэв, цоллооч засуул Ш.Гэлэг нарыг Чойбалсан хотын “Тэргүүний ажилтан”-нд тодорхойлж Монгол цэргийн баярын өдрөөр гардууллаа.
Хүүхдийн хөгжил, хамгааллын чиглэлээр: Хүүхдийн эрхийн зөрчилтэй холбоотой өргөдөл гомдол санал хүсэлтийн мөрөөр хамгаалал шаардлагатай 17өрхийн 18хүүхдийнэцэг эх асран хамгаалагч нартай 21 удаагийн уулзалтаар хүрч очих үйлчилгээг үзүүлж, 18 хүүхдийн нөхцөл байдлыг судлан, эрсдлийн түвшинг тогтоож, тэдэнд үзүүлэх нийгмийн ажлын үйлчилгээг төлөвлөж ажилласны үр дүнд ганцаарчилсан зөвлөгөөг нийт 23 эцэг эх асран хамгаалагчид, хүүхдийн эрх үүргийн зөрчил, унаач хүүхэд, хавдартай хүүхдийн эмчилгээний явц, хулгайн хэрэг, сургууль завсардалт, бичиг баримтгүй, захиргааны зөрчлийн асуудлаар 9 нийгмийн ажилтанд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллав.
         Утга зохиол Нийгмийн ажилтны дээд сургууль, Дорнод дээд сургуулийн нийгмийн ажилтны ангийн 3,4-р курсын 3 оюутны дадлага ажлыг удирдан зохион байгуулж ажиллалаа. Дадлага ажлын хүрээнд: сургууль завсардсан бичиг баримтгүй-1, хүнд нөхцөлд амьдардаг 2 ихэр хүүхэд унаач, хурдны морь малладаг, сургууль завсардсан 1, нийт 4 хүүхдийн эрхийг нөхөн сэргээж, нийгэмшүүлэх ажлуудыг зохион байгууллаа. Үүнд:
 Э гэдэг охины эрхийн зөрчлийг нөхөн сэргээх нийгэмшүүлэх үйл ажиллагааг Хан уулын албан бус боловсролд холбон зуучилж, Итгэлт ивээлт, Хоббэ зэрэг эмнлэгийн нарийн мэргэжлийн эмчид үзүүлж, шаардлагатай эмчилгээнд хамруулаад байна.
 Үйлчлүүлэгч 4 хүүхдийг нийгэмшүүлэх чиглэлээр бүжгийн дугуйлан, ОНТХХТ-ийн Бяцхан тайз, Урлахуй сургалтанд хамруулж, Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг угтаж Марал дэлгүүр, “Хүүхдийн кафе” “Найсе кафе”, “Оюутан гоёл” салон зэрэг байгууллагуудтай хамтран “Сэтгэлийн бэлэг “ арга хэмжээг зохион байгуулж хүүхдэд гоёлын засалт хийж, гарын бэлэг өгч, хоолонд оруулах зэрэг үйлчилгээг үзүүлж хүүхдийн хөгжих сурч боловсрох, эсэн мэнд амьдрах эрхийг хангаж ажиллаа. Мөн тэдний бичиг баримтгүй байдалд анхаарч УБХ, НХҮХ зэрэг байгууллага хоорондын үйлчилгээнд холбон зуучилснаар эхний байдлаар Улсын ерөнхий архивын газраас лавлагаа аваад байна.
2 ихэр хүүхдийн нөхцөл байдлыг сайжруулах яаралтай үйлчилгээнд холбон зуучлах хэрэгцээнд үндэслэн тэднийг харьяаллын баг, өрхийн эмнэлэгт бүртгүүлсэн ба хандивын мөнгө болох 750,00 төгрөгийг Хас банкнаас авах зөвшөөрлийг ХГБХ-ээс гаргуулж, хүүхдүүдийн амьдрах 4 ханатай эсгий гэрийг 700,000 төгрөгөөр худалдан авч, хүнс тэжээлд нь 50,000 төгрөгийг зарцуулаад байна.
       ХӨТЯШ- тэй болон захиргааны хяналтанд байгаа 18 хүүхэд, тэдний гэр бүлд “Дахин алдах эрхгүй “ сургалтыг Цагдаагийн газрын Хүүхдийн алба, МЧАН-тэй хамтран зохион байгууллаа.
            Насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэг үйлдсэн 4-р багийн харьяат Б.Төрбаярын хэрэгт давж заалдах шатны шүүх хуралдаанаас анхан шатны шүүх хуралдааны шийдвэрийг хэлэлцэж, урьд оноосон 10 жил 1 хоногийн ялыг хөнгөрүүлж, 2 жил 6 сар болгон өөрчилсөн тогтоолыг гаргуулж, түүний кейс материалд хавсаргав.
ШШГАлбаны урьдчилан саатуулах байранд цагдан хоригдсон 16,17 насны 2 хүүхэдтэй уулзаж, сэтгэл зүйн зөвлөгөө өгч, холбогдох сургууль, багш эцэг эхийн мэдээллийг авч ажиллалаа. Мөн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасаг, эрүүгийн тасаг, хүүхдийн албаны байцаагч нар насанд хүрээгүй гэрчээр 16 настай 1 хүүхэд, 17 настай 2 хүүхэд, хэрэгт сэжигтнээр 17 настай 4 хүүхэд, 13 настай 1 хүүхэд, хохирогчоор 16 настай 1 хүүхдийг байцаахад сурган хүмүүжүүлэгчийн зүгээс хамт байж, байцаалтад хяналт тавьж ажиллалаа.
Зэвсэгт хүчний 327-р ангийн хөгжмийн салаанд алба хааж байсан 11-р сургуулийн       8-11-р ангийн 9 хүүхдийн өргөдөл, мэдээлийн дагуу нийгмийн ажилтан Д.Цэрмаа, хүүхэд хамгааллын мэргэжилтэн О.Баярбат нар хамтран хүүхдүүд болон тэдний эцэг эх, анги удирдсан багш, сургуулийн нийгмийн ажилтан нартай уулзаж холбогдох мэдээллийг цуглуулж ажилласны үр дүнд нөхцөл байдлыг ангийн удирдлагад нь танилцуулж асуудлыг шийдвэрлүүлснээр хүүхдүүдийг үүрэгт албаас нь чөлөөллөө.
           МСҮТөвд суралцагч 17 настай Д- гийн 2013 оны 2-р сарын 9-нд морь унаж яваад гараа хөлдөөсөн гэсэн өргөдлийн мөрөөр хүүхэд хамгааллын мэргэжилтэн О.Баярбат Л.Амгалан нар эцэг эх, асран хамгаалагчтай нь уулзаж нөхцөл байдлыг тодруулан шуурхай арга хэмжээ авч ажилласан ба хохирогч хүүхдийн гомдлыг барагдуулж, асуудлыг шийдвэрлүүлэхээр аймгийн Цагдаагийн газарт хэргийг шалгуулж байна.
 Хурдан морины уралдааны морь цоллох төрлийг хүүхэд, залуусын дунд түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, өв залгамжлуулах зорилгоор аймгийн Морин спорт уяачдын холбоотой хамтран 2013оны 03 дугаарсарын 16-нд хурдан морины цол дуудах “Уран цоллооч-2013” анхдугаар тэмцээнийг 2 насны ангиллаар зохион байгуулж, аймгийн хэмжээнд 6  сургууль оролцож нийт  15 хүүхдийг хамрууллаа.   “Уран цоллооч -2013” анхдугаар  тэмцээнд тэргүүлсэн Хөлөнбуйр сумын ЕБС-ийн сурагч С.Намхай, Ч.Төгөлдөр, Г.Галмандах нараар хаврын уралдаалгад түрүүлж айрагдсан морьдын цолыг дуудуулсан нь энэ жилийн наадмын онцлог байлаа.
  Аймгийн МСУХ-ны 16 жилийн ойг угтан тус холбооны нэрэмжит Зүүн бүсийн хурдан морины хаврын уралдаалгыг 2013 оны 3-р сарын 9,18,23-ны өдрүүдэд Матад, Цагаан-Овоо, Баянтүмэн суманд тус тус зохион байгуулсан бөгөөд уралдаалгын үеэр МСУХолбооны 4 дүгээр бага хурлаар хэлэлцүүлэн баталсан “Зөвшилцлийн гэрээ”, “Санамж бичиг”-т заагдсан шаардлагыг хангах хүрээнд унаач хүүхдийн бүртгэл, хүүхдийн аюулгүй байдал, хамгаалах хэрэгслийн стандартын хэрэгжилт болон бусад үйл ажиллагаанд хяналт тавьж, хамтран ажиллаа. Хяналтын мөрөөр 14 унаач хүүхэд хамгаалах хэрэгсэлгүй уралдсан зөрчлийг илрүүлж, МСУХ-нд зөрчлийг арилгуулах тухай сануулга бүхий албан бичиг хүргүүллээ. Тус уралдааны үеэр 6 унаач хүүхэд мориноос унасан тохиолдол гарсан ч ямар нэгэн бэртэл гэмтэл аваагүй болохыг морины комиссоос мэдээллээ. Уралдаалгын үеэр морь нь түрүүлж айрагдсан унаач хүүхдүүдийг шагнаж урамшуулсан ба нийт 81 унаач хүүхдэд бай шагналын 20 хувийг бүрэн олгуулахад хяналт тавьж ажиллалаа.
       Хүүхэд багачуудыг ардын дууны өв сангаас суралцуулах, хүүхдийн дууны урын санг баяжуулах, дуулах урлагт сургах, мартагдсан дууг сэргээн өвлүүлэх, ирээдүйн дуучдыг тодруулах зорилгоор 2013 оны 03 дугаар сарын 22-ны өдөр “Дуулах өв-2013” аймгийн наадмыг  амжилттай зохион байгууллаа. Тус наадамд төвийн 10 сургууль, Баян- Уул, Баяндун, Цагаан –Овоо сумын нийт 14 сургуулийн 37 хүүхэд оролцож ая дуугаа өргөлөө.   “Дуулах өв” наадам нь 6-9 нас , 10-13 нас ,14-17 нас гэсэн гурван насны ангиллаар зохион байгуулагдсан бөгөөд бага насны ангилалд Хэрлэн сумын 5-р сургуулийн 3г ангийн сурагч Э. Чинхүслэн, дунд насны ангилалд 5-р сургуулийн 8а ангийн сурагч Л. Маргад –Эрдэнэ, ахлах насны ангилалд 12-р сургуулийн 9в ангийн сурагч Б. Оюун-Эрдэнэ   нар тус тус шалгарч Улсын уралдаанд оролцох эрх авлаа. Наадмын үйл ажиллагааны талаар бүрэн бичлэг хийж, мэдээллийг хүүхэд, олон нийтэд нээлттэй хүргэлээ.
Хэрлэн суманд 2013-2016 онд хийгдэх хөрөнгө оруулалтыг тус сумын 10 багийн Иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцүүлж иргэдийн санал, дэмжлэгийг авах арга хэмжээний үеэр тус хэлтсийн мэргэжилтнүүд байгууллагын удирдлагын зааварчилгаар хөрөнгө оруулалтад нийгмийн салбарын чиглэлээр тусгагдсан үйл ажиллагааны үр дүн, ач холбогдлыг тодорхойлсон цахим мэдээлэл бэлтгэж, 10 баг тус бүр дээр танилцуулсны үр дүнд орон нутгийн хүүхэд залуучуудад зориулсан томоохон хөрөнгө оруулалтад олонхийн санал дэмжлэгийг авч чадлаа.
        “Монгол улсад тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль” өнгөрөгч сараас эхлэн хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан аймгийн Засаг даргын “Хүүхдийн байгууллагын ойролцоо аюулгүйн бүс тогтоох тухай” А/35 тоот захирамжийг гаргуулж, хэрэгжилтийг хангах, шуурхай арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлэх тухай аймгийн ЗДТГ-ын даргын албан тоотыг хавсарган холбогдох агентлаг, 14 сумдын Засаг дарга нар болон ЕБС, цэцэрлэгүүд зэрэг нийт 44 байгууллагад хүргүүлээд байна.
          Хамгаалал шаардлагатай хүүхдийн эрсдлийн түвшин тогтоох программын “Оператор эрх олгох” сургалтыг Хэрлэн сумын ЕБ-ын сургуулийн 9 нийгмийн ажилтны дунд зохион байгуулж, санамж бичигт гарын үсэг зуруулж, батламж олголоо. Сургалтаар “Хүүхэд хамгааллын журам”, “Интернет кафе цахим тоглоомын газрын үйлчилгээг зохицуулах нийтлэг журам”, “Хүүхдийн байгууллагуудын ойролцоо Аюулгүйн бүс тогтоох тухай” захирамжийг танилцуулж, хэрхэн хэрэгжүүлэх талаар зөвлөгөө өгч ажиллалаа.
Хэрлэн сумын 1,5,11-р сургуулийн 68 эцэг эх, 30 хүүхдэд “Хүүхдийн хүмүүжилд эцэг эхийн нөлөө”,”Хорт зуршлаас сэргийлье”, ”РС тоглоом хүний сэтгэцэд нөлөөлдөг” сэдвээр сургалтыг зохион байгууллаа.
Хэрлэн сумын ЗДТГ-тай хамтран 2013 оны 2-р сарын 19-ны өдөр “Хүүхэд үйлчилгээ-хяналт шалгалт” зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Боловсрол соёлын газар, Татварын хэлтэс, Цагдаагийн газар гэх мэт холбогдох байгууллагын мэргэжилтнүүд, PC, биллъярд, тоглоомын газруудын эзэд, сургуулийн багш, сурагч, эцэг эхийн төлөөллөөс бүрдсэн нийт 40 хүнийг оролцууллаа. Зөвлөлдөх уулзалтын үеэр тус хэлтсээс “Интернет кафе, цахим тоглоомын газар болон түүнтэй адилтгах бусад үйлчилгээг зохицуулах журам”-ын саналыг хэлэлцүүлсэн ба саналыг эцэслэн боловсруулж аймгийн ИТХурлаар батлуулан, хэрэгжүүлж ажиллахаар холбогдох байгууллага эздэд хүргүүлээд байна.
Аймгийн ИТХ-аас зохион байгуулж  буй “Архигүй амьдрал” аяны хүрээнд зохион байгуулагдсан 1, 2-р хэлэлцүүлэгт тус хэлтсийн   мэргэжилтэн Л. Амгалан байгууллагын удирдлагын хамт оролцож санал дүгнэлтээ танилцууллаа.
        БОЭТ-ийн Хавдарын тасгийн хүсэлтийн дагуу Хүүхдийн өрөөг тохижуулахад зориулж ЭБО, Гоёл чимэглэл, Жаргалант, Марал дэлгүүрдтэй хамтран хөгжим, бага насны хүүхдийн тоглоом, үлгэрийн ном, ус буцалгагч, нийтдээ 400,000 төгрөгийн дэмжлэгийг цуглуулж 2013.03.07 ны өдөр Хавдарын тасгийн хүүхдийн өрөөнд хүлээлгэн өглөө.
2013 оны 02 дугаар сарын 05 ны өдөр Хүүхдийг Ивээх сангаас зохион байгуулж байгаа “Өвөлжилтийн нөхцөл байдал хүүхдэд хэрхэн нөлөөлж байгааг судлах нь” сэдэвт үнэлгээний арга зүйн сургалтанд тус хэлтсийн хүүхэд хамгааллын мэргэжилтэн Д. Цэрмаа хамрагдаж хүүхдийн дунд фокус бүлгийн ярилцлагаар үнэлгээ хийх арга зүйд суралцлаа.
            Онцгой байдлын үе дэх хүүхэд хамгаалал төслийн хүрээнд 11, 2-р сургуулийн 30 сурагчийг “Үе тэнгийн сургагч”-аар бэлтгэсэн ба сургагч хүүхдүүд болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх хүрээнд үе тэнгийнхнийхээ ойлголт мэдлэг, хандлагыг нэмэгдүүлэх чиглэлээр сургалтуудыг зохион байгуулж 2,11-р сургуулийн нийт 80 хүүхдийг хамруулаад байна.
Хүүхдийн төлөө газрын №1/35 албан тоотын дагуу Хүүхэд гэр бүлийг болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх нь аяны хүрээнд 14 сумын засаг дарга, нийгмийн ажилтан, цэцэрлэг сургуулиудад удирдамж төлөвлөгөө гаргаж хүргүүлсэн. Аяны үйл ажиллагаатай холбоотой хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хэлэлцүүлэгтэй холбоотой ажлын чиглэл , цахим сургалтын материалыг сумдад мейл хаягаар хүргүүлж ажиллалаа.
      Байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй, ил тод сурталчлах зорилгоор “Дуулах өв” наадам, “Спорт бүжгийн улсын уралдаан, “Уран цоллооч” анхдугаар наадам зэрэг уралдаан тэмцээн болон унаач хүүхдүүдийн аюулгүй байдал, эрхзүйн бусад баримт бичиг, Сүм шашны байгууллагуудтай хийсэн санамж бичиг зэрэг цаг үеийн холбогдолтой 8-н төрлийн мэдээ, мэдээллийг www.dnews.mn, www.dornod.gov.mn, www.dornodhth.com/mn, www.ith.mnзэрэг сайтуудад байршуулж ажиллалаа.   Сайтуудад байршуулсан мэдээ мэдээллийн талаар нийт 152 иргэд санал сэтгэгдэл оруулсан байна.
       Олон улсын хүүхдийн нэвтрүүлгийн өдөр, сэтгүүлчдийн баярын өдрийг тохиолдуулан тус хэлтсийн дэргэдэх хөтлөгчийн дугуйлангийн хүүхдүүдийг оролцуулан “Шинэ суваг” ТВ, “TV6” ТВ, “PBS” ТВ, “Мижи” ТВ, “Дорнод” ТВ, “Дорнод”сонин, “Талын анир” сэтгүүлийн ах эгч нартаа мэндчилгээ дэвшүүлсэн нэвтрүүлэг бэлтгэж хүүхэд, гэр бүл, олон нийтэд хүргэлээ.
     Тус хэлтсийн мэдээллийн сан, хяналт, шинжилгээ, үнэлгээний мэргэжилтэн А. Золтуяа нь орон нутагт үйл ажиллагаа явуулж буй шашны байгууллагын үйл ажиллагаанд хамрагдаж буй хүүхдүүдийн судалгаа мэдээлэлд тулгуурлан тэднийг үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх, сурч хөгжих эрхээ эдлэх явцад гарч болох аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах хүрээнд МУ-ын Үндсэн хуулиар зарлан тунхагласан иргэний шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөг хангах баталгааг тогтоож, сүм хийдийн хоорондын харилцааг зохицуулах зорилгоор ТӨР, СҮМ ХИЙДИЙН ХАРИЛЦААНЫ ТУХАЙ хуулийг үндэслэн орон нутгийн шашны байгууллагуудтай хамтран ажиллах тухай   “САНАМЖ БИЧИГ”-ийг боловсруулан, уг бичигт гарын үсэг зурах уулзалтыг 2013.03.21-ны өдөр зохион байгуулж нийт 7 байгууллагыг хамруулсан ба сүм хийдээр үйлчлүүлэгч хүүхдүүдийн мэдээллийн санг бүрдүүлэн ажиллаж байна.
        Хэрлэн сумын хэмжээнд хүүхдэд үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудын байршлыг гаргах ажлын хүрээнд орон нутгийн газар зүйн зураглалыг гаргаж, шашны байгууллагууд, сүм хийдийн тэмдэглэгээг байршуулаад байна. Мөн аймгийн хэмжээнд нийт 12 сумаас маягтын дагуу хийж ирүүлсэн “Хүүхдийн аж байдлын судалгаа” мэдээллийг нэгтгэн, мэдээллийн сан үүсгэх ажлыг эхлүүллээ.
       Монгол улсын ЗГ-аас хэрэгжүүлж буй хүүхдийн мөнгө олголтын талаар холбогдох байгууллагуудын мэдээлснээр аймгийн хэмжээнд нийт арилжааны 10 банкаар дамжуулан нийт 20987 хүүхдэд мөнгө олгогдоод байна. Энэ нь аймгийн хэмжээний нийт хүүхдийн 82 хувийг эзэлж байгаа бөгөөд хүүхдийн мөнгө авах хүсэлт гаргасан хүүхдийн мөнгө олголт 99 хувьтай байна. Мөн зөрчилтэй улмаас хүүхдийн мөнгөө авч чадахгүй байгаа 100 орчим хүүхэд байна.
Тус хэлтсийн дэргэдэх ОНТХХТөвөөр дамжуулан орцонд амьдардаг 8 ээжид “Зөв монгол гэр бүл” бүлгийн сургалтыг “Хас” банктай хамтран зохион байгуулж “Хуримтлалтай монгол хүн”, “Эрүүл монгол хүн” , “Ухаалаг монгол хүн” сэдвээр мэдээлэл, зөвлөгөө өгч ажиллалаа. Мөн энэ үеэр орцны жижүүр өрхийн 9 хүүхэд, өдөр тутам үйлчлүүлдэг 7, нийт 16 хүүхдэд хүүхдийн эрх үүрэг, онцгой байдлын үед дуудлага тусламжийг хэрхэн өгөх талаар мэдээлэл өглөө. Мөн 0132 дугаар ангийн хөдөө ажилладаг гэр бүлийн хүүхдүүдийг төвийн үйл ажиллагаатай танилцуулж, тэднийг   “Бяцхан тайз” сургалтанд хамрууллаа.
ОНТХХТөвийн нийгмийн ажилтан Д. Сэргэлэнбаатар аймгийн Цагдаагийн газартай хамтарч гэр бүлийн хүчирхийллийн зөрчилтэй хоригдож буй 14 иргэнд “Ухаалаг монгол хүн”, “Хуримтлалтай монгол хүн” сургалтыг зохион байгууллаа. Мөн тус төвийн сургагч багш М. Мөнхцэцэг аймгийн Цагдаагийн газар, Монголын чөлөөт нийгмийн ажилтны төвтэй хамтран гэмт хэрэгт сэжиглэгдэн, захиргааны хяналтад байгаа 17 хүүхдэд “Хувь хүний үнэ цэнэ ба сонголт” сэдвээр сургалт явуулж тэдгээр хүүхдүүдэд үүрэг хариуцлагаа ухамсарлахад нь нөлөөлж ажиллалаа.
Хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр Хөдөлмөрийн яамны харъяа байгууллага, аймаг Хөдөлмөрийн хэлтсийн мэргэжилтнүүдийг чадавхжуулах, салбарын бодлого, хууль, эрх зүйн орчин зохион байгуулалт төлөвлөлтийн цаг үеийн мэдээ, мэдээлэл болон дунд хугацааны бодлого шийдвэрийн талаарх нэгдсэн мэдлэг, мэдээллээр хангах зорилгоор 2013 оны 03 дугаар сарын 18-нд салбарын хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын эрх зүйн орчин цаашдын чиг хандлага, хөдөлмөрийн зах зээлийн мэдээ, мэдээлэл, мэргэжлийн боловсролын статистик мэдээлэл, салбарын мэдээллийн технологи цаашдын хандлага сэдвээр цахим сургалт зохион байгуулагдсан.
Мөн Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвөөс 03 дугаар сарын 06-07-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулсан “Программ хангамж, дотоод сүлжээ-Хөдөлмөрийн зах зээлийн мэдээ мэдээлэл” хариуцсан мэргэжилтнүүдийн чадавх бэхжүүлэх сургалтад хэлтсийн мэргэжилтнүүдхамрагдлаа.
Хэрлэн сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй жижиг дунд үйлдвэр эрхлэгч 60 иргэнд зөвлөгөө мэдээлэл өгч санал солилцов.
“Оюу” толгойн хөрөнгө оруулалтаар үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөрийн хүрээнд 136суралцагч байгаа бөгөөд Хөдөлмөрийн хэлтсийн мэргэжилтнүүдтэй хамтран ажил олгогч байгууллагатай уулзалт ярилцлага зохион байгуулсан.
Оны эхний 03 сарын байдлаар нийт бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 1736 байна.
 Шинээр ажил идэвхтэй хайж 78 иргэн бүртгүүлж, ажил олгогч байгууллагын захиалгын дагуу 41 иргэн ажил зуучлагдсан.
УИХ-ын дарга З.Энхболд даргыг 03 дугаар сарын 6-7-ны хооронд тус аймагт ажиллахдаа е-биржийн үйл ажиллагаатай танилцаж мэдээлэл солилцсон.
“Үндэсний мэргэжилтэй ажилтан” бэлтгэх хөтөлбөрийн эхний үр дүнг үнэлэх, дараагийн үе шатыг эхлүүлэх, хөдөлмөрийн салбарын үйл ажиллагааг иргэд, олон нийтэд сурталчлах ажлын хүрээнд ажил олгогчдын захиалгаар Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвүүдэд мэргэжил эзэмшиж буй суралцагсдыг хамруулсан нэгдсэн арга хэмжээ Улаанбаатар хотод зохион байгуулахтай холбогдлуулан Нийгмийн хөгжлийн хэлтсийн даргын 2013 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 7/552 тоот албан бичгийг Тээвэр авто замын газар, Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газарт хүргүүлсэн.
 Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих нэмэгдүүлэх найман хөтөлбөрийн хүрээнд хэрлэн сумын багууд болон сумдруу мэдээлэл сурталчилгааны материалууд хүргүүлж, мэргэжилтнүүд томилсон.
Тус хэлтэс нь 03 дугаар сарын 06-24-ний хооронд нийт найман сум, Ульхан, Эрээнцав, Хавирга зэрэг боомтоор ажиллаж Хөдөлмөр эрхлэлт, ажиллах хүчний нөөц, Мэргэжлийн боловсрол, Хоршоо, Ахуй үйлчилгээний, Жижиг дунд үйлдвэрлэл, Сум хөгжүүлэх сангийн өнөөгийн байдлын талаар мэдээллийн сан бүрдүүлж ажилласан.
Нийгмийн халамжийн чиглэлээр: 2013 оны 03 дугаар сарын 01-ны ХАХНХЯамын сайдын А/18 дугаар тушаалын дагуу “Хүнсний эрхийн бичиг олгох журам” батлагдаж манай аймгийн хэмжээнд 1611 өрхийн нэрсийн жагсаалт ирсэнийг сум болон аймгийн багуудын иргэдэд танилцуулж амьжиргааг дэмжих зөвлөлийн хурлаар 89 өрх, иргэнийг түр түтгэлзүүлж нийт 1522 өрх иргэний нэрсийг баталгаажуулж, мөн хүнсний эрхийн бичгээр үйлчлэх 43 дэлгүүр сонгон шалгаруулж, ХААН болон Хадгаламж банктай гэрээ байгуулан нэрсийн жагсаалтыг НХҮЕГазарт явуулаад байна.
 
Хэрлэн сумын Засаг даргын 2013 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 1/112 дугаар албан тоотоор 2013 оны 03 дугаар сарын 23-нд хэлтсийн байрны эргэн тойрны 50м хүртлэх талбай болон хариуцуулсан хуваарийн дагуу гудамжинд үүссэн хог хаягдлыг цэвэрлэж тээвэрлэх ажлыг зохион байгууллаа.
Нийгмийн даатгалын чиглэлээр:Нийгмийн даатгалын хэлтэс нь оны эхний 03 сарын байдлаар орлогын төлөвлөгөө 116,8 хувиар биелүүлсэн байна.
Нийгмийн даатгалын хамрагдалт:
2013 оны эхний 03 сард нийгмийн даатгалд
-                 Шимтгэл төлөгч ажил олгогч 424
-                 Заавал даатгуулагч    10684
-                 Сайн дурын даатгуулагч1885
Эрүүл мэндийн даатгалд 3686 даатгуулагч хамрагдсан байна.
Нийгмийн даатгалын шимтгэлийн орлого:
 Ажил олгогч, даатгуулагчийн шимтгэлийн орлого дараах байдлаар сангуудад хуваарилагдсан байна. Үүнд:
- Тэтгэврийн даатгалын санд 1980,8 сая төгрөг буюу 118.8 хувь,
- Тэтгэмжийн даатгалын санд 222.8 мянгантөгрөг буюу 117.3  хувь,
- ҮОМШӨ-ний даатгалын санд 258.2 мянган төгрөг буюу 150.1  хувь,
- Ажилгүйдлийн даатгалын санд 53.1 мянган төгрөг буюу 114.8 хувь,
- Эрүүл мэндийн даатгалын санд 680.1 мянган төгрөг буюу 102.7 хувиар тустус биелүүлсэн байна.
Тав.Хөгжлийн бодлогын бодлогын хүрээнд
Мал аж ахуй: Аймгийн төвийн орчмын фермүүдийг хамруулсан “Фермерийн аж ахуйд тулгамдаж буй асуудал” сэдэвт уулзалт хэлэлцүүлгийг Хүнс, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн газарт 2013 оны 3 дугаар сарын 19-ны өдөр зохион байгууллаа. Уулзалт хэлэлцүүлэгт Фермерийн холбооны тэргүүлэгч Ю.Батбаатар, холбооны гишүүд болон 15 фермер эрхлэгчид оролцсон.Уг уулзалтанд:
·                Биржийн арилжаандах оролцоо, хоршооны байгуулах шаардлага, мах, сүүний урамшуулал хамрагдах журмын төслийн танилцуулга
·                “Эрүүл мал, эрүүл хүнс” хүнсний аюулгүй байдал
·                Сүүний үхрийн фермерийн аж ахуйн технологи
·                Сүүний үйлдвэрлэлийн тадаар мэдээллийг фермерүүдэд өгсөн.
Мөн уулзалтын үр дүнд “Малын чанар сайжруулах” төслийн үнэлгээний хороонд “Дорнын цацал” ХХК-ийн захирал Ц.Түмэн гишүүнээр оролцох боллоо. Цаашид “Биржийн тухай”, “Хүнсний аюулгүй байдлын тухай” хуулийн хүрээнд сүүний урамшуулалд хамрагдах сүү үйлдвэрлэгч, фермерүүдийн хоршоог бий болгох санаачлагыг гаргасан.
Сүүний чиглэлийн симменталь үүлдрийн бухны гүн хөлдөөсөн үрээр 3 дугаар сард 9 үнээнд зохиомол хээлтүүлгийг хийгээд байна.
Бэлчээрийн усан хангамжийн талаар: Бэлчээрийн усан хангамжийг сайжруулах зорилгоор 14 сумаас 86 инженерийн хийцтэй гүн өрмийн худаг гаргуулах хүсэлт, захиалга ирснээс сумын санал болон алслагдсан бэлчээр усжуулалтын байдлыг харгалзан үзэж сонгон шалгаруулалт хийж, 2013 онд сумдад 26 инженерийн хийцтэй гүн өрмийн худгийг гаргахаар гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах бэлтгэл ажлыг хангаж байна. Эдгээр худгийг гаргасны үр дүнд нийт малын усаар хангагдах боломж 7,3 хувиар нэмэгдэх юм.
Халхгол сум:2013 оны 03 дугаар сарын 08, 09, 21, 25, 26, 27-ны өдрүүдэд ахиу хэмжээний цас орсноор зам даваа хаагдаж, цахилгаан тасарч гар утас, шатахуун түгээх станц ажиллахгүй болж, байдал улам хүндэрсэн ба цас хайлж, аргал хөрзөн норж байгаа учир малчид түлээ түлшээр дутагдаж, гал алдахад хүрээд байна
Улсын онцгой комиссоос Халхгол суманд өвөлжилт хүндэрч байгалийн гамшиг болсон гэж үзэж цасанд боогдсон замыг 2013 оны 03 дугаар сарын 27-ны оройноос эхлэн “Дорнод авто зам” ХХК, “Дорнод гурил” ХХК-ийн ковш, автогридер, Т-150 трактороор 3 өдөр тасралтгүй ажиллаж нийт 500 гаруй зам нээж, малчдад өргөн хэрэглээний бараа, хүнс, малын тэжээл хүргэх, нийгмийн болон эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэх боломж бүрдүүллээ. Мөн Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн тусламж 30 тн буюу 1500 уут хивэг, Засгийн газраас 10000 боодол өвсийг Халхгол суманд хүргүүлж, малчдад тараах ажлыг зохион байгуулж байна. Өвөлжилт улам хүндэрсэнтэй холбоотойгоор авч хэрэгжүүлэх шуурхай арга хэмжээнд зориулж, энэ оны 3 дугаар сард орон нутгийн төсвөөс 17,0 сая төгрөг зарцууллаа. Монгол улсын Засгийн газраас 100.0 сая төгрөгийн тусламж дэмжлэг үзүүлсэн.
Малын хорогдол: Он гарсаар аймгийн хэмжээнд нийт 18,8 мянган толгой буюу оны эхний нийт малын 1,56 хувь нь хорогдоод байгаа ба үүнээс Халхгол суманд 12792 толгой /20,07 %/, Матад суманд 1043толгой, Чулуунхороот суманд 821,Дашбалбар сум 733, Гурванзагал суманд 724 толгой мал хорогдоод байгаа нь бусад сумдтай харьцуулахад малын хорогдол өндөр байна.
           МАЛ ЭМНЭЛГИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭ: Сумдын хувийн мал эмнэлэгийн аж ахуй нэгжийн бүртгэлийг малын их, бага эмч, малчин өрхийн тоог зураглалаар publisher программаар газар зүйн зураглал дээр байршуулж гаргасан. Мал төлөлт эхэлж байгаатай холбогдуулан төл малд зонхилон тохиолддог халдваргүй өвчнүүд болох нялх төл сэнсрэх, Шар уураг зангирах, Чацга алдах, Зунгаг саатах, Төлийн зунгаг саатах өвчнүүдийн гарын авлагыг бэлтгэж бүх сумдад, Булган сумын 2-р багт малын галзуу өвчин гарсантай холбогдуулан тухайн өвчний талаарх мэдээлэл болон өвчинтэй тэмцэх урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар мэдээлэл бэлтгэн холбогдох газруудад хүргүүлэн ажилласан.
Мал эмнэлэг ариун цэврийн лабораторийн шинжилгээний талаар: 2013 оны 02-р сарын 23-нд аймгийн МЭАЦЛабораторит Булган сумаас ирүүлсэн 1 үхрийн толгойн дээжинд задлан шинжилгээ хийж, эд эрхтэнээс эмгэгт материал дээжинд авч Галзуу өвчин болохыг оношлосон.
Нян судлалын шинжилгээнд ирсэн дээжийг батлагдсан стандарт арга зүйн дагуу шинжилж, улмаар баталгаажуулах зорилгоор УМЭАЦТЛ-д хүргүүлэн ажиллаж байна.
Газар тариалан: ҮХААЯамны захиалгаар НҮБ-ийн ХХААБ-ын санхүүжилтээр ХААИСургуулиас зохион байгуулсан “ТӨМС ХҮНСНИЙ НОГОО ТАРИАЛАХ ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИ СУРГАГЧ БАГШ” бэлтгэх сургалтад Дорнод аймгаас НҮБ-ийн ХХААБайгууллагаас хэрэгжиж буй “Хүн амын хүнсний баталгаат байдлыг сайжруулах” төслийн Булган сумын зохицуулагч Ж.Эрхэмбаатар, Хэрлэн сумын зохицуулагч Б.Нарангэрэл нарыг оролцууллаа.
Инженер-механикжуулагчдыг чадавхжуулах сургалт: 2013 оны 03 дугаар сарын 21-25-ны өдрүүдэд ҮХААЯам, ХААИСургуультай хамтран зохион байгуулсан Газар тариалангийн аж ахуй нэгжүүдийн инженер, механикжуулагчдыг чадавхижуулах сургалтанд Дорнод аймгийн Халхгол, Баян-Уул сумдад Газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдээс 3 мэргэжилтэн хамрагдлаа.
 
Зургаа. Байгаль орчин, үйлдвэрлэл үйлчилгээ, аялал жуулчлал, дэд бүтцийн салбарын бодлогын хүрээнд:
1.Газрынхарилцаанычиглэлээр:УИХ-ын чуулганаар Газрын тухай багц хуулийг хэлэлцэж байгаатай холбоотойгоор инженерийн байгууламж, шугам сүлжээ бүхий газарт гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчилсөн өрхийн тоо, газрын хэмжээний судалгаа, нийтийн зориулалттай орон сууц болон тэдгээрийн доорхи газрын судалгаа зэргийг гаргаж Газрын харилцаа, геодези, зураг зүйн газарт хүргүүлсэн. 
            Аймгийн хэмжээнд гэр бүлийн хэрэгцээний зориулалттай хашаа байшингийн 40, орон сууцны зориулалттай 15 нэгж талбарын зах зээлийн үнийн мэдээлэл цуглуулах ажлыг гүйцэтгэв.
            Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2013 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний 6.1.2.3-т тусгагдсан заалт, агентлагаас батлан хүргүүлсэн “Сумын газрын даамлуудын үйл ажиллагаанд хяналт, шинжилгээ, үнэлгээ хийх” удирдамжийн дагуу аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2013 оны А/04 дугаар тушаалаар батлагдсан ажлын хэсэг сумдын даамлуудын ажилд хяналт, шинжилгээ, үнэлгээ хийлээ.
Монголын Мянганы сорилтын сангийн “Хөрөнгийн эрхийн төсөл”-ийн хүрээнд хийгдсэн “Хашааны газрын өмчлөл ба эрхийн бүртгэлийн ажил” хэрэгжиж дууссантай холбогдуулан төслийн ажлын үр дүнг танилцуулах, архивын материалыг аймгийн ГХБХБГазарт хүлээлгэн өгөх ёслолын ажиллагааг Чойбалсан хотноо 2013 оны 03 дугаар сарын 21-ний өдөр зохион байгууллаа. Төслийн гэрээлэгч байгууллагаар “АТТП” ХХК шалгарч, 2012 оны 01 дүгээр сараас эхлэн үйл ажиллагаагаа эхэлж Дорнод аймгийн Хэрлэн сумын 6145 өрхийн хашааны газрын нарийвчилсан судалгааг хийж, 2170 иргэний газар өмчлөх эрхийг баталгаажуулж, эрхийн гэрчилгээг гардуулан өгсөн байна. Мөн төслийн хүрээнд өнгөрсөн хугацаанд Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс болон Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын суурь материаллаг баазыг бэхжүүлэхэд 446.0 сая төгрөгийн бодит хөрөнгө оруулалт хийгдсэн бөгөөд нийт хөрөнгө оруулалтын 76.2 хувийг Эрхийн бүртгэлийн хэлтэст, 23.8 хувийг аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт оруулсан хөрөнгө оруулалт эзэлж байна.
2.Байгаль орчны чиглэлээр:Нутгийн иргэдэд түшиглэсэн байгалийн нөөцийн менежментээр ядуурлыг бууруулах нь төслийн хэрэгжилтийн үр дүнг танилцуулах зөвлөгөөн 3 дугаар сарын 20-ны өдөр Хэнтий аймгийн Өндөрхаан хотод зохион байгуулагдаж, зөвлөгөөнд аймгийн ЗДТГ-ын дарга П.Бат-Өлзий, БОАЖГ-ын дарга Ш.Ганбат, ДХЗ-ны дарга Х.Дашдорж болон албаны бусад хүмүүс оролцож нутгийн иргэдийн байгууллагаас Тусгай хамгаалалттай газар нутагт оруулах хувь нэмэр болон хамтарч ажиллах арга замууд, Онон голын сав газарт нутаглаж буй өрхүүдийн амьжиргааг дээшлүүлэхэд оруулсан хувь нэмэр, үр дүнгийн талаар илтгэл тавьж нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж, цаашид төслийн үр дүнгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор БОНХЯам, Хэнтий, Дорнод аймгуудын Засаг дарга нарын хооронд байгуулах хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан.
Хэрлэн сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар сумын ИТХ-ийн Байгаль орчны бодлогын хороо, аймгийн МХГазар, БОАЖГазар, “Чойбалсан хөгжил” ОНӨҮГазар, олон нийтийн байцаагчид оролцсон хэлэлцүүлгийг зохион байгуулсан.
Цас ханзарч дулаарч байгаатай холбогдуулан 4 дүгээр сард хийх их цэвэрлэгээний төлөвлөгөө, хур хогны цэгийн судалгааг гарган Хэрлэн сумын нийт аж ахуйн нэгж байгууллагуудад хүргүүллээ.
Түймрийн аюултай улирал эхэлж байгаатай холбогдуулан “Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх” тухай аймгийн Засаг даргын албан даалгавар гаргаж, санамж, гарын авлагын хамт бүх сумдад хүргүүлсэн ба “Мод тарих зөвлөмж”, “Хаяагүй л бол хог биш” зэрэг сурталчилгааны тараах материалаар иргэдэд үйлчиллээ. Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх шторкыг явуулж эхээд байна. Мөн Байгаль орчин аялал жуулчлалын газар, Дорнод хамгаалалтын захиргаатай түймрийн аюултай улиралд хамтран ажиллах гэрээ байгуулан баталгаажууллаа.
Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн Дорнод аймаг дахь салбар зөвлөл Дорнод монголын нутгийн иргэдийн байгаль хамгаалах холбоо ТББ-аас “Байгаль орчны салбарын төрийн бус байгууллагуудын чадавхийг бэхжүүлэх нь” сургалтыг зохион байгуулж, сургалтанд аймгийн байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төрийн бус 16 байгууллагын төлөөлөл оролцлоо.
Онцгой байдлын ерөнхий газар, Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгуудын Онцгой байдлын хэлтэс, ОХУ-ын Өвөрбайгалийн хязгаарын Онцгой байдлын удирдах газрын дарга нарын хамтын ажиллагааны уулзалт Чойбалсан хотод 3 дугаар сард болж, 2012 онд хийсэн ажлын тайланг хэлэлцэн, 2013 онд Хил орчмын бүсийн түймрийг богино хугацаанд шуурхай унтраах зорилгоор Монгол Улс, ОХУ-ын хилийг хялбаршуулсан нөхцөлөөр нэвтрэх хамтарсан дадлага сургуулийг Дорнод аймгийн Баяндун сумын нутагт байрлах Өвөртогтохын хилийн заставын орчмоор зохион байгуулахаар болсон байна.
Зэрлэг амьтан хамгаалах нийгэмлэгийн захирал Аманда Файн Монгол улсад ажиллах хугацаа нь дуусаж, Вьетнам улсруу шилжих болсонтой холбогдуулан Дорнод аймагт хамтран ажиллаж буй байгууллагуудын төлөөлөлтэй уулзалт зохион байгуулж, Аманда Файныг Дорнод аймагт байгаль орчны талаар хийсэн ажил, оруулсан хөрөнгө оруулалтыг үнэлж Дорнод аймгийн “Тэргүүний ажилтан цол тэмдэг”-ээр шагнасан.
Удаан задардаг органик бохирдуулагчийн тооллогыг 2013 оны 02 сарын 01-нээс 04 сарын 01-нийхооронд аймаг, сумын хэмжээнд явуулж дүн мэдээг нэгтгэх ажлыг хийж  байна.Тооллогод цахилгаан болон цахим бараа хэрэглэгч компани, албан байгууллага, аж ахуйн нэгж, айл өрх, пистицид хэрэглэдэг аж ахуйн нэгжүүдийг хамруулсан.
4. Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр: Монгол улсын Жижиг, дунд үйлдвэрийн тухай хууль, Хөдөлмөрийн сайдын 2013 оны 44 дүгээр тушаалыг үндэслэн орон нутгийн төсвөөс жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд зээлийн хэлбэрээр олгох ажлыг зохион байгуулах, төсөл шалгаруулах дэд комиссыг аймгийн Засаг даргын орлогчоор ахлуулан аймгийн Засаг даргын А/65 дугаар захирамжаар томилов. Уг ажлын хэсэг төсөл шалгаруулах үйл ажиллагааг зохион байгуулалтаар ханган, ажлын явц, гүйцэтгэлийн тайланг аймгийн Засаг даргын зөвлөлд танилцуулж байх үүрэгтэй.
Аймгийн   ИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Нутгийн удирдлага, эрх зүйн бодлогын хороо, иргэний танхим, хэвлэл мэдээллийн алба хамтран Архидан согтуурах явдалтай бүх нийтээр тэмцэх, Монгол Улсын Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг хэрэгжүүлэх, архидан согтуурах явдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор 2013 оны 02 дугаар сарын 25-ний өдрөөс эхлэн 12 дугаар сарын 25-ны өдрийг дуустал “Архигүй амьдрал” жилийн аяныг зарласан. Аяны хүрээнд хийх ажлын төлөвлөгөөг боловсруулах, хэтийн төлөвийг тодорхойлох судалгааны ажлын хэсэг байгуулагдан ажилдаа ороод байна.
Орон нутгийн Мижи телевизтэй хамтран аймгийн ИТХурал, аймгийн ЗДТГ, холбогдох мэргэжлийн байгууллагууд оролцсон “Архигүй амьдрал”  телевизийн шууд хэлэлцүүлгийг 3 дугаар сард 2 удаа зохион байгуулсан. Аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Татварын хэлтэс архи худалдан борлууж буй, түүгээр үйлчилдэг аж ахуйн нэгжүүдээр хяналт шалгалт хийлээ. Шалгалтанд хамрагдвал зохих 187 худалдаа, үйлчилгээний газраас 161 буюу 86 хувийг шалгалтанд хамруулсан. Шалгалтын дүнгээр худалдааны газрын талбайн хэмжээ бага, хүнсний дэлгүүрийн ард айл амьдардаг, тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа дууссан байхад согтууруулах ундаа худалдсан, тусгай зөвшөөрлийг бусдад шилжүүлсэн, өөр багийн нутаг дэвсгэрт ашигласан, худалдааны газар зориулалтын агуулах байхгүй, мэргэжлийн бус худалдагч ажил үйлчилгээ үзүүлдэг, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний самбар байхгүй, ажиллах цагийн хувааригүй, баталгаагүй жингээр худалдаа эрхэлсэн, хугацаа дууссан болон чанарын шаардлага хангахгүй бүтээгдэхүүн худалдан борлуулсан зэрэг зөрчлүүд 29 аж ахуйн нэгж дээр илэрлээ.
1.             Барилга, хот байгуулалт, аялал жуулчлал, дэд бүтцийн чиглэлээр:
2013 оны 03 дугаар сарын 07-23-ны өдрийг дуустал хугацаанд Эдийн засгийн хөгжлийн яам, Барилга, хот байгуулалтын яам, Хөдөлмөрийн яам, Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны хамтарсан ажлын багтай хамтарч 2014-2016 онуудад хэрэгжүүлэхээр Төсвийн ерөнхийлөн захирагчид, аймгийн Засаг дарга, УИХ-ын гишүүдээс ирүүлсэн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний санал, хэрэгцээ шаардлагыг орон нутгийн захиргаа, нутгийн иргэдээр хэлэлцүүлэн баталгаажуулах, хөрөнгө оруулалтын цаашдын хэрэгцээ шаардлагыг тодорхойлох, эрэмблэх, Монгол улсын 2012 оны төсвийн тухай хуулинд тусгагдсан хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний гүйцэтгэлийг хянаж дүгнэлт гаргах, хөрөнгө оруулалтын үр өгөөжийг дээшлүүлэх талаар санал, дүгнэлт өгч ажиллаа. Мөн ажлын хүрээнд орон нутгийн төсвийн байгууллагуудын барилга байгууламж, объектуудын мэдээллийг санг цахим хэлбэрээр бүрдүүлж хийлээ.
Улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2013 онд хийгдэх ажлын зураг төсвийг хийлгэхэээр мэргэжлийн байгууллагуудтай гэрээ байгуулан ажиллаа.
Техникийн их сургууль, Барилгын эрчим хүч хэмнэлийн төслөөс Чойбалсан хотод 3 дугаар сарын 12-13-ны өдрүүдэд “Барилгын эрчим хүчний хэмнэлт, дулааны алдагдлыг бууруулах” сэдэвт сургалтыг зохион байгуулсан нь мэргэжлийн байгууллагуудын ажилтануудын мэдлэг чадварын дээшлүүлэн, дадлагажуулж, олон нийтэд мэдээлэл өгсөн ач холбогдолтой сургалт боллоо.
Сум орон нутгийн цаг үеийн мэдээлэл
 
Хэрлэн сум: /Аймгийн төв/
ТАМХИНЫ ХЯНАЛТЫН ХУУЛИЙН ТУХАЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
Монгол улсын “Тамхины хяналтын тухай” шинэчлэн батлагдсан хуулийг хэрэгжүүлэх талаар баримтлаж буй бодлого, хуулийн өөрчлөлт, хариуцлагыг чангатгасан заалтыг сурталчлан таниулах зорилгоор орон нутгийн төр захиргааны болон иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтэс, Нийгмийн хөгжлийн хэлтэс, Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газар, багийн Засаг дарга нарын төлөөлөл, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс, Боловсрол соёлын газар, Худалдаа аж үйлдвэрийн танхим, Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн эмч, ерөнхий боловсролын сургуулийн эмч, Иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, оюутан сурагчдын төлөөлөлийг хамруулсан хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран теле хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Уг хэлэлцүүлгийн үр дүнд тамхи татахыг хориглосон газруудад тэмдэгжүүлэлт хийх, хууль зөрчсөн иргэнд хариуцлага тооцох тогтолцоог орон нутгийн түвшинд шийдвэрлэх, иргэдэд зориулсан ухуулга сурталчилгааг эрчимжүүлэх, тамхигүй орчин бүрдүүлэх хөдөлгөөн өрнүүлж байгууллага хамт олныг урамшуулах юм. Үүнд: Тамхигүй эмнэлэг, Тамхигүй ажлын байр, Тамхигүй боловсролын байгууллага, Тамхигүй ресторан, зоогийн газар, Тамхигүй зах, дэлгүүр, Тамхигүй гэр бүл гэх мэтээр хөдөлгөөн өрнүүлэх талаар хэлэлцэж шийдвэрлэн ажил хэрэг болгон шат дараатай арга хэмжээг авч эхлээд байна. Мөн орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна.
“ХӨДӨӨ АЖ АХУЙН БИРЖ” СЭДЭВТ НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн туршилтын арилжаа хийгдэх болсонтой холбогдуулан “Хөдөө аж ахуйн бирж” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг 2013 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн зохицуулах зөвлөлийн ажлын алба, аймгийн Засаг даргын Тамгын газар, аймгийн Хүнс хөдөө аж ахуй, жижиг, дунд үйлдвэрийн газар, орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран зохион байгууллаа. Уг хэлэлцүүлэгт бирж хариуцсан мэргэжилтнүүд, малчид, хоршооны төлөөлөл, малын гаралтай түүхий эдийн худалдаа эрхэлдэг худалдаачид зэрэг 50 гаруй хүмүүс оролцож, биржийн туршилтын арилжааны бэлтгэл хангах, биржийн арилжаа болон арилжаанд оролцогчид тэдгээрийн үүрэг, бүтээгдэхүүний чанар, төлбөр тооцоо хийх аргын талаар мэдээлэл сонсож, харилцан санал солилцлоо.
Мөн хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн туршилтын арилжаа явуулахтай холбогдон биржийн зохицуулах зөвлөлийн ажлын албнаас 14 сумын ЗДТГ-ын мал эмнэлэг, үржлийн тасгийн мэргэжилтнүүдэд “Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн арилжааны мэдээлэл дамжуулах туршилтын программ эзэмшүүлэх, дадлага олгох” сэдэвт сургалтыг зохион байгуулав.
 
 
УИХ-ЫН ДАРГА ДОРНОД АЙМАГТ АЖИЛЛАА
            УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар, УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Г.Уянга, УИХ-ын даргын зөвлөх Д.Ганзориг болон албаны бусад хүмүүс, хэвлэл мэдээллийнхэний хамт Дорнод аймагт ажиллаа. 03 дугаар сарын 07-ны өглөө Аймгийн ЗДТГ-ын гадна талбайд Чойбалсан цэргийн хүрээний хүндэт жагсаал угтан авч хүндэтгэл үзүүллээ. Тэрээр аймгийн удирдлагуудтай уулзаж тулгамдаж буй асуудлуудын талаар сонслоо.
Дорнод аймгийн хувьд Халхгол сум зудын байдалтай нийт нутгаар 30-40 см цасан бүрхүүлтэй одоогийн байдлаар 4000 толгой мал хорогдоод байгаа талаар дуулгасан. УИХ-н дарга хэлэхдээ “хэдийгээр Аймаг Засаг даргагүй байгаа ч холбогдох агентлаг, газрын дарга нар ажлаа сайн хийх хэрэгтэй”. Ажлын хэсгээс Аймгийн удирдлагууд Улсын нөөцийн санд байгаа 10000 боодол өвсний үнийг чөлөөлж өгөх саналыг тавьсан ч хариуд нь “Хуулинд хэдийгээр мал сүрэг төрийн хамгаалалтад байна гэж заасан байдаг ч малдчид өөрийн хувийн хөрөнгөндөө анхаарал тавьж хадлан тэжээлээ сайн бэлдэх хэрэгтэй. Үнэгүй юм гэж байх ёсгүй. Төр засгийн хөрөнгөөр өвс тэжээл худалдан авч үнэгүй тараадаг асуудал 2012 оноос хойш зогсож байгаа…” гэсэн хариултыг УИХ-н дарга өгсөн юм. Аймгийн удирдлагуудтай уулзсаны дараагаар, дагалдан яваа гишүүдийн хамт аймгийн Политехникийн коллеж, ДБЭХСТөХК, БОЭТ, “Дорнод Нийтийн Аж Ахуй” ХХК зэрэг газруудаар орж ажил байдалтай нь танилцлаа. Дорнод аймгийн хувьд дэд бүтэц сайн хөгжсөн газар. Улсын төсвийн хөрөнгөөр дэд бүтэцийн асуудлаа шийдүүлчихээд барилгын зарим компаниуд барилгынхаа метр квт-ийн үнийг багасгах хэрэгтэй, үнэ өндөр байх ёсгүй гэдгийг их хурлын дарга энэ үеэр хэллээ. Аймгийн БОЭТ-ийн Хүүхдийн больницийн барилгыг шинэчлэх асуудлыг эмнэлгийн удирдлагууд УИХ-ын даргад тавьсныг нааштайгаар хүлээн авч “та нар газрынхаа асуудлыг шийдээд зураг төслөө гаргаад төрөх, хүүхдийн больницыг нэг цогцолбор болгох хэрэгтэй” гэсэн саналыг хэлсэн юм, тэрээр холбогдох албаныхантай ч ярилцана гэж амласан. Мөн аймгийн нэгдсэн эмнэлгийг цаашид зүүн гурван аймгийн иргэд ирж үзүүлдэг, нарийн оношлогоо эмчилгээг заавал хот гэлгүй Дорнод  хийлгэдэг болгох хэрэгтэй гэдгийг ч онцолж байлаа. Аймгийн эмнэлэг хүчин чадал тоног төхөөрөмжийн хувьд боломжийн хангагдсан. Аймгийн Дулааны цахилгаан станц Сүхбаатар аймаг болон Тамсагийн газрын тосыг цахилгаанаар хангаж байгаа цаашдаа хүчин чадлаа нэмэгдүүлэхийн тулд ахин өргөтгөл барих асуудал яригдаж байгаа. Үүнийг ч Их хурлын дарга дэмжиж байсан юм.  Үүний дараагаар аймгийн иргэд хөдөлмөрчидтэй хийх уулзалт хөгжимт драмын театр болж, маргааш өглөө нь УИХ-ын дарга Тамсагын зүг жолоо заллаа.
СУМДЫН ТАМГЫН ДАРГА НАР СУРГАЛТАНД ХАМРАГДАНА
АЗДТГ-аас бүх сумдын ЗДТГ-ын дарга нар Улаанбатаар хотод номын дуу сонсохоор удирдлагын академийн сургалт, судалгааны ажлын дагуу зорилтот сургалт 03 дугаар сарын 11-нээс 15-ны хооронд Улаанбаатар хотод боллоо. Сургалтад Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ аймгийн тамгын дарга нар хамрагдсан юм
 
БУРИАД УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД АЙЛЧИЛЖ БАЙНА
Дорнод дээд сургуульд ОХУ-ын Буриад улсын их сургуулийн төлөөлөгчид айлчилж байна. Буриад улсын их сургуулийн Үндэсний хүмүүнлэгийн сургуулийн захирал Б.Б.Зандараев, тэнхмийн эрхлэгч Е.Ф.Афанасьева, Л.Ц.Халхарова, багш В.Д.Патаева нар ирээд байна. Өнөөдөр Дорнод аймгийн ЗДТГ-т аймгийн Боловсрол соёлын газар, ЕБС-ийн төлөөлөл, захирлууд ЗДТГ-ын дарга П.Бат-Өлзий, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Н.Алтанцэцэг нар болон бусад албаны хүмүүстэй уулзаж, цаашдын хамтын ажиллагааныхаа талаар ярилцлаа. Мөн Дорнод дээд сургуулийн багш, оюутнуудтай уулзалт хийсэн байна.
НИЙГМИЙН ДААТГАЛЫН САЛБАРЫН БҮСИЙН СУРГАЛТ БОЛЛОО
Нийгмийн даатгалын байцаагчдын бүсийн сургалт манай аймагт энэ сарын 11-нд болж өнгөрлөө. Сургалтад Багануур дүүрэг, Хэнтий, Сүхбаатар, Дорнод, Сэлэнгэ, аймгийн НДХ-ийнхэн хамрагдсан байна. Сургалтын зорилго нь нийгмийн дөөтгөлыг шинэчлэх ажлын хүрээнд зохион байгуулагдсан. Энэ салбарт ажиллаж байгаа ажилчдын чадавхийг сайжруулах, харилцагчидтай ажиллах харилцааг сайжруулах, иргэдэд төрийн үйлчилгээг шуурхай хүргэх арга замыг сургалтын явцад заасан байна. НДЕГ-ын дэргэдэх ЭМДГ, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн “Нийгмийн даатгалын шинэчлэл” төслийн хүрээнд явагдсан уг сургалтийн эхнийх нь Дарханд, 2 дахь удаагийнх нь ийнхүү манай аймагт явагдлаа.
НОМЫН ХИШИГ ӨДӨР БОЛЛОО
Ардын уран зохиолч Ц.Дамдинсүрэнгийн нэрэмжит аймгийн төв номын сан, маршал Х.Чойбалсангийн нэрэмжит хилийн цэргийн 0132-р анги хамтран “номын хишиг өдөр”-ийг зохион явууллаа. Номын ач холбогдлыг олон нийтэд сурталчлан таниулах, харилцан мэдээлэл солилцох, цэрэг эрсийн мэдлэг оюунд номын далайгаас хишиг хүртээх зорилгоор зохион байгуулсан уг арга хэмжээнд 0132-р ангийн офицерууд оролцлоо. Цэрэг эрс нэг өдрийг буу зэвсгээр бус номоор амьсгалж өнгөрөөсөн байна. Удахгүй болох эр цэргийн баяраа угтаж тус анги олон нийтэд хандсан нэвтрүүлэг болгож “хишиг өдөр”-өө телевизээр цацах аж.
“АРХИГҮЙ АМЬДРАЛ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас зохион байгуулж буй “Архигүй амьдрал” аяны хүрээнд  1-р шатны хэлэлцүүлгийг 03 сарын 13-ны өдөр орон нутгийн Мижи телевизээр төрийн болон  төрийн бус байгууллага ард иргэдийн дунд шууд, нээлттэйгээр  зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт аймгийн ЗДТГ, Хэрлэн сумын ИТХ, Татварын хэлтэс, Мэргэжлийн хяналтын газар, Гаалийн газар, Цагдаагийн газар, Шүүх, БОЭТ, Архидалт мансуурлын эсрэг нийгэмлэгийн Дорнод салбар зөвлөл болон Монголын чөлөөт ажилтны төв зэрэг ТББ-ууд хамтран оролцов. Дорнод аймагт 2012 оны байдлаар нийт 7199 хүн эрүүлжүүлэгдсэн ба үүнээс 328 нь эмэгтэй, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 478 ба тэдгээрийн 360 хүн жолоодох эрхээ хасуулсан байна. Мөн аймгийн хэмжээнд архины тусгай зөвшөөрөл эзэмшиж буй 3 үйлдвэр, 4 бөөний төв, 8 супермаркет, 4 минимаркет, 224 дэлгүүр, 47 баар, 24 кафе байна. Аймгийн хэмжээнд нийт 313 архины тусгай зөвшөөрөл олгогдсон байгаа нь архины хэрэглээ хэр зэрэг өссөн, гамшгийн хэмжээнд тулж очсон байгааг харуулж байна. Тус хэлэлцүүлгээр архины үйлдвэрлэл болон архины худалдааны сүлжээ, хэрэглэгчдийн зан үйлийн тухай хэлэлцэж, асуудлаас гарах гарцыг уламжлалт аргаар бус зорилтот бүлгүүдэд аль байгууллага хүрч ажиллаж үр дүнд хүрч болох талаар хэлэлцсэн.  “Архигүй амьдрал” аяны хүрээн дэх хэлэлцүүлгүүдийг үе шаттай зохион байгуулж тодорхой бүлгийн төлөөллүүдийг оролцуулах бөгөөд ИТХ -ын дэргэдэх “Иргэний танхим”-аар дамжуулан ард иргэдэд шууд нээлттэй хүрэх юм. Иргэд олон нийтийн санал хүсэлтийг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын байранд болон www.ith.mn цахим хуудсаар хүлээн авч байна.
ЦАХИМ МЭДЭЭЛЛИЙН САМБАР ИРГЭДЭД ҮЙЛЧИЛНЭ
Аймгийн Хөдөлмөрийн хэлтэс цахим ажлын биржтэй болжээ. Ажил хайгч иргэн заавал хөдөлмөр зуучлалын мэргэжилтэнтэй уулзаж цаг алдахын оронд цахим самбараас өөрийн сонирхож буй ажлын байрыг хайхад л Монгол улс 21 аймагт байгаа бүх ажлын байрны мэдээллийг олж болох юм. Та өөрийн сонирхож буй ажлын байрны нэр, байршил, хэлбэр, үйл ажиллагааны чиглэл, цалингийн хэмжээ зэргээ бичээд хайхад мэдээлэлтэй тань тохирсон ажлын байрны саналууд дэлгэцэн дээр гарч ирэх юм байна. Одоогоор уг цахим самбар туршилтын шатанд ажиллаж байна. Туршилт амжилттай болоход ажил хайгч иргэд хүндрэл чирэгдэлгүй хүссэн ажлын байраа олох болох нь ээ.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dornod.gov.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70582233 утсаар хүлээн авна.
Заавал бөглөх *