2013 оны 1 дүгээр сарын мэдээ

ДОРНОД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ,
ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН 2013 ОНЫ 01 ДУГААР САРЫН МЭДЭЭ
 
 
Нэг. Удирдлага, зохион байгуулалтын бодлогын хүрээнд
 
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагааны талаархи мэдээлэл:
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн хуралдаан 2013 оны 01 дүгээр сарын04-ний өдөр хуралдаж,  Тодорхойлолт дэмжих тухай. /Улсын сайн малчин, улсын тэргүүний тариаланч, улсын тэргүүний фермер, тэргүүний тариаланч хамт олон, Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдаан зарлах тухай  зэрэг асуудлуудыг хэлэлцэж баталлаа.
Аймгийн иргэдийн Төлөөөгчдийн хурлын ээлжит бусхуралдаан 2013оны 01дүгээр сарын 07-нд хуралдав. Уг хуралдаанаар Аймгийн Засаг даргад дахин нэр дэвшүүлэх тухай, ИТХ-ын Төлөөлөгчийг эгүүлэн татах чөлөөлөх, Төлөөлөгчийг батамжлах тухай, Аймгийн Аудитын газрын 2012 оны ажлын тайлангийн тухай, Аймгийн хөгжлийн сангийн 2012 оны ажлын тайлангийн тухайзэрэг асуудлуудыг тус тус хэлэлцэв.
Аймгийн биеийн тамир спортын газраас зохион байгуулсан “Мөнгөн өвөл” цөс мөсний баярын Төрийн захиргааны байгууллагын дунд зохион байгуулагдсан тэмцээнд Хурлын ажлын алба баг хамт олноороо 3 дугаар байр буюу Хүрэл медлиар шагнагдлаа.
Хоёр.Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны талаархи мэдээлэл:
Төрийн албаны чиглэлээр:
Монгол улсын Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3,37.4, Төрийн албаны зөвлөлийн 2004 оны 17 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албан хаагчийн тоо бүртгэл хөтлөх журам”-ын 13-т заасны төрийн байгууллагуудаас төрийн албан хаагчийн бүрэлдэхүүн хөдөлгөөний тайланг авч аймгийн хэмжээнд нэгтгэн Төрийн албаны зөвлөлд хүргүүллээ. Төрийн албан хаагчийн бүрэлдхүүн хөдөлгөөний тайлангийн дүнгээр 131 төрийн байгууллага тооллогод хамрагдаж, 4272 төрийн албан хаагч тоологдлоо.
Төрийн албан хаагчдын ангилалаар авч үзвэл, улс төрийн албан хаагч 118, төрийн захиргааны албан хаагч 488 ,төрийн тусгай албан хаагч 141, төрийн үйлчилгээний албан хаагч  3525 ажиллаж байна.
 
Хяналт шинжилгээ, үнэлгээний чиглэлээр:
1.Аймгийн Засаг даргын дэргэдэх агентлаг, сумын Засаг даргын Тамгын газрын 2012 оны үйл ажиллагааг дүгнэх ажлыг зохион байгуулж, дүнг аймгийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулж, аймгийн тэргүүний агентлагаар Татварын хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Хүнс хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн газар, аймгийн тэргүүний сумаар Матад, Цагаановоо, Сэргэлэн сумдыг шалгарууллаа.
            2.Аймгийн төр захиргааны болон төрийн өмчит аж ахуйн нэгж байгууллагын удирдах ажилтны шуурхай хуралдааныг нийт 4 удаа зохион байгуулж, 2 тэмдэглэлийг албажуулан гаргаж, холбогдох агентлаг, сумдад хүргэн ажиллахын зэрэгцээ аймгийн нэгдсэн сайт болох www.Dornod.gov.mn сайтад байршуулж, хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна.
            3.2011 онд хяналт шинжилгээ, үнэлгээний тасгаас аймгийн нийт сумдад явцын мониторинг хийж ажилласан бөгөөд дээрх ажлын дүнг гаргаж, сумдын ололт, дутагдлуудыг нэгтгэн боловсруулж, дүн шинжилгээ хийж ажиллалаа.
            4.Мөн тасгийн дарга мэргэжилтнүүд 2012 оны үр дүнгийн гэрээгээ дүгнүүлэн, 2013 онд ажиллах үр дүнгийн гэрээгээ шинэчлэн байгууллаа.
 
Гадаад харилцааны чиглэлээр:
БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шинэ Барга Баруун Хошуунд “Цагаан сар угтах баяр”-ын арга хэмжээнд аймгийн Засаг даргын орлогч Л.Хишигтогтох тэргүүтэй 50 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид оролцоод ирлээ. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд аймгийн ИТХ, Засаг даргын Тамгын газар, зарим агентлагууд, байгууллагуудын дарга, соёл урлагийн салбарын хүмүүс оролцлоо.
Энэ хугацаанд төлөөлөгчдийн бүрэлдэхүүн 4 салбар хуралдаанд оролцож, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шинэ Баруун Барга хошуу, Дорнод аймгийн хооронд соёл урлаг, боловсрол, эрүүл мэнд, спорт, байгаль орчин, аялал жуулчлал, эдийн засаг, худалдааны талаар хамтран ажиллах тухай Санамж бичгийг боловсруулан гарын үсэг зурлаа.
Хоёр. Эдийн засаг, төсөв, санхүүгийн бодлогын хүрээнд
Төсвийн орлогын чиглэлээр:
Төсвийн орлогын талаар:
Орон нутгийн төсвийн нийт урсгал орлого 466.9 сая төгрөгт хүрч төлөвлөгөө 20.2 сая төгрөгөөр буюу 0,4 хувиар давж биеллээ.
Төсвийн орлогын төлөвлөгөөг аймаг 0.5 хувиар буюу 6.2 сая төгрөгөөр давуулан биелүүлж , сумд төсвийн орлогын төлөвлөгөөг нийт дүнгээрээ 0.9 хувиар буюу 13.9 сая төгрөгөөр давж биелүүллээ.
Аймгийн төсвийн нийт орлогын 18 нэр төрлөөс цалин хөлс түүнтэй адилтгах бусад орлогын татвар,,ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр , бусад татвар,түрээсийн орлого,усны төлбөрийн орлогын төлөвлөгөө 75-2,1 хувиар тасарлаа.
Булган сум төсвийн орлогыг 54,0 мян төгрөг, Гурванзагал сум төсвийн орлогыг 182,0 мян төгрөг, Матад сум төсвийн орлогыг 308,2мян төгрөг, Сэргэлэн сум төсвийн орлогыг 205,4мян төгрөг, Чойбалсан сум төсвийн орлогыг 941,4 мян төгрөг өөр тус тус тасаллаа.
Орон нутгийн төсвийн нийт орлого /мянган төгрөг/
ЇЗЇЇЛЭЛТ
 Тєлєвлєгєє
/єссєн дїнгээр/
 Гїйцэтгэл
/єссєн дїнгээр/
 Өөрчлөлт
 Тоо
 Хувь
    УРСГАЛ ОРЛОГО
446756,7
466931,69
20174,9
104,5
                   Цалин, хєлс болон тїїнтэй адилтгах
374150,0
367602,6
-6547,4
98,2
Орлогыг тодорхойлох боломжгүй иргэний тат
1983,0
2271,9
288,9
114,5
                   Бусад татвар
17430,0
14391,1
-3038,9
82,5
          1.3 Ємчийн татвар
9150,0
12269,2
3119,2
134,1
                   АТӨЯХэрэгслийн татвар
125,0
266931,2
10931,2
104,3
          1.6 Бусад татвар (тєлбєр, хураамж)
16293,2
29734,7
13441,5
182,5
       2. ТАТВАРЫН БУС ОРЛОГО
22557,0
32635,0
10078,0
144,7
 
Төсвийн зарлагын талаар: Аймгийн төсвийн нийт зарлагын гүйцэтгэл 2946,2 сая төгрөг үүнээс аймгийн төсвийн зарлага 1010,6 сая төгрөг байхаар төлөвлөгдсөнөөс гүйцэтгэлээр 901,6 сая төгрөг болж төлөвлөгдсөн зардлын 89,2 хувийг буюу гарсан гүйцэтгэлийг бүрэн санхүүжүүлж, сумдын төсвийн зарлага 2719,0 сая төгрөг байхаар төлөвлөгдсөнөөс гүйцэтгэлээр 2044,6 сая төгрөг болж төлөвлөгдсөн зарлагын 75,2 хувийг зарцууллаа.
 -Нийт зарлагын 56,0 хувийг цалин, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжинд ,5,6 хувийг тогтмол зардалд, 3847 хувийг бараа үйлчилгээний урсгал зардалд зарцууллаа.
Аймгийн төсвөөс сумдад олгох санхүүгийн дэмжлэгт 201,2 сая төгрөг, аймаг, сумын төсвөөс санхүүждэг төсөвт байгууллагуудын санхүүжилтэд 873,4 сая төгрөг,халамжийн сангийн санхүүжилтэд 582,0 сая төгрөг, тусгай зориулалтын шилжүүлгээр 2543,2 сая төгрөгийг батлагдсан хуваарийн дагуу бүрэн санхүүжүүллээ,
Орон нутгийн төсвийн нийт зарлага /мянган төгрөг/
ЇЗЇЇЛЭЛТ
 Тєлєвлєгєє
/єссєн дїнгээр/
 Гїйцэтгэл
/єссєн дїнгээр/
 Өөрчлөлт
 Тоо
 Хувь
 II. НИЙТ ЗАРЛАГА БА ЦЭВЭР ЗЭЭЛИЙН ДЇН
3729,6
2946,3
-783,3
79,0
          1.1 Цалин хєлс болон нэмэгдэл урамшил
1658,9
1490,8
-168,2
89,8
          1.2 Ажил олгогчоос нийгмийн даатгалд тєлєх шимтгэл
181,1
159,5
-21,5
88,1
          1.3 Бараа їйлчилгээний бусад зардал
831,0
513,1
-317,9
61,7
       Татаас ба урсгал шилжїїлэг
1058,6
782,9
-275,7
73,4
Гурав. Хууль, эрх зүйн бодлогын хүрээнд
 
Хууль хяналтын үйл ажиллагааны чиглэлээр:
Аймгийн Засаг даргын захирамжийн биелэлтэд байнгын хяналт тавьж ,,захирамжийн төсөлд виз өгч, 14 сумдын Засаг даргын захирамж 140, сумдын төсөвт газрын ерөнхий менежерүүдийн 40тушаалын хууль зүйн үндэслэлийг хянаж ажиллалаа.
2013 оны 1 дүгээр сарын байдлаар сургалт 3 сургалт зохион байгуулж 96 төрийн албан хаагчид хамрагдаад байна.
Хэлтсийн хэмжээнд сумдын Засаг даргын 2013 оны 1 дүгээр сард хянуулахаар ир 104 захирамж, Тамгын газрын даргын 40 тушаалыг хянаж илэрсэн зөрчил дутагдалыг арилгуулж ажиллалаа. Аймгийн Засаг даргын захирамж
Авилгатай тэмцэх газраас 2013 оны 01 дүгээр сарын 05-06ны өдрүүдэд манай аймгийн 21 агентлагийн удирдлагууд болон хөрөнгө орлогын мэдүүлэг хариуцсан эрх бүхий албан тушаалтнуудад сургалт зохион байгууллаа. Энэхүү сургалтанд нийт 61 албан хаагч хамрагдсан.
Сургалтаар авлигаас урьдчилан сэргийлэх талаар хэвлэл мэдээлэлийнхэний оролцооны талаар ярилцаж зөвлөмж өглөө.
Шинэ Үндсэн хууль батлагдсны 21 жилийн ойг угтан 2013 оны 01 сарын 13-нй өдөр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралтай дарга,аймгийн Засаг даргын орлогч нар АИХ-ын депутат нарыг хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүлсэн.
АИХ-д сонгогдож байсан хүндэт депутат Базарын Жадамбаа гуайтай дурсамж ярилцлагийг орон нутгийн “Шинэ суваг” телевизтэй хамтран зохион байгуулсан.
Мөн шинэ Үндсэн хуулийг батлагдсаны 21 ойн хүрээнд сонирхогчдын шатрын аврага шалгаруулах тэмцээнийг Дорнод аймгийн Шатрын холбоотой хамтран амжилттай зохион байгуулав. Уг шатрын тэмцээнд 2000 доош рейтингтэй 41 шатарчид оролцсон үүнээс 4 эмэгтэй шатарчин 37 эрэгтэй шатарчид оюун ухааны хүч чадлаа Швейцарь системээр 7 өрөг өрсөлдөж Г.Хүдэрчулуун нийт 6,5 оноогоор I байр, Д.Амармэнд 5,5 оноогоор II байр, Р.Нэргүй 5,5 оноогоор III байрыг тус тус эзэлсэн.
Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах, хадгалах, хянах талаар 2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хөрөнгө орлогын мэдүүлэг хариуцсан эрх бүхий албан тушаалтнуудын дунд сургалт зохион байгуулж нийт 23 эрх бүхий албан тушаалтнууд уг сургалтанд хамрагдлаа.
Сумдын хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлэг хариуцсан эрх бүхий албан тушаалтнуудын дунд 2013 оны 01 дүгээр сарын 24, 25-ны өдрүүдэд сургалт зохион байгуулж 14 сумын хөрөнгө орлогын мэдүүлэг хариуцсан эрх бүхий албан тушаалтнууд хамрагдлаа.
 
Архивын ажлын чиглэлээр:
Архивын Ерөнхий газраас ирүүлсэн албан бичгийн дагуу 2013 онд төрийн архивыг нөхөн бүрдүүлэх судалгаа, 2012 онд төрийн архивыг нөхөн бүрдүүлсэн график, аймгийн төвийн байгууллагуудын нөхөн бүрдүүлэлтийн төлөвлөгөө хуваарийг гаргаж хүргүүлэв.
Шинээр байгуулагдаж байгаа Хөдөлмөрийн хэлтэс дээр очиж архив, албан хэрэг хөтлөлтийн талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөв.
Архивчдын техник боловсруулалт хийсэн № 26, 93, 32, 106, 39, 76, 59, 69, 77, 78, 43, 71, 143, 70, 038, 23, 99, 58, 40, 36, 104, 98 хөмрөгүүдийн данс бүртгэлд нягтлан шалгалтыг хийж архивт хүлээн авлаа.
Аймгийн хүнс хөдөө аж ахуй жижиг дунд үйлдвэрийн газрын 1974-2008 оны нийт 28 хадгаламжийн нэгж, 102 хуудас баримт, Хэрлэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт баригдсан 100 хүүхдийн цэцэрлэгийн барилгын зураг, холбогдох материал нийт 12 хадгаламжийн нэгж 445 хуудас баримт, Хэрлэн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт баригдсан 12 дугаар сургуулийн барилгын зураг, холбогдох материал 14 хадгаламжийн нэгжийн 1009 хуудас бүхий баримтыг төрийн архивт хүлээн авч, хүлээн авсан бүртгэл, актыг үйлдэн Ф№125-ын бүртгэлийг шинэчлэн үйлдэв.
Хөмрөг үүсгэгч байгууллагын хүсэлтээр 3 байгууллагын 12 хадгаламжийн нэгжийг хадгаламжийн сангаас гадагш түр ашиглуулахаар олгож бүртгэлийг үйлдсэн.
345 иргэнээс лавлагаа мэдээллийн захиалга хүлээн авч 398 хөмрөгийн 1478 хадгаламжийн нэгжээс эрэлт хайлт хийж 506 лавлагаа хуулбар, 35 тодорхойлолт, 11 оны цалингийн түүврийг түүж нийт 1.283.000 төгрөгийн орлого оруулж ажиллалаа.
Нийт 96 хадгаламжийн нэгжид нягтлан шалгалтын ажлыг хийж, 20 ХН-ийг сэлбэн засаж, 150 хадгаламжийн нэгжийн 8111 хуудас баримтыг скайнерт оруулан, 250 хадгаламжийн нэгжийн үдэж хавтаслан нүүр бичлэг үйлдэж, 15946 хуудас дугаарлав.
 2013 оны 01 сарын 01-ээс 01 сарын 31-ийг хүртэлх хугацаанд нийт 85 байгууллагын 5 төрлийн  29515 ширхэгхэвлэмэл хуудасны захиалга авч стандартын дагуу хэвлэж дугаарлан бүртгэл хөтлөн холбогдох байгууллагуудад нь олгоод байгаа бөгөөд нийт 85 байгууллагын 1.948.050 төгрөгийн төлбөр орох ёстойгоос 29 байгууллагын 626000 төгрөгийн орлого оруулаад байна.
Энэ хугацаанд архивын байрны цэвэрлэгээ, үйлчилгээний ажлыг тогтмол хийж, хадгаламжийн санг 7 хоногт 2-оос доошгүй удаа чийглэн хадгаламжийн сангийн чийгийг хэмжээнд нь хүргэхээр ажилласан ба чийг дулааны хэмжилтийг 7 хоног бүр хяналт тавин бүртгэл үйлддэг болно.
 
Дөрөв. Боловсрол, соёл, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын бодлогын хүрээнд
 
Боловсролын чиглэлээр: БШУЯ-наас ирүүлсэн өвөлжилтийн талаарх албан даалгаврын хүрээнд Сэргэлэн сумын цэцэрлэг, Ерөнхий боловсролын сургууль, Цагаан-Овоо сумын цэцэрлэгийн тогооны асуудал хүндрэлтэй байсныг өөрсдийн нөөц бололцоондоо тулгуурлан шийдвэрлэснээр үйл ажиллагаа хэвийн явагдаж байна.
Аймгийн төвийн IY ангийн 32 багшийн хамруулсан Хүн байгаль хичээлийн арга зүй сургалт, Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэгээс зохион байгуулсан “Залуу багш хөтөлбөр”-ийн сургалт, БШУЯ-ны БМДИ зүүн бүсийн аймгуудын бага боловсролын 6 дахь жилдээ ажиллаж байгаа багш нарын үндсэн сургалтуудыг тус тус зохион байгуулснаар сургалтад нийт 180 орчим багш хамрагдаж арга зүй, мэдлэг чадвар, ур чадвараа нэмэгдүүллээ.
Хөдөлмөрийн гавьяаны улаан угийн одонт Нийслэлийн лаборатори 1 дүгээр сургуулийн 90 жилийн ойн нэрэмжит Физикийн “Их сорил 2013” онлайн олимпиадад манай аймгийн төвийн 7-9 дүгээр ангийн 60, Баян-Уул, Баяндун сумын сургуулийн 60 суралцагч оролцсноос алт 2, мөнгө 2, хүрэл 1, тусгай 2, нийт 7 шагналт байрыг эзэлсэн.
БШУЯамнаас оны шилдэгүүдээ тодруулснаас манай аймгийн Хэрлэн сумын Хан-Уул цогцолбор сургууль улсын тэргүүний сургуулиар шалгарсан бол 6 дугаар сургууль Шилдэг менежменттэй ТОП-20 сургуулийн нэгээр тус тус шалгарлаа.
Хэрлэн сумын 3, 5, 14, Матад, Сэргэлэн сумдын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн сонгон шалгаруулалт 1 дүгээр сарын 25-ны өдөр зохион байгуулагдлаа. Шалгаруулалтад нийт 12 иргэнийг оролцсон бөгөөд шалгалтын комисс тэнцсэн иргэдийн нэрсийн аймгийн Засаг даргад хүргүүлснээр 3, 14 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч нарыг томилоод байна.
Монголын багш нарын 47 дахь өдрийг угтан Мэргэжлийн багш нарын өдөрлөг, спортын уралдаан тэмцээнүүд болон олон талт арга хэмжээг зохион байгууллаа.
Соёлын чиглэлээр: Аймгийн Боловсрол, соёлын газраас Шинэчлэлийн засгийн газраас баримтлах соёл урлагийн бодлогыг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн “Соёл урлаг” сэдэвт сургалтыг 2013 оны 1 дүгээр сарын 17-18-ны өдөр Төв номын санд зохион байгууллаа. Сургалтаар Авьяас, Ном хөтөлбөрийн талаар мэдээлэл хийлээ. Сургалтад сумдын соёлын төвийн ажилтнууд, мэргэжлийн урлагийн байгууллагын уран бүтээлчид, нийт 60 хүн хамрагдлаа.
Алтан гадас одонт Хөгжимт драмын театр нь “Сонгодог бүтээл 2012” улсын уралдааны Гранпри шагнал хүртсэн бөгөөд шалгарсан бүтээлээ Дорнодчууддаа толилуулаа.
Нийгмийн даатгалын чиглэлээр:Тус хэлтэс нь  Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолоор баталсан 2013 оны нийгмийн даатгалын сангийн орлого зарлагын төсвийн хуваарийг өмнөх жилүүдэд орсон орлого, зарлагын гүйцэтгэл,аж аж ахуй нэгж байгууллага, даатгуулагчдын тоо, статистик суурин хүн амын тоо зэрэг үзүүлэлтийг харгалзан сумдуудад хуваарилан хүргүүлж төлөвлөгөөг оны эхнээс жигд ханган биелүүлэх, тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийг хугацаанд нь олгоход онцгой анхаарч ажиллаа.
НДҮЗ-ийн 2012 оны 12 дугаар сарын 03. ны 08 дүгээр тогтоолоор 2013 онд нийгмийн даатгалын санд орлого 12.8 тэрбум төгрөг, зарлага 27.3 тэрбум төгрөгөөр батлагдсан бөгөөд сангийн орлого зарлагын төсвийг сарын хуваарийн дагуу зориулалтаар нь зарцуулах, сан хооронд шилжүүлэн зарцуулахгүй, зардлын хэтрэлт гаргахгүй байхад бүртгэлээр хяналт тавьж санхүүгийн сахилгыг мөрдөн ажиллаж байна.
2013 оны 1 дүгээр сард тэтгэвэрт 9275 хүнд 1832.1 сая төгрөг, тэтгэмжид 208 хүнд 34,8 сая төгрөг, ЭМД-ын сангаас эмчилгээний зардалд 197.1сая төгрөг, эмийн үнийн хөнгөлөлтөнд 22.7 сая төгрөг, ажилгүйдлийн тэтгэмжинд 83 хүнд 13.8 сая төгрөгий тус тус хуулийн хугацаанд олгосон байна. Нийгмийн даатгалын шимтгэлийн авлага 2013 оны 1 дүгээр сарын 31-ний байдлаар 42.5 сая төгрөг байна.
            Нийгмийн даатгалын хамрагдалт: 2013 оны 1 дүгээр сарын байдлаар
Ш     Шимтгэл төлөгч ажил олгогч.. 52.
Ш     Заавал даатгуулагч ….2447
Ш     Сайн дурын даатгуулагч …107
Ш     Эрүүл мэндийн даатгалд …32045 даатгуулагч хамрагдсан байна.
 
Тэтгэврийн даатгалын санд:Тус хэлтэс нь нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламж, хүн ам, гэр бүлийн хөгжлийг дэмжих чиглэлээр давхардсан тоогоор нийт 29042 иргэнд үйлчилж 1.315.206,3  мянган төгрөг зарцуулсан.
Тэтгэмжийн даатгалын санд:Нийгмийн халамжийн тухай хуулийн 17 дугаар зүйлд заасны дагуу ахмад настны, хөгжлийн бэрхшээлтэй иргэний, тэжээгч нь нас барсан гэр бүлийн 18 хүртэлх насны хүүхдийн халамжийн тэтгэвэрт нийт 2346 иргэн хамрагдаж 248970,8 мянган төгрөг зарцуулав.
Нийгмийн халамжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасны дагуу ахмад настныг асарч буй иргэнд олгох тэтгэмжид 367 иргэн, байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг асарч байгаа 270иргэн, бүтэн өнчин хүүхэд асран хамгаалж харгалзан дэмжиж байгаа 187 иргэн, Гэр бүлийн тухай хуулийн 25.5-д заасан хүүхдийг гэр бүлдээ авч асран хамгаалж буй 7 иргэн болон хүүхэд, төрөл садангүй ганц бие ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг гэр бүлдээ авч асран хамгаалж байгаа 10 иргэн нийт 841 иргэнд 40381,6 мянган төгрөгийн нөхцөлт мөнгөн тэтгэмж олголоо.
Тус хэлтэс нь Нийгмийн халамжийн тухай хуулийн 19 дүгээр зүйл, Засгийн газрынтогтоолын дагуу байнгын асаргаа шаардлагатай хүүхдэд сард олгох мөнгөн тусламжид 169 иргэн, 18 нас хүрээгүй байхдаа бүтэн өнчин болсон 18 -24 насны иргэнд нэг удаа олгох мөнгөн тусламжид 3 иргэн, гэнэтийн аюул ослын улмаас орон гэргүй болсон өрхөд нэг удаа олгодог мөнгөн тусламжид 2 иргэн, 3 ба түүнээс дээш тооны 14 хүртэлх насны хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт жилд нэг удаа олгодог мөнгөн тусламжид 12 иргэн нийт 186 иргэн хамрагдсан. Дээрх нөхцөлт мөнгөн тусламжид 16490,0 мянган төгрөг зарцууллав.
Нийгмийн халамжийн тухай хуулийн 25 дугаар зүйл, Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн 5 дугаар зүйл, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуулийн 5 дугаар зүйлийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд утасны хөнгөлөлтөд 82, тэргэнцэрт 2, амралт сувилалын хөнгөлөлтөд 4, шүд 59, нүдний шил 9, нурууны хамгаалалт 1, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургуулийн замын зардал 4  иргэн нийт   161  иргэн хамрагдаж 8002,6 мянган төгрөг олголоо.
Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуульд зааснаар ахмад дайчдад сар бүр олгодог мөнгөн тусламжид 13 ахмад дайчин хамрагдаж 260,0мянган төгрөг зарцуулсан байна. Монгол улсын Засгийн газрын 2012 оны 9 дүгээр сарын 29 өдөр батлагдсан 70 дугаар тогтоолын дагуу Хүний хөгжил сангаас хүүхдэд мөнгө олгох ажлыг зохион байгуулж нийт 0-18 насны 25000 орчим хүүхэдэд данс нээлгэснээр 10 дугаар сарын 20 өдрөөс эхлэн хүсэлт гаргасан иргэн бүрийн банкин дахь дансад мөнгө нь байршсан.
Хүүхдийн мөнгө олгож эхэлснээс хойш дараах зөрчлүүд гарч байсан. Үүнд:
- Хүүхэд овог, нэрээ сольсон мэдээллээ Хүний хөгжил сангийн програм дээр засуулаагүй
- Давхар банкинд хүсэлт гаргасан
- Банк хүүхдийн мэдээллийг буруу шивсэн
- Иргэн хүсэлтээ 10 дугаар сарын 12 өдрөөс хойш гаргасан зэрэг нийт 2000 орчим зөрчлүүдийг холбогдох банкуудтай хамтарч арилгаж байна.
Эрүүл мэндийн чиглэрээр:
Эрүүл мэндийн байгууллагын 2012 оны гүйцэтгэлийн үнэлгээний тайлан болон аймгийн Засаг даргын 2011 оны 290 дүгээр захирамжийн дагуу мэдээ тайланг нэгтгэн ЭМХТөв болон АЗДТГ-т хугацаанд нь хүргүүллээ.
БОЭТ, өрх, хувийн хэвшлийн ЭМ-ийн байгууллагын ажиллагсад, эрүүл мэндийн сайн дурын ажилтан зэрэг нийт 60 хүнийг оролцуулсан “Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар ба судалгааны арга зүй” сэдэвт сургалтыг зохион байгуулав.
Эрүүл мэндийн газрын дарга аймгийн Засаг даргатай байгуулах 2013 оны үр дүнгийн гэрээний төслийн боловсруулав.
2013 онд Аймгийн эрүүл мэндийн байгууллагуудад шаардлагатай эм эмнэлгийн хэрэгсэл нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийг 1 сарын 7-ны өдөр АЗДТГазарт нээж 01 сарын 08-10-ны өдрүүдэд үнэлж 2013 оны 1 сарын 11-ны өдөр шалгаруулалтыг хийж гүйцэтгэв. Тендерт нийт 15 компани материалаа ирүүлснээс 11 компани шалгарч шалгаруулалтын мэдэгдлийг хүргүүлж гэрээ байгуулах ажлыг хийж эхлээд байна.
2013 оны 1 сарын 10 -ны өдөр “Санхүүгийн хямралын үед ядуу иргэдийн эрүүл мэндийг хамгаалах”JFPR9136 төслийн 12-р сарын тайланг сумдын эмийн эргэлтийн сангуудаас авч нэгтгэн ЭМЯ-нд хүргүүлсэн.
2013 оны 01 сарын 07-ны өдөр “Дорнод аймгийн бага насны хүүхдийн эндэгдлийн өнөөгийн байдал” сэдвээр хэлэлцүүлэг зохион байгууллаа. Уг хэлэлцүүлэгт 2012 онд нас барсан 12 тохиолдлын 8 тохиолдол нь хэлцэгдэж БОЭТ-ын хүүхдийн нарийн мэргэжлийн эмч нар, бүх ӨЭМТ, сумдын ЭМТ-ийн эмч нар оролцлоо.
01 дүгээр сарын 10-18-ны өдрүүдэд БОЭТ-ийн нөхөн үржихүйн эрүүл мэндийн кабинетийн эмчтэй хамран Хэрлэн сумын 10-н жилийн “Хан-уул цогцолбор”сургууль, “Шинэ хөгжил цогцолбор” сургуулиудын ахлах ангийн сурагчдын дунд ХДХВ/БЗДХ-ын урьдчилан сэргийлэх үзлэг хийж, шинжилгээ авлаа.Үзлэгт 712 хүүхэд орж 331 хүүхдээс ДОХ тэмбүүгийн шинжилгээ авснаас эерэг 11, өвчтэй 7, заг хүйтэн 6, мөөгөнцөр 3, трихомониаз 5, хамуу 2, колпит 7, бэлгийн үү 2 тус тус илэрч бүгдийг эмчилгээнд хамруулаад байна.
Долоо хоногийн даваа, лхагва гарагуудад “Эсэн мэнд амаржихуй” сэдэвт жирэмсний эхийн сургалтыг ЭМГ-ын даргын 2012 оны 01-р сарын 07-ны өдрийн А/02 тоот тушаалаар шинэчилэн баталсан төлөвлөгөөний дагуу тогтмол явуулж 22 хүнд хийсэн нь ноднингийн мөн үеэс 35% бага байна.
Өвчлөл голомтлон гарсан Хэрлэн, Баян-Уул, Цагаан-Овоо сумын сургууль, цэцэрлэгийн 2-14 насны хүүхдүүдэд тархвар судлалын заалтаар А гепатитын вакциныг 5000 хүн тун, В гепатитын вакцины 1000 хүн тунг Өрх, сумдын ЭМТөв, ЭМГ, БОЭТ, Хувийн хэвшлийн эмнэлгийн ажиллагсдад хийсэн.
1 сарын 23-нд зоонозын халдварт өвчний хүн мал эмнэлгийн салбар дундын зөвлөлийн техникийн ажлын хэсэг хуралдаж цаашид хийх ажлын төлөвлөгөө гаргаж салбар дундын зөвлөлд хүргүүлсэн.
Халдварт өвчний мэдээг өдөр тутам авч халдвар судалгааг хийж хариу арга хэмжээг авч ажилласан.
ХӨСҮТ-н захирлын ОУЭМД-г хэрэгжүүлэх төлөвлөгөөний зарим холбогдох заалтын биелэлтийг албан тоотоор хүргүүлсэн.
ХӨСҮТөвд зохион байгуулагдсан “Дархлаажуулалтын дараах урвал хүндрэл”-ийн талаархи сургалтанд Халдвар судлагч эмч илтгэл тавьж хэлэлцүүлсэн.
Томуугийн эргэлтэнд байгаа вирусийг тодорхойлох зорилгоор ХӨСҮТ-ийн амьсгалын замын лабораторид 17 сорьцийг хүргүүлсэн байна.
Хүүхэд хамгаалалын чиглэлээр:
Хэрлэн сумын 10 багийн нийгмийн ажилтнуудтай хамгааллын нэгжийн бүрэлдэхүүнээр уулзалт хийж, Хүүхдийн хууль зүйн хорооны журам танилцуулж, 2013 онд хүүхдийн эрхийн зөрчлийн талаар хэрхэн хамтарч ажиллах талаар санал солилцлоо.
Хүүхдийн гэмт хэрэг, эрх зүйн зөрчил, хамгаалал хариуцсан мэргэжилтэн гэмт хэрэгт холбогдсон болон гэрч, хохирогч 4 хүүхдийн байцаалтанд оролцож хяналт тавьж ажилласан ба тэдний гэр бүл, эцэг эхэд мэргэжил арга зүйн зөвлөгөөг өгч холбогдох арга хэмжээг авч ажилласан.
 Мөн насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэгт давтан холбогдож урьдчилан саатуулагдсан Б.Төрбаярын шүүх хуралдаандХэрлэн сумын 4-р багийн Засаг даргын хамт гэр бүлийн нөхцөл байдал болон хүүхдийн зан төлөвийн талаар харгалзан үзэж шийдвэрлэх тухай хүсэлт гаргасан.
   Хэрлэн сумын нутаг дэвсгэрт ажиллаж буй РС тоглоомын болон биллъярдын газрын үйл ажиллагаанд үзлэг шалгалт хийх “Хүүхэд үйлчилгээ-хяналт шалгалт” арга хэмжээний хүрээнд Цагдаагийн газрын Хүүхдийн алба, Мэргэжлийн Хяналтын газар,Хэрлэн сумын Захирагчийн ажлын алба, Боловсрол соёлын газартай хамтран 1-р сарын 18-19-ны өдрүүдэд 18-24 цагт нийт 16 тоглоомын газар, 10 биллъярдын газарт үзлэг шалгалт хийсэн ба тус тоглоомын газруудад орой болтол тоглож байсан 18 хүртэлх насны 60 хүүхдэд товч ойлголт, санамж зөвлөгөөг өгч тухайн газраас явуулсан.
 Хэрлэн сумын Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн 5-8-р ангийн 60 гаруй сурагчдад “Хорт зуршлаас сэргийлье”, “Компьютер тоглоом сэтгэцэд нөлөөлөх нь” ,“Видьео тоглоомын ESRB  зэрэглэл гэж юу вэ?” сэдэвт сургалтуудыг зохион байгууллаа.
Телевизийн зараар 5 сард төрөх хүүхэд үрчилнэ гэсэн мессэж Дорнод аймгаас бичсэн тухай интэрнэтийн www.chuhal.mn сайт дээр гарсан мэдээллийн дагуу хүүхдийн эрх хамгааллын нэгжийн ажилтнууд эрэн сурвалжилж холбогдох хүнийг олж уулзан сэтгэл зүйн зөвлөгөө, мэдээлэл өгч анхан шатны үйлчилгээ үзүүлсэн ба холбогдох багийн Засаг дарга, нийгмийн ажилтанд мэдэгдэж үүрэг чиглэл өгч ажиллалаа.
“Цодгор хүү-2013” өсвөрийн шатарчдын аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг 2013 оны 01-р сарын 14-ны өдөр зохион байгуулж нийт 12 сургуулийн 124 сурагчийг хамрууллаа.
         Өмч тооллогын ажлын хэсэг томилогдож байгууллагын 2012 оны өмч хөрөнгө болон нийт ажилтан албан хаагчдын хариуцсан эд хөрөнгөд тооллого хийж бүртгэлээ.
        Байгууллагын вэб сайт болон dnews.mn сайтуудад 2012 оны онцлох үйл явдлууд, оны шилдэг 9 хүүхэд, шилдэг анги, ээлтэй байгууллага, өсвөрийн шатарчдын “Цодгор хүү-2013” тэмцээн, “Хүүхдийн хөгжил хамгааллын шинэчлэлд хамтдаа” үндэсний чуулганы зөвлөмж зэрэг хүүхэдтэй холбоотой цаг үеийн мэдээ мэдээллийг цаг тухай бүрд нь шуурхай байршуулж олон нийтэд хүргэлээ.
“Онцгой байдлын үе дэх хүүхэд хамгааллын чадавхийг бэхжүүлэх нь” төслийн уулзалтанд оролцож, төсөлд хамрагдсан сургууль цэцэрлэгүүдээс гамшгийн талаарх мэдээлэл авах судалгааны аргачлал боловсруулах ажлыг нэгжийн хүрээнд хамтран зохион байгуулж ажиллалаа. Мөн бусад сургуулиудаас авсан судалгаан дээр нэгтгэл, дүн шинжилгээ хийх ажлыг гүйцэтгэж байна. 6 дугаар цэцэрлэгийн 3-6 насны хүүхдүүдээс гамшгийн талаар авах судалгааны аргачлалыг тус цэцэрлэгийн арга зүйчтэй хамтран боловсрууллаа. Уулзалтын үеэр ХГБХХ-ээс уг төслийгбусад байгууллагуудад түгээн дэлгэрүүлэх ажлыг зохион байгуулах саналыг оруулж шийдвэрлэлээ. Цаашид төсөл нь хүүхдийн оролцоонд тулгуурлах, чадавхийг бататгах, бусдад түгээн дэлгэрүүлэх бодлогод суурилан хэрэгжихээр боллоо.
Хүүхдийн үрчлэлийн асуудлаар олон нийтэд зарлагдсан зарын дагуу холбогдох утсыг нь олж холбогдох, кейс үүсгэх ажлыг нэгжийн хүрээнд хамтран түргэн шуурхай зохион байгуулсан ба цаашид анхаарлын төвд авч ажиллахаар шийдвэрлэлээ. Мөн хөдөлмөр эрхэлдгээс гадна унаачийн ажил үүрэг гүйцэтгэдэг хүүхдийн талаар Хэрлэн сумын 1 дүгээр багийн иргэн Б.А -ийн өргөдлийг хүлээн авч, хүүхдийг эрсдэлийн түвшинг тогтоох программд оруулж ажиллалаа. Хүүхдийг гэр бүлд нь нэгтгэх зорилгоор хүүхдийг хөдөлмөрлүүлж буй МУ-ын манлай уяач Д.Ононд албан тоот хүргүүлсэн ба хүүхдийг 02 дугаар сарын 08-ны дотор УБ хотоос авчруулахаар шийдвэрлэлээ. Цаашид хүүхдийг эрүүл мэндийн үзлэгт болон боловсролын үйлчилгээнд хамруулах ажлуудыг төлөвлөн зохион байгуулахаар болсон байна. Мөн Халхгол сумын Ялалт багт амьдардаг Б.Ш хэмээх хурдан морь унаач хүүхдийн нөхцөл байдлыг судлах, боловсролд хамруулах ажлыг зохион байгуулах чиглэлийг тус сумын Нийгмийн ажилтанд өгч ажилласан. Цаашид ч байнга холбоотой байх, дээрх хүүхдийг эрүүл мэндийн болон боловсролын үйлчилгээнд тасралтгүй хамруулахад анхаарч ажиллахаар тус Нийгмийн ажилтанд үүрэг өгч ажиллалаа.
Хэрлэн сумын 7 багийн нийгмийн ажилтантай 2013 онд хамтран ажиллах санал солилцох уулзалт зохион байгуулж, 2013 онд нийгмийн ажилтнуудад хүүхэд гэр бүлийн асуудлаар мэргэжлийн арга зүйг нэмэгдүүлэх сургалт, багийн сонгосон өрхүүдийг чадваржуулах бүлгийн сургалтыг хамтран зохион байгуулахаар шийдвэрлэсэн.
Хэрлэн сумын 8 сууц өмчлөгчдийн холбооны дарга нартай хүүхдийн хамгаалал, гэр бүлийн хөгжлийн асуудлаар санал солилцож, 2013 онд орцны жижүүр өрхүүдийн хүүхэд, насанд хүрэгчдэд бүлгийн сургалт, сэтгэл заслын сургалтуудыг графикийн дагуу зохион байгуулж байхаар тогтлоо.
Гэр бүлийн хүчирхийлэлд өртөж буй 1 хүүхдийн мэдээллийн дагуу нөхцөл байдлыг судалж, 2-р багийн нийгмийн ажилтантай хамтран ажиллаж байна.
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Отгонжаргалаар ахлуулсан ажлын хэсэг 2013 оны 01-р сарын 30, 31-ны өдрүүдэд ирж орон нутгийн хүүхдийн асрамж халамжийн байгууллагын стандартын хэрэгжилтийн явц байдалд үнэлгээ хийж ажилласан ба тус хэлтсийн дэргэдэх ОНТХХТөвийн үйл ажиллагаатай танилцаж заавар зөвлөгөө өгч ажиллалаа.
Тав.Хөгжлийн бодлогын бодлогын хүрээнд:
Мал аж ахуй:Дорнод аймгийн Засаг даргын 2013 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” А/01 тоот захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг 2013 оны 01 сарын 08-13-ны өдрүүдэд цас их орж, цаг хүндэрсэн Халхгол, Матад сумдадажиллаж, малчидтайуулзаж, цасныхэмжилтхийж, өвөлжилтийннөхцөлбайдалтайгазардээрньтанилцлаа. Үүнд:
Халхголсум 2012 ондгарсанхавар, намрын 5  удаагийнтүймрийнулмааснийт 2249,5 мянгангабэлчээрхээрийнтүймэртшатаж, шарцурамтайбайгаагаасбэлчээрийнхомсдолдорсон, нийтнутаг 13-60 смзузаанцасанбүрхүүлээрхучигдаж, 5-10 смзузаанхөрлөсөн, Монголулсынхилийндагууталгазартаа 60-80 смзузаанцастай,  нийтнутгаарбайнгынявганцасаншуургашуурчзамхаргуйхаагдаж, хүйтнийэрчэрсчангарчшөнөдөөхасах 38 хэм, өдөртөөхасах 28 хэмхүрчхүйтэрчбайгаагаасмалбэлчээрлэлт, ялангуяабогмалбэлчээрлэлтсаатаж, өвөлжилтхүндэрсэнбайна.
Баян-Уул, Баянтүмэн, Матад, Сэргэлэн, Цагаан-Овоо, Хөлөнбуйр сумын нутаг 15-19 см зузаан цастай, хүйтний эрч эрс чангарч шөнөдөө хасах 26-36 хэм хүрч хүйтэрч, байнга цасан шуурга шуурч, хатуурсан учир бог мал бэлчээрлэлт, автомашин, тээврийн хэрэгслэлийн хөдөлгөөн саатаж өвөлжилт хүндрэх төлөвтэй байна. Мөн аймгийн Засаг даргын 2013 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн “Хөрөнгө шийдвэрлэх тухай” А/09 захирамжаар Халхгол суманд шуурхай арга хэмжээ авах ажлын санхүүжилт 15,0 сая төгрөгийг аймгийн Засаг даргын нөөцийн сангаас,  Халхгол сумын малчдад шефийн харилцаатай “ДБЭХС” ХК 40,0 нүүрсний тусламж, Матад сумын малчдад аймгийн ИТХ-ын төлөөлөгч н.Базаргүр 10,0 тн хивэг, “Хан шувалдай констракшн” ХХК-ийн захирал н.Гэрэлбаатар 40,0 тн өвсний тусламж үзүүллээ.
Өвөлжилт хүндэрч байгаатай холбогдуулан сумын төвийн албан байгууллага, иргэд малчдад туслах аян өрнүүлж, өвс, эд материал, бэлэн мөнгөний тусламж үзүүлээд байна.
Аймгийн хэмжээнд 55,3 мянгантн өвс, аймаг, сумын аюулгүй нөөцөд 840тн өвсний нөөц бүрдүүлсэн бөгөөд сумын аюулгүйн нөөцийн өвсний 36,4 хувь буюу 305,7 тн өвсийг малчдад өгөөд байна.
 “Дорнод гурил” ХХК-д 600 тн хивэгний нөөцтэй байгаа ба сумдад үйл ажиллагаа явуулж буй гэрээт борлуулагчидаараа дамжуулан хивэг, тэжээлийн будааг малчдад тогтмол худалдаж байна. Мөн Улсын нөөцийн Дорнод салбарт хадгалагдаж байсан өвс, хорголжин тэжээл, хивэгийг малчдад худалдах, мэдээлэл хүргэх ажлыг зохион байгуулж байна.
Мал эмнэлэг:Сумдын мал эмнэлэг, үржлийн тасгуудад малын паразиттах болон боом, галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, гарын авлагыг хүргүүлэв.
Аймгийн Засаг даргын 2012 оны А/242 дугаар захирамжын дагуу Зоонозын халдварт өвчний хүн, мал эмнэлгийн салбар дундын зөвлөлийн хуралд ЭМГазар, МХГазар, ОБХэлтэстэй хамтарч 1 өдрийн сургалт зохион байгуулж, холбогдох мэргэжилтнүүдийг хамруулав.
Дорноговь аймагт гоц халдварт цэцэг өвчин гарсантай холбогдуулан аймгийн хэмжээнд мэргэжлийн хяналтын газартай хамтарч урьдчилан сэргийлэх тандалт судалгааг явуулж, холбогдох тайлан мэдээг цаг тухай бүрд нь Мал эмнэлэг үржлийн газарт тотмол мэдээлж байна.
Газар тариалан:“Газартариалангийнтөлөвлөлт”нээлттэйхэлэлцүүлэг 2013 оны 02 дугаарсарын 01-нийөдөрДорнодПолитехникколлежийнхурлынтанхимдболлоо.ХэлэлцүүлэгтаймгийнЗДТГазар, ХХААЖДҮГазар, ГХБХБГазар, МХГазар, УЦУОШАлба, Политехникколлеж, Дорнодбүсийнхөдөөажахуйнэрдэмшинжилгээ, үйлдвэрлэлийнтөвийнхолбогдохудирдлага, мэргэжилтнүүд, газартариалангийнчиглэлээрүйлажиллагааэрхэлдэг“Дорнодгурил”ХК, “БД”ХХК, “Алтайгрупп” ХХК, “Майдарынбуудай” ХХК, “Тэх” ХХК зэрэгажахуйннэгжийнтөлөөлөл, ахмадтариаланчид, хэвлэлмэдээллийнбайгууллагынажилтнуудзэрэг 30 орчимтөлөөлөгчид оролцлоо.
Оролцогчидгазартариалангийнүйлдвэрлэлдтулгамдаадбайгааулаанбуудайнсайнчанарыннутагшсаншилмэлсортынүр, хөрсхамгаалахтехнологи, үрийннорм, ургамалхамгааллынбодисыгсонгонхэрэглэхтүүнийхаягдлыгустгахтөвлөрсөнцэгбайгуулах, сүүлийнүеийнцомхгосонтехнологибүхийтрактор, тоногтөхөөрөмжийноператорчшаардлагатайбайгаа, тэднийг сургах, давтанмэргэшүүлэхажлынТехнологийнколлежтойхамтранхэрэгжүүлэх, улаанбуудайнтариалалтадсэлгээнийтарималыгсонгох, зурваслантариалах, тариалангийнталбайдхамгаалалтынойнзурвасбайгуулах, үртариахадгалах, хатаах, цэвэрлэхтөвлөрсөнбайгууламжбарихталаархэлэлцэнсаналбодлоосолилцлоо. ГаргасансаналыгаймгийнХХААЖДҮГ-ынмэргэжилтнүүднэгтгэндүгнэж, холбогдохаргахэмжээгхэрэгжүүлэх, мөнэнэоны 04 дүгээрсарынэхний 10 хоногтбагтаан“Тариаланчдынзөвлөгөөн”-ийгХалхголсумандзохионбайгуулахаартогтов.
Зургаа.Байгальорчин, үйлдвэрлэл үйлчилгээ, аялалжуулчлал, дэдбүтцийнсалбарынбодлогынхүрээнд:
1.Газрынхарилцаанычиглэлээр: 2012 оны ГазрыннэгдмэлсангийнтайлангсумдаасхүлээнавчнэгтгэнГТ-1-9 маягтууд болон дагалдаххүснэгтүүдээр зохихжурам, зааврындагуугаргаж, аймгийн Засаг даргаар баталгаажууланГХГЗЗГазартхүргүүлсэн.
            Азийн Хөгжлийн Банкнаас хэрэгжүүлж буй “Зүүн Хойд Ази дахь Бүсийн Бэлчээрийн Менежментийг сайжруулан Нүүрстөрөгчийн Санхүүжилтыг Бэхжүүлэх нь” төслийн хаалтын ярилцлага, семинар 1 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод зохион байгуулагдаж, газрын харилцааны ахлах мэргэжилтнийг оролцуулсан.
            “Сумдын тухайн жилийн төлөвлөгөө” боловсруулах ажлын зааврын дагуу Сэргэлэн, Баянтүмэн сумдын зурган мэдээллийг газрын мэдээллийн санд оруулсан.
Газрын харилцаа, барилга, геодези зураг зүйн газрындарга, Татварын ерөнхий газрын даргын хамтарсан 01/01 тушаалаар газрын төлбөр болон газраас авах үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөгчийн бүртгэл хөтлөх, харилцан мэдээлэл солилцох нөхцлийг бий болгох зорилгоор “Газрын төлбөр, татвар төлөгчийгмэдээллийн санг хөтлөх, газрын албан татвар, төлбөрийн мэдээ тайлан солилцох журам”-ын дагуу ГТМ-1 болон ГТМ-4 маягтыг цахим хэлбэрээр Татварын хэлтэст нэгтгэж хүргүүлэв.
Хэрлэн, Дашбалбар, Чойбалсан сумдын 100 гаруй иргэн, аж ахуй нэгжийн кадастрын зургийг мэдээллийн санд шивж оруулсан.
2.Байгаль орчны чиглэлээр: Аймгийннутаг дэвсгэрт 2012 онд ашигт малтмал олборлохүйлажиллагааявуулсанажахуйннэгжүүдийн үйлажиллагаа, байгальорчныгхамгаалах нөхөнсэргээлтийн чиглэлээр хийгдсэн ажлын дүгнэлтийг эцэслэн гаргаж Байгаль орчин, ногоон хөгжлийн Яаманд хүргүүлэх, аймгийн хэмжээний тусгай хамгаалалттай газар нутгийн судалгааг хавсралтын дагуу гаргах, БОХ маягтуудын дагуу тоон мэдээллийг бөглөж байгаль орчны статистик мэдээллийн санд оруулах зэрэг ажлуудыг гүйцэтгэлээ.
“Петро чайна дачин тамсаг Монгол” ХХК-д ахуйн зориулалтаар ашиглаж буй TW-21-8 дугаартай худгийн тоолуур гацсан учир шинээр тоолуур суурилуулж, 659550 төгрөгнийорлогыг орон нутгийн дансанд төвлөрүүлсэнбайна.
Зэрлэг амьтны хууль бус худалдаа хулгайн антай тэмцэх хамтарсан баг Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт баг, Өндөр бүрээт орчимд мэдээллийн дагуу хяналт шалгалтыг хийлээ. Тус шалгалтаар Халхгол сумын Ялалт багийн иргэдээс “Амьтны тухай” хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх заалтыг зөрчиж тодорхойлолтаваагүйамьтан, тэдгээрийнгаралтайтүүхийэдийгхудалданавсан Монгол улсад түр оршин суугч иргэн Улаандай овогтой Баатар /WU XUANLIN/, С.Саранцэцэг нараас мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.9 дэх заалтыг үндэслэн дараах зүйлсийг хураан авлаа. Үүнд: Булууцагаан–468 ширхэг, цулбуурт–140 ширхэг, мөнгөлөг хэлтэг–217 ширхэг, амарын цурхай–511 ширхэгийг нийт тус тус хураан авч, Хэрлэн сумын үнэлгээний комист хүлээлгэн өгсөн байна. Мөн багийн бүрэлдэхүүн 01 дүгээр сарын 21-24-ний өдрүүдэд Хавиргын боомт, Чойбалсан сум, Төмөр замын 103-р өртөө, Чулуунхороот, Хөх нуур чиглэлийн төв замуудад эргүүл шалгалт хийлээ.Шалгалтаар 23 тээврийн хэрэгслийг саатуулан шалгахад ноцтой зөрчил илрээгүй.
Халхгол сумын байгаль хамгаалагч Х.Балдорж хууль бусаар бургас бэлтгэсэн тул бэлтгэсэн бургасыг хурааж, 2 иргэнд байгаль орчны багц хуулийн талаар мэдээлэл хийж дахин зөрчил гаргахгүй байхыг анхааруулан гарын үсгийн баталгаа гаргуулсан байна.
Баяндун сумын Засаг дарга, БОХУБайцаагч, байгаль хамгаалагч нар Хайрхан, Түргэн багийн нутгаар эргүүл шалгалтыг зохион байгуулсан байна. Шалгалтаар Өвгөдийн улаан өндрийн өвөрт зээр агнахыг завдсан мотоциклтой 2 иргэнийг илрүүлэн буугхурааж, агнахыг завдсан үндэслэлээр тус бүрт 140400 төгрөгийн торгууль ногдуулсан.
Хөлөнбуйр сумын байгаль хамгаалагч Батмөнх, Буян-өлзий, БОХУБайцаагч Батхүү нар хамтран Хэрлэн гол дээр мал нядалсан газруудын малын сэвс болон 123-ын замын буудлын хог хаягдлыг цэвэрлүүлж 2 тн хогийг хогийн цэгт хаяулсан.
Дэлхийн байгаль хамгаалах сангаас “Халиу буга хамгаалах тухай” сэдэвт семинар 2013 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Баян-Уул суманд зохион байгуулж, сумын ойн нөхөрлөлийн 65 иргэнийг хамруулсан байна.
БОАЖГ-аас санаачлан Дорнод аймгийн Баян-Уул сумын болон ойн нөхөрлөл, ААН-ын ойн менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийн үнэлгээ, төлөвлөлтийг сайжруулах, уялдуулах, үр дүнг дээшлүүлэх талаар холбогдох зөвлөгөө өгөх, сумын ойгоос бэлтгэж буй модны хэмжээ, бодит хэрэгцээ, нөөц, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, сумын ойн менежментийн төлөвлөгөөтэй уялдуулах, Баян-Уул сумын ойн менежментийг сайжруулах чиглэлээр талуудын 2013-2014 онд хамтран ажиллах үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах чиглэлээр Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар, Баян-Уул сумын ИТХ, ЗДТГ-тай хамтран Баян-Уул суманд 2013 оны 01 дүгээр сарын 27-28-ний өдрүүдэд хэлэлцүүлэг зохион байгуулсан.
Хэлэлцүүлэгт БОНХЯ-ны ой хамгаалал, ойжуулалтыг зохицуулах хэлтсийн ахлах мэргэжилтэн Н.Энхтайван, ойн судалгаа хөгжлийн төвийн мэргэжилтэн Төгөлдөр аймгийн БОАЖГ-ын ой хариуцсан ажилтан, Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч, Баян-Уул сумын ИТХурал, Засаг дарга, ЗДТГазар, иргэд, аж ахуйн нэгж, нөхөрлөлүүдийн төлөөлөл нийт 97 хүн оролцож, ойн ашиглалт, хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, нөхөрлөл, сумын ойн менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтэд мониторинг үнэлгээ хийж, зөвлөмж өгч төлөвлөлтийг сайжруулах, уялдуулах, үр дүнг дээшлүүлэх талаар холбогдох зөвлөгөөөгч, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгжийн эзэмшил газрын хил зааг, улсын болон орон нутгийн хамгаалалттай газрын хил бүхий газрын зураг бэлтгэх ажлыг хамтран хийлээ.
4. Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр:
Сар шинийн баярыг угтан орон нутгийн үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, тэдгээрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, борлуулалтыг нэмэгдүүлэх зорилгоор 2009 оноос эхлэн жил бүр уламжлал болгон зохион явуулдаг “Сар шинийн өнгө – 2013” үзэсгэлэн худалдаа 2013 оны 02 дугаар сарын 02-04-ний өдрүүдэд 5 дахь жилдээ амжилттай зохион байгуулалаа.
Энэ жилийн цагаан сар угтсан үзэсгэлэн худалдааны зардлыг орон нутгийн төсвөөс санхүүжүүлэн хариуцаж, оролцогчдоос ямар нэгэн хураамж авахгүй, бүтээгдэхүүний үнэ хямд, шинэ бараагаар үйлчилж байгаа, мөн оролцож буй аж ахуйн нэгж, иргэд бараагаа сурталчилж борлуулалтыг нэмэгдүүлэх зорилгоор 20 мянган төгрөг тутамд азын сугалаа олгосноороо онцлог боллоо. Үзэсгэлэн худалдаанд оролцож буй аж ахуйн нэгж, иргэдээс Шилдэг үйлдвэрлэгчээр “БД” ХХК, Шилдэг менежменттэй аж ахуйн нэгжээр “Мах маркет” үйлдвэр, Шилдэг өрхийн үйлдвэрлэгчээр “Наймаалж” цех, Шилдэг борлууллалттай аж ахуйн нэгжээр “Найнги” ХХК, Шилдэг савлагаатай бүтээгдэхүүнээр Баяндун сумын “Баян халиу” цех, Шинийг санаалагчаар “Монгол гоёл” оёдлын цех шалгарлаа.
Үзэсгэлэн худалдаанд 10 гаруй үйлдвэрлэлийн салбарын 60 гаруй аж ахуйн нэгж, цех, иргэн, 200 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнээр оролцож 70 гаруй сая төгрөгний борлуулалт хийсэн. Мөн хөдөө сумдаас 10 гаруй аж ахуй нэгж, иргэд оролцож цагаан идээ, хүнсний ногоо, бусад бүтээгдэхүүнээрээ 5 сая төгрөгийн борлуулалт хийлээ.
5. Барилга, хотбайгуулалт, аялалжуулчлал, дэдбүтцийн чиглэлээр:
Эдийн засгийн хөгжлийн яамны хөрөнгө оруулалт төлөвлөлтийн мэргэжилтэнүүд 2013 оны 01 дүгээр сарын 02-07-ны өдрүүдэд ажиллаж, Дорнод аймагт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа болон баригдсан барилга байгууламж, томоохон үйлдвэрүүдтэй танилцлаа. Үүнд:
Хэрлэн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт баригдсан 640 хүүхдийн цэцэрлэг, Хөгжимт драмын театрын шинэ барилга, “Залуус” хотхон зэрэг томоохон барилга байгууламжуудтай, Цагаан-Овоо, Баян-Уул сумдын хөрөнгө оруулатын ажлууд, төлөвлөгдөж буй төсөл хөтөлбөрүүдийн байдалтай танилцаж үнэлэлт дүгнэлт хийлээ.
Улсын болон аймаг хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 2013 онд хийгдэх барилга, зам угсралт, засварлах ажлын зураг төсвийг зураг төсөв хийх эрх бүхий байгууллагуудад хуваарилж гэрээ байгуулж эхлээд байна.
Хэрлэн сумын 4 дүгээр багт баригдсан 640 хүүхдийн сургуулийн барилгыг Улсын комисст хүлээлгэн өгснөөр байнгын ашиглалтад оруулав.
Шинэчлэлийн Засгийн газраас баримтлах соёл урлагийн бодлогыг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн “Соёл урлаг” сэдэвт мэргэжил дээшлүүлэх сургалт 2013 оны 01 дүгээр сарын 17-нд аймгийн төв номын санд болж, сургалтад “Дорнод аймгийн аялал жуулчлалын өнөөгийн байдал, цаашдын зорилт” сэдвээр аялал жуулчлалын мэдээлэл хийлээ. Сургалтанд 13 сумын соёлын төвийнэрхлэгч, ажилтан мөн сумдын номын санч нар зэрэг нийт 47 хүноролцсон.
Соёл, Спорт, Аялал жуулчлалын яамнаас зохион байгуулсан “Монголын аялал жуулчлалын форум”-д Дорнод аймгаас ИТХ-ын даргын гадаад харилцаа аялал жуулчлалын зөвлөх Н.Хүрэлбаатар, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэн Б.Ганзориг, Дорнод аймийн Засаг даргын дэргэдэх аялал жуулчлалын зөвлөлийн зохицуулагч, “Чойбалсан хөтөч” ОНӨХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Амартүвшин, ”Халхтулга” ХХК-ийн захирал Х.Болорбаатар нарын бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид оролцлоо.
 
Сум орон нутгийн цаг үеийн мэдээлэл
 
Хэрлэн сум: /Аймгийн төв/
Цэргийн тоо бүртгэл явагдаж дууслаа
Аймгийн хэмжээнд цэргийн үүрэгтэн болон бэлтгэл офицеруудын 2013 оны цэргийн шинэчилсэн тоо бүртгэлийг 01 дүгээр сарын 03-наас эхлэн явуулж байна.
Тоо бүртгэлийн ажлыг аймгийн Засаг даргын захирамжийн дагуу сумдуудад төвлөрүүлэн явуулж байгаа бөгөөд Хэрлэн сумын цэргийн насны үүрэгтэнгүүдийнг тухайн албан байгууллаг, аж ахуй нэгжийн удирдлаг, багийн Засаг дарга нар хариуцан зохион байгуулж явуулж байна.
Ийм Аж ахуй нэгж байгууллагуудад 18-50 насны эрчүүдээ цэргийн үүрэгтний үнэмлэхээр нь өөрийн байгууллаг дээрээ бүртгэж бүртгэлээ аймгийн цэргийн штаб-д ирүүлэх үүрэгтэй юм.
Харин иргэний үүргийн дагуу бүртгэлд хамрагдаагүй тохиолдолд 5’000-50’000 мянган төгрөгийн торгуулийг Аймаг нийслэлийн Засаг дарга, цэргийн штабын дарга багийн Засаг дарга нар ногдуулдаг ажээ.
Байгууллага, Аж ахуй нэгжүүд цас мөсний цэвэрлэгээнд гарлаа
Энэ жил цас их орж хүйтний эрч чангарч байгаагийн хирээр гадаа талбай халтиргаа гулгаатай байгаа учраас явган явахад болон авто машинтай зорчиход хүндрэлтэй байгаа. Аймгийн онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу 1-р сарын 03-ны өдөр ХЭРЛЭН СУМЫН ЗДТГазраас ААН, албан байгууллагуудад албан тоот хүргүүлжээ. Албан тоотод Чойбалсан хотын төв болон туслах замуудад хальтиргаа гулгаа ихсэж, осол гэмтэл гарах болзошгүй нөхцлүүд үүссэнтэй холбогдуулан албан байгууллага, аж ахуйн нэгжүүд орчныхоо болон хуваарийн дагуу хариуцсан зам, талбайн цас мөсийг 2013 оны 01 дүгээр сарын 04-05-ны өдрүүдэд цэвэрлэн, дүн мэдээг илтгэх хуудсаар сумын Засаг даргын Тамгын газарт 2013 оны 01 дүгээр сарын 07-ны дотор ирүүлнэ үү хэмээжээ. Тухайн өдрүүдэд аймгийн албан байгууллага аж ахуй нэгжүүд цас цэвэрлэгээнд хариуцсан талбайгаа цас мөснөөс цэвэрлэж Аж ахуйн нэгж бүр дор бүртээ ойр орчмын 50 метр газраа цэвэрлээд цас мөснөөс салгаад хэвшчихвэл сайн юм. Тухайн байгууллагын орчимд хальтарч бэртсэн иргэд тухайн байгууллагаас эмчилгээний зардлаа төлүүлэх бүрэн эрхтэйг ААНБ-ууд анхааралдаа авууштай.
Авилагтай тэмцэх газраас сургалт зохион байгууллаа
Авлигатай тэмцэх газрын соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Бат-Отгон, Дотоод хяналт, шалгалтын ахлах мэргэжилтэн Мөнхбаяр, Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Мөнхжаргал нар Дорнод аймагт ирж хоёр өдөр ажиллаа.
Соён гэгээрүүлэх урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг шалган туслах, уяалдуудан зохион байгуулах чиглэлээр төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллагын түвшинд төлөвлөгөө боловсруулах, батлах, авлигын тухай хуулийн талаар болон хөрөнгө оруулгын мэдээллийг гаргахад дэмжлэг үзүүлэх чиглэлээр сургалтыг агентлаг байгууллагуудын удирдлага болон хөрөнгө оруулгын мэдээллийг хариуцсан мэргэжилтэнгүүдэд   зориулан зохион байгууллаа.
          Мөн тус газрын соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Бат-Отгон хэвлэл мэдээллийн хэрэгслийн удирдлага, сүлжээний байгууллагуудын удирдлагатай уулзаж цаашид хамтран ажиллах талаар ярилцлаа.
“Цодгор хүү” шатрын тэмцээн боллоо
Аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Цодгор хүү-2013” өсвөрийн шатрын аварга шалгаруулах тэмцээн 2013-01-14-ны өдөр ХГБХХ-ийн байранд нийт 5 насны ангилалаар амжилттай зохион байгуулагдлаа.
Тэмцээнд 25 сургууль, 18 цэцэрлэгийн нийт 117 хүүхэд оюун ухаанаа уралдуулсанаас ангилал тус бүрт эхний 5 байрыг шалгаруулж урамшуулсан ба 6-7 насны ангилалд Хэрлэн сумын 5-р сургуулийн сурагч Чимэдцэрэнгийн Тэмүүлэн, 8-9 насны эмэгтэй ангилалд Хэрлэн сумын 5-р сургуулийн 2А сурагч Баатарын Эгшиглэн, 8-9 насны эрэгтэй ангилалд Хан-Уул цогцолбор сургуулийн сурагч Бум-Очирын Пүрэвсүрэн, 10-11 насны эмэгтэй ангилалд Хэрлэн сумын 1-р сургуулийн 4В ангийн сурагч Туяагийн Хүслэн, 10-11 насны эрэгтэй ангилалд Хэрлэн сумын 6-р сургуулийн сурагч Энхбаатарын Төмөрбаатар нар тус тус шалгарч УБ хотноо болох “ЦОДГОР ХҮҮ-2013” өсвөрийн шатрын улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийн бичгээр шагнагдсан байна.
Дорнод аймгийн Улсын сайн малчин, тариаланч тодорлоо
Жил бүрийн Сар шинийн баярын өмнө улсын сайн малчин, тэргүүний тариаланч, тариаланч хамт олныг Засгийн газар шалгаруулдаг уламжлалтай. Шилдгүүдийн нэрс Засгийн газрын хуралдаанаар тодорлоо. Улсын сайн малчин, тэргүүний тариаланчдыг энэ сарын 24-25-нд Улаанбаатар хотноо урьж, шагналыг нь гардуулах юм байна. Улсын сайн малчин, Улсын тэргүүний фермер, Улсын тэргүүний малчдын бүлэг, Улсын тэргүүний тариаланч, Улсын тэргүүний тариаланч хамт олноор манай аймгаас дараах хүмүүс шалгарчээ.
Улсын   сайнмалчин
-Дорнод аймгийн Баяндун сумын 1 дүгээр багийн малчин Балжиннямын Балдорж,
Улсын   тэргүүнийтариаланч
- Дорнод аймгийн Баяндун сумын ногоочин Аюушийн Өлзийсайхан,
”Улсын сайн малчин”, “Улсын тэргүүний фермер”, “Улсын тэргүүний малчдын бүлэг”, “Улсын тэргүүний тариаланч”, “Улсын тэргүүний тариаланч хамт олон”-оор шалгарсан малчид, тариаланчид, иргэнийг орон нутгаас нийслэл хотод ирэх, буцах унааны болон хотод байрлуулахад шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэжээ.
Хүн амын талаас илүү хувь нь аймгийн төвдөө амьдарч байна
Аймгийн Статистикийн хэлтэс 2012 оны эцсийн байдлаарх Дорнод аймгийн нийгэм эдийн засгийн статистик мэдээллийг олон нийтэд танилцууллаа. Энэхүү тайланд дурьдсанаар манай аймаг 21.8 мянган өрхтөй бөгөөд 74.7 мянган хүн амьдарч байна. Үүний 55 хувь нь аймгийн төв Чойбалсан хотод, 19.6 хувь нь сумын төвд, 25.4 хувь нь хөдөө амьдардаг ажээ.
Хүн амын 59.8 хувь нь хөдөлмөрийн насныхан бөгөөд нийт хүн амын 28.4 хувь нь 16 хүртэл насны хүүхэд байгаа юм. Нийт суурин хүн амын тоо өнгөрсөн оныхоос 0.3 хувиар, хөдөлмөрийн насны хүн амын тоо 0.2 хувиар буурчээ.
2012 оны жилийн эцсийн байдлаар 1923 эх амаржсан ба нийт төрсөн хүүхдийн 1922 нь амьд төрөлт байв. Нийт амьд төрөлт өнгөрсөн оныхоос 70 тохиолдлоор буурсан байна.
Хүн амын дотор өвчлөл 34.6 мянган тохиолдол бүртгэгдэж, 10.0 мянган хүн тутамд 4625.5 өвчлөл, халдварт өвчин 2234 тохиолдол бүртгэгдэж, 10.0 мянган хүн тутамд  298.8  өвчлөл оногдож, өмнөх оны мөн үеэс халдварт өвчин 4 хувиар буурчээ.
Бүсийн оношлогоо эмчилгээний төв болон сумдын эмнэлгүүдэд амбулаториор  340.8 мянган хүнд үзлэг хийж, эмнэлэгт 17.5 мянган хүн хэвтүүлэн эмчилжээ. Хүн амын нас баралт 499 тохиолдол бүртгэгдсэн нь 1000 хүн амд 6.68 болж, өнгөрсөн оныхоос 7 тохиолдлоор өссөн байна. Хувийн хэвшлийн эмнэлэг эмийн сангууд 243.3  мянган хүнд үйлчилж,  917.5 сая  төгрөгийн орлоготой ажиллалаа.
Аймгийн хэмжээнд ерөнхий боловсролын 27 сургуулийн 506 бүлэгт 13.6 мянган хүүхэд суралцаж байгаа бөгөөд 17 дотуур байранд 1234 хүүхэд амьдарч  байна. Ерөнхий боловсролын 27 сургуульд ажиллагсдын 57.9 хувь буюу 781 үндсэн  багш хүүхэд багачуудад эрдэм ном зааж  байгаа юм.  Аймгийн 24 цэцэрлэгийн 133 бүлэгт 3.9 мянган хүүхэд хүмүүжиж, 279 үндсэн болон туслах багш ажиллаж байна.
Монгол Улсад шинэ Үндсэн хууль батлагдсаны 21 жилийн ой тохиолоо
Монгол Улсад шинэ Үндсэн хууль батлагдсаны 21 жилийн ойг аймгийн хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсгийг байгуулан, ойг угтаж зохиох ажлын төлөвлөгөө гарган ажиллалаа. Ойн арга хэмжээний хүрээнд Засаг даргын Тамгын газар Хууль зүйн хэлтэс иргэдийн Төлөөлөгчдийн Хуралтай хамтран шинэ Үндсэн хуулийг батлахад гар бие оролцож явсан аймгийн хүндэт Депутат нарыг хүлээн авч уулзан хүндэтгэл илэрхийлсэн.
Улс эх орондоо өөрсдийн хувь нэмрээ оруулж оюун ухааны хүчээ өгч явсан эдгээр депутатуудын төлөөлөл шинэ Үндсэн хууль бол Монголын ард түмний оюуны аугаа том бүтээл байсныг дурдаад энэхүү оюуны бүтээлийг хүндэтгэн оюуны их спорт болох шатрын тэмцээнийг зохион байгуулж байгааг хувиасаа талархан хүлээн авч байгаагаа илэрхийлж байлаа.
Монгол улсын Үндсэн хуулийн үзэл баримтлал, ач холбогдлыг сурталчлан таниулах зорилгоор АИХ-д сонгогдож байсан хүндэт депутат Базарын Жадамбаатай дурсамж ярилцлагийг орон нутгийн “Шинэ суваг” телевизийхэнтэй хамтран зохион байгууллаа.
Мөн шинэ Үндсэн хуулийг батлагдсаны 21 ойн хүрээнд сонирхогчдын шатрын аврага шалгаруулах тэмцээнийг Дорнод аймгийн Шатрын холбоотой хамтран амжилттай зохион байгуулжээ. Уг шатрын тэмцээнд 2000 доош рейтингтэй 41 шатарчид оролцсон билээ. Уг шатрын тэмцээнд нийт оролцсон шатарчдын хамгийн ахмад нь 78 настай Л.Намжил, хамгийн залуу тамирчин нь 19настай О.Баярхүү байлаа. 4 эмэгтэй шатарчин 37 эрэгтэй шатарчид оюун ухааны хүч чадлаа Швейцарь системээр 7 өрөг өрсөлдөж Г.Хүдэрчулуун нийт 6,5 оноогоор I байр, Д.Амармэнд 5,5 оноогоор II байр, Р.Нэргүй 5,5 оноогоор III байрыг тус тус эзэлжээ.
Шатрын тэмцээний нээлт, хаалтын арга хэмжээнд аймгийн ИХ нарийн бичгийн дарга Б.Энхээ АИХ-ын хүндэт депутат нарын төлөөлөгч Б.Жадамбаа, Б.Буяндэлгэр нар оролцож тэргүүн байр эзэлсэн шатарчдад шагналыг гардууллаа.
Тус үйл ажиллагааны хүрээнд шинэ Үндсэн хууль батлалцсан АИХ-ын депутат С.Пүрэвжавын гэрт очиж хүндэтгэл үзүүлжээ.
Аймгийн онцгой комисс хуралдлаа
Цаг агаар хүйтэрч, цас их орсны улмаас зудад нэрвэгдээд байгаа Халхгол суманд яаралтай арга хэмжээ авах талаар Аймгийн онцгой комисс хуралдлаа. Зудад боогдсон малчдын өвс тэжээл болон тус сумын шатахууны өр хамгийн тулгамдсан асуудал болоод буй. Түүнчлэн бага насны сурагчдыг амралтаар нь гэрт нь хүргэх хэрэгтэй байгаа юм. Иймээс дээрх асуудлыг шийдэхэд шаардагдах зардал болох 15,0-20,0 сая төгрөгийг аймгийн Засаг даргын нөөц сангаас гаргахаар болсон байна.
Үүнээс гадна шинээр томилогдсон сумын удирдлагууд, төрийн сангийн төлөөлөгч нарыг идэвхи санаачилгатай ажиллан шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг олох гарцыг хайх, 2012 оны харилцах дансныхаа үлдэгдэл 10,0 сая төгрөгийг өвөлжилт хүндэрсэн багийн иргэд, малчдад зарцуулах талаар зөвлөмж хүргүүлсэн байна.
Сум бүрт орон нутгийн хөгжлийн сангийн 500 сая төгрөг хуваарилагдаж буй. Тэгвэл энэ хөрөнгөөс ч тодорхой хувийг нь өвөлжилтийн хүндрэлийг даван туулахад зарцуулах боломжтой. Үүний тулд сумын ИТХ нь дахин хуралдаж шийдвэр гаргах ёстой юм.
Мөн тус сумын аж ахуйн нэгж байгууллага, нутгийн зөвлөл, малчдынхаа нөөц болоцоог бүрэн дайчлан өвөлжилтийг амжилттай даван туулахад татан оролцуулах, цэргийн албыг биеэр дүйцүүлэн хааж байгаа иргэдийг зам даваа цэвэрлүүлэх, малчдад өвс, тэжээл хүргэх ажилд дайчлах зэрэг зөвлөмжийг хүргүүлжээ.
БНХАУ-ын ӨМӨЗО-ны Алтан-Эмээлийн цагдаатай хамтран ажиллана
Дорнод аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Т.Оюунбаатар БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр аймгийн Шинэ Барга хошууны Алтан-Эмээл хотод албан айлчлал хийлээ.
Уг айлчлалаар Алтан-Эмээл хотын Дотоодыг хамгаалах товчоотой хамтын ажиллагааны гэрээ байгуулж, цаашид өнөөгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж ажиллах зорилгоор адил тэгш эрхтэй байх, хоёр улсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн эрхт байдал, үндэсний дотоод аюулгүй байдлыг хамгаалах, харилцан бие биенээ хүндэтгэж, өөрийн орны хууль тогтоомжийг удирдлага болгон хэд хэдэн асуудлаар харилцан тохиролцож хэлэлцэв.
Талууд өөрсдийн эрх мэдлийн хүрээнд тус бүрийн улс орны хууль тогтоомж, олон улсын гэрээ хэлэлцээрийг баримталж, Галт зэвсэг, сум, тэсэрч дэлбэрэх бодис шатамхай зүйлс, химийн хорт болон цацраг идэвхит бодис зэргийн хууль бус наймаа, тээвэрлэлт, Хил дамнасан мал хулгайлах гэмт хэрэг, Хар тамхи, мансууруулах болон сэтгэл мэдрэлд нөлөөлөх бодис, Эмэгтэйчүүд хүүхдүүд, хүн худалдаалах, хулгайлах, наймаалах, Олон улсын бүлэг зохион байгуулалттай гэмт хэрэг, Олон улсын алан хядах, хорлон сүйтгэх ажиллагаа, Хууль бусаар хил нэвтрүүлэн дамжуулах /Контрабанд/, Мөнгөн тэмдэгт баримт бичиг болон үнэт цаасыг хуурамчаар үйлдэн наймаалах, Эдийн засаг, санхүүгийн гэмт хэрэг зэрэг тодорхой төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох ажилд хамтран ажиллахаар тохиролцжээ.
Зүүн бүсийн аймаг дундын давж заалдах шатны шүүх Дорнод аймагт байгуулагдахаар боллоо
УИХ-ын чуулганаар Шүүхийн шинэчлэлийн багц хуулийн хүрээнд аймаг дундын давж заалдах шатны тойргийн шүүх байгуулах асуудлыг хэлэлцлээ. Уг хуулийн хэлэлцүүлгийн үед Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн давж заалдах шатны шүүхийг аль аймагт байгуулах асуудал ажлын хэсэг, байнгын хороо, УИХ-ын чуулганы эхний хэлэлцүүлэг дамжин нэлээн маргаан дагуулсаар байсан юм. Чуулганы эхний хэлэлцүүлгээр Хэнтий аймгийн Өндөрхаан хотод байгуулахаар тогтон, эцсийн хэлэлцүүлэгт оруулахаар Хууль зүйн байнгын хороонд буцаагдсан. Харин Хууль зүйн байнгын хорооны хурал дээр УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Р.Бурмаа нар уг давж заалдах шатны шүүхийг Дорнод аймагт байгуулах нь зүйтэй гэсэн хэд хэдэн үндэслэл бүхий зарчмын зөрүүтэй санал гаргаж байнгын хорооны гишүүдийн дийлэнх олонхийн дэмжлэг авч УИХ-ын чуулганд оруулсан юм. Ингээд УИХ-ын намрын ээлжит чуулганы 2013 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Зүүн бүсийн Давж заалдах шатны аймаг дундын шүүхийг Дорнод аймагт байгуулахаар шийдвэрлэлээ.
Дорнод аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд болон зарим УИХ-ын гишүүд давж заалдах шатны шүүхийг Дорнод аймагт байгуулах талаар улс төр, эдийн засаг, газарзүй, хүн ам зүйн үндэслэл сайтай саналууд хэлснээр гишүүдийн олонхи нь дэмжсэн юм.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dornod.gov.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70582233 утсаар хүлээн авна.
Заавал бөглөх *