Киргизийн Бишкек хотноо “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Ази тивийн аварга шалгаруулах” анхдугаар тэмцээн болж өндөрлөлөө. Тэмцээнд нийт 13 орны 110 шатарчин сонсгол, хараа, тулгуур эрхтэний бэрхшээлтэй гэсэн 3 төрлөөр өрсөлдсөн байна.
“Сонсголын бэрхшээлтэй” төрөлд 46 шатарчин оролцож, ур ухаан, цэцэн билгээ сорьсноос Дорнод аймгийн “Цагаан барс” шатрын клубын, тамирчин Цэрэнжавын Түмэнбаяр Азийн аварга болж, АЛТАН мeдалийн эзнээр тодорлоо.
Мөн “Тулгуур эрхтний бэрхшээлтэй” эмэгтэй төрлөөс СМ Мижгээгийн Хишигбаяр хүрэл мeдаль хүртлээ.
Манайхаас нийт таван шатарчин энэхүү тэмцээнд оролцсон бөгөөд Монголын шатрын холбоо хөгжлийн бэрхшээлтэй шатарчиддаа нийт 4,300,000₮-ийн дэмжлэг үзүүлэн ажилласан байна.

Монголын шатарчиддаа баяр хүргэе! 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *