IMG_0184

Дорнод аймгийн Нийгэм эдийн засгийн байдал 2017 оны 8 сарын байдлаар

Аймгийн хэмжээнд 2017 оны эхний 8 сард 1254 эх амаржиж, 1269 хүүхэд төрж, мөн нас баралт 281 болж өмнөх оны мөн үеэс амаржсан эх 154 (10.9%)-өөр, төрсөн хүүхэд 145 (10.3%)-аар, нас баралт 71 (20.2%)-ээр тус тус өмнөх оны мөн үеэс буурчээ. Нас баралтын шалтгааныг төрлөөр нь авч үзвэл хорт хавдрын нас баралт 94 тохиолдол бүртгэгдсэн ба нийт нас баралтын 33.5%, осол гэмтлийн нас баралт 36 тохиолдол буюу 12.8%-ийг тус тус эзэлж байна.

Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажилгүй иргэд 2017 оны 8 дугаар сарын эцэст 1828 болж,  1296 (70.9%) нь ажил хайгч иргэн, 532 (29.1%) нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байна.

Аймгийн хэмжээнд эхний 8 сард 361 хэрэг бүртгэгдэж, гэмт хэргийн улмаас 17 хүн нас барж, 167 хүн гэмтэж бэртсэн байна. Бүртгэгдсэн гэмт хэргийн тоо өмнөх оны мөн үеэс 19 хэргээр буюу 5.6 хувиар өссөн байна. Гэмт хэргийн улмаас аж ахуйн нэгж байгууллага, иргэдэд 2452.2 сая төгрөгийн хохирол учирсны 14.0 хувь буюу 343.1 сая төгрөгийг нөхөн төлүүлсэн байна. Нийт гарсан гэмт хэргийн 86 хэргийг 92  хүн согтуугаар үйлдсэн байна.

Нийгмийн даатгалын сангийн орлого 2017 оны эхний 8 сард 14577.8 сая төгрөг, зарлага 30594.1 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс орлого 1694.8 сая төгрөг буюу 13.2  хувиар, зарлага 2908.0 сая төгрөг буюу 10.5 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авагчдын тоо 11444 байгаа нь өмнөх оны мөн үеэс 11.6 хувиар өссөн байна.

Ургац хураалт улаан буудай 17012 га-д тариалалт хийснээс 8 сарын байдлаар 260 га-с 100 тонн, төмс 79.2 тонн, хүнсний ногоо 83.2 тонн-г тус тус хураан авч, малчид 61542 тн хадлан бэлтгэхээс 9 сарын 14-ний байдлаар 13717 тонн хадлан бэлтгэж төлөвлөгөөний биелэлт 22.3 хувьтай байна.

Орон нутгийн төсвийн нийт орлого (орон нутгийн төсөв, орон нутгийн хөгжлийн сан) 36115.8 сая төгрөг төлөвлөгдсөнөөс 94.2 биелэлттэй байна. Аймгийн төсвийн нийт зарлага 37594.4 сая төгрөг төлөвлөгдсөнөөс 33867.3 сая төгрөгийг санхүүжүүлсэн байна.

Аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл 36.2 тэрбум төгрөг, борлуулалт 36.1 тэрбум төгрөгийн гүйцэтгэлтэй байна.

Хэрэглээний үнийн индекс 2017 оны 8 дугаар сард өмнөх оны мөн үеийнхээс 3.2 хувь, жилийн эцсээс 3.7 хувиар өслөө.

Ерөнхийи индекс 2016 оны 12 сараас 3.7 хувиар согтууруулах ундаа, тамхи, мансууруулах бодис 5.3 хувь, гэр ахуйн тавилга, гэр ахуйн бараа үйлчилгээний бүлгийн үнэ 6.1, тээвэр 11.4 хувиар тус тус өссөн нь нөлөөлжээ.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dornod.gov.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70582233 утсаар хүлээн авна.
Заавал бөглөх *