Хөлөнбуйр сумын 1 дүгээр багийн нутаг “Өлзийтийн хөндий” гэх газар сумын төвөөс зүүн урагш 12 км-т нутаглаж буй малчин Б-гийн суурьт нийт 15 тооны мал, Булган сумын 4 дүгээр багийн нутаг “Туг уул” гэх газар сумын төвөөс баруун тийш 45 км-т отроор нүүж яваа Төв аймгийн Жаргалант сумын малчин Г-ийн суурьт 46 үхэр, 25 хонь нийт 71 тооны малд малын гоц халдварт шүлхий өвчний шинж тэмдэг илэрч батлагджээ. Үүнтэй холбогдуулан аймгийн Онцгой комисс хуралдаж тус сумдад үүссэн нөхцөл байдлын талаар шуурхай арга хэмжээ авч, сумдын удирдлагуудад холбогдох үүрэг чиглэл өглөө. Мөн өвчний шинж тэмдэг илэрсэн малыг устгалд оруулахаар болсон. Мал эмнэлэг үржлийн газраас яаралтай 20 литр вакцин /ОХУ-д үйлдвэрлэсэн/ татан авч байгаа бөгөөд шүлхийн голомтонд байгаа бүх малд нийт 10,5 литр вакциныг зарцуулах юм.
Өвчин гарсан сумдад хорио цээрийн дэглэм тогтоож, Баянтүмэн, Булган, Хөлөнбуйр суманд ариутгалын цэгүүд ажиллаж байгаа бөгөөд автомашины төрлөөс хамаарч 1000-3000 төгрөгний хураамж авч байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *