Дорнод аймгийн “Залуучуудын хөгжлийг дэмжих хөтөлбөр”-ийн 3 дугаар зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хөдөлмөрлөх таатай орчныг бүрдүүлэх зорилгоор Аймгийн Засаг даргын тамгын газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас хамтран “Нутгийн хөгжилд залуусын оролцоог нэмэгдүүлэх нь” бичил төслийн уралдааныг зарлалаа. Төсөлд үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 18-35 насны залуучууд хамрагдах боломжтой төдийгүй уг төсөлд 1,5 сая хүртэл төгрөгийн санхүүжилт олгох боломжтой юм байна. Төсөлтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг Аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Залуучууд хөгжлийн төвөөс авах боломжтой

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *