Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Л.Хишигтогтох, аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл, Аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Б.Алтансүх болон бусад албаны төлөөлөл өнөөдөр НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Наоми Китахара тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч ажил хэргийн уулзалт хийлээ.
Тэд Дорнод аймгийн Политехник коллеж, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн үйл ажиллагаатай танилцжээ.
Уулзалтын үеэр НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Наоми Китахара хэлэхдээ: Миний хувьд бусад аймаг болон Улаанбаатар хотод харагдаагүй нэг зүйлийг танай аймагт харснаа онцолж хэлэхийг хүсч байна. Дорнодыхон аливаа санхүүжилт, төсөл хөтөлбөр хүлээж суудаггүй, өөрсдөд байгаа нөөц боломждоо тулгуурлаж бие биенээ дэмжин ажилладаг нь шат шатны байгуулагад харагдлаа. Энэ бол маш их бүтээлч, сэтгэлтэй ард түмэн гэдгийг харуулж байна. Энэ бүх ажлыг зөв удирдлага, заавар чиглэл өгч ажиллаж байгаа Дорнод аймгийн удирдлагуудад талархах нь зүйтэй. Манай байгууллагын хувьд цаашид үргэлжлүүлэн хамтарч ажиллахдаа баяртай байна” хэмээн ярьлаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *