Дорнод аймгийн Засаг даргын захирамжаар сар бүрийн 11-ний өдрийг “Залуучуудаа сонсох өдөр” болгож, аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас 2017 оныг “Залуучуудын хөгжлийг дэмжих жил” болгох зорилт тавьсан энэхүү ажлын хүрээнд 7 дахь удаагийн уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа. Уулзалтаар салбар салбарын залуустай уулзаж тэднээс гарч буй санал хүсэлтийг сонсож, шийдвэрлэдэг болсноор нийт 70 гаруй сая төгрөгийн хөрөнгийг шийдвэрлээд байгаа юм. Долоо дах удаагийн уулзалтаар Зэвсэгт хүчний 327-р ангийн төлөөлөл 15 цэргийн албан хаагч, Хилийн цэргийн 0132-р ангийн төлөөлөл 15 цэргийн албан хаагч, нийт 30 хугацаат цэргийн албан хаагчид оролцож хүрэлцэн ирсэн удирдлагуудад санал, хүсэлтээ илэрхийллээ.
Энэ удаагийн уулзалтад аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга О.Байгалмаа, аймгийн ЗДТГ-ын цэргийн штабын  хошууч Ц.Энхбилэг, Гэр бүл, Хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Э.Жавхлан, Зэвсэгт хүчний 327-р ангийн захирагчийн орлогч, хошууч Нямбаяр, Хилийн цэргийн 0132-р ангийн 1-р орлогч, штабын дарга, хошууч Д.Дашдэндэв,  НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Наоми Китахара урилгаар оролцлоо.

IMG_0015 IMG_0024 IMG_0032 IMG_0037 IMG_0041

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *