Аймгийн хэмжээнд 2.2 сая толгой мал өвөлжинө

IMG_0015

Аймгийн удирдах ажилтны шуурхай хуралдаанд Хүнс, хөдөө аж ахуйн газрын   Мал, эмнэлгийн хэлтсийн дарга Г.Баярсайхан 2017-2018 оны өвөлжилтийн бэлтгэл ажил, цаг үеийн талаарх мэдээлэл танилцууллаа.

2017-2018 оны хөдөө аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлыг Засгийн газрын 186 дугаар тогтоол, Улсын онцгой комиссийн 02 албан даалгавар, ХХААХҮ-ийн сайдын 01 албан даалгавар, аймгийн Засаг даргын 05 албан даалгавраар өгсөн үүрэг чиглэлийн дагуу бэлтгэл ханган ажиллаж байгаа бөгөөд  2017-2018 онд 14 сумын 66 багийн 4398 малчин өрхөд 2.2 сая толгой мал өвөлжинө. Малчдын түвшинд 61.5 мянган тн хадлан бэлтгэхээс 2017 оны 09 дүгээр сарын 07-ны байдлаар 8.2 мянган тн хадлан бэлтгэж 13.2 хувьтай байна.

Тариалалт: 2017 онд үр тарианы тариалалтыг 9 сумын нутагт үр тарианы 23 аж ахуй нэгж тариа бригад 34.1 мянган га-д тариалалт хийсэн.

Үүнд: Улаан буудай 17.0 мянган га

Гурвалжин будаа 6.1 мянган га

Эмийн ургамал 1.5 мянган га

Тосны ургамал 6.5 мянган га

Малын тэжээл 1.7 мянган

Ногоон буурцаг 1.0 мянган га-д тус тус тариалсан.

Төмс, хүнсний ногооны тариалалт:

Төмс 294 га-д тарихаас 182.6 га-д, хүнсний ногоо 132 га-д тариахаас 92,5 га-д тариалж, төмс, хүнсний ногооны  тариалалт  70.3 хувьтай дууссан.

Ургац хураалтын ажил 2017 оны 09 дүгээр сарын 15-наас жигдрэнэ. Урьдчилсан байдлаар ургац хураалтын ажилд 450 оюутан, цэргийн албан хаагч ажиллах юм.

 

 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dornod.gov.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70582233 утсаар хүлээн авна.
Заавал бөглөх *