Монгол улсын Засгийн газраас хүн амаа вируст хепатитаас сэргийлэх, эрт илрүүлэх, оношлох, элэгний өвчлөл, эндэгдлийг бууруулах ажлыг эрүүл мэндийн салбарын тэргүүлэх асуудлын нэгэнд тооцож онцгой анхаарал хандуулсаар ирсэн. Үүний тод жишээ болох “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж эхэлсэн. Энэхүү хөтөлбөрийн хэрэгжилтэнд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Вируст хепатит ба элэгний хавдрыг эрт илрүүлэх” төслийг Олон улсын төрийн бус байгууллага болон хүмүүнлэгийн байгууллагуудаас санаачлан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, аймгийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн газар хамтран Дорнод аймагт хэрэгжүүлж байна.IMG_0024
Монгол улс нь хепатитийн В,С вирусын халдварын тархалт өндөр орны нэг бөгөөд 100,000 хүн ам тутамд элэгний хавдрын нас баралтаар дэлхийд тэргүүлж байна. Энэ үзүүлэлт нь дэлхийн дунджаас 7 дахин их байна.  Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Хишигтогтох манай аймагт элэгний хавдрын нас баралт улсын дунджаас 2 дахин өндөр байгаа нь анхаарал татах асуудал болж байгаа талаар онцлов. Иймд энэхүү төсөл нь цаг үеэ олсон ажил байлаа. IMG_0043
Монгол улс 2020 он гэхэд элэгний С вирусын голомтыг устгаж, халдварын тархалтыг бууруулах зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд энэхүү зорилтод хүрэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор “FIRE” төрийн бус байгуулагаас санаачлан дэлхийн өнцөг булан бүрт байгаа сайн санаат хүмүүсийн дэмжлэгтэйгээр уг төсөл хэрэгжиж байна. Төслийн нээлтийн үйл ажиллагаанд “FIRE” төрийн бус байгууллагын Гүйцэтгэх захирал хадагтай Мередит Поттс оролцлоо. IMG_0035
Энэхүү оношилгоог энэ оны 5 дугаар сард эхлүүлж байсан бөгөөд манай аймагт өнөөдрийн байдлаар зорилтот насны 11625 хүн буюу 57,9 орчим хувийг илрүүлэх шинжилгээнд хамруулсан үр дүнтэй байна. Цаашид энэхүү төсөл аймгийн төвд төдийгүй сумдад хуваарь гарган үнэ төлбөргүй явагдах юм. Энэ сарын 16,17-ны өдрүүдэд Тусгаар тогтнолын талбайд үзлэг явагдана. IMG_0047

IMG_0042

IMG_0036

IMG_0031

IMG_0028

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *