Зуны дугуйлан, сургалтад 1808 сурагч хамрагджээ

IMG_0014

Аймгийн удирдах ажилтаны ээлжит шуурхай хуралдаан 2017 оны 09 дүгээр сарын 11-ны өдөр боллоо. Аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Жавхлан “Зуны дугуйлан сургалтын төрөл, хамрагдсан байдал”-ын талаар мэдээлэл танилцууллаа.  Нийт 6 суманд үнэ төлбөргүй хичээллэсэн 4 төрлийн дугуйлан сургалтад 180 хүүхэд хамрагдсан байна. Дорнод аймгийн Ерөнхий боловсролын  24 сургуульд  14328 хүүхэд суралцдаг бөгөөд 2017 оны хичээлийн жилийн зуны амралтаар  буюу 06,07,08 дугаар саруудад 12 төвлөрсөн газрын 21 төрлийн 27  дугуйлан, зуслан, сургалтанд нийт  1808 сурагч  хамрагдсан  нь нийт  ерөнхий боловсролын сургуулийн   сурагчдын 12.7 хувийг эзэлж байгаа юм.

Аймгийн Гэр  бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх “Босоо бэрс” шатрын клуб, “Дорнын өнгө” хөтлөгч нэвтрүүлэгчийн дугуйлан, “Дорнын солонго” бүжгийн клуб, “Дорнод Монголын цирк”-ийн дугуйлан, Англи хэлний сургалт , “Модерн арт” зургийн дугуйланд нийт 265хүүхэд хамрагдсан.

Биеийн тамир спортын газрын дэргэдэх хөлбөмбөг, шатар, сагсан бөмбөг, бадминтон, гар бөмбөг, жудо, бокс, хөнгөн атлетикийн секцэд нийт 315 хүүхэд хамрагдсан.

Мөн “Кристал сургалтын төв”-ийн Монгол хэл, Математик, Монгол бичиг, англи хэл, шатар, оюун ухаан IQ, бүжиг, хэл яриа, сургуулийн өмнөх боловсролын сургалтад нийт 216 хүүхэд, “Үүлэн балет” бүжгийн  сургалтын төвд  58 хүүхэд, “Түгээмэл оюу” сургалтын төвийн дэргэдэх соробон сампин, англи хэл, гар урлал, бүжгийн сургалтад  66 хүүхэд тус тус хамрагдсан.

Аймгийн Засаг даргын дэмжлэгээр Баян-Уул, Цагаан-Овоо, Гурванзагал, Халхгол, Хэрлэн сумд болон Гэр бүлийн хөгжил дэвшил 3 хөтөлбөрт хамрагдаж “Тэмүүлэл зуслан”-д 400 өрхийн хүүхдүүдийг 50% хөнгөлөлттэйгээр хамруулж, зусланд байрлах хугацаанд Бүжгийн холбооны Дорнод аймаг дахь салбартай хамтран бүжгийн сургалтыг зохион байгуулж, аймгийн баяр наадмын нээлтийн үйл ажиллагаанд мэндчилгээ дэвшүүлсэн. Мөн “Дөлгөөн-Энх” зуслангийн хөтөлбөрт нийт 120 хүүхэд хамрагдсан байна.

Монгол улсад Ази номхон далайн 31 дүгээр жембори Олон улсын хүүхдийн “Найрамдал” зусланд 2017.07 дугаар сарын 27-ны өдрөөс 08 дугаар сарын 02-ны өдрүүдэд зохион байгуулдлаа. Тус жембори нь 100 жилийн дараа Монгол улсад 2 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд нийтдээ 46 орны 6000 гаруй скаут хүүхдүүд  оролцож, зохион байгуулах комисст сайн дурын болон үндсэн 1500 хүн ажилласан байна. Уг үйл ажиллагаанд Дорнод аймгаас 15 багштай 14 салааны 144 хүүхэд оролцож жемборийн “Намар” дэд зуслангийн “Хангарьд” хотхонд байрлан амжилттай оролцоод ирлээ.

Цагаан овоо сум-бүжиг, дууны дугуйланд нийт 120 хүүхэд,  Чойбалсан, Матад, Сэргэлэн, Булган сумдад “Монгол вэднис  төслөөс хэрэгжүүлсэн англи хэл, ёс суртахуун зан чанарын сургалтад нийт 145 хүүхэд, Хөлөнбуйр сум хичээлийн давтлага сургалтад 15 хүүхэд хамрагдсан.

Баян-Уул, Баяндун, Халхгол, Гурванзагал, Баянтүмэн, Чулуунхороот сумдууд   дугуйлан, сургалт  хичээллүүлээгүй байна.

 

 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dornod.gov.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70582233 утсаар хүлээн авна.
Заавал бөглөх *