Аймгийн Засаг даргын ивээл дор ахмад настны урлаг спортын 6-р наадам Чойбалсан хотод  2017 оны 09 дүгээр сарын 7,8-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Ахмад настны хөгжил, нийгмийн оролцоог дэмжиж, ахмад настнаа алдаршуулах, ардын болон орчин үеийн урлаг соёлыг  залуу хойч үеийнхэнд түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулах, ахмадуудыг идэвхжүүлэх зорилготой юм. Ач санах агуулга бүхий “Ахмад настны тухай хууль” шинэчлэн батлагдан хэрэгжиж байна. Энэ хуулийн зорилт нь ахмад настны эрхийг хангах, амьжиргаа, хөгжил, оролцоог дэмжих, нийгмийн үйлчилгээ авах боломжийг нэмэгдүүлэх, төрийн болон аж ахуйн нэгж, байгууллагын үүргийг тодорхойлж, тэдгээрийн үйл ажиллагааны эрх зүйн үндсийг боловсронгуй болгосноороо онцлог болж байна. Мөн аймгийн нийгмийн салбарын хүрээнд олон хөтөлбөр төслүүд хэрэгжиж байгаагийн нэг нь ”Ахмадаа ачлал” хөтөлбөр бөгөөд энэхүү хөтөлбөрийн хүрээнд ахмадын урлаг, соёлын наадмын үйл ажиллагааг зохион байгуулж байна.
Энэхүү арга хэмжээнд 13 сумын болон Хэрлэн сумын 10 багийн 170 гаруй ахмадууд урлаг, спортын 6 төрлийн тэмцээнд өрсөлдөхөөс гадна ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор 14 сумын хувиараа хөдөлмөр эрхлэгч ахмад настнууд өөрсдийн бүтээлээрээ “Би чадна” үзэсгэлэн худалдаанд оролцож байна.

IMG_0202 IMG_0208 IMG_0209 IMG_0211 IMG_0214 IMG_0215

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *