Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас 2017 оныг “Эрүүл хүнс-Эрүүл монгол хүн” зорилтот жил болгон зарласантай холбогдуулан тус салбарт хэрэгжүүлж буй үндэсний хөтөлбөр болон бусад төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг хангах, улмаар бүсийн болон улсын үзэсгэлэн худалдаанд оролцох бүрэлдэхүүнийг шалгаруулах, иргэдэд сурталчлан таниулах зорилготой “Хүнс хөдөө аж ахуйн үйлдвэрлэл-2017” үзэсгэлэн худалдааг энэ сарын 8,9-ний өдрүүдэд Тусгаар тогтнолын талбайд зохион байгуулна. Үзэсгэлэн худалдаанд оролцогчдоос дараах төрлөөр шилдэгүүдийг тодруулна.
Үүнд:
Шилдэг үйл ажиллагаатай Агропарк
Шилдэг экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэгч
Шилдэг өрхийн тариаланч
Шилдэг брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэгч
Импортыг орлох шилдэг хүнсний бүтээгдэхүүн
Шилдэг сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч
Шилдэг хоршоо, бүлэг, нөхөрлөл
Шилдэг хадлангийн салаа
Шилдэг зохион байгуулалттай оролцсон сум
Шилдэг зохион байгулагч мэргэжилтэн
Хөнгөн үйлдвэрлэлийн чиглэлээр 2 аж ахуйн нэгж, иргэнийг тус тус шалгаруулна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *