Дорнодчууд жил бүрийн энэ өдөр их зохиолч Ц.Дамдинсүрэнгийн намтар, уран бүтээлийг сурталчлана

21297696_1698550746835332_887761230_o

IMG_0250

Хичээлийн шинэ жилийн эхний өдөр буюу жил бүрийн 09 дүгээр сарын 01-ний өдөр Дорнод аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид Ардын уран зохиолч, Төрийн гурван удаагийн шагналт, Академич Цэндийн Дамдинсүрэнгийн намтар, уран бүтээлтэй танилцаж байх юм. Дорнод нутгийн ирээдүй болсон хүүхэд багачууддаа Монгол хэл соёлоороо бахархах үзлийг төлөвшүүлэх зорилготой уг захирамжийг аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн энэ оны 05 дугаар сард гаргасан билээ.
21284311_1698550720168668_1966297599_o
Өнөөдөр Ц.Дамдинсүрэнгийн нэрэмжит аймгийн Төв номын санд болсон уг өдөрлөгт Соёлын гавьяат зүтгэлтэн, утга зохиол судлаач, сэтгүүлч Л.Хэрээ их зохиолч Ц.Дамдинсүрэнгийн намтар, бүтээл, нэрэмжит номын сангийн өмнө сүндэрлэх их зохиолчийн хөшөө хэрхэн бүтсэн тухай сурагчдад танилцууллаа. Энэхүү арга хэмжээнд аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, Засаг даргын орлогч Ш.Ёл болон холбогдох албаны хүмүүс, Хэрлэн сумын ерөнхий боловсролын 6 дугаар ангийн 28 бүлгийн 800 гаруй сурагч оролцлоо. Мөн үеэр их зохиолчийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлсэн юм.
Дорнод нутгаас төрөн гарсан XX зууны манлай соён гэгээрүүлэгч, орчин цагийн Монгол хэлний дүрмийг үндэслэгч эрдэмтэн, орчуулагч, зохиолч Цэндийн Дамдинсүрэнгийн уран бүтээл нь яруу найраг, үргэлжилсэн үгийн зохиол, эрдэм шинжилгээний бүтээл, Монголын эртний зохиолын судалгаа шинжилгээ, орчуулгын зохиол гээд өргөн цар хүрээтэй. Цухас дурдвал: Монгол улсын Төрийн дуулалын үг, “Монголын нууц товчоо”-г орчин цагийн Монгол хэлнээ хөрвүүлсэн, С.Пушкины “Алтан загасны үлгэр” зохиолыг эх хэлнээ орчуулсан нь өдгөө ардын аман зохиол мэт нийтийн хүртээл болсон билээ.
21268246_1698550730168667_934891914_o
21244803_1698550736835333_906036004_n
IMG_0252

IMG_0254

IMG_0266

IMG_0257

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dornod.gov.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70582233 утсаар хүлээн авна.
Заавал бөглөх *