1-р цэцэрлэгийн хүүхдүүд эрүүл аюулгүй орчин бүрдсэн ариун цэврийн өрөөтэй боллоо

IMG_0528

Тус цэцэрлэгийн ариун цэврийн өрөөг Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр засч дуусгажээ. Нийт 20 орчим сая төгрөгний санхүүжилттэй энэхүү засварын материалыг “ЭС ЖИ ЭМ” ХХК нийлүүлсэн бол засварын ажлыг цэцэрлэгийн ажилтан албан хаагчид болон хүүхдүүдийн эцэг эх хамтран хийж гүйцэтгэлээ.
Хэрлэн сумын 1-р цэцэрлэгийн эрхлэгч Г.Бадраа хэлэхдээ: Ариун цэврийн өрөөний хувьд өмнө нь бариулгүй учраас хүүхэд суултуураас барьдаг тосгуурын шугам хоолой ил, суултуур цөөхөн болхоор бид бие биеэ хүлээдэг, зай бага,зохион байгуулалт буруу учраас олон хүүхэд зэрэг ашиглахад хэцүү зэрэг хүндрэлүүд тулгардаг байсан. Энэхүү засварын ажил хийгдсэнээр хүүхэд бие дааж ашиглахад хялбар болсон төдийгүй суултуур нь хүүхдийн өндөрт тохирсон, суултуур хоорондын зай томссон, бариул бүхий тусгаарлагчтай болсон, суултуурын тоо нэмэгдсэн, шал хальтардаггүй болсон зэрэг олон давуу талтай болсон. Иймд хүүхдүүдийн минь энэхүү эрүүл аюулгүй орчинг бүрдүүлэхэд онцгой анхаарч хөрөнгө мөнгөний асуудал шийдэж өгсөн орон нутгийн удирдлагууддаа талархал илэрхийлье. Бид хичээлийн шинэ жилдээ ийнхүү бэлэн боллоо” хэмээн ярьлааIMG_0536

IMG_0527

IMG_0526

IMG_0524

IMG_0522

IMG_0521

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dornod.gov.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70582233 утсаар хүлээн авна.
Заавал бөглөх *