Үндэсний сур харваа, Буриад сурын харваанд тэргүүлж Монгол улсын Мэргэн цол хүртсэн Дорнод аймгийн Цагаан-овоо сумын уугуул Батбаярын Баярчимэгийн цолны мялаалгын харваа өнөөдөр Аймгийн Үндэсний Сурын талбайд боллоо. Энэхү үйл ажиллагаан Аймгийн Сурын холбооны тэргүүн, Аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат, Аймгийн ИТХ-ын дарга Л.Хишигтогтох, Б.Баярчимэгийн өвөө Улсын мэргэн Игор зэрэг олон хүндэт зочид уригдан оролцлоо.

Дорнод аймаг өнгөрсөн жил улсын хэмжээнд үндэсний их баяр наадмаар бүх сумдаа сур харвааг зохион байгуулсан АНХДАГЧ аймаг болж чадсан тул Монголын үндэсний сурийн холбооноос талархал гардан авч байсан. Мөн 2013 оноос Монгол нум дэд хөтөлбөрийг аймгийн ИТХ-аас батлуулж ажилласан. Сум бүрт сургалтын нум, бусад хэрэгсэлтэй болгосноор сум орон нутагт сурын спорт жигд хүртээмжтэй хөгжиж олон уралдаан тэмцээнд Дорнодын сурчид амжилт гаргадаг болсон. Дорнод аймгийн аль ч суманд баяр наадмаар сурын харваа тогтмол явагддаг болсон юм. Нэг үгээр эрийн 3 наадмаа утгаар нь хийдэг, үндэсний спортоо жигд хөгжүүлдэг аймаг болж чадсан юм.

Энэ жилийн хувьд ч энэ төрлөөр амжилт дүүрэн байж улсын баяр наадамд спортын мастер Б.Баярчимэг 40 сумнаас 34 онож, улсын мэргэн цолны болзол хангасан юм. Тэрбээр “Алдар” спорт хорооны тамирчин, Зэвсэгт хүчний 284 дүгээр анги, “Жем интернэйшнэл” компанийн харваач юм. Улсын наадмаас анхны медалиа хүртэхдээ ийнхүү хоёр төрөлд түрүүлж, улсын мэргэн цол хүртсэн гайхалтай амжилтыг үзүүлжээ.

IMG_0208 IMG_0199 IMG_0193 IMG_0190 IMG_0179 IMG_0178 IMG_0192IMG_0173

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *