Монгол улсын шинэ Мэргэн Б.Баярчимэгийн цолны мялаалгын харваа маргааш болно

16244

Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ойн их баяр наадмын Үндэсний сур харваа, Буриад сурын харваанд тэргүүлж Монгол улсын Мэргэн цол хүртсэн Дорнод аймгийн Цагаан-овоо сумын уугуул Батбаярын Баярчимэгийн цолны мялаалгын харваа маргааш буюу 2017.08.24-ний өдөр Аймгийн Үндэсний Сурын талбайд болно.

Энэ жилийн улсын баяр наадамд спортын мастер Б.Баярчимэг 40 сумнаас 34 онож, улсын мэргэн цолны болзол хангасан юм. Тэрбээр “Алдар” спорт хорооны тамирчин, Зэвсэгт хүчний 284 дүгээр анги, “Жем интернэйшнэл” компанийн харваач юм. Улсын наадмаас анхны медалиа хүртэхдээ ийнхүү хоёр төрөлд түрүүлж, улсын мэргэн цол хүртсэн гайхалтай амжилтыг үзүүлжээ.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dornod.gov.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70582233 утсаар хүлээн авна.
Заавал бөглөх *