“Нийгмийн үйлчилгээ-багш танд” өдөрлөг маргааш болно

20882970_1476134322430498_3191699356644445955_n

“НИЙГМИЙН ҮЙЛЧИЛГЭЭ-БАГШ ТАНД” ӨДӨРЛӨГТ 08 ДУГААР САРЫН 22-НД ДОРНОД АЙМГИЙН НИЙТ БАГШ СУРГАН ХҮМҮҮЖҮҮЛЭГЧДИЙГ ӨРГӨНӨӨР ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА. БИД ТА БҮХЭНДЭЭ ДАРААХ ҮЙЛЧИЛГЭЭГ ХҮРГЭНЭ.ҮҮНД:

09:00-17:00 цагт Хан-Уул цогцолбор сургуулийн спорт зааланд зохион байгуулагдана.
Аймгийн ЗДТГ-ын ХЭЗХ, Монголын өмгөөлөгчдийн холбооны Дорнод дахь салбар, Хүний эрхийн үндэсний комиссын Дорнод дахь салбар:
-Хууль зүйн зөвлөгөө мэдээлэл өгч, эрх зүйн туслалцаа үзүүлэх,
Биеийн тамир, спортын газар:
-Спортын олон төрөлт секц дугуйлангийн сургалт, үйл ажиллагааны талаарх мэдээлэл түгээх,
Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар:
-Гэр бүлийн тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хуулийг сурталчлах, зөвлөгөө мэдээлэл өгөх,
-Гэр бүлийн хөгжлийг дэмжих хөтөлбөр, Залуучуудын хөгжлийг дэмжих хөтөлбөр, Хүүхдэд ээлтэй засаглал-2020 хөтөлбөрүүдийн танилцуулга мэдээлэл хүргэх,
Татварын хэлтэс:
-Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хэрхэн хамрагдах тухай зөвлөгөө өгөх,
-Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн мэдээлэл сурталчилгаа хийх,
-Иргэний татварын тухай мэдээлэл түгээх,
Улсын бүртгэлийн хэлтэс:
-Үндэсний энгийн гадаад паспортын сунгах,
-Иргэний гэр бүлийн байдал, гэрлэлт, төрөлт, шилжилт хөдөлгөөний бүртгэл хийх,
-Эд хөрөнгийн эзэмшлийн талаарх зөвлөгөө өгөх,
-Иргэний цахим үнэмлэхний материал хүлээж авах,
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар:
-Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээ үзүүлэх хөтөлбөрийн талаарх мэдээллийг боловсролын салбарын ахмад ажилтанд хүргэх, зөвлөх үйлчилгээ үзүүлж буй ахмадууд зөвлөгөө өгөх үйлчилгээний талаарх мэдээллийг
-Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр төслийн талаарх мэдээлэл хүргэх
-Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөх үйлчилгээг үзүүлэх,
-Нийгмийн халамжийн үйлчилгээний талаарх хуулийн мэдээлэл зөвлөгөө өгөх,
Эрүүл мэндийн газар, Бүсийн оношлогоо эмчилгээний төв:Эрүүл мэндийн даатгалын дэвтрээр
-Ажлын байрны дасгал, хөдөлгөөн заах,
-Элэгний В, С вирус, сахарын шинжилгээ хийж зөвлөгөө өгөх,
-Цусны даралт, биеийн жин, өндөр хэмжиж зөвлөгөө өгөх,
Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс:
-Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хуулийн сурталчилгаа хийж, шинээр орсон өөрчлөлтүүдийн талаар мэдээлэл, зөвлөгөө өгөн гарын авлага тараах,
-Эрүүл мэндийн даатгалын дэвтрийн баталгаажуулалт хийх,
Үндэсний лаборатори Хан-Уул цогцолбор сургууль:
-Сургуулийн үйл ажиллагааг сурталчлах
“Өүлэн менч”-ХХК:
-Суралцагчдын дүрэмт хувцасны үзэсгэлэн, худалдаа гаргах зэрэг байгууллагууд оролцож багш сурган хүмүүжлэгчдэд төрийн үйлчилгээг хүрэн ажиллах болно.
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР,
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ БОЛОВСРОЛ, СОЁЛ УРЛАГИЙН ГАЗАР

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dornod.gov.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70582233 утсаар хүлээн авна.
Заавал бөглөх *