20637963_501250243555073_7636310828831375272_n

Хэрлэнгээ хайрлана-хамгаална

Хэрлэн голын урсац багассантай холбогдуулан Аймгийн Засаг дарга шуурхай арга хэмжээ авч 2 ажлын хэсэг байгуулсан. Эхний бүрэлдэхүүн Хэрлэн голын эхээс төгсгөл хүртэл судалгаа шинжилгээ хийж ажиллах бол хоёрдох хэсэг Хэрлэн голын эрэг орчмын цэвэрлэгээг үе шаттай зохион байгуулж явуулах юм. Аймгийн Засаг дарга эхний ажлын хэсгийн хамт Төв аймгийн Мөнгөнморьт сумын Хэрлэн голын усны дээд харуулын цэг, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутаг Бурхан халдун уулаас эх авч Хэрлэн голд цутгадаг Богдын голын бэлчир хүртэл явж газар дээр нь ажиллалаа. Тэд зургаа дахь өдрөө ийнхүү ажиллаж байна.
Хэрлэн голд 30 орчим гол, горхи цутгадаг бөгөөд 5, 6 сард хуурайшсаны улмаас өмнөх жилүүдтэй харьцуулахад урсац багассан тухай Мөнгөнморьт сумын удирдлагууд хэлж байлаа. Хэрлэн голын дээд гүүр, эхний усны харуулын цэг “Хэрлэн Хонгон”-нд очиход энэ жил Хэрлэн голын усны төвшин бага байгаа талаар тхнилцууллаа.
Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн Хэрлэн голын усны төвшин хэт бага байгаа учир тус голоос ус ашигладаг аж ахуйн нэгжүүдийн усны хэрэглээг түр хориглох талаар 6,7-р сард холбогдох мэргэжлийн байгууллагуудад удаа дараагийн үүрэг чиглэл өгсөн. Ажлын хэсэг ийнхүү 6 дахь өдрөө ажиллаж байна. Тэд цааш Дорнод аймгийн төвөөр дамжин хилийн бүс хүртэл үргэлжлүүлнэ. Хэрлэн голын дагуу явж байгалийн болон хүний хүчин зүйл голын урсацын сэргээгдэх байдлын талаар судалгаа, дүгнэлт хийж холбогдох арга хэмжээг шат дараатай авах юм.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dornod.gov.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70582233 утсаар хүлээн авна.
Заавал бөглөх *