Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг олон нийтээр хэлэлцүүлэх сургалт, хэлэлцүүлэг эхэллээ

20638478_1984895221767498_5978655660948572636_n

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг иргэн бүрээр судлуулах, хэлэлцүүлэх ажлыг орон даяар 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн зохион байгуулж байна.
Аймгийн Засаг даргын захирамжаар Аймгийн хэмжээнд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэх аймгийн ажлын хэсэг томилогдсон.
Ажлын хэсэг сургалт, хэлэлцүүлгийг аймгийн хэмжээнд зохион байгуулах бэлтгэл ажлыг хангаж дууслаа. Эхний сургалтыг аймаг, сум, багийн төлөөллүүд оролцсон нийт 250 хүний бүрэлдэхүүнтэй явууллаа. Сургалтанд Улаанбаатар хотоос УИХ-ын Тамгын газрын Нийгмийн бодлого, шинжлэх ухааны байнгын хорооны, Ажлын ахлах зөвлөх Л.Лхагвасүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг ирж удирдан явууллаа.
Энэхүү сургалт, хэлэлцүүлгээр Аймгийн нийт 14 сум болон 66 багийн Засаг дарга, ажлын албаны ажилтнуудад Үндсэн хуулийн төслийн талаарх мэдээллийг өгч, хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг иргэд, олон нийтээр хэлэлцүүлж, иргэдийн саналыг тусгуулах ажлыг хэрхэн зохион байгуулах тухай мэдээлэл өглөө. Иргэд төсөлтэй танилцаж, хуудаст бүртгүүлснээр Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаарх саналаа нийгмийн сүлжээ болох цахимаар, мөн харьяа багийн ажлын албанд бичгээр болон өөрийн биеэр ирж өгөх боломжтой юм.
Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэх аймгийн ажлын хэсэг 2017 оны 8 дугаар сар 7-ны өдрөөс эхлэн бүх сум багт ажиллаж эхэллээ.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dornod.gov.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70582233 утсаар хүлээн авна.
Заавал бөглөх *