8621587284_3ab07c1a5b_b

Ресторануудын ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт оруулав

Аймгийн Засаг даргын 2017 оны А/392 дугаар захирамжаар согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй ресторануудын ажиллах цагийн хуваарийг 04 дүгээр сарын 15-наас 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд шөнийн 02:00 цаг хүртэл, 10 дугаар сарын 15-наас 04 дүгээр сарын 15 хүртэлх хугацаанд хуучин хэвээр буюу шөнийн 00.00 цаг хүртэл гэж өөрчиллөө.
Урин дулаан, аялал жуулчлалын саруудад Дорнод аймагт ирэх гадаад дотоодын жуулчдыг татах, тэдний ая тухтай байдлыг хангах зорилгоор ийнхүү өөрчлөлт оруулж байна. Хамгийн гол нь дээрх газруудыг ажиллах хугацаандаа халуун хоол, зуушаар тогтмол үйлчлэх шаардлага тавьж байгаа юм. Захирамжийн хэрэгжилтийг хангаж, стандарт шаардлагыг мөрдүүлж ажиллах талаар аймгийн Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Стандарт, хэмжил зүйн хэлтэс, Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газарт тус тус даалгалаа.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dornod.gov.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70582233 утсаар хүлээн авна.
Заавал бөглөх *