12

“Орон нутагт аялал жуулчлалын салбарын ажлын байрыг нэмэгдүүлэх нь” зөвлөгөөн өнөөдөр боллоо.

Орон нутагт “Аялал жуулчлалын салбарын ажлын байрыг нэмэгдүүлэх” арга туршлагыг солилцох, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг сайжруулах, Төрийн захиргааны төв байгууллагаас баримталж буй бодлого шийдвэр, цаашдын хөгжлийн чиг хандлага, салбарын хүрээнд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэн, санал зөвлөмж гаргах зорилготой “Орон нутагт аялал жуулчлалын салбарын ажлын байрыг нэмэгдүүлэх нь” зөвлөгөөн өнөөдөр боллоо.
Зөвлөгөөнд Байгаль орчин аялал жуулчлалын дэд сайд Ц.Батбаяр, Аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат, Дорнод Аялал жуулчлалын нэгдэл, болон Дорнод, Өмнөговь, Хөвсгөл, Ховд зэрэг нийт 13 аймгуудын төлөөлөл оролцлоо. Зөвлөгөөнийг Аймгийн Засаг даргын тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Аялал жуулчлалын газар, NTC Монгол дахь хөтөлбөрийн газрууд хамтран зохион байгууллаа.
Аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ “Манай аймаг ОХУ-тай Эрээнцав, БНХАУ-тай Сүмбэр олон улсын, хоёр талын шинж чанартай Ульхан, Хавирга, Баянхошуу хилийн боомт, Олон улсын Чойбалсан агаарын замын боомттой. Эдгээр хилийн боомтууд нь Дорнод аймагт хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх гол давуу тал юм. Өнгөрсөн онд тус боомтуудаар 4000 орчим жуулчин ОХУ, БНХАУ, зүүн өмнөд Азийн орнуудаас ирсэн судалгаа байна. Манай аймгийн эдийн засгийн хөгжлийн тэргүүлэх чиглэл нь Хүнс, хөдөө аж ахуй, Аялал жуулчлалын салбар юм. Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд анхаарах гол асуудал нь дэд бүтэц, хөрөнгө оруулалт, зочид буудал, амралтын бааз, аялал жуулчлалын төлөвлөгөө байдаг.
Тиймээс Дорнод аймгийн аялал жуулчлалын “Мастер төлөвлөгөө”-г орон нутгийн төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэн мэргэжлийн багш, эрдэмтэн судлаачдаар боловсруулах ажлыг энэ онд эхлүүлээд байна.
Унаган төрхөө хадгалан үлдсэн тал хээр газар, Мэнэнгийн тал, төв Ази тэр дундаа манай аймагт байдаг цагаан зээрийн хамгийн том сүрэг, Хянганы нурууны хэсэг буюу Нөмрөгийн дархан газар гээд байгалийн үзэсгэлэнт газрууд, дэлхийн хоёрдугаар дайны гэрч болсон түүхийн дурсгалт газар, хөшөө дурсгалууд, түүх-урлагийн бүтээлүүдээ түшиглэн Буйр, Халхголын чиглэлд амралт аяллын цогцолборыг байгуулан, аялагч, жуулчдад зориулсан бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэх боломж бидэнд байна. Үе шаттай хэрэгжүүлж байгаа энэхүү ажлын нэг хэсэг нь өнөөдрийн “Орон нутагт аялал жуулчлалын ажлын байрыг нэмэгдүүлэх нь” зөвлөгөөн болж байгаад туйлын талархалтай байна” хэмээн дурдлаа

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dornod.gov.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70582233 утсаар хүлээн авна.
Заавал бөглөх *