maxresdefault

Инновацийн төслийн уралдаанд урьж байна

Монголын агуулах худалдааны нэгдсэн холбоо, Яамд, Эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд, Диший хоршоо хамтарч инновацийн төслийн уралдаан зарлаж байна.
Уралдаан:
-Инноваци буюу шинэ нээлт, технологи, шинэ мэдлэгийн уралдаан
-Шилдэг төслийн шалгаруулалт гэсэн 2 төрлөөр зохион байгуулагдана.

Үндэсний Инновацийн төслийн уралдаан 2017 оны 06 дугаар сарын 15-наас 08 дугаар сарын 15-ны өдрүүдэд болно. Аж ахуйн нэгж, байгууллага, иргэд та бүхнийг оролцохыг урьж байна.
Үндэсний инноваци 2017 уралдааны зар Оллоо ТВ, ТВ8, Соён гэгээрүүлэгч ТВ, Малчин зэрэг телевизүүдээр цацагдаж байгаагаас гадна Та Youtube сайтаас “tusliin uraldaan 0630” гэсэн нэрээр хайн үзэх боломжтой.
Төслийн уралдаантай холбоотой мэдээллийг 88119890 дугаарын утаснаас лавлана уу.

Төслийн уралдааныг зохион байгуулснаар оюуны бүтээлийг патентжуулан үйлдвэрт оруулах, экспортод гаргах, валютын урсгалыг оруулж ирэх, дэлхийн хэмжээнд Монголын бараа бүтээгдэхүүн өөрийн орон зайг эзлэх, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, ажилгүйдлийг бууруулах, гадаад хөрөнгө оруулалтыг татах зэрэг олон талын ач холбогдолтой.
Монголын агуулах худалдааны нэгдсэн холбоо, Яамд, Эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд, Улаанбаатар хотын дүүргүүд, аймгууд, Диший хоршоотой хамтран ажиллаж байгаа учраас олон арван санаа гарч, түүнийг хэрэгжүүлэх боломжтой юм.

One thought on “Инновацийн төслийн уралдаанд урьж байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dornod.gov.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70582233 утсаар хүлээн авна.
Заавал бөглөх *