IMG_0122

“Хүүхэд-Хөлбөмбөг-Ирээдүй” зуны сургалтад 200 орчим хүүхэд хамрагдаж байна

Багийн спортыг дэмжих жилийн хүрээнд аймгийн Засаг даргын нэрэмжит “Хүүхэд-Хөлбөмбөг-Ирээдүй” өсвөрийн хөлбөмбөгчдийн зуны сургалт явагдаад нэг сарын хугацаа өнгөрч байна. Хэрлэн сумын 10 багийн 200 орчим хүүхэд зуны амралтын хугацаанд ийнхүү хөлбөмбөгийн спортоор үнэ төлбөргүй хичээллэж байна.
Хөлбөмбөгийн талбайд болсон үзүүлэх тоглолтын үеэр багш, дасгалжуулагчид багийн спортоор амжилт гаргахад орон нутгийн зүгээс үргэлж дэмжин ажилладгийг онцолж, аймгийн Засаг даргад талархал илэрхийллээ.
Сургалтыг аймгийн хөлбөмбөгийн шигшээ багийн дасгалжуулагч, AFC лицензтэй багш Л.Наранбаатар, Т.Бямбасүрэн нар удирдан явуулж байна. Зуны сургалт энэ сарын 15-ныг хүртэл үргэлжлэнэ.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dornod.gov.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70582233 утсаар хүлээн авна.
Заавал бөглөх *