Өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар цахим хурал хийлээ

IMG_0031

Аймгийн удирдлагууд өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах чиглэлээр сумдын удирдлага, холбогдох албаны хүмүүстэй цахим хурал хийлээ. Цахим хурлаар аймгийн Засаг даргын “Өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг хангах арга хэмжээний тухай” 2017 оны 07 сарын 31-нийөдрийн 05 тоот албан даалгаварыг танилцуулж, үүрэг чиглэл өглөө.
Сумдад өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангуулах, байгаль, цаг уурын болзошгүй хүндрэлээс урьдчилан сэргийлэх төлөвлөгөөг баталж, хэрэгжилтийг зохион байгуулж ажиллах, сургууль, цэцэрлэгүүдийн өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж, хичээлийн шинэ жил эхлэхийн өмнө барилгын засварүйлчилгээг дуусгах зэрэг талаар аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн үүрэг, чиглэл өглөө.
Энэ онд нийт нутгаар гандуу харин зүүн аймгууд зуншлага сайтай байгаа учир хадлангийн нөөцгүй гантай аймгийн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас сумдад ирүүлсэн үйлдвэрлэлийн зориулалттай хадлан бэлтгэх хүсэлтийг шийдвэрлэхдээ аймгийн Засаг даргатайзөвшилцөх, 2016 онд баталсан аймгийн “Бэлчээр, хадлан, тэжээлийн талаар баримтлах бодлого”-ын баримт бичгийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг үүрэг болгов.
IMG_0020

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dornod.gov.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70582233 утсаар хүлээн авна.
Заавал бөглөх *